Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 523

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч Д.Л , А.О, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /ҮД:1703/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Э  овогт Д-ийн Л , И овогт А-ийн  О  нарт холбогдох эрүүгийн 1910013770523 дугаартай, 187/2019/0509/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, ....... оны....... дугаар сарын .........-ны өдөр Төв аймаг Баянцогт суманд төрсөн, .. настай, ........ боловсролтой. цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хамт, Чингэлтэй дүүргийн ........... тоотод оршин суух, урьд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнссэн,  Э  овогт Д-ийн Л  /РД:.................../

Монгол Улсын иргэн, ... оны ...... дүгээр сарын ............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хамт, Баянзүрх дүүргийн ........ хороо, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, И овогт А-ийн   О  /РД:............./

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Л , А.О нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1055 дугаар байрны техникийн өрөөнөөс “Лифткон” ХХК-ийн лифтний удирдлага, пускадл, трансформатор зэргийг хулгайлан нийт 5.736.876 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Л , А.О нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1055 дугаар байрны техникийн өрөөнөөс “Лифткон” ХХК-ийн лифтний удирдлага, пускадл, трансформатор зэргийг хулгайлан нийт 5.736.876 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Д.Л  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

3. Эд зүйл баримт бичгийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-25-28/ 

4. Хохирогч Ц.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Буянт- Ухаа 2 хорооллын лифтний ажлыг хүлээлгэн өгөхийн өмнө лифтний цэвэрлэгээ. тохиргоог холбох гэж ирсэн. Тэгээд 1055 дугаар байранд ирж шалгахад лифтний удирдлага буюу инвертер 1 ширхэг, трансформатор 1 ширхэг, пускадл 2 ширхэг зэрэг эд зүйлүүдийг сууринаас нь салгаж тасдаад хулгай авч явсан байсан. ...Тэгтэл Буянт-Ухаа 2 хорооллын барилга дээр цахилгаанчнаар ажиллаж байсан А.О, Д.Л  гэдэг 2 залуу 2019 оны 01 дүгээр сарын эхээр хулгайлан авсан боловч хулгайлж авсан инвертер 1 ширхэг, трансформатор 1 ширхэг зэргийг зарж чадаагүй надад буцааж өгсөн. Харин пускадл 2 ширхэгийг хэрэглэсэн гэсэн учраас би үнэлгээгээр гарсан мөнгийг нь авсан. Одоо миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй, би үнэлгээний тайлантай танилцсан, надад санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/

             5. Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.Оыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж мэдээгүй, харин 2019 оны 01 дүгээр сард ажлын юм байгаа юмаа гэж хэлээд орон доор тортой юм хадгалаад байдаг байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орон доор хадгалж байсан ууттай юмаа аваад явсан... Би тэр хадгалж байсан зүйлийг үзээгүй. Манай нөхөр ажлын юм байгаа юмаа, хүүхдээ битгий хүргээрэй гэж хэлж байсан. Гялгар уутанд хийсэн юм байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/

          6. Гэрч А.Э-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д.Л г хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй. Харин 2019 оны 05 дугаар 30-ны өдрөөс 2 хоногийн өмнө А.Отай утсаар яриад сонин болоод байхаар нь яасан юм бэ гэж асуухад “А.Отай хамт хуучин ажиллаж байсан газраасаа лифтний удирдлага авчихсан юмаа, буцааж өгөх гэхээр айгаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн удирдлаганы эзэнтэй холбогдож байгаад эд зүйлийг нь хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/

          7. Дамно ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ХУ2-19-319 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 46-47/

          8. Шүүгдэгч Д.Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн үед А.О бид 2 түрээсийн байранд амьдарч байсан. Өвөл болоод ажил зогссон байсан учраас Буянт-Ухаа 2 хорооллын лифҮний удирдлагыг аваад зарчихъя гэж ярилцаад бид 2 такси бариад 01 цагийн орчим ирсэн. Тэгээд бид хоёр Буянт-Ухаа 2 хорооллын 1055 дугаар байрны 9 давхарт гарч лифтний удирдлага, 2 ширхэг пускадп, жижиг трансформатор зэргийг тайлж аваад буцаад таксигаар явсан. Тухайн хулгайлсан зүйлүүдийг О ын гэрт хадгалж байгаад хүнд үзүүлсэн боловч аваагүй, тэрнээс хойш О ын гэрт байсан юм. Тэгээд цагдаагаас дуудахаар нь бид 2 хулгайлсан зүйлүүдээ хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76/,

          9. Шүүгдэгч А.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Д.Л  бид 2 шууд 1055 дугаар байрны орцны 9 давхарт гарч техникийн өрөөнд орсон. Техникийн өрөө нь хаалгагүй лифтний удирдлага ил хананд суурилуулсан байсан. Тэгээд бид 2 лифтний удирдлага, жижиг трансформатор 1 ширхэг, пускадл 2 ширхэг зэргийг тайлж аваад явсан. ...Хулгайлсан зүйлүүдээ манай гэрт хадгалж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85/,

 гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Л , А.О нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53, 61/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

          Учир нь шүүгдэгч Д.Л , А.О нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1055 дугаар байрны техникийн өрөөнөөс “Лифткон” ХХК-ийн лифтний удирдлага, пускадл, трансформатор зэргийг хулгайлан нийт 5.736.876 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

          Иймд шүүгдэгч Д.Л , А.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Л , А.О нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 95/, шүүгдэгч Д.Л гийн хувийн байдал /...36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.../, шүүгдэгч А.Оын хувийн байдал /...37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Э  овогт Д-ийн Л , И овогт А-ийн  О  нарыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн шүүгдэгч Д.Л , А.О нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Л , А.О нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч  Э  овогт Д-ийн Л , И овогт А-ийн  О  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Э  овогт Д-ийн Л , И овогт А-ийн  О  нарыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Д.Л , А.О нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Л , А.О нарт сануулсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Л , А.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР