Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
Хэргийн индекс | 130/2016/0000/Э |
Дугаар | 2016/ШЦТ/048 |
Огноо | 2016-09-09 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2016/ШЦТ/048
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга Т.М
Улсын яллагч: М.О
Орчуулагч: А.Е
Шүүгдэгч И.К нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ин Кд холбогдох эрүүгийн 201604000180 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1972 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр төрсөн, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Алтанцөгц сумын хүүхдийн цэцэрлэгт манаач ажилтай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ** дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Ин К РД:*****.
Шүүгдэгч И.К нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Алтанцөгц сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ш.Аийн 2 давхар өвлийн байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж байшинд байсан “Lenova” маркийн зөөврийн компьютерийг дагалдах хэрэгслийн хамт, цахилгаан үсний машин, хайч, цаасны цавуу, маркер, гоёлын зүүлт, нокиа 6300 маркийн гар утас зэрэг эд зүйлийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр хулгайлж нийт 1193500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Хохирогч Ш.Аий " Эхнэр Б.Ртэй хамт худ цайнд уржигдар буюу 07-р сарын 31-нд Өлгий ороод өчигдөр 08 сарын 01-ний өдөр Алтанцөгц орохоор худ цай тарсны дараа шөнийн 01 цаг гэж гарсан. Замдаа машины дугуй хагараад гэртээ шөнийн 2 цагт ирсэн. Эхнэр бид хоёр ирээд би машинаа гаражинд оруулах гэж байтал эхнэр байшингийн хаалга онгорхой байна гэж надад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би хөрш айлд гэрийн түлхүүрээ үлдээдэг болохоор тэд нар дутуу түгжсэн байх гэж бодоод гэртээ ороход бүх өрөөний хаалга онгорхой байсан. Тэгээд бүх өрөө рүү ороход өрөөний шкаф бүгд хаалга нь онгорхой байхаар нь эхнэр миний компьютер байхгүй байна гэж хүрээд ирсэн. ...Компьютер, үсний машин алга болсон байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
- Гэрч Д.Ргийн " нөхөр А бид хоёр 07 сарын 31-ний орой худ цайнд очихоор аймгийн төв орсон. Худ цайнд оролцоод 08 сарын 01-ний шөнийн 12 цагийн үед аймгаас гарсан. Замд машины дугуй хагараад гэртээ шөнийн 2 цагийн үед ирсэн. Гэрийн гадаа манай нөхөр машинаа тавьж байхад би гэр лүү орох гэтэл гэрийн хаалга онгорхой байхаар нь хаалгыг дахиад хааж, нөхөртөө онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр түлхүүрээр онгойлгож дотогшоо ороход бүх өрөөний хаалга онгорхой байсан ба өрөөн доторх шкафны хаалга бүгд онгорхой байхаар нь шууд зочны өрөөнд очиход тус өрөөнд байсан хувцаснууд энд тэнд цацагдсан байхаар нь шууд компьютер байсан шкафыг харахад тэнд байсан компьютер байхгүй байсан. Компьютер, үсний машин байхгүй байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/
- Хэргийн газар буюу Ш.Аийн байшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10-р хуудас/
- Хэргийн газар буюу шүүгдэгч И.К нь хулгайлсан эд зүйлүүдээ нуусан байшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-16-р хуудас/
- Шүүгдэгч И.Кйн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан хэлэлцүүлгийн үед “2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажил хүлээлцэхээр хөдөөнөөс сумын төвд орж ирсэн. Ажил хүлээлгэж өгөх ээлжийн хүний ажил нь дуусаагүй байсан тул маргааш нь хүлээлцэхээр болов. Гэртээ харих замдаа Б, Ж, А нарт тааралдаж эхлээд пиво ууж байснаа сүүлд “Сангийн далай” нэртэй 5 шил архи уусан. Тэгээд бөөлжихөөр гадаа гарч яваад Аийн гэрт цонхоор орж хулгай хийсэн байна. Анх удаа ийм гэмт хэрэгт холбогдож байна. Дахиж ийм алдаа гаргахгүй энд байгаа бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Нэг удаа уучлалт үзүүлж хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна. Архинаас болж ийм алдаа гаргалаа. Дахиж архи уухгүй болно. Надад итгэл хүлээлгэж оногдуулсан ялыг тэнсэн харгалзаж өгөхийг хүсэж байна” гэж өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/, хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 47-р хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч И.К нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Цагдаагийн Ерөнхий Газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүх дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч И. К нь 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ш.Аийн 2 давхар өвлийн байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн нийт 1193500 төгрөгний эд зүйл хулгайлж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж дүгнэв.
Мөрдөн байцаалтаар Эрүүгийн хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, нөхцөл байдал, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээж байгаа байдал зэргийг харгалзан И.Кд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч И.Кд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.3-д заасан хохиролоо төлсөн, 55.1.9-д заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч И.К нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн өмчлөлийн 5 ширхэг сэрх ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 295, 296, 297, 298, 299 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ин Кйг “Бусдын орон байрд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч И.Кйг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч И.Кд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч И.К нь цагдан хоригдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч И.Кйн өмчлөлийн 5 сэрх ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч И.Кд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
7. Шүүхий шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Кд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ин Кйг “Бусдын орон байрд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч И.Кйг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч И.Кд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч И.К нь цагдан хоригдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч И.Кйн өмчлөлийн 5 сэрх ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч И.Кд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
7. Шүүхий шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Кд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ