Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 009

 

З.Алтанжаргал нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч  Х.Өрен, шүүгдэгч З.Алтанжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүү, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолтой,  З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг  нарт холбогдох эрүүгийн 201521000361 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүү, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ц.Даваасүрэн нарын давж заалдах гомдлыг  үндэслэн, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 40 настай, Увс аймгийн Улаангом сумын Буянт хороо 9 дүгээр багийн 7-10 тоотод амьдардаг, урьд нь 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РД:ОЗ76081211 регистрийн дугаартай, Борлууд овогт Нинжээгийн Ганболд нь Ч.Баттогтохтой бүлэглэн согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн З.Алтанжаргал, Н.Буянбаатар нарыг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,  мөн Х.Ганболдын эзэмшлийн 68-43 хоү дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 26 настай, Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт амьдардаг, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:ОЗ90012312 регистрийн дугаартай, Бөхнүүд овогт Чүлсийн Баттогтох нь Н.Ганболдтой бүлэглэн согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн З.Алтанжаргал, Н.Буянбаатар нарыг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 28 настай, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:ОЗ90012312 регистрийн дугаартай, Дэгрээт овогт Зоригоогийн Алтанжаргал нь Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 68-43 ХОҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний упмаас зам тээврийн осол гаргаж, Н.Буянбаатарын амь нас хохироосон гэмт хэрэгт,

 

 Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 42 настай, Увс аймгийн Улаангом хотын тээврийн хороо 06-03 тоотод амьдардаг, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:ОЮ74072611 регистрийн дугаартай, Цорос овогт Пүрэвийн Ганзориг нь согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн    нутаг   дэвсгэрт    2015    оны    10 дугаар сарын    24-нөөс    25-нд    шилжих    шөнө  З.Алтанжаргалыг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1. Шүүгдэгч Чүлсийн Баттогтох, Нинжээгийн Ганболд нарт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 2. Шүүгдэгч Дэгрээт овогт Зоригоогийн Алтанжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Борлууд овогт Нинжээгийн Ганболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,  Шүүгдэгч Бөхнүүд овогт Чүлсийн Баттогтохыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Цорос овогт Пүрэвийн Ганзоригийг бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч З.Алтанжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Н.Ганболдыг 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баттогтохыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч П.Ганзоригийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэж биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нарт оногдуулсан хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганзоригийн 21 хоног, Н.Ганболдын 45 хоног, Ч.Баттогтохын 45 хоног, З.Алтанжаргалын 41 хоногийн цагдан хоригдсон хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Н.Ганболдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Баттогтоход оногдуулсан  2 жилийн хорих ял, шүүгдэгч П.Ганзоригт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай. 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч З.Алтанжаргалаас 25176195 /хорин таван сая нэг зуун далан зургаан мянга нэг зуун ерэн таван/ төгрөг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнхүүд олгож, түүний илүү нэхэмжилсэн 10063005 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 9. Шүүгдэгч Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүү нь нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжилсэн зардлын талаар нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.” гэж  шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүүгийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийг байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоогоогүй, хэргийн нотлогдож байгаа байдалд дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн,  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэхдээ хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч Н.Ганболд, Ч.Баттогтох нарын зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэтэрхий нэг талыг барьж, өмгөөлөгч Л.Ган-Очирын өмгөөллийн үгийг сонсоогүй, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан гэрч, шүүгдэгч нарын хэнийх нь мэдүүлгийг хэрхэн үндэслэсэн нь тодорхойгүй, хэрэгт оролцсон этгээдүүдийн оролцоог тодорхойлоогүй, хохирогч хэний үйлдэл, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр амь насаа алдсан болохыг тогтоогоогүй, аль шүүгдэгчийн ямар үйлдэл хохирогчийн амь насаа алдсантай холбоотой болохыг тогтоогоогүй зэрэг алдаа гаргасан.

Хохирогч Н.Буянбаатарыг шүүгдэгч З.Алтанжаргалын машинд дайрагдан амь насаа алдсан гэж дүгнэсэн боловч нотлох баримтаар нотлож чадаагүй. Хэрэв хохирогч Н.Буянбаатар шүүгдэгч З.Алтанжаргалын машинд дайрагдан амь насаа алдсан гэж үзвэл осол гарах үед байсан Н.Ганболд Ч.Баттогтох, П.Ганзориг, Э.Батмөнх, Т.Жаргалсайхан, А.Сүхбаатар нар нь бусдын амь бие нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлээгүй орхисны улмаас хохирогчийн амь нас эрсдсэн нөхцөл байдал үүснэ. Тийм байхад энэ асуудлыг шалгалгүй орхигдуулсан.

Хохирогч Н.Буянбаатар нас барсны улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хохирлын баримтыг бүрэн судалж тогтоогоогүй, шийтгэх тогтоолыг танилцуулах үед шийдвэрлэсэн хохирлын талаар шийтгэх тогтоолд зөрүүтэй бичигдсэн байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогч Б.Цэцэнхүү нар биечлэн оролцох хүсэлт гаргаж байна. Хохирогч Б.Цэцэнхүү нь өвчний учир унаагаар явах боломжгүй байгаа тул давж заалдах шатны шүүх хуралдааныг Ховд аймагт хийж өгнө үү.“ гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүү, түүний өмгөөлөгч Ц.Даваасүрэн нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол нь бүхэлдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих хуулийн заалт хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хуульд байхгүй зүйл заалтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 25176195 төгрөгийг зөвхөн шүүгдэгч З.Алтанжаргалаар төлүүлэхээр заасан тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулгахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Улсын яллагч Ж.Отгончимэг, Г.Баяраа нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 53 дугаар зүйлд зааснаар татгалзан гаргах хүсэлт гаргаж байхад шүүгч Д.Азжаргал хуульд заасан журмаас гадуур захирамж гаргаж, хүсэлтийг хангахаас татгалзсан бөгөөд гомдол гаргах эрхээр хангаагүй.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулинд ажлын цагийг 8 цаг байхаар хуулчилсан байхад Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал 201521000361  дугаар эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагаас шөнийн 22 цаг хүртэл, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагаас 21 цаг 40 минут хүртэл хуралдуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүү, түүний өмгөөлөгч Ц.Даваасүрэн нарыг 2 өдөрт 25 цаг, 40 минут хуралд суулгаснаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүүгийн биеийн эрүүл мэнд муудаж, хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлж чадаагүй, хурлын дундуур шүүгчээс чөлөө авч, эмчилгээ хийлгэсэн.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллагдагчаар татсан З.Алтанжаргалыг ганцааранг нь иргэний хариуцагчаар татаж, шүүгдэгч Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нарыг үндэслэлгүйгээр шууд чөлөөлсөн нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах нэг дэх үндэслэл болж байна.

 Н.Буянбаатартай хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгосон  шийдвэртэй Э.Нандинцэцэгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоор өргөдөл гаргахад мөрдөн байцаагч Ш.Сүхтулга, прокурор Ж.Отгончимэг нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоохгүйгээр буцаасан нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах 2 дахь үндэслэл болж байна.

2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Б.Цэцэнхүү, өмгөөлөгч Ц.Даваасүрэн нар нь хохирогч Н. Буянбаатартай хамтын амьдралтай байдлаа тогтоолгосон Э.Нандинцэцэгийг /Э.Нандинцэцэгийн охин Н.Амингоогийн эцэг нь Н.Буянбаатар болохыг тогтоосон шүүхийн шийдвэртэй/  жич нэхэмжлэх эрхтэй, иргэний нэхэмжлэгчээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгайлан заалт болгон оруулах хүсэлт гаргасан боловч Э.Нандинцэцэгийн хохирогч, иргэний нэхэмжлэгч байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан эрхээр хангаагүй нь хэргийг мөрдөн байцаалтад бусаах 3 дахь үндэслэл гэж үзэж байна.

20152100361 дүгээр эрүүгийн хэргийн материал, шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтад гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт хохирогч Н.Буянбаатар нь хэргийн газар унасан, ухаан санаа муу байх үедээ яллагдагч Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг, З.Алтанжаргал, гэрч Т.Жаргалсайхан, Э.Батмөнх нарыг очиход өөртөө эмнэлэг, цагдаа дуудаж, тусламж үзүүлэхийг хүсээд, тухайн үед Н.Буянбаатарыг яллагдагч З.Алтанжаргалын кабинд оруулсан Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг, З.Алтанжаргал, гэрч Т.Жаргалсайхан, Э.Батмөнх нарын хэн ч хохирогчид тусламж үзүүлээгүй байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлд заасан бусдын амь биед аюултай нөхцөл байхад тусламж үзүүлээгүй гэсэн зүйл ангид заасан гэмт хэрэг  байхад мөрдөн байцаагч, прокурор нар Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг, З.Алтанжаргал, гэрч Т.Жаргалсайхан, Э.Батмөнх нарт Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах ажиллагааг дутуу хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах 4 дэх үндэслэл гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Алтанжаргалаас хохиролд 25176195 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд  Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хуульд тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг уг машиныг жолоодож явсан жолоочоор төлүүлэх тухай заалт байхгүй. Шийтгэх  тогтоолд яагаад гэм хорын хохиролоос илүү нэхэмжилсэн гэж үзэж 10063005 төгрөгийг хасах болсон үндэслэлээ заагаагүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүүгийн биеийн байдлыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүх хуралдааныг Ховд аймагт хийх хүсэлтийг гаргаж байна.” гэжээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өнөөдөр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд З.Алтанжаргал нарт холбогдох хэрэгт томилогдон оролцож байна. Улсын яллагч Ж.Отгончимэг яллах дүгнэлт үйлдэж энэ хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. З.Алтанжаргалын гэм буруугийн талаар өнөөдрийн шүүх хуралдаанд шинээр гарч ирсэн нотлох баримт байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлттэй байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай таалийгач хүү болон шүүгдэгч З.Алтанжаргал хоёр багаасаа хамт өсөж, нэг сургуульд суралцсан багийн найзууд байсан. Би болон манай ах дүү, хамаатан садангууд, З.Алтанжаргалыг хүний амь насанд хүрсэн гэж хэлэхгүй байгаа. Шинжээчийн дүгнэлт гэсэн хуурамч зүйлээр З.Алтанжаргал энэ хэрэгт буруутгагдаж явсан гэж бодож байгаа. З.Алтанжаргалын гэр бүлээс бидэнд 25,000,000 төгрөгийн хохирол бүрэн төлсөн. Бид өнөөдөр З.Алтанжаргалыг энэ танхимаас авч явмаар байна.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Энэхүү гомдлынхоо зарим хэсгээс яг одоо энэхүү шүүх хуралдаанд татгалзахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Би өдөр болгон үйлчлүүлэгтэй уулзаж ярилцаж байгаа. З.Алтанжаргалын ар гэрийхэн нь надад ирээд хохирлоо бүрэн төлсөн. Энэ тохиолдолд би энэ хэргийг дахин шалгуулаад нөхцөл байдлыг хүндрүүлээд баймааргүй байна гэж хэлсэн. Нөхцөл байдлыг хүндрүүлээд явах тусам бидний сэтгэхүйд сөрөг үр дагавар бий болж, бид дарамтнаас гарч чадахгүй байна гэсэн. Иймд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хохирлоо төлсөн гэх үндэслэлээр З.Алтанжаргалыг тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг хохирогч бид хоёр ярилцаад гаргаж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлоосоо татгалзаж байгаа талаарх тайлбарыг сонслоо. З.Алтанжаргалын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор З.Алтанжаргалд оногдуулсан хорих ялыг тэнцэн харгалзаж өгөхийг хүсэж байна. Мөн хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Н.Ганболд нь Ч.Баттогтохтой бүлэглэн согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн З.Алтанжаргал, Н.Буянбаатар нарыг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,  мөн Х.Ганболдын эзэмшлийн 68-43 ХОҮ дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэгт,

 Шүүгдэгч Ч.Баттогтох нь Н.Ганболдтой бүлэглэн согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн З.Алтанжаргал, Н.Буянбаатар нарыг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч З.Алтанжаргал нь Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 68-43 ХОҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний упмаас зам тээврийн осол гаргаж, Н.Буянбаатарын амь нас хохироосон гэмт хэрэгт,

Шүүгдэгч П.Ганзориг нь согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн    нутаг   дэвсгэрт    2015    оны    10 дугаар сарын    24-нөөс    25-нд    шилжих    шөнө З.Алтанжаргалыг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

   Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Баттогтох, Н.Ганболд нарт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч З.Алтанжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Ганболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Ч.Баттогтохыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П. Ганзоригийг бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч З.Алтанжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Н.Ганболдыг 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баттогтохыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч П.Ганзоригийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэж биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нарт оногдуулсан хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганзоригийн 21 хоног, Н.Ганболдын 45 хоног, Ч.Баттогтохын 45 хоног, З.Алтанжаргалын 41 хоногийн цагдан хоригдсон хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Н.Ганболдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Баттогтоход оногдуулсан  2 жилийн хорих ял, шүүгдэгч П.Ганзоригт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч З.Алтанжаргалаас 25176195 төгрөг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнхүүд олгож, түүний илүү нэхэмжилсэн 10063005 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүү нь нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжилсэн зардлын талаар нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

 Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч З.Алтанжаргал нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүүд төлүүлэхээр гаргасан хохирол болох 25176195 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүү, түүний өмгөөлөгч Д.Эрдэнчимэг нарын  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Б.Цэцэнхүүгийн тодорхойлолтоор нотлогдож байна.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүү шүүгдэгч З.Алтанжаргалаас хохирлоо бүрэн төлүүлж авсан ямар нэгэн гомдол саналгүй, түүнийг эдлэх ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэж шүүх хуралдаанд мадүүлсэн ба шүүгдэгч З.Алтанжаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хохирлыг бүрэн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж, энэ талаар анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч З.Алтанжаргалын өмчлөлийн 10 тооны үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүү, түүний өмгөөлөгч Д.Эрдэнчимэг, Ц.Даваасүрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Н.Ганболдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Баттогтоход оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч П.Ганзоригт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4.-т зааснаар шүүгдэгч Н.Ганболдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Баттогтоход оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч П.Ганзоригт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч З.Алтанжаргалд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтнуудад хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.” гэж,

12 дахь заалтын “Шүүгдэгч З.Алтанжаргалын 10 тооны үхрийг битүүмжилсэн битүүмжлэлийг хэвээр үлдээж,” гэснийг “Шүүгдэгч З.Алтанжаргалын 10 тооны үх

рийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,” гэж тус тус өөрчилж, хохирогч Б.Цэцэнхүү болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ц.Даваасүрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр нь үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 300 дугаар зүйлийн 300.1.-т зааснаар З.Алтанжаргалд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болтол түүнд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хоригдож байгаа шүүгдэгч З.Алтанжаргалыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨМИРБЕК

 

 

            ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

 

 

                                                                                    Д.КӨБЕШ