Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2016/ШЦТ/051

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: О.Х
Хохирогч: К.Е
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.К
Орчуулагч: А.Е
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Он Хт холбогдох эрүүгийн 201604000163  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл-6, эцэг, эх  дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Толбо сумын *** дугаар оршин суудаг, бага дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Он Х, регистрийн дугаар РД: *******.
Шүүгдэгч О.Х нь 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 03-04 цагийн үед өөрийн эзэмшлийн "Киа бонго пронтер" маркийн *********** улсын дугаартай машиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар жолоодож яваад Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Шар нуур" гэдэг газар засмал замын хажуу талд зам чөлөөлж зогсож байсан Х овогтой Еын "Хьюндэй Майти" маркийн 1******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас О.Хийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн К овогтой Ен биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан О.Хт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон


                                                   ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Он  Хийг “Согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж  зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч О.Хт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
            4. Энэ хэрэгт шүүгдэгч О.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Киа бонго пронтер машины дотор талын цуурч хагарсан толь 1 ширхэг, машины гэрэл дохионы хагарсан хэлтэрхийнүүд 4 ширхэг, нэг тал нь хагарсан хар өнгийн нүдний шил 1 ширхэг, гадна хажуу талын суурь төмөр 1 ширхэг, урьд салхины шилний хүрээний резин 1 ширхэг, шил арчигч 1 ширхэг, шилний резин хүрээ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн дотор талын салоны хэлтэрхийнүүд 3 ширхэг зэрэг эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч О.Хийн өмчлөлийн Киа бонго пронтер маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61  дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч  О.Хт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
            8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан хохирогч, тэдний өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
 
 
         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ