Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2017/02330

 

 

 

 

 

 

 

 

 

   2017 оны 10 сарын 25 өдөр             Дугаар184/ШШ2017/02330            Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                         

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 139/2 өөрийн байранд байрлах, Д К ХХК

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж 139/2-т байрлах, Т Т ХХК нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 139, Драгон төв, өөрийн байранд байрлах, Д х ХХК

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Бага тойруу-3, Ц.Жигжиджавын гудамж-7/1 тоот хаягт байрлах, Н Г А,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 5/А-16 тоотод оршин суух,  Зүүн Хөх Гөрөөчин овогт Самдангийн Чимэдгаадан /регистрийн дугаар: ЦЗ71080174/ нарт  тус тус  холбогдох

 

Д К ХХК-ийн өмчлөлийн барилга байрлаж буй газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг Н Г Анд хүргүүлэхийг “Драгон холдинг” ХХК-д даалгах, газрын эзэмших эрхийг Д К ХХКнэр дээр шилжүүлж  бүртгэхийг Н Г Анд даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэх ит төл хар ит төл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвабаатар нар оролцов.                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д К ХХК, Т Т ХХКитгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэнгэрийн тэмдэг” ХХК-ний захирал Н.Эрдэнэсайхан ”Драгон холдинг” ХХК-ийн захирал иргэн С.Баяртай 2009 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 139/2 хаягт байрлах 780 м.кв талбай бүхий 3 давхар, 20 өрөө бүхий буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 275,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирцсон. С.Баярт нь “... худалдах объект үл хөдлөхийн гэрчилгээ нь миний төрсөн дүү С.Чимэдгаадангийн Д К ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байгаа гэхдээ энэ бол миний хөрөнгө байгаа юм. Тэгэхээр чи Д К ХХК, С.Чимэдгаадантай худалдах, худалдан авах гэрээг хийчих, тэгээд үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлэхэд зардал, хугацаа их шаардах учраас Д К ХХК-нийг чиний нэр дээр шилжүүлчихвэл хөрөнгө чинийх болчихно” гэж хэлсэн.

Үүний дараа С.Баяртаас авах дээрх объектыг газрын хамт худалдан авах ажиллагааг дараах байдлаар хийсэн. “Тэнгэрийн тэмдэг” ХХК-нийн захирал Н.Эрдэнэсайхан, Д К ХХКзахирал С.Чимэдгаадан нарын хооронд 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд Сонгинохайрхан дүүрэг, 18  дугаар хороо, Москвагийн гудамж, 139/2 хаягт байрлах 780 м.кв 3 давхар, 20 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх ба уг үл хөдлөх эд хөрөнгийн газрын гэрчилгээ зөвшөөрөл зэргийг гаргаж өгөхөөр, худалдан авагч нь худалдагч талд  275,000,000 төгрөгийг төлбөрт өгөхөөр гэрээг байгуулсан. Улмаар гэрээ байгуулснаас хойш 4 хоногийн дараа буюу 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Самдангийн Чимэдгаадантай эрх шилжүүлэх, компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Д К ХХК-ний хувьцааг 100 хувь, болон бусад эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бүх эрхийг шилжүүлэн 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Т Т ХХКзахирал Н.Эрдэнэсайхан Д К ХХК-ний хувьцааг 100 хувь эзэмшигч болж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Ингээд С.Баярттай тохиролцсон үндсэн тохиролцооны дагуу Н.Эрдэнэсайхан 2009 оны 02 дугаар сарын 25-ны өдөр түүний төрсөн дүү С.Чимэдгааданд 260,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Мөн “Драгон холдинг” ХХК-ний буудал худалдан авсны үлдэгдэл тооцоог 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 сая төгрөг, 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2010 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үлдсэн мөнгийг “Драгон холдинг” ХХК-ний нягтлан бодогч болон холбогдох санхүүгийн ажилтанд бэлнээр хүлээлгэн өгч тооцоо дууссан.

Н.Эрдэнэсайханы зүгээс ийнхүү зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдан авах гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан ба С.Баяртын зүгээс буудлыг шилжүүлэн өгсөн ба газрын гэрчилгээ, эрхийг шилжүүлэх асуудлыг ярихад янз бүрийн шалтаг, шалтгаан тоочсоор өнөөдрийг хүрсэн байна. Бид Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Өмчийн харилцааны газар”-т “газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжүүлэхээр удаа дараа хандсан ч С.Баярт болон “Драгон холдинг” ХХК-ийн холбогдох баримтыг гаргаж өгөхгүй байгаа тул өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн нэрийг солиулж чадахгүй байна. Энэ талаар ч Нийслэлийн Өмчийн харилцааны газраас өгсөн албан бичигт дурьдсан байгаа.

Одоогийн байдлаар “Драгон ходлинг” ХХК нь 13,000 м.кв талбайтай газар эзэмшиж байгаа. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-д заасан өмчлөгчийн шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргасан.

Иймд Д К ХХК-ний өмчлөлийн барилга байрлаж буй газрын эзэмших эрхийг шилжүүлэх холбогдох бичиг баримтыг Н Г Анд хүргүүлэхийг  “Драгон холдинг” ХХК-д даалгаж даалгаж, газрын эзэмших эрхийг Д К ХХКнэр дээр шилжүүлж бүртгэхийг Н Г Анд даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч “Драгон холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгаланзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д К ХХКзахирал Н.Эрдэнэсайхан нь 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тухайн үеийн Д К ХХКзахирал байсан С.Чимэдгаадантай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан. Тус гэрээг байгуулах үед тухайн байгууламжийн 1-р давхарт Олон улсын авто тээврийн үндэсний төв үйл ажиллагаагаа явуулж байсан тул талууд гэрээний зүйлийг зочид буудлын 2,3-р давхар, зоорийн давхарын барилга байгууламж байхаар гэрээгээр тохиролцсон байдаг. Одоогоор тухайн байгууламжийн 1-р давхарт Авто тээврийн үндэсний төв үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа хэдий ч эзэмшил нь тус газрын нэр дээр одоо ч хэвээр хадгалагдаж байгаа буюу 1-р давхарыг Н.Эрдэнэсайхантай байгуулсан гэрээгээр худалдаалаагүй буюу тухайн байгууламж нь “Драгон констракшн”-ийн өмчлөлд бүхэлдээ шилжээгүй.

Мөн Д К ХХКэрх шилжүүлэгч С.Чимэдгаадан, эрх хүлээн авагч Н.Эрдэнэсайхан нар 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд тухайн гэрээг “Драгон констракш” ХХК-ийн эрх үүргийг шилжүүлэх зорилгоор байгуулсан байдаг. Тус гэрээгээр Д К ХХКэзэмшиж буй газрын газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай зохицуулалт хийгдээгүйн дээр бодит байдал дээр тус компанид анхнаасаа газар эзэмших, өмчлөх эрх хуулиар олгогдоогүй байсан. Маргаан бүхий газрын тухайд “Драгон Холдинг” ХХК-ийн салбар компани болох “Дөрвөн луу” ХХК-ийн эзэмшил газар байсныг 2011 оны Нийслэлийн Засаг дургын 904 дүгээр захирамжаар “Драгон Холдинг” ХХК-д шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/417 дугаар шийдвэрийг үндэслэн 2012 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 0293264 дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар “Драгон Холдинг” ХХК-д олгосон. Газрын эзэмшигч нь “Драгон Холдинг” ХХК байх бөгөөд тус компанийн тухайд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ, “Эрх шилжүүлэх” гэрээ, “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах” зэрэг гэрээний алинд нь ч гэрээний тал болоогүй байхын зэрэгцээ эдгээр гэрээнүүдийн тухайд үүрэг хүлээх этгээд биш юм.

 “Драгон Холдинг” ХХК нь хууль болон гэрээгээр Д К ХХК-д эзэмшүүлэх газраа шилжүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй байна. Ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэхэд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-т заасан журмыг баримтлан, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу Засаг дарга захирамж гаргана. Үүний дагуу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3. Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч... гэж зааснаас үзвэл эрхийн гэрчилгээ эзэмшигч нь эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэр гаргасан засаг даргад гаргахаар байна.

Гэтэл “Драгон Холдинг” ХХК болон Д К ХХКхооронд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд чиглэсэн болон бусад төрлийн эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн аливаа үйлдэл хийгдээгүй байх тул дээрх байдлаар хүсэлт гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна. Мөн тухайн худалдагдсан гэх үл хөдлөх эд хөрөнгийн тухайд гэрээгээр байгууламжийг бүхэлд нь худалдаагүй бөгөөд одоо ч 1-р давхар нь “Авто тээврийн үндэсний төв”-ийн эзэмшилд байдаг атал нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага нь тус төвийн эзэмшил болох 1-р давхарыг өөрийн өмчлөлийн зүйл мэтээр төөрөгдүүлж, улмаар “Авто тээврийн үндэсний төв”-ийн эрх, ашиг сонирхолыг хөндөж байгаа төдийгүй, хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаа “Драгон Холдинг” ХХК-ийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 болон 35.3 дахь хэсэгт заасан эрхээ эдэлж, үүргээ хүлээх ашиг сонирхолыг ноцтой зөрчигдөхөд хүргэж байна.

Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа С.Баярт гэдэг хүнтэй тохиролцсон гэж байна. С.Баярт иргэний хувьд компанийг төлөөлж газраас шилжүүлэх эрхгүй бөгөөд энэ талаар байгуулсан ямар нэгэн хэлцэл, нотлох баримт байхгүй.

 Нэхэмжлэгчийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах”, “Эрх шилжүүлэх”, “Компанийн хувьцааг худалдах, худалдан авах” зэрэг гэрээнүүд нь 2009 онд байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр “Драгон холдинг” ХХК нь үүрэг хүлээхгүйн зэрэгцээ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар заасан бөгөөд 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах” гэрээний тухайд хөөн хэлэцэх хугацаа нь 2015 онд дуусгавар болсон байх ёстой. Түүнчлэн 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Эрх шилжүүлэх” гэрээний тухайд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу 2012 оны хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.

Ийнхүү Д К ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад, гэрээгээр үүрэг хүлээгээгүй этгээд болох “Драгон холдинг” ХХК-д холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр болон тус оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Мөн Н Г Аны эрх хэмжээний хүрээнд хамаарах асуудлаар даалгах нэхэмжлэл гаргах агуулгатай байх тул иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэж болно гэж заасан бөгөөд Н Г А нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага-д хамаарах буюу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг байх тул захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэв.

 

Хариуцагч Н Г Аны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д К ХХК, Т Т ХХКН Г Анд холбогдох газрын эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоолгож, уг газрын эрхийг шилжүүлэхийг даалгаж өгөх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус компаниас ирүүлсэн газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дугаар тогтоолын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ шилжүүлэх ажлын хэсгийн хурлаар хоёр удаа хэлэлцүүлсэн боловч “Драгон холдинг” ХХК-ийн ирүүлсэн материал дутуу байсан тул шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдлыг иргэний хэрэг үүсгэх үндэслэлгүй ба Д К ХХК, Т Т ХХКнэхэмжлэл захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан юм.

Имд Д К ХХК, Т Т ХХКН Г Анд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр   шинжлэн судлаад                                       

                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д К ХХК, Т Т ХХКнь хариуцагч “Драгон холдинг” ХХК, Н Г А, С.Чимэдгаадан нарт холбогдуулан Д К ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 139/2 хаягт байрлалтай 780 м.кв талбайтай  барилгын газрын эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоолгож, уг газрын эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д К ХХК, Т Т ХХКнь хариуцагч С.Чимэдгаадангаас татгалзаж, хариуцагч Д Х ХХКболон Н Г Анд холбогдуулан Д К ХХКөмчлөлийн барилга байрлаж буй газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг Н Г Анд хүргүүлэхийг “Драгон холдинг” ХХК-д даалгах, газрын эзэмших эрхийг Д К ХХКнэр дээр шилжүүлж  бүртгэхийг Н Г Анд даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

 

            Нэхэмжлэгч Д К ХХК, Т Т ХХКитгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн нь хариуцагч С Ч татгалзсантай холбогдуулан түүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасны дагуу С.Чимэдгаадан нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон болно.

 

            Нэхэмжлэгч Т Т ХХКнь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж-139/2 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгын зоорь, хоёр, гуравдугаар давхаруудад байрлах 780 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Д К ХХК-тай 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд Т Т ХХКзахирал Н.Эрдэнэсайхан нь иргэний хувиар Д К ХХКэрхийг шилжүүлэн авахаар Д К ХХКзахирал С.Чимэдгаадантай 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”, мөн өдрийн “Компанийн хувьцаа худалдах,худалдан авах гэрээ” зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

            Дээрх гэрээнүүдийг үндэслэн Д К ХХКүүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч нь Н.Эрдэнэсайхан болж өөрчлөгдсөн улсын бүртгэлд 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан Д К ХХКдүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

            Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж-139/2 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгын зоорь, хоёр, гуравдугаар давхаруудад байрлах 780 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д К ХХК нь 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар өмчлөх эрх нь баталгаажигджээ.

 

            Маргааны зүйл болох Д К ХХКөмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж-139/2 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгын зоорь, хоёр, гуравдугаар давхаруудад байрлах 780 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын эзэмших эрхийг Д Х ХХКэзэмшдэг болох нь хэрэгт авагдсан “Драгон холдинг" ХХК-д олгогдсон №0293264 дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Маргаан бүхий газрыг Нийслэлийн Засагдаргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах нэр шилжүүлэх тухай” 904 дугаар захирамжаар Д Х ХХКнь 14106 м.кв талбай бүхий хэмжээгээр 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж эхэлсэн ба улмаар “Драгон холдинг” ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/417 дугаар захирамжаар тус компанид олгогдсон 14106 м.кв талбай бүхий эзэмших газрын хэмжээг 2,400 м.кв болон 11,703 м.кв талбай болгон хувааж, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

 

            Хариуцагч Д Х ХХКнь эрх бүхий этгээд болох Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу маргаан бүхий газрыг эзэмшсэн бөгөөд тухайн эзэмшил бүхий газрыг нэхэмжлэгч Т Т ХХКболон Д К ХХКхэн алинд шилжүүлэхээр үүрэг хүлээсэн хэлцлийг Д Х ХХКнь байгуулаагүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “... “Драгон холдинг” ХХК-ийн С.Баярт нь хэлэхдээ Д К ХХК нь дүү С.Чимэдгаадангийн нэр дээр бүртгэлтэй миний хөрөнгө гэж хэлсэн ...” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч Д Х ХХКнь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “...С.Баярт иргэний хувьд компанийг төлөөлж газраас шилжүүлэх эрхгүй бөгөөд энэ талаар байгуулсан ямар нэгэн хэлцэл, нотлох баримт байхгүй ...” гэж тайлбарлажээ.

 

 Хэрэгт С.Баярт гэх хүн “Драгон ходлинг” ХХК-иас Д К ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэхээр тохиролцсон болон С.Баярт нь “Драгон ходлинг” ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэх талаарх баримт нотлох баримтаар авагдаагүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-д “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж зааснаар тайлбарладаг бөгөөд Д К ХХК-ийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд “Драгон ходлинг” ХХК саад болж байгаа, өмчлөх эрхийг нь зөрчсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь “Драгон ходлинг” ХХК нь Нийслэлийн Засаг даргаас олгосон шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Д К ХХКөмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газрыг эзэмших эрхтэй болсон байна.

Иймд нэхэмжлэгч Д К ХХК, “Тэнгэрийн тэмдэг” ХХК-иудын хариуцагч “Драгон холдинг” ХХК, Н Г А, С.Чимэдгаадан нарт холбогдуулан гаргасан Д К ХХКөмчлөлийн барилга байрлаж буй газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг Н Г Анд хүргүүлэхийг “Драгон холдинг” ХХК-д даалгах, газрын эзэмших эрхийг Д К ХХКнэр дээр шилжүүлж  бүртгэхийг Н Г Анд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д К ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж-139/2 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгын зоорь, хоёр, гуравдугаар давхаруудад байрлах 780 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдэж, өмчлөх эрх нь баталгаажигдсан байхад Нийслэлийн Засаг дарга нь Д К ХХКөмчлөлийн хөрөнгө байрлаж буй газрыг хамруулан “Драгон ходлинг” ХХК-д 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах нэр шилжүүлэх тухай” 904 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй бөгөөд энэхүү захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тохиолдолд хуульд заасан журмын дагуу гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Д К ХХК, Т Т ХХК Хариуцагч Д  ХХК С.Ч холбогдуулан гаргасан Д К ХХКөмчлөлийн барилга байрлаж буй газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг Н Г Анд хүргүүлэхийг Д Х ХХКдаалгах, газрын эзэмших эрхийг Д К ХХКнэр дээр шилжүүлж  бүртгэхийг Н Г Анд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй:

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНБААТАР