Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
Хэргийн индекс | 130/2016/0000/Э |
Дугаар | 2016/ШЦТ/054 |
Огноо | 2016-10-11 |
Зүйл хэсэг | 099.2., |
Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2016/ШЦТ/054
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга Т.М
Улсын яллагч: Б.Б
Хохирогч: Х.Х
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Х.З, Т.К
Орчуулагч: А.Е
Шүүгдэгч М.Е, К.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Жы Е, Т овогт Кы Н нарт холбогдох эрүүгийн 201604000193 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн Их сургуулийн 5-р курсын оюутан, эрэгтэй, ам бүл 2, эгчийн хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 03 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Жы Е. РД:*****.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1996 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн Их сургуулийн 2-р курсын оюутан, эрэгтэй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын **** дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэлгүй, Т овогт Кы Н РД:*******.
Шүүгдэгч Ж.Е, К.Н нар нь 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдөр хадлангийн манаач Кы хөлсийг Сагсай сумын 3 дугаар багийн иргэн З.Х өгсөнгүй гэх асуудлаар хоорондоо маргалдан зодолдох явцад хохирогч З.Хыг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан худасыг /хх-ийн 72-73-р хуудас/ үндэслээд урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Е, К.Н нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн төлсөн, хохирогчийн зүй бус харьцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны төгсгөлд үг хэлэхээс татгалзсан байдлыг харгалзан үзэж тэд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшээгүй байна гэж үзлээ.
Хэдийгээр шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч хохирогч З.Хын зүй бус үйлдлээс болж үйлдлээрээ нэгдэн хохирогчид хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, хөрөнгө орлого зэргийг харгалзан үзэж албадан ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг цуцлах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Т овогтой Жы Е, шүүгдэгч Т овогтой Кы Н нарыг бүлэглэн бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцосугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еийг 251 цаг албадан ажил хийлгэх ялаар, шүүгдэгч К.Нийг 251 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дүгээр зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Ж.Е, К.Н нарт албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай.
4. шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ж.Е, К.Н нарын гэр бүлийн хамтын өмч болох 800 000 төгрөгийн үнэтэй хар хээр зүсмийн нэг морь, 1 000 000 төгрөгийн үнэтэй нэг атан тэмээг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Ж.Е, К.Н нарын цахим иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Е, К.Н нарт авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ