Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюунзанын Энхтөр |
Хэргийн индекс | 101/2016/09194/И |
Дугаар | 192 |
Огноо | 2019-02-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 192
2019 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 151/ШШ2019/00192 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х. “““
Хариуцагч: Ц. “““
Хариуцагч: Д. “““
2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот Х.”““, Ц.”““ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот Х.”““, Ц.”““ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот Х.”““, Ц.”““ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот Х.”““, Ц.”““ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараараа хуурамчаар бичиж оруулсан Ц.”““ын үйлдлийг хууль бус болохыг тогтоох, 2 185 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Талуудын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, үндсэн зээл 1 200 000 000 төгрөг, хүү 540 000 000 төгрөг, алданги 600 000 000 төгрөг нийт 2 340 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.”““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.”““, Ц.”““, хариуцагч Ц.”““, хариуцагч Д.”““ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.”““, хариуцагч Ц.”““, Д.”““ нарын өмгөөлөгч Р.”““, өмгөөлөгч Б.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.”““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ц.”““оос 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл буюу 11 сар 25 хоног буюу ойролцоогоор 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, 64 000 000 төгрөгийг 4.2 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж, зээлийн гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгахаар талууд харилцан тохиролцож, хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасан. Миний зүгээс зээлсэн мөнгийг хугацаанд нь буюу 2006 оны 11 дүгээр сарын 01-нд өгч чадаагүй бөгөөд үүнээс хойш гэрээний дагуу алданги тооцогдож эхэлсэн. Мөн гэрээнд хүү, алданги тооцохоор зааж Иргэний хуулийн 282.1-д заасны дагуу 1 жилийн 4.2 хувийн хүүтэй 64 000 000 төгрөгийг зээлснээс зээлийн хүү 2 688 000 төгрөг, алданги Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 32 000 000 төгрөг нийт 98 688 000 төгрөг болсон. 2012 онд Ц.”““, эхнэр Д.”““ нар нь намайг дуудаж 2005 оны зээл, хүү, алдангийн асуудлаар гэрээгээ шинэчилж байгуулъя гэсэн, намайг очиход нотариат дээр нэг гэрээнд гарын үсэг зуруулсан ба тухайн гэрээнд үнийн дүн бичээгүй байсан. Гарын үсэг зурсны дараа намайг явж бай, тэгж байгаад ирээд гэрээгээ авчихаарай гэсэн. Дараа нь очоод гэрээгээ автал гэрээнд миний зээлсэн мөнгийг 1 200 000 000 төгрөг гэж бичсэн байсан, яагаад ийм их хэмжээний мөнгө болсон тухай асуухад 2005 оны гэрээ чинь хүү, алдангитайгаа нийлээд ийм болсон гэж хэлэхэд нь би ийм их мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хэлсэн. Хэрвээ нотариат дээр гэрээ байгуулах үед энэ мөнгийг бичсэн байсан бол би хэзээ ч гарын үсэг зурахгүй байсан, үнийн дүн бичээгүй гэрээнд гарын үсэг зуруулчихаад дараа нь намайг явсны дараа гараараа нэмж бичнэ гэж бодоогүй, олон жил нөхөрлөсөн болохоор арай ч ийм зүйл хийхгүй байх гэж бодож явсан. Тэр гэрээний 3 дахь заалтаар надад тэр мөнгийг бэлнээр өгсөн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг, бодит байдал дээр ийм мөнгө бидний хооронд шилжээгүй, ямар ч мөнгө өгч авалцаагүй.
Үүний дараа 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин намайг дуудаж 2012 оны гэрээний хүү, алданги нэмээд шинээр гэрээ байгуулна, чи гарын үсэг зур, зурахгүй бол өмнө нь зурсан гэрээг шүүхэд шилжүүлж мөнгөө нэхэмжилнэ, чи гарын үсэг зурсан болохоор чи шүүхэд ялагдана гэсэн. Ингээд 2012 оны 1 200 000 000 төгрөгийн гэрээний хүү, алданги нэмж 1 560 000 000 төгрөг болгож, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. Тус зээлийн гэрээний 2 дахь заалтаар 2012 онд байгуулсан 1 200 000 000 төгрөгөөс хүү тооцох тухай бичиж, 3 дахь заалтаар мөн л 1 560 000 000 төгрөгийг зээлдүүлэгч нь шилжүүлэхээр тохиролцон бичсэн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг. 2016 онд хуурамчаар гарын үсэг зуруулсан 1 560 000 000 төгрөгийн гэрээний үнийн дүндээ хүү нэмээд бас гарын үсэг зуруулсан, тэр гэрээгээ надад харуулаагүй болохоор хэд гэж бичсэнийг мэдэхгүй. Хэрвээ тухайн гэрээ гарч ирвэл уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно. Үндсэндээ 2012, 2013 онд байгуулсан энэхүү гэрээнүүдэд дурдсан үнийн дүн болох 1 560 000 000 гаруй төгрөг, 1 200 000 000 тэрбум төгрөгийг талууд хоорондоо өгч авалцаагүй тул энэхүү гэрээ нь илт хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүд гэж үзэж байна.
Тухайн үед 2012 оны гэрээнд заасанчлан 1 200 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, бэлнээр авсан өгсөн зүйлгүй байхад, гэрээнд нөхөж бэлнээр авсан гэж гараар бичсэн байсан. 2013 оны гэрээнд 1 200 000 000 төгрөг дээр 1 жилийн хүү, алдангийг нэмээд 1 560 000 000 төгрөг шаардаж, 1 200 000 000 төгрөгөөс хүү тооцож гаргуулахаар гэрээ байгуулсан нь шууд хүчин төгөлдөр бус гэдэг нь илэрхий ойлгомжтой. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан Иргэний хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хуульд харшилсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан гэрээнүүд байна.
Иймд 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот Х.”““, Ц.”““ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот Х.”““, Ц.”““ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот Х.”““, Ц.”““ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот Х.”““, Ц.”““ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараараа хуурамчаар бичиж оруулсан Ц.”““ын үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.”““ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох тухай нэхомжлэлийг тус шүүхэд гаргасан билээ. Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 684 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1 600 000 000 төгрөгийг Ц.”““ болон түүний эхнэр Д.”““ нарт бэлнээр өгсөн, тухайн үед Ц.”““, Д.”““ бид нар олон жил хамтран ажилласан, найз нөхөд байсны хувьд би итгэж зээлдүүлсэн болно. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл дээрх зээлдүүлсэн нийт 2 284 000 000 төгрөгийг надад буцаан өгөхгүй байна.
2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу 11 сар 25 хоног, ойролцоогоор 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 1 дэх хэсэгт 64 000 000 төгрөгийг 4.2 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр байгуулж, хүү, алданги тооцохоор заасны дагуу 64 000 000 төгрөгийн зээлийн хүү 2 688 000 төгрөг, алданги 32 000 000 төгрөг нийт 98 688 000 төгрөг болсон. Энэхүү 98 688 000 төгрөгийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 2 284 000 000 төгрөгөөс хасвал 2 185 000 000 төгрөг болж байна. Иймээс Ц.”““оос 2 185 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Х.”““ын нэхэмжлэлтэй, Ц.”““од холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас дахин сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Өмнө нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Ц.”““ нь сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнийг шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 151/Ш32017/01784 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүгчийн хүчин төгөлдөр, биелэгдэх шинжийг агуулсан захирамж гарсан байхад дахин сөрөг нэхэмжлэл гаргаж, түүнийг нь хүлээн аваад байгаа нь шүүхээс гарч буй шийдвэрүүд нь заавал биелэгдэх шинжийг агуулсантай нийцэхгүй байна. Хариуцагч Ц.”““ нь сүүлд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа талуудын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1 200 000 000 төгрөг, хүү 2012 оны 04 дүгээр сарын 18-аас 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 18 сарын хүү 540 000 000 төгрөг, алданги 600 000 000 төгрөг нийт 2 340 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Хуульд "...Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ..." гэжээ. Шүүгчийн 1784 дүгээр захирамжаар Ц.”““ын гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах буюу нэхэмжлэгчийг эсэргүүцэхийн тулд үндэслэлгүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй ба үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох гэрээ хэлцэл биш байна. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтруулан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа" тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байна. Иймээс шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй. Шүүгчийн 1784 дүгээр захирамжид Х.”““ын хаяг нь Сонгинохайрхан дүүрэгт хамаарч байгааг дурдаад харъяаллын дагуу шүүхэд хандах эрх нь нээлттэй гэжээ. Энэ үндэслэл нь ч бас сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлд хамаарч байна. Учир нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-д "энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн" тохиолдолд нэхэмжлэлийг мөн л хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэслэлгүй.
Сөрөг нэхэмжлэлд “2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 дугаар зээлийн гэрээг байгуулж 1 200 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй 7 сарын хугацаатай зээлдүүлсэн. Түүний дараа зээлээ төлөхгүй болохоор нь 2013 оны 05 дугаар сарын 13-нд буюу 11 сарын дараа үндсэн зээл, хүү, алдангийн нийт үнийн дүн 1 560 000 000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, хугацааг 2012 оны 04 дүгээр сарын18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн 1 200 000 000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон 808 дугаар зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан” талаар дурджээ.
Гэтэл бодит байдал дээр Х.”““ нь Ц.”““оос 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 64 000 000 төгрөгийг 4.2 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай зээлж, гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Энэ зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгахаар талууд харилцан тохиролцсон, хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байсан. Зээлийн гэрээний хугацаа 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу 11 сар 25 хоног буюу ойролцоогоор 1 жилийн хугацаатай, 64 000 000 төгрөгийг сарын 4.2 хувийн хүүтэй, зээлийн хүү 2 688 000 төгрөг, алданги 32 000 000 төгрөг нийт 98 688 000 төгрөг хариуцагчид төлөхөөс төлбөрийг хэтрүүлэн төлсөн. 2012 онд Ц.”““, эхнэр Д.”““ нар нь Х.”““ыг дуудаж 2005 оны зээл, хүү, алдангийн асуудлаар гэрээгээ шинэчилж байгуулъя гэсэн, очиход нь нотариат дээр нэг гэрээнд гарын үсэг зуруулсан ба тухайн гэрээнд үнийн дүн бичээгүй байсан. Гарын үсэг зурсны дараа нэхэмжлэгчийг явж бай, тэгж байгаад ирээд гэрээгээ авчхаарай гэсэн. Дараа нь очоод гэрээгээ автал гэрээнд зээлсэн мөнгийг 1 200 000 000 төгрөг гэж бичсэн байсан, яагаад ийм их хэмжээний мөнгө болсон тухай асуухад 2005 оны гэрээ чинь хүү, алдангитайгаа нийлээд ийм болсон гэж хэлэхэд нь нэхэмжлэгч ийм их мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хэлсэн. Хэрвээ нотариат дээр гэрээ байгуулах үед энэ мөнгийг бичсэн байсан бол нэхэмжлэгч хэзээ ч гарын үсэг зурахгүй байсан, үнийн дүн бичээгүй гэрээнд гарын үсэг зуруулчхаад дараа нь явсных нь дараа гараараа нэмж бичнэ гэж бодоогүй, олон жил нөхөрлөсөн болохоор арай ч ийм зүйл хийхгүй байх гэж бодож явсан. Тэр гэрээний 3 дахь заалтаар надад тэр мөнгийг бэлнээр өгсөн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг, бодит байдал дээр ийм мөнгө бидний хооронд шилжээгүй, ямар ч мөнгө өгч авалцаагүй. Үндсэндээ 2012, 2013 онд байгуулсан энэхүү гэрээнүүдэд дурдсан үнийн дүн болох 1 560 000 000 төгрөг, 1 200 000 000 төгрөгүүдийг талууд хоорондоо өгч авалцаагүй тул энэхүү гэрээн нь илт хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүд байна. Түүнчлэн зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд 1 200 000 000 төгрөг огт шилжээгүй, шилжсэнтэй холбоотой баримт ч байхгүй байдаг. Ийм байхад дээрх байдлаар мөнгө авсан, өгсөн болгон бичиж сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт хариуцагч нь татгалзлаа нотолсон баримтаа огт гаргаж ирүүлээгүй, учир нь Х.”““од 1 200 000 000 төгрөг өгсөн бол түүнтэй холбоотой баримт огт байхгүй. Уг мөнгийг хаанаас гаргаж өгсөн, ямар дэвсгэртүүд байсан, нотариатын өмнө өгсөн эсэх, хаана өгсөн зэрэг баримтууд, гэрчүүд байхгүй. Мөн нэг л Б.Энхээ гэх Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатаар гэрээнүүдийг гэрчлүүлж, нотариатаар гэрээг бөглүүлж, мөнгийг бэлнээр аваагүй байхад авсан болгож сүүлд нь нөхөж бичээд байгаа нь өөрөө хууль бус үйлдлийг тангараг өргөсөн этгээдтэй хуйвалдан хийсэн, хууль зөрчсөн ноцтой үйлдэл, үйл явц болсон нь харагддаг.
Иймд 2012 оны 463, 2013 оны 808 дугаар гэрээнүүд нь хүчин төгөлдөр бусад тооцогдохоор байх тул сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг хүчин төгөлдөр болохыг тогтоох ямар ч үндэслэлгүй байна. Түүнчлэн дээр дурдсанаар зээлдүүлээгүй мөнгийг зээлсэн болгож үндсэн зээл 1 200 000 000 төгрөг, хүүнд зохиомол 18 сар гэж тоо үүсгэн 540 000 000 төгрөг, алданги 600 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2000 онд танилцаж, үүнээс хойш найзлах болсон. Анх Төв аймгийн Заамар сумын Цагаан булаг баг дээр танилцсан. 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.”““оос 4.2 хувийн хүүтэй 64.000.000 сая төгрөг зээлж авсан. Би уурхай ажиллуулдаг байсан учраас манай ажилчид болон миний дүү нар Д.”““, Ц.”““ хоёрын дэлгүүрээс нь тодорхой хэмжээний хүнсний зүйл, бараа зээл авдаг байсан. Мөн Ц.”““ын Банк бус санхүүгийн байгууллагаас /ББСБ/ мөнгө зээлж авсан. Энэ бүгд нилээд 200.000.000 сая хүрэхгүй төгрөг болох байх. Найз гэсэн мөртлөө энэ мөнгийг хүүлсээр байгаад төгрөг 1.200.000.000 гаргасан. Мөн намайг 3 удаа Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар өргөдөл бичиж өгөөд, шоронд хийхийг оролдсон. Найз хүн найзыгаа ингэж болох уу гэж би их гайхаж байна. Би хэрэгтэй үед Ц.”““оос мөнгө зээлдэг, харин би эргүүлээд алт өгдөг байсан. Ийм байхад намайг шоронд хийлгэнэ, баасыг чинь идүүлнэ гэж дарамтлах хэрэггүй. Миний хүсэл Ц.”““оос авсан мөнгөө өгье, надаас авсан мөнгөө өгчих гэж хэлмээр байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээнүүдийг хүчин төгрөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2012 оны гэрээний хувьд зээлийн гэрээний үүрэгт тухайн мөнгийг шилжүүлж өгсөн байхыг шаарддаг. Иргэнийг гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Гарын үсгийг далимдуулж мөнгө авах эрсдлээс хамгаалж энэ зохицуулалт байдаг. Зээлийн гэрээ байгуулсан бол заавал тухайн мөнгийг нь өмчлөлд нь шилжүүлсэн байхыг шаарддаг, гэтэл ийм зүйл байхгүй байгаа. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад энэ хоёрын хувьд ажил хэрэг, найз нөхдийн холбоотой байсан гэдэг нь харагдддаг. Мөн хариуцагч Д.”““ийн гар бичмэлүүд байдаг. Үүнээс үзэхээр цаг хугацааны хувьд үргэлжилсэн дуусдаггүй зээлийн харилцаатай байсан. Ер нь бол олон жилийн явцад Х.”““ нь мөнгө болон бусад зүйл зээлж авсан гэтэл энэ мөнгөө нэгтгээд 2012 онд Х.”““оор гарын үсэг зуруулсан зүйл харагдаад байдаг. Үүнд шинжээч томилох боломжгүй гэсэн зүйл үүсээд байгаа. Д.”““ээс энэ талаар асууж тодруулах гэхээр өөрөө шүүхэд ирэхгүй, тайлбар өгөхөөс санаатайгаар зугтаж байна. Нийгэмд гарч байгаа практикаар хүнд мөнгө зээлчихээд дараа нь нийт ийм болсон шүү гэж хэлээд гарын үсэг зуруулсан юм шиг харагдаад байгаа юм. Зээлийн гэрээний хуулийн шаардлага нь тухайн гэрээг хийхэд мөнгө шилжүүлж өгч байж хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Өнөөдөр 1.200.000.000 төгрөг гэдэг бол маш их хэмжээний мөнгө, Ц.”““ энэ мөнгийг Х.”““од бэлнээр өгсөн гэж ярьдаг. Бодит байдал дээр зүгээр л ямар ч баримт үйлдэхгүйгээр ийм их хэмжээний мөнгийг бэлнээр өгнө гэж байхгүй, энэ бодит байдалд нийцэхгүй байна. Үнэхээр мөнгө шилжүүлсэн болон дансаар шилжүүлж өгөх ёстой юм уу эсвэл мөнгө хүлээлгэж өгсөн баримт байх ёстой. Гэтэл бэлнээр хүлээлгэж өгөв гээд гараар бичсэн бичмэлийг харуулдаг. Х.”““ын зүгээс надаар гарын үсэг зуруулаад дараа нь их хэмжээний мөнгө зээлсэн гэж гараараа бичсэн байна гэж хэлдэг. Энэ баримтыг харахаад ийм байх бүрэн боломжтой. Гараар бичиж байгаа юм чинь мөнгөн дүнг яаж бол яаж өөрчилж болно. 1.200.000.000 төгрөгийг зүв зүгээр баримт үйлдэхгүй өгч байгаа нь бодит байдлаас хэтэрхий хол байна. Энэ мөнгийг бэлнээр өгсөн зүйл огт байхгүй. Олон жилийн турш зээлийн харилцаатай явж байгаад мөнгөн дүнг нэгтгэж гаргасан гэж үзэж байгаа. 2012 онд 1.200.000.000 төгрөг өгсөн гэдэг гэрээг хийсний дараагаар 2013 онд 1.560.000.000 төгрөг авах ёстой гэсэн гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч талаас 2013 онд байгуулсан гэрээгээр 1.560.000.000 төгрөгийг Х.”““од өгөөгүй харин 1.200.000.000 төгрөгийн хүүтэйгээ нилээд ийм мөнгөн дүнтэй болсон гэж хэлдэг. Үүнээс үзэхээр 2013 онд Х.”““од 1.560.000.000 төгрөгийг өгөөгүй гэдэг нь нотлогдож байна. Мөн үүний дараагаар 1.780.000.000 төгрөг авна гэж гараар бичүүлж авсан байдаг. Энэ мөн адил 1.560.000.000 төгрөгөө хүүлээд ийм хэмжээний мөнгө болсон гэдэг нь нотлогдож байгаа. Энэ бүгдийг хараад үзэхээр Х.”““той хийсэн гэрээ нь хууль бус, ямар ч мөнгө шилжүүлж өгөөгүй. Өмнө зээлсэн мөнгөө хүүлээд гаргасан мөнгөн дүн гэж үзэж байна. Манай талаас нэхэмжлэлийн шаардлагаар 2.284.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа, энэ тухай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газар хариуцагч Ц.”““ нь мэдүүлэг өгөхдөө энэ талаар тайлбар хэлсэн байдаг. Мэдүүлэгт лизенц худалдан авахад 64.000.000 төгрөг зээлсэн, Би Х.”““оос 1.600.000.000 төгрөгийг авсан гэдэг талаар хэлдэг. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст сэжигтнээр байцаалт өгөхдөө “Намайг Заамарт явж байхад Х.”““ над руу утсаар яриад Уулс заамар ХХК-ийн оффист ирж мөнгө ирж ав гэж хэлсэн. Үүний дагуу манай эхнэр Д.”““, манай төрсөн дүү Ц.”““ нар 1.600.000.000 төгрөгийг бэлнээр авсан гэж хэлсэн байдаг. Байцаагчийн зүгээс ямар учиртай мөнгө та яриад байгаа гэж асуухад, лизенц 4.200.000.000 төгрөгөөр зарснаас би 1.600.000.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 700.000.000 төгрөгөө ав гэж тайлбарыг өгсөн байдаг. Хариуцагч Ц.”““ын Эрүүгийн цагдаагийн газар өгсөн тайлбараар Х.”““оос 1.600.000.000 төгрөгийг авсан гэдэг нь нотлогдож байна. Иймд 2.284.000.000 төгрөг гаргуулж өгнө үү. Хавтас хэрэгт авагдсан хариуцагч Д.”““ийн гар бичмэл, түүнд зурсан гарын үсэг Д.”““ийнх мөн үү гэж хариуцагч талаас асуухад, тайлбар хэлэхгүй, мэдэхгүй гэж хэлж байна. Энэ гар бичмэл худлаа байсан бол, худлаа гэж хэлэх боломжтой. Энэ гар бичмэлийг харахад 2012 оны 1.200.000.000 төгрөгийг зээлсэн гэх гэрээний түүх байдаг. Ц.”““ нь 1.200.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж хэлж байгаа ч гэсэн ямар ч баримт үйлдээгүй. Энэ 100.000 төгрөг, 1.000.000 төгрөг биш, ийм их хэмжээний мөнгийг дансаар шилжүүлэх бүрэн боломжтой байсан. Шүүгч хүн хэргийн бодит байдлыг дотоод итгэлээрээ үнэлэх ёстой. Зээлсэн гэх 1.200.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг нь худлаа. 2012 оны байдлаар 1.085.000.000 төгрөгийг тооцоо байна гэж бичсэн баримтыг хариуцагч талаас ийм тооцоо байхгүй гэж хэлж байгаа нь хариуцагч талаас энэ мөнгийг шаардах эрхээ алдаж байна. Энэ нь дараагийн шүүхэд нотлох баримт болоод явна, Улсын Дээд шүүх энэ хэргийг яаж шийдэхийг мэдэхгүй. Хэрвээ 1.200.000.000 төгрөгийг өгөөгүй байна гэж шүүх шийдэх юм бол 1.085.000.000 төгрөгийг шаардах эрхээ өнөөдрийн шүүх хуралдаан дээр алдаж байна. Хариуцагч талаас хэргийн бодит байдлыг үнэлээд явж болох байсан. Гар бичмэлээс харахад доор нь Урнаа гээд гарын үсэг зурсан, мэдүүлэгтээ мөн адил Урнаа гээд бичсэн. Эдгээр гарын үсгүүд бүгд адилхан байгаа, үүнийг шинжээч тогтоогоогүй, шинжээч тогтоогоогүй зүйлийг нотлох баримт болохгүй гэж тайлбарлаж болох ч гэсэн энгийн хүний нүдээр харахад Д.”““ гэж хүний гарын үсэг гэдэг нь харагдана. Энэ бүгдээс харахад 1.200.000.000 төгрөгийн тооцоо гэдэг нь ойлгомжтой. Х.”““ын хувьд Ц.”““од 2.284.000.000 төгрөгийг өгсөн ч найз нөхдийн итгэлцэл гээд энэ талаар баримт аваагүй. Харин Д.”““ийн хувьд 684.000.000 төгрөгийг авсан гэдгээ мэдүүлэгтээ хэлдэг. 1.600.000.000 төгрөгийг авсан гэдэг талаарх мэдүүлгээ хоёр хариуцагч маань цагдаагийн байгууллагад мэдүүлгээ өгсөн. Д.”““, Ц.”““ нар цагдаагийн байгууллагад худлаа мэдүүлэг өгөх шалтгаан байхгүй гэж үзэж байна. Хуулийн шаардлагын хувьд эрх бүхий байгууллагын тамга, тэмдэг дарагдсан байгаа. Хариуцагч талаас Уулс заамар ХХК, Уян ган ХХК-ийн мөнгө гэж ярьж байгаа ч олон удаагийн мэдүүлэгт Х.”““оос мөнгөө авсан гэсэн зүйл тэмдэглэгдсэн. Х.”““ гэдэг хүн Уян ган ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн. Ц.”““ нь 1.600.000.000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн мөнгө гэж авсан гэдэг ч тусгай зөвшөөрлийг эзэмшдэг талаар ямар ч нотлох баримт байхгүй. Ийм байсан бол хувьцаа эзэмшигчээр орох боломж байсан. 2005 оноос хойш маш их хугацаа байсан. Ц.”““ хувьцаа эзэмшигчээр орох нь өөрийнх нь үүрэг. Бид хоёр хооронд итгэлцлээр явдаг гэж тайлбарлаж байгаа нь нотлох баримт болохгүй. Энэ баримтуудаас харахад Х.”““ 1.600.000.000 төгрөгийг өгсөн гэдэг нь нотлогдсон. Давж заалдах шатны шүүхээс ч гэсэн нотлох баримтыг үнэлэхгүй байсан гэсэн зүйлийг дурдсан байдаг. Х.”““, Ц.”““ хоёр нь эвлэрэх боломжтой байсан боловч Ц.”““ нь Х.”““ыг лизенц зарсан талаар Татварын албанд хэлж Уян ган ХХК-ийг 1.800.000.000 төгрөгийн өрөнд оруулсан. Үүнээс болж эвлэрэх боломжгүй болсон. Хоёр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч талаас 2012 оны 1.200.000.000 төгрөгийг гэрээг 2013 онд үргэжлүүлж хийсэн гэж хэлсэн. Үүнээс үзэхэд 1.560.000.000 төгрөгийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Өөр хэлцлийг халхавчлаж хийгдэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2.340.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гэтэл хамгийн сүүлд тооцоо нийлсэн актаар 1.049.000.000 төгрөгийг авах ёстой гэж бичүүлээд, энэ баримтыг шүүхэд гаргаж өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш тооцоо нийлсэн баримт байхгүй. Өөрсдөө энэ талаар нотолсон баримтаа өгөх ёстой. Үнэхээр л 2.340.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бол 1.200.000.000, 1.560.000.000, 1.800.000.000, 1.049.000.000 төгрөгүүдийг өөрсдөө үгүйсгэх ёстой. Энэ баримтуудыг хараад шүүх үнэлэлт дүгнэлт өгөх ёстой гэсэн юм шиг бөөрөнхийлсөн тайлбар өгч байна. Өөрсдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. 2016 оны 09 сараас хойш ямар ч баримт үйлдэгдээгүй. Үнэхээр нотлогдсон нь юу вэ гэхээр Х.”““ 1.600.000.000 төгрөгийг өгсөн гэдэг нь нотлогдсон. Ц.”““ 1.200.000.000 төгрөгийг өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Иймээс шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үзээд үнэлэлт дүгнэлт өгөх байх гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 оны зээлийн гэрээгээр 64.000.000 төгрөгийг Ц.”““оос зээлсэн байдаг. Энэ мөнгийг алданги, хүүтэй нь тооцож үзэхээр 98.688.000 төгрөг болсныг бүгдийг нь өгсөн. Үүний дараагаар 2012 онд Д.”““, Ц.”““ нар нь Х.”““ыг дуудаж 2005 оны зээлийн гэрээний хүү, хүүгийн хүүгийн хүү, алданги зэргийг бодож дахин гэрээгээ шинэчилнэ гэдэг зүйлийг ярьсан байдаг. Тухайн үед Х.”““ын биеийн байдал муу байсан учраас гарын үсэг зурчих гэхээр нь гарын үсгээ зурсан. Гэтэл үүнийг нотариатаар баталгаажуулж 1.200.000.000 төгрөг зээлсэн гэдэг гэрээг хуурамчаар хийсэн байсан. Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4-д зааснаар энэ мөнгө нь бодитоор шилжүүлж авсан зүйл байдаггүй. Үүнээс үзэхэд зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг нь тогтоогдож байгаа. 2005 онд байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хүүгийн хүү, алдангитайгаа нилээд ийм дүнтэй болж байгаа шүү гэдэг дээр гарын үсэг зуруулж авсан байдаг. Үүний дараагаар 2013 онд Х.”““ыг дахин дуудаж 2012 оны зээлийн гэрээний хүү, алдангитайгаа нилээд ийм мөнгөн дүн болж байгаа шүү, чи гарын үсэг зур, зурахгүй бол энэ гэрээг шүүхэд шилжүүлж мөнгөө гаргуулж авна гэж хэлээд дахин гарын үсэг зуруулсан байдаг. Гэтэл сүүлд нь Х.”““ нь хаанаас яаж бодож гаргасныг мэдэхгүй 1.560.000.000 төгрөг зээлсэн гэдэг баримтыг олж мэдсэн. Манай талаас ийм хоёр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. 2012 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 463 тоот зээлийн гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 13-ний 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2012 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 463, 2013 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн 808 тоот Х.”““ болон Ц.”““ нарын байгуулсан зээлийн гэрээнд өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараараа хуурамчаар бичиж оруулсан Ц.”““ын үйлдлийг хууль бус болохыг тооцуулах, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 684.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1.600.000.000 төгрөгийг Ц.”““ болон түүний эхнэр Д.”““ нарт бэлнээр зээлдүүлсэн нийт 2.284.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т заасныг үндэслэж гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар дараах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцно гэсэн байдаг. Хуулийн 56.1.1-д хууль зөрчсөн бол хүчин төгөлдөр бусад тооцно гэж заасан. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар мөнгийг бодитой шилжүүлэх гэдгийг зөрчсөн. Иймээс 2012 онд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэдэг нь тогтоогдож байгаа. 2013 оны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд ярихад, өнөөдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч талаас тайлбар хийхдээ энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Яагаад гэвэл 2013 оны гэрээ нь 2012 онд байгуулагдсан гэрээний үргэлжлэл гэж хэлж байна. Хэзээ ч хоёр тусдаа гэрээ нэг нэгнийхээ үргэлжлэл болж явахгүй. Энэ хэлцлийг харах юм бол өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж харагддаг. 2012, 2013 онуудад байгуулагдсан гэрээний үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байдаг. Мөн нотариатч Энхээ гэдэг хүн Ц.”““ын бүх ажил үйлчилгээг хийдэг, гэрээг хүртэл өөрийн гараар бичдэг ийм үйлдэл гаргаж байна. Хуулиар бол гар бичмэлээр хийсэн зүйлийг нотариат батлахыг хориглосон. Энхээг манай талаас гэрчээр оролцуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй. Гэрчээр орсон бол үнэн зүйлийг ярих байсан байх. Үүнээс үзэхээр Ц.”““ын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үүгээр хангагдаж байгаа. Мөн 2.284.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь нотлох баримтын хүрээнд нотлогдож байгаа. Ц.”““ нь мөнгийг хүлээж авсан гэдэг нь гэрчийн мэдүүлгүүд болон өөрийнх нь тайлбараар нотлогдож байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 107 дугаар зүйлд зааснаар үнэн зөв тайлбар өгсөн, иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.”““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хандан иргэн Х.”““оос Ц.”““од холбогдуулан 2012 оны 04 дүгээр орын 18-ны өдрийн 463 тоот, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот Х.”““ болон Ц.”““ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараар хуурамчаар бичиж оруулсан Ц.”““ын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Х.”““ нь Ц.”““той 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1 200 000 000 төгрөгийг зээлж авсан байдаг. Энэхүү зээлж авсан мөнгөө хугацаандаа төлөхгүй байсан тул Х.”““ нь үндсэн зээл, хүү, алдангийн тооцоог харилцан тохиролцон тооцоолж 1 500 000 000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж, хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1 200 000 000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Х.”““ нь энэхүү мөнгөө өнөөдрийг хүртэл өгөхгүй хуурч, мэхэлж залилсаар байсан тул Ц.”““ын зүгээс Эрүүгийн цагдаагийн газарт хандан эрүүгийн журмаар шалгуулж байгаа болно. Гэтэл Х.”““ нь зээлж авсан мөнгөө огт аваагүй мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байгаа нь анхнаасаа тухайн зээлсэн мөнгөө өгөхгүй байх санааг илтэд агуулж, бусдын итгэлийг эвдэж, хуурч мэхлэх аргаар Ц.”““оос мөнгө авсан болох нь илэрхий гэж үзэж байна.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах ёстой. Гэтэл Х.”““ нь хариуцагчийн оршин сууддаггүй газрын шүүх буюу Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-д заасан шүүхийн харьяалал зөрчсөн, 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.”““ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Х.”““ нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Х.”““ нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа "2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 684 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1 600 000 000 төгрөгийг Ц.”““ болон түүний эхнэр Д.”““ нарт бэлнээр өгч зээлдүүлсэн" гэсэн байна. Ц.”““ миний хувьд санхүүгийн хувьд бусдаас зээл авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой бөгөөд Х.”““оос аливаа байдлаар зээл авч байгаагүй болно. Миний хувьд Х.”““той хамтран худалдаж авсан "Уянган" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдсантай холбоотойгоор Х.”““оос авах авлагын асуудлын маргаан байдаг бөгөөд энэхүү мөнгө төгрөгийн асуудлыг Х.”““ нь өөрөө надад мөнгө өгсөн гэж, мөн үүнийгээ зээлдүүлсэн мэтээр бичсэн нь үндэслэлгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр Х.”““оос гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.”““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.”““ нь нэмэгдүүлсэн шаардлагадаа “2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 684 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1 600 000 000 төгрөг Ц.”““ болон түүний эхнэр Д.”““ нарт бэлнээр өгч зээлдүүлсэн” гэжээ. Бидний хувьд санхүүгийн талаар бусдаас зээл авахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой бөгөөд Х.”““оос аливаа байдлаар зээл авч байгаагүй болно. Харин Х.”““той хамтран худалдаж авсан “Уянган” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдсантай холбоотойгоор Х.”““оос авах авлагын маргаан байдаг бөгөөд энэхүү асуудлыг Х.”““ өөрөө надад мөнгө өгсөн, түүнийгээ зээлдүүлсэн мэтээр бичсэн нь үндэслэлгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр Х.”““оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.”““ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: би Х.”““од холбогдуулан тус шүүхэд хандан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШЗ2017/01784 тоот шүүгчийн захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 62 дугаар зүйлийн 62.1.2-д заасан үндэслэлийг дурьдсан байх бөгөөд үндсэн нэхэмжлэлд бичсэн нэхэмжлэгчийн өөрийн хаягийг нь тодорхой болгон бичиж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй хамтад нь зайлшгүй тооцогдох талаарх үндэслэлээ мөн тодорхой болгон шүүгчийн захирамжид дурьдсан зөрчлийг арилган дахин сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
Ц.”““ би Х.”““той 2000 оноос хамтран ажиллаж, найзалж ирсэн байдаг. Тийм ч учраас түүнд маш их итгэж мөнгө, төгрөгийг баримттай, баримтгүйгээр өгөлцөж, авалцаж шаардлагатай тохиолдолд санхүүгийн хувьд дэмжин туслаж ирсэн. 2009-2013 оны хооронд Х.”““ нь өөрийн эрүүл мэндийн байдлаас болж эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон бөгөөд БНСУ-д эмчилгээ хийлгэдэг болсон. Энэхүү хугацаанд Ц.”““ би Х.”““од өөрийн боломжоор туслаж дэмжихээс гадна 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1 200 000 000 төгрэгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Х.”““ нь 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээлээ төлж барагдуулаагүй тул 2013 оны 05 дугаар сарын 13-ний өдөр үндсэн зээл, хүү, алдангийн нийт үнийн дүн буюу 1 560 000 000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж, хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1 200 000 000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон 808 тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэвч Х.”““ нь зээлж авсан мөнгөө, хүү, алдангийн хамт эргүүлж төлөлгүй удаасаар байсан тул талууд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлэх замаар өр, төлбөрөө баталгаажуулан 1 770 000 000 төгрөгийг иргэн Ц.”““ надад төлөхөөр болсон. Мөн надаас дахин 113 514 000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд өмнөх 463 тоот зээлийн үлдэгдлийн хамт нийт 1 883 514 500 төгрөгийг буцаан төлнө гэж 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталж баталгаа бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахгүй иргэн Ц. “““ намайг залилан хуурч мэхэлж, хохироосоор байна. Х.”““ нь энэхүү өр төлбөрөө төлөхөөс зайлсхийхийн тулд зээлиин гэрээний дагуу мөнгө огт аваагүй, Ц.”““ нь надад мөнгө өгөөгүй, харин 2005 онд 64 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, түүний өр төлбөрийг ихэсгэж 2012 оны зээлийн гэрээнд 1 200 000 000 төгрөг гэж Ц.”““ өөрөө нөхөж бичсэн гэж баримт нотолгоогүй худал ярьж 2012 оны 463 тоот болон 2013 оны 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасанд харамсаж байгаа болно.
Иймд Х.”““оос 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээний өр, төлбөр, хүү, алдангийг гаргуулах шаардлага гаргаж байгаа бөгөөд энэхүү шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Х.”““ын хувьд 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар үндсэн нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн зүгээс эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, эдгээр гэрээний дагуу авсан зээлийн өр төлбөрийг гаргуулах нь харилцан тооцох боломжтой, үндэслэлтэй шаардлага гэж үзэж байгаа болно. Х.”““ нь 2012 оны 463 тоот зээлийн гэрээний дагуу зээл авснаас хойш огт төлбөр төлөөгүй бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараахь зээлийн өр төлбөртэй байна. Үүнд:
1.үндсэн зээл 1 200 000 000 төгрөг
2.2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуртэл 18 сарын хугацаанд хүү 540 000 000 төгрөг
3.алданги 2013 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1309 хоногийн алданги 0.2 хувиар тооцоход хоногийн 2 400 000 төгрөг нийт 3 141 600 000 төгрөг, алданги нь Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 600 000 000 төгрөг нийт 2 340 000,000 төгрөг болж байна.
Иймд талуудын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, хариуцагч Х.”““оос үндсэн зээл 1 200 000 000 төгрөг, хүү 540 000 000 төгрөг, алданги 600 000 000 төгрөг нийт 2 340 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2000 онд Төв аймгийн Заамар суманд алтны дархан Х.”““ алт авна гэж ирснээр алтны ченж Ц.”““ би танилцаж, энэ цагаас эхэлж бид хоёр танилууд болсон. Х.”““ нь улмаар бичил уурхай эрхлэх талаар надад ярьж байсан болохоор би Заамар сумын уугуул иргэний хувьд тухайн орон нутгийн удирдлагуудтай нь уулзаж зөвшөөрлийг нь хөөцөлдөж авч өгсөн. Ингээд Х.”““ Эрэл компанийн газар дээр 2002 оноос хойш ажиллаж ирсэн. Энэ цагаас эхлэн би Х.”““од мөнгө зээлдэг, түлш шатахуун болон хүнсний зүйлийг зээлээр өгдөг байсан. Би Х.”““од олон жил зээл өгч, тусламж үзүүлдэг байсан учраас бид хоёрын хооронд итгэлцэл үүсч эхэлсэн. 2005-2006 оны хооронд Заамар суманд Заамарын их хоёр гэдэг газарт хайгуулын лизенц талбайг би өөрийнхөө хувийн мөнгө болох 65.000.000 төгрөгөөр Мягмар гэж хүнээс худалдаж авсан. Худалдаж авсан хайгуулын лизенцтэй талбайдаа 2008-2009 оны хооронд нөөцийг тогтоосон. Ингэхдээ Х.”““ надаас 200.000.000 төгрөг авсны дагуу ашигт малтмалын МҮ01963 хайгуулын лизенцтэй болсон. Х.”““ нь миний хувийн мөнгө болох 300.000.000 төгрөгөөр ашиглалтын лизенцтэй болсон. Би Х.”““од мөнгө өгөхдөө тэмдэглэл хөтлөөд өгдөг байсан. 2005 онд би Х.”““од 64.000.000 төгрөгийг зээлүүлж, хүү алдангитай нь нийлүүлээд 98.688.000 төгрөгийг удаалгүй төлсөн, энэ цагаас эхлэн бид хоёрын бизнесийн харилцаа эхэлсэн. Х.”““ бол надад алтаа өгдөг байсан. 2000 оноос хойш Х.”““ надаас маш олон удаа мөнгө авсан. Энэ бүгдийг яриад явах юм бол дуусахгүй. Би өөрөө хөрөнгө оруулсан болохоор танай компанийн ажилд оролцохгүй харин ашиглалтын лизенц дээр миний нэрийг оруул гэж хэлдэг байсан. Х.”““ын хувьд компанийн үйл ажиллагаа улам өргөжиж ХХК болсоноор эдийн засаг нь өргөжсөн. Энэ үед надаас маш их хэмжээний мөнгийг авдаг байсан. Би алтны ченж учраас маш их хэмжээний бэлэн мөнгөтэй байдаг, Төв аймгийн Заамар сумын ард иргэд намайг мэдэж байгаа. Ашиглалтын лизенцийн төлбөрийг Х.”““ бид хоёр ээлжлэн төлдөг байсан. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. 2010 оноос эхэлж Х.”““ын биеийн байдал муудаж Бүгд найрамдах Солонгос улс руу явж эмчлүүлж эхэлснээс хойш компанийнх нь үйл ажиллагаа доголдсон. 2012 онд Төв аймгийн Заамар сумын Наймган болон Гахайн байрны ойролцоо том үйл ажиллагаа явуулахын тулд надаас 1.200.000.000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Аюулгүй байдлын үүднээс Х.”““од би мөнгөө оффистоо өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг Уулс заамар ХХК-ийн захирал Ц.”““ гэдэг хүнд компанийн талбайн нөөцийн 20 хувийг 4.2 тэрбум төгрөгөөр зарсан. Үүний дараагаар Уулс заамар ХХК-ийн захирал Ц.”““, түүний өмгөөлөгч одоо энэ танхимд байгаа Ц.”““ нар Х.”““, Ц.”““ гэдэг хоёр хүн биднийг залилсан гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс өргөдөл өгсөн. Тухайн өдөр эхний ээлжид Уулс Заамар ХХК-ийн захирал Ц.”““ нь 1.200.000.000 төгрөгийг Х.”““од өгсөн. Ямар ч 684.000.000 төгрөгийг манай эхнэр болон надад өгөөгүй. Гэтэл Уулс заамар ХХК захирал Ц.”““, түүний өмгөөлөгч Ц.”““ нар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар гомдол гаргаж Х.”““, Ц.”““ хоёр намайг залилсан гэж гомдол өгсөний дагуу бид хоёр байцаалт өгсөн. Байцаалт өгөхдөө 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр худалдах, худалдах авах гэрээ байгуулаад 1.200.000.000 төгрөгийг Х.”““ авсан талаар хэлсэн. Энэ байцаалт одоо тус дүүргийн Цагдаагийн газрын архивт байдаг. Х.”““ нь намайг 684.000.000 төгрөг авсан гэж гүтгэж байна. Ц.”““ гэдэг хүн Х.”““той олон удаа шүүхдэлцэж байсан. Гэтэл өнөөдөр Х.”““ гэдэг хүнтэйгээ нилээд Ц.”““ өмгөөлөгч нь миний эсрэг явж байна. 2016 оны 09 сард Ц.”““тай эвлэрээд, 4.400.000.000 төгрөгөөр ашиглалтын лизенцээ худалдах, худалдах авах гэрээгээр өгсөн. 2016 оны 09 намайг Төв аймгийн Заамар суманд ажлаар явж байхад Х.”““ ирж мөнгө ав гэж утсаар ярьсан. Үүний дагуу миний эхнэр Д.”““, миний төрсөн дүү Ц.”““ нар Уулс заамар ХХК-ийн захирал Ц.”““ын оффист очиж 1.600.000.000 төгрөгийг бэлнээр авсан, тухайн үед Ц.”““ өмгөөлөгч өөрөө байлцсан. Ингээд үлдэгдэл 700.000.000 төгрөгийг надад дараа нь шилжүүлж өгөхөөр тохиролцож, Х.”““ компанийнхаа албан бланк нь дээр бичиг хийж өгсөн. Үүний дагуу дараа Уулс заамар ХХК-ийн захирал Ц.”““тай уулзаад мөнгө авах гэсэн чинь манай өмгөөлөгчтэй уулз гэж хэлсэн. Гэтэл Ц.”““ өмгөөлөгч нь над руу дайрч Уулс заамар ХХК болон Уян ган ХХК хоёрын хоорондын асуудал болохоос энэ 700.000.000 төгрөг чамд ямар ч хамаагүй гэж хэлсэн. Бид хоёр тухайн үед маргалдаж бөөн юм болсон. Би одоо 700.000.000 төгрөгөө Уулс заамар ХХК-иас нэхэмжилнэ. Би Х.”““оос амьдралдаа нэг ч төгрөг зээлж аваагүй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд би 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Барилчдын талбайн хажуу талын нотариатаар орж 463 тоот гэрээ үйлдэж Х.”““од 1.200.000.000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Бэлэн мөнгийг өгөхдөө өөрийн оффисдоо өгснийг Х.”““ цүнхэндээ хийгээд гарсан. Тус мөнгийг 7 сарын хугацаатай 2.5 хувийн хүүтэй зээлсэн. Үүний дараагаар 2013 онд дахин зээлийн гэрээ үйлдэж 1.560.000.000 төгрөг өгнө гэж гэрээ байгуулсан. 2014 онд өр барагдуулах тухай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Х.”““ түүний эхнэр Дунгармаа нар гарын үсэг зурсан. 2016 онд Х.”““ын гарын үсгийг зуруулаад эрхий хурууны хээг даруулсан. Өөрөө л өгнө гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Одоогоор сөрөг нэхэмжлэлээр 2.340.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүүгчийн захирамжаар битүүмжилсэн миний үл хөдлөх хөрөнгө бүгд л хэвээрээ байгаа. Харин Х.”““од ямар ч хөрөнгө байхгүй байгаа. Х.”““ л намайг анх Цагдаагийг газар өргөдөл бичиж өгч дарамтлах гэж байгаад өөрөө татварын өрөнд унасан. Би олон хүнд мөнгө зээлж байсан ч Х.”““ шиг луйварчин хүн үзсэнгүй. Х.”““ын нэхэмжилсэн мөнгийг би огт аваагүй. Харин миний сөрөг нэхэмжлэлээр шаардсан мөнгийг Х.”““ бол авсан нь үнэн гэв.
Хариуцагчдийн өмгөөлөгч Р.”““ шүүх хуралдааанд гаргасан тайлбартаа: 2012, 2013 онуудад байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухайн яриад байна. Мөнгө бодитоор шилжээгүй учраас хүчин төгөлдөр бус гэрээ болсон гэж үзэж байгаа талаар ярьж байна. Баримтаас харахад 2012 онд 1.200.000.000 төгрөгийг зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан, 2013 онд энэ гэрээгээ баталгаажуулж зээлийн гэрээ хийсэн. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Х.”““ нь төлбөр барагдуулах гэрээ хийсэн, дахин 2016 онд төлбөр төлөх талаар гэрээг хийсэн. Энэ байдлаас харахад 2012 онд байгуулсан гэрээн дээр нөхөж бичсэн үү гэдэг нь үгүйсгэгдэж байна. Нөхөж бичсэн гэж хэлж байгаа бол өөрсдөд нь нэг хувь байх ёстой. Эсвэл нотариатаас нэг хувийг нь авах боломжтой. Гэтэл энэ талаар огт ярихгүй байж гарын үсэг зуруулаад сүүлд нөхөж бичсэн гэж тайлбар хийх нь үндэслэлгүй байна. Мөнгө өгөөгүй тохиолдолд мөнгийг шаардах эрх яригдахгүй учраас гэрээг хүчин төгөлдөр бусад тооцно гэсэн ойлголт байхгүй. Мөн Ц.”““ын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгоё гэж нэхэмжилж байна. Гэтэл өөрсдөө хууль бус үйлдэл гаргасан гэж яриад байгаа болохоос нотлох баримт огт байхгүй. 2005 онд зээл 64.000.000 төгрөг, зарим бараа бүтээгдэхүүн зээлж авсантайгаа нилээд 200.000.000 төгрөг болсон гэж байгаа. Гэтэл энэ мөнгийг яаж ч хүүлж, алданги тооцоход 1.200.000.000 төгрөг болохгүй, ямар ч боломжгүй. Хариуцагч Д.”““ийн гар бичмэл гэх зүйлийг нэхэмжлэгч талаас ярьж байгаа боловч эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Х.”““ыг мөнгө авахдаа дандаа бэлнээр авдаг байсан талаар хоёр тал хоёулаа ярьж байна. Иймээс 1.200.000.000 төгрөгийг бэлнээр авсан байх боломжтой. Х.”““ гэдэг хүн хэзээ хэдийд хариуцагч талд мөнгө өгсөн бэ гэдгийг нотлохгүй бол болохгүй. Зээлийн маргаантай өөр төрлийн маргаан хольж ойлгож болохгүй. 1.600.000.000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн лизенц зарсантай холбогдуулж авсан, үүнийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 1.600.000.000 төгрөгийг Уулс заамар ХХК-ийн захирал Ц.”““аас Д.”““ нь Ц.”““ гэж хүнтэй өөрөө очиж авсан болохоос Х.”““оос авсан зүйл байхгүй. Энэ мөнгө мөн чанартаа Х.”““оос гарсан уу гэдгийг нотлох ёстой. Уян ган ХХК-ийн мөнгө үү, Уулс заамар ХХК-ийн мөнгө үү гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Мөн нөгөөтэйгүүр Уулс заамар ХХК-ийн захирал Ц.”““ гэж хүн энэ мөнгийг нэхэмжлэх ёстой. Бусдын өмнөөс мөнгө нэхэх эрхтэй гэдэг нь эргэлзээтэй байна. Иймээс үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ц.”““ цагдаагийн газар өгсөн мэдүүлэгтээ 1.600.000.000 төгрөг авсан гэж хэлдэг. Энэ талаар хоёр удаа тайлбар өгсөн байхад зөвхөн нэг мэдүүлгийг нь яриад байна. Д.”““ийн хувьд 684.000.000 төгрөгийг аваагүй. Харин 1.600.000.000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн маргаантай холбоотойгоор Уулс заамар ХХК-ийн захирал Ц.”““аас авсан. Х.”““оос авсан зүйл байхгүй. Ц.”““аас авсан мөнгө нь Х.”““ын мөнгө байсан уу гэдгийг нотлох ёстой. Гэтэл Х.”““ энэ мөнгийг зээлсэн мэтээр ярьж болохгүй. Нэхэмжлэгч талаас баримт гуйвуулж ярьж байна гэдэгт нь гайхаад байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар мөнгөө өгөөгүй бол шаардах эрхээ алдахаас гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй. Нэгэнт талууд зээлийн гэрээ байгуулсан бол хүү, алдангийн асуудал доторхой хэмжээгээр яригдана. 2012 онд зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу мөнгө нь эргэн төлөгдөөгүй учраас 2013 онд хийсэн гэрээгээр 2012 оны гэрээний хугацааг сунгасан. Харин 1.200.000.000 төгрөгт хүү тооцсон, мөнгөө өгөхгүй бол алданги тооцно гэж дурдсан. Энэ гэрээний дагуу 2014 оны 1 дүгээр сард өр төлбөр гаргуулах тухай гэрээг байгуулсан. Үүнийг Х.”““, түүний эхнэр нар гарын үсгээ зураад баталгаажуулсан. Мөн адил 2016 онд байгуулсан гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Мөнгөө төлсөн бол баримтаар нотлох ёстой. 2016 онд байгуулсан гэрээнд дурдсанаар мөнгөө төлж дууссан гэж бичсэн болохоос мөнгөө төлсөн гэж бичээгүй. Ийм үг, үсгэн дээр гуйвуулж тайлбар хэлж болохгүй. Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар хэлж байна. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байгаа. 2012 онд байгуулсан гэрээгээ 2013 онд нэмж байгуулсан. Мөн 2014, 2016 онуудад дахин нэмж гэрээ байгуулсан. Үүнээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаад явсан. Энэ мөнгийг төлсөн гэж үзэж байгаа юм бол, төлсөн баримт чинь хаана байна. Би зөвхөн баримтад үндэслэж тайлбараа гаргаж байна. Төлж гэж биччихээд төлсөн гэж хэлж болохгүй. Үнэхээр төлсөн бол, төлсөн талаар баримтаа өгөх ёстой, ингэж ярьж болохгүй. Манай талаас гаргасан нотлох баримтын хүрээнд сөрөг нэхэмжлэлийн тооцооны талаар хангалттай нотлох баримтыг өгсөн. Мөн Д.”““ийн хийсэн бодит тооцоо гэж гар бичмэлийг хэлээд байна. Энэ үнэхээр Д.”““ийн гар бичмэл мөн үү, зээлтэй холбоотой нотлох баримт мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Д.”““ийг Ц.”““оос зээлсэн асуудалтай холбож ярьж болохгүй. Бас Д.”““ийн өгсөн мэдүүлэгтэй холбоотойгоор Д.”““ нь 1.600.000.000 төгрөг авсан гэж хэлээд байна. Д.”““ нь мэдүүлэг өгөхдөө 1.600.000.000 төгрөгийг Ц.”““аас авсан санагдаад байна гэж хэлсэн байдаг, Х.”““оос авсан гэж хэлээгүй. Өөрсдөө ч гэсэн “““аас мөнгийг авсан гэж хэлдэг. Худалдах, худалдан авах гэрээний дагуу 1.600.000.000 төгрөгийг Ц.”““аас авсан гэдгийг Ц.”““ хэлсэн. Хэдийгээр тусгай зөвшөөрөлд нэр байхгүй ч гэсэн хувь хүмүүсийн хооронд харилцан тохиролцсон зүйл байгаа гэж ойлгохоор байна. Хэрвээ үнэхээр Уулс заамар ХХК-д тусгай зөвшөөрөл зарсан талаар ярьж байгаа бол энэ мөнгийг Уян ган ХХК нь нэхэмжлэх ёстой. Гэтэл яагаад Х.”““ гэж хүн нэхэмжилдэг юм бэ, энэ талаар тодорхой болгох хэрэгтэй. Х.”““ иргэний хүний хувьд миний мөнгө гэдгийг нотлох ёстой. Хувь, хуулийн этгээд нь тусдаа эрх зүйн статустай. Үүнийг шүүх анхаарах хэрэгтэй, иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.”““ шүүх хуралдааанд гаргасан тайлбартаа: Х.”““, Ц.”““ нарын хоорондын зээлтэй холбоотой асуудлаар талууд байр суурь зөрүүтэй байна. Энэ тохиолдолд нотлох баримтыг үндэслэх нь зүйтэй. Зээлтэй холбоотойгоор банкны данс ашиглагдаггүй гэдэг нь тодорхой болсон. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг дээр Х.”““, Ц.”““ нараас сэжигтнээр байцаалт авсан байдаг. Эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад, өөрт ашигтай нотлох баримтыг түүвэрлэж авчраад тайлбар хэлэх нь үндэслэлгүй. Ц.”““ өмгөөлөгчийн зүгээс мэтгэлзэх зарчмыг олгосонгүй гэж байна. Энэ маргааны ард манай талаас бүтэн өмгөөллийн баг ажиллаж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн бид Х.”““ бол 2.200.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байсан, энэ талаар нотлох баримтаа шүүхэд шууд өгөхгүй гэж үзсэн. Үүний цаана өмгөөллийн тактикийн асуудал яригдана. Өнөөдөр хурал дээр ярьж байгаа зүйлээс болж хариуцагч талыг буруутгаж болохгүй. Бид хэрэгт шинэ нотлох баримт өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж тайлбар хэлж байна. Бид нарын зүгээс Уулс заамар ХХК-иас өгсөн мөнгийг нэхэмжилж байгаа юм бол Уян ган ХХК нь нэхэмжлэх ёстой. Бид Х.”““оос мөнгө аваагүй. Уулс заамар ХХК болон Уян ган ХХК-ийн маргааны талаар ярих юм бол тусдаа маргаан болно. Нэхэмжлэгч мөнгөө хэнээр нэхэмжлэх вэ гэдэг дээр алдаа гаргасан бол энэ өөрсдийнх нь асуудал. Маргаан бол 2 хэсэг буюу зээл, лизенцтэй холбоотой явагдаж байгаа. Уулс заамар ХХК нь лизенц зарсан үлдэгдэл 700.000.000 төгрөгийг өгнө гэж тодорхойлолт өгсөн. Лизенц худалдах, худалдах авах гэрээг байгуулаад өнөөдрийн байдлаар хүчингүй болгосон зүйл байхгүй. Худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан мөнгийг Х.”““ зээлсэн болгож, зээлийн гэрээ хийсэн мэтээр нэхэмжлэх эрх байхгүй. Энэ мөнгийг Уулс заамар ХХК-иас авсан болохоос Х.”““оос аваагүй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр бид Х.”““оос энэ мөнгийг авсан талаар огт яриагүй. Уулс заамар ХХК-ийн захирал “““ гэж хүний өрөөнд Д.”““, Ц.”““ нар нь очиж 1.600.000.000 төгрөгийг авсан. Энэ бол худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан мөнгө, Х.”““, Ц.”““ нарын хооронд мөнгө өгч, авалцсан зүйл байхгүй. Энэ мөнгийг нэхэмжлэх гэж байгаа бол Уулс заамар ХХК нь нэхэмжлэх ёстой. Ядаж Х.”““ нь Уулс заамар ХХК-иас итгэмжлэл авах ёстой. 100 хувийн хувьцаа эзэмшигч байлаа гээд компанийг төлөөлөхгүй, өөрийн компанийн юмыг хольж, хутгаж нэхэмжлэх боломжгүй. 4 удаагийн зээлийн гэрээ байгуулсан байж худлаа гэрээ байгуулсан гэж хэлж болохгүй. Мөн энэ гэрээг баталгуужуулсан нотариатын талаар ярьж байна. Хэрвээ үүнийг зөрчилтэй гэж үзээд байгаа юм бол, энэ талаар шалгуулаад явах боломжтой байсан. Д.”““ийн гар бичмэл гэсэн юм яриад байна, гэтэл хэн бичсэн нь мэдэхгүй, гарын үсэг байхгүй ийм баримт авчраад нотлох баримтаар үнэлүүлнэ гэж хэлж болохгүй. Хэрвээ үнэхээр тооцоо нийлсэн баримт байсан бол хоёр тал гарын үсэг зурах ёстой. Энэ баримтыг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс сөрөг нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй. Үндсэн нэхэмжлэлийн хувьд сөрөг нотлох баримт нь зөрүүтэй байгаа учраас хангагдах боломжгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.”““ 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот Х.”““, Ц.”““ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот Х.”““, Ц.”““ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот Х.”““, Ц.”““ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот Х.”““, Ц.”““ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараараа хуурамчаар бичиж оруулсан Ц.”““ын үйлдлийг хууль бус болохыг тогтоох, зээлийн гэрээний үүрэгт 2 185 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.”““, Д.”““ нар эс зөвшөөрч 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, үндсэн зээл 1 200 000 000 төгрөг, хүү 540 000 000 төгрөг, алданги 600 000 000 төгрөг нийт 2 340 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргана.
Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдийн тайлбарыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.”, 58.3.1-д “хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн”-ийг ноцтой төөрөгдсөн хэлцэл гэж үзэж болохоор заажээ. Өөрөөр хэлбэл хэлцлийн нэг тал Х.”““ хэлцлийн нөгөө тал Ц.”““той олон жил найз, нөхдийн харилцаатай байж, түүний хувийн шинж байдал, зан төлөвд итгэснээрээ төөрөгдөж, зээлийн үнийн дүн бичээгүй хэлцэлд гарын үсэг зурсан гэх үндэстэй байна. Энэ нь нэхэмжлэгч Х.”““ын 463, 808 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэлээ “… Ц.”““, эхнэр Д.”““ … намайг дуудаж 2005 оны зээл, хүү, алдангийн асуудлаар гэрээгээ шинэчилж байгуулъя гэсэн, … очиход нотариат дээр үнийн дүн бичээгүй гэрээнд гарын үсэг зуруулсан … гарын үсэг зурсны дараа намайг явж бай, тэгж байгаад ирээд гэрээгээ авчихаарай гэсэн, ... гэрээгээ автал гэрээнд миний зээлсэн мөнгийг 1 200 000 000 төгрөг гэж бичсэн байсан, … олон жил нөхөрлөсөн болохоор арай ч ийм зүйл хийхгүй байх гэж бодож байсан, ... дараа нь хүү, алданги нэмээд 1 560 000 000 төгрөг зээлдүүлсэн ... гэж гарын үсэг зуруулсан, гэрээгээ харуулаагүй” /1 дүгээр хх-1-2/ гэх тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.”““ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “би 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 684 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1 600 000 000 төгрөг нийт 2 284 000 000 төгрөгийг хариуцагч Ц.”““, Д.”““ нарт зээлүүлсэн, ... Энэхүү 98 688 000 төгрөгийг нэмэгдүүлсэн шаардлага 2 284 000 000 төгрөгөөс хасвал 2 185 000 000 төгрөг болж байна, ... гаргуулж өгнө үү.” гэжээ. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар дээрх зээлийг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцож зээлүүлсэн тул хүү нэхэмжлэхгүй, зээлүүлсэн мөнгөө авна, мөнгө зээлүүлсэн болох нь нэхэмжлэгч Х.”““, хариуцагч Ц.”““, Д.”““ нарын Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт өгсөн тайлбар, мэдүүлгээр нотлогдоно гэж тайлбарлажээ. 1 дүгээр хавтаст хэрэг дэх нотлох баримтыг бүхэлд нь /тухайлбал “... “““ “““аас 1,6 тэрбум төгрөгийг авч надад өгсөн” /96/, “... “““аас 1 тэрбум 200,0 сая төгрөг аваад ... 684,0 сая төгрөгийг “““, “““ нарт өгсөн. ... 1 тэрбум 600,0 сая төгрөгийг аваад “““, “““ын дүү Байгалаа нарт ... бэлнээр өгсөн ...” /169/ зохигчдийн гаргасан тайлбартай харьцуулан шинжлэн судлахад үйл баримт нь мөнгө зээлэх, зээлүүлэх харилцаа бус ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээтэй холбогдох баримт гэж үзэх үндэстэй байна.
Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Х.”““ын зээлийн гэрээний үүрэг 2 185 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Ц.”““, нэхэмжлэгч Х.”““од холбогдуулан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар зээлийн гэрээ /хх-5/, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээг /хх-10/ хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 200 000 000 төгрөг, хүү 540 000 000 төгрөг, алданги 600 000 000 төгрөг нийт 2 340 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Зээлийн гэрээгээр нь зээлдүүлэгч, зээлдэгчид мөнгө эсхүл эд хөрөнгө шилжүүлж, тохиролцсон хугацаанд захиран зарцуулах эрх олгох, зээлдэгч нь мөнгө эсхүл эд хөрөнгийг хүлээн авч тоо, чанарын ижил хэмжээнд буцаан өгөхөд оршдог. Мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхэд зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр Ц.”““ мөнгө зээлүүлэх, Х.”““ мөнгө зээлэх талаар хүсэл зоригоо харилцан илэрхийлж, тохиролцон нэг тал мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, нөгөө тал шилжүүлсэн мөнгийг хүлээн авч, тодорхой хугацаанд өмчлөх эрхтэй байна. Хариуцагч Ц.”““ 1 200 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Х.”““од зээлдүүлэхдээ бэлнээр өгсөн гэж тайлбар гаргадаг боловч нэхэмжлэгчийн мөнгө зээлж аваагүй гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгө шилжүүлсэн болох нь нотлогдохгүй байх тул Ц.”““ын зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 200 000 000 төгрөг, хүү 540 000 000 төгрөг, алданги 600 000 000 төгрөг нийт 2 340 000 000 гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан баримтаар зээлдэгч /нэхэмжлэгч/ Х.”““, зээлдүүлэгч /хариуцагч/ Ц.”““ нар 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 64 000 000 төгрөгийг сарын 4.2 хувийн хүүтэй зээлэх, зээлдүүлэх зээлийн гэрээг бичгээр байгуулж, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. Тухайн зээлийн гэрээний тухай талууд маргаагүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн “64 сая төгрөг зээлсэн... хүү 2.688.000 төгрөг, ... алданги 32 сая төгрөг ... нийт 98,688,000 төгрөг болсон. Энэхүү 98,688,000 төгрөгийг ... хасвал ...” гэх тайлбар, хариуцагчийн “Х.”““ нь 2005 онд 64.000.000 төгрөгийг надаас зээлээд удалгүй хүүгийн хамт 98.688.000 төгрөгийг төлсөн.” гэх тайлбараар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Шүүх үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар зээлийн гэрээ /1 дүгээр хх-5, 153/, 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ /1 дүгээр хх-7/, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээ /1 дүгээр хх-10, 154/, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагчийн Д.”““ээс авсан тайлбар /1 дүгээр хх-92-94/, Ц.”““оос авсан тайлбар /1 дүгээр хх-95-97/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн Х.”““ыг хохирогчоор тогтоосон тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хх-167-173/, Д.”““ийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх-174-180/, Ц.”““ыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх-181-186/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, хавсралт /1 дүгээр хх-203-204/, Төв аймгийн Татварын хэлтсийн албан бичиг /1 дүгээр хх-205, 222/, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /1 дүгээр хх-224/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /1 дүгээр хх-230-231/, тэмдэглэлийн дэвтэр дэх гар бичмэл /2 дугаар хх-108-110/, өр барагдуулах тухай харилцан тохиролцсон нь гэх баримт /2 дугаар хх-113/, “2016.09.07 нд” гэх баримт /2 дугаар хх-114/ зэргийг үнэлсэн болно.
2 дугаар хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлэг /2 дугаар хх-115/, гар бичмэл /хх-136-146/, худалдах-худалдан авах гэрээ /224-226/ нь нотлох баримтыг эхээр нь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх хуулийн шаардлага хангахгүй, 2 дугаар хавтаст хэрэг дэх “Уулс заамар” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 16/139 дугаар албан бичиг / хх-116/ болон 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан баримтууд /хх-21-26, 40-68, 70-84, 89-90, 94-97, 108-112, 129-130/ тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул нотлох баримтаар үнэлсэн боловч шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.
Шүүх үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.”““ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19 040 950 төгрөг, хариуцагч Ц.”““ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 857 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.
2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Х.”““ын нэхэмжлэлтэй Ц.”““, Д.”““ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 2 185 000 000 төгрөг гаргуулах, Ц.”““ын сөрөг нэхэмжлэлтэй Х.”““од холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 200 000 000 төгрөг, хүү 540 000 000 төгрөг, алданги 600 000 000 төгрөг нийт 2 340 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл тус бүрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.”““ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19 040 950 төгрөг, хариуцагч Ц.”““ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 857 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШЗ2018/00351 дүгээр шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР