Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 03503

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 22 өдөр                 Дугаар 102/ШШ2018/03503                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,       

        Нэхэмжлэгч ..............

        Хариуцагч ..................тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд ...................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч .................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж ХХК компанийн захирал В.Дерхогийг Монгол Улсад бизнесийн ажлаар явж байх үед буюу 2013 оны эхний хагаст Монгол Улсын олон улсын тээвэр зуучлалын Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гуулзан, замын витум худалдан авахаар тохиролцож, нийт 100.000 метр тонн хүртлэх хэмжээний нефтийн гарал үүсэлтэй бүтээгдэхүүн худалдан авахаар 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 080713 тоот гэрээ байгуулж, Ж ХХК-ийн тамга дарж, гүйцэтгэх захирал А.Ггарын үсгээ зурснаар гэрээ байгуулагдсан.

Уг гэрээнд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ, хугацаа, үнийг гэрээний хавсралтаар харилцан тохиролцохоор заасан учир тэд 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3 тоот нэмэлт хэлцлээр ПБВ-90 маркийн замын битумыг 1 метр тонныг 865 ам.доллараар нийт 1680 метр тонн витумыг 1.453.200 ам.доллараар худалдах, худалдан авахаар тохиролцсон.

Эдгээр гэрээний дагуу ДВ 2014 оны 01 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд 32 вагоноор 630.4 метр тонн, 16 вагоноор 315.2 метр тонн, 30 вагоноор 591.0 метр тонн битумыг Ж ХХК-ийн нэрээр ачиж илгээснийг Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Г“Барааг хүлээн авсныг баталгаажуулах бичиг”-т 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гарын үсэг зурж, Ж ХХК-ийн тамга дарж, ДВд албан ёсоор Хариу мэдэгдэж, нийт 1.329.159 ам долларын үнэ өртөг бүхий бүгд 1.536.6 метр тонн битумыг Ж ХХК хүлээн авсан болох нь баталгаажсан.

 Бараа хүлээн авсан бичгийг үндэслэн ДВас 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 3110/2014 тоот нэхэмжлэхээр 545.296 ам доллар, 3111 тоот нэхэмжлэхээр 272.648 ам доллар, 3112 тоот нэхэмжлэхээр 511.215 ам долларыг тус тус Ж ХХК-иас нэхэмжилснээр 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 500.000 ам доллар, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 105.000 ам доллар, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 70.000 ам доллар, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 30.000 ам доллар, 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 55.000 ам долларыг ДВйн Коммерцбанк дахь дансанд “Журмак”, “Богат Ойл” ХХК-иудаас шилжүүлснээр дээрх битумын төлбөрт бүгд 720.000 ам доллар төлөгдөж, 569.159 ам долларын төлбөр төлөгдөөгүй үлдсэн.

 Дээрх үлдэгдэл төлбөрийг ДВйн зүгээс Ж ХХК-д хандан гэрээгээр тохирсон торгуулийн хамт яаралтай төлж барагдуулах шаардлагыг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд хүргүүлэх явцад Ж ХХК-ийн ерөнхий захирал Т.Мяндагмаагаас ДВд хандан дараах хариуг өгсөн.

2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 14/287 тоот албан бичгээр “Бараа нийлүүлэлт, тээвэрлэлтийн салбарт манай компаниуд үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье. Манай компани цаашид танай компанийн ачааг тээвэрлэн зуучлахад бэлэн байгаагийн сацуу бид танай бүтээгдэхүүнийг мөн худалдан авах сонирхолтой байна.

Иймд бүтээгдэхүүн борлуулалтын үнийн саналаа бидэнд ирүүлнэ үү. Ачаа тээвэрлэлтийн драфт гэрээ болон үнийн саналаа хавсаргав. Хамтран ажиллаж буй танд талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн.

Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15029 тоот албан бичгээр 1.536.6 мт ПБВ 90 бүтээгдэхүүнтэй холбоотой гэрээг ноён А.Г “Журмак компанийн удирдах албан тушаалтнуудад мэдэгдэлгүй байгуулсан.

Мөн ПБВ-г худалдан авахаар манай компаниас ямар ч хөрөнгө зарцуулагдаагүй. Бүтээгдэхүүнийг ямар хөрөнгөөр худалдан авсан, бүтээгдэхүүний борлуулалтын орлого хаашаа ордог талаар бидэнд ямар ч төсөөлөл алга, манай компанийн дансанд ПБВ-тэй холбоотойгоор мөнгө гуйвуулсан, хүлээн авсан гүйлгээ байхгүй бөгөөд ноён А.Гманай компанид ажиллахаа больсон. Бид танай байгууллагаас ирсэн өр барагдуулах талаарх асуудалд хариулахыг түүнд уламжилья” гэсэн хариу өгсөн.

 Ийнхүү Ж ХХК-ийн одоогийн удирдлага өмнө нь байгуулсан гэрээг үгүйсгэх төлбөр тооцооны асуудлыг өөрсдөөсөө зайлуулах хандлага гаргах болсон ба Ж ХХК компани иргэн А.Ганбаттай бус, Монгол Улсын тээвэр зуучлалын Ж ХХК-тай гэрээ байгуулж, барааг зээлийн нөхцлөөр нийлүүлсэн.

 Иймд эдгээр үйл баримтыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар тогтоон шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар тодорхойлж байсан боловч одоо худалдах, худалдан авах гэрээний дагуу үйл явдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Ж ХХК-ийн захирлыг хийж байсан А.ГЖ ХХК компанитай битум худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Яагаад бид энэ үйл явдлыг тогтоолгох гээд байна гэхээр үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэхийн тулд юм. Учир нь:

Монгол Улсын тээвэр зуучлалын Ж ХХК-ийн ерөнхий захирал Т.Мяндагмаа дээрх гэрээг мэдэж хариу бичиг илгээж, төлбөрөө төлж байсан атлаа одоо болохоор манай компани гэрээ байгуулаагүй, А.Гкомпанийг төлөөлөх эрхгүй этгээд, битумыг аваагүй гэдэг.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, гэжээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Зам тээврийн яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аж ахуйн нэгж. Нэхэмжлэлд дурдсан авто замын битум худалдан авах хэрэгцээ шаардлага байдаггүй бөгөөд А.Гманай компанийн нэр, тамга тэмдгийг ашиглан 2013-2014 онд Ж ХХК компанитай гэрээ хэлэлцээр хийсэн.

Манай компани битумыг аваагүй. Энэ асуудлаар А.Ганбатад холбогдох эрүүгийн хэрэгт захирал Т.Мяндагмаа гэрчээр дуудагдан мэдүүлэг өгсөн.  

Бид А.Гкомпанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш бөгөөд битум худалдан авах ажиллагаанд Ж ХХК-ийн нэрийг ашигласан.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Ж ХХК-ийн захирлын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Намайг энэ албан тушаалд ажиллаж байгаагүй гэж гарын үсгийг шинжлүүлсэн. Би Ж ХХК-ийн захирал Т.Мяндагмаагийн тушаалаар захирлын албан тушаалд томилогдсон. “Ж ХХК компаниас битум аваад, төлбөрийг төлж байсан нь үнэн, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч “Сиби энержи монгол групп” ХХК, хариуцагч Ж ХХК-д холбогдуулан ХБНГУ-ын “DW Oil Traiding ГмбХ” компани Монгол улсын олон улсын тээвэр зуучлалын Ж ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 080713 тоот, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 03 тоот нэмэлт гэрээ байгуулсныг тогтоолгох, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний үндсэн дээр “DW Oil Traiding ГмвХ” компани  Ж ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд ПБВ-90 маркийн 1.536.6 метр тонн замын битумыг нийлүүлснийг Ж ХХК хүлээж авсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

      

        Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

          

        Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

        ХБНГУ-ын “DW Oil Traiding ГмбХ” компани 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Сиби энержи монгол групп” ХХК-тай 04/2018 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

       Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ХБНГУ-ын “DW Oil Traiding ГмбХ” компани, Ж ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах, худалдан авах гэрээ мөн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 080713 дугаартай гэрээний нэмэлт 3 дугаартай гэрээнүүд хавтас хэрэгт авагдсан байна.

      Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч “Хэрэгт авагдсан баримтаар гэрээ байгуулагдсан тогтоогдож байгаа. Үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэх гэхээр Ж ХХК манайх гэрээ байгуулж, битум аваагүй гэдэг. Үүнийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан”, хариуцагчийн өмгөөлөгч “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадахгүй. Хэнээс юу нэхээд байгаа нь тодорхой байх ёстой ” гэх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, түүнтэй холбоотой баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч, шаардлагын үндэслэлээ өөрөө нотлож байх тул шүүхээр нэгэнт тодорхой байгаа үйлдлийг тогтоолгох боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэхээр эж, хариуцагчаас 1.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.32, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

          1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Сиби энержи монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА