Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 062

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга Х.Оралсын,
улсын яллагч: Т.Серикжан,
хохирогч: Х.Берикгүл,
хохирогчийн өмгөөлөгч: Т.Бахыт,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Зулхаш,
шүүгдэгч Ж.Еркебулан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Шеруши бахат овогт Жамшидийн Еркебуланд холбогдох эрүүгийн 201604000215 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Шүүгдэгч Ж.Еркебулан: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Шеруши бахат овогт Жамшидийн Еркебулан, БЮ88062550 регистрийн дугаартай, 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. 
Шүүгдэгч Ж.Еркебуланы холбогдсон гэмт хэргийн талаар:
    Шүүгдэгч Ж.Еркебулан нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний шөнө эхнэр болох Х.Берикгүлийг гэр бүлийн маргааны улмаас толгойн тус газар нь цохиж үснээс нь чирч биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ж.Еркебуланы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би эхнэр Х.Берикгүлийг үснээс чирч зодсон маань үнэн. Хийсэн хэргээ хүлээж, Х.Берикгүлээс уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг, 
- Хохирогч Х.Берикгүлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Еркебулан бид хоёр муудалцсан. Нөхөр гаднаас согтуу ирээд бид хоёрын дунд гарсан маргаанаас болоод надад хутгаар дайрч гэрээс хөөж гаргаад дараа нь хөрш айлын хашаанд намайг үснээс минь зулгааж, толгой тус газраас цохисон. Үүнээс болж миний тархи хөдлөөд толгойд хөнгөн гэмтэл авсан. Гэхдээ би өнөөдөр нөхөр Ж.Еркебуланыг уучилж бид хоёр хооронд эвлэрч байна. Өөр гомдол санал байхгүй. Ж.Еркебуланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг,
    - Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “ ... Иймд шүүгдэгч Ж.Еркебуланыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99  дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэх, уг ялыг ганцаарчилсан дэглэм  бүхий байранд эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй. Шүүгдэгч Ж.Еркебуланд  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүхийн шийтгэх тогтоол гарвал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Еркебуланы эзэмшлийн Тошива маркийн зурагт, Зил маркийн хөргөгч, хувцасны шүүгээ зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлт гаргаж байгаа” гэв.
- Хохирогчийн өмгөөлөгч Т.Бахыт өмгөөллийн үгэндээ: “... Миний бие хохирогч Х.Берикгүлийн хүсэлтээр түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Тухайн үед Х.Берикгүл нь таны зодсон явдалд гомдож хуулийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байсан боловч өнөөдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэг хэлэхээс өмнө шүүгдэгч уучлалт гуйж хэргээ хүлээсэн тул шүүгдэгчийн хүсэлтийн дагуу үүнийг уучилж шүүхийн шатанд эвлэрч байгаа талаар сая хохирогч өөрөө мэдүүлсэн. Хохирогч бол шүүгдэгч таны хууль ёсны эхнэр. Та хоёр дундаа хүүхэдтэй. Цаашдаа эхнэрийн тухай муугаар бодож, дахин ийм зүйл гаргаж болохгүй гэдгийг хэлмээр байна. Шүүгдэгч та өөрөө ч гэсэн ухаарч эхнэрийн тухай буруу ойлголтоо засаж, өс хонзон санаж эрх чөлөөнд халдахгүй байх гэдэгт өмгөөлөгч хүний хувьд би итгэж байна. Цаашдаа ч гэсэн та хоёр эвлэрч зөв амьдрах боломж байна. Хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч нь хохирогчтой эвлэрч уучлалт гуйж байгааг харгалзан үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 
- Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш өмгөөллийн үгэндээ: “... Миний бие шүүгдэгчийн өмгөөлөгчөөр хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн оролцож байгаа ба шүүгдэгч Ж.Еркебулан нь хэрэг бүртгэлтийн шатанд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч шүүх хуралдааны шатанд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж, хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогч шүүгдэгчийн гэм буруугаа ойлгосон байдлыг харж үзэж, нэхэмжлэх эд хөрөнгийн хохирол байхгүй гэдгийг бодолцоод шүүгдэгчтэй эвлэрч байгаа юм байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зүйлийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болж байна. Тийм учраас би хохирогчийн өмгөөлөгчийн саналтай нэг байгаа. Иймд шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг удирдлага болгож хэрэгсэхгүй болгож  өгөхийг хүсэж байна” гэв.
Мөн шүүх хуралдаанд: “... хохирогч Х.Берикгүлийг байцаасан тэмдэглэлүүд, гэрч Х.Нагашыбай, Х.Гүлжазира, Ж.Досымбек, Н.Закей, Х.Серикжан, Т.Айжан, М.Айгерим, М.Ахерке нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Ж.Еркебуланыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
1. Шүүгдэгч Ж.Еркебуланы гэм буруугийн талаар:   
    - Шүүгдэгч Ж.Еркебулан нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний шөнө эхнэр болох Х.Берикгүлийг гэр бүлийн маргааны улмаас толгойн тус газар нь цохиж үснээс нь чирч биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Хохирогч Х.Берикгүлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Гэрт ирэхэд би хашааны гадна зогсож байгаад хүүгээ авахаар хашааны хаалгаар орж ирэхэд намайг хөөж над руу чиглэн гүйхээр нь би айгаад зугтаад хөрш Мадигийн гэрт очтол хаалга нь түгжээтэй байхаар нь цонхыг нь цохиж байтал араас Еркебулан гүйж ирээд миний үснээс зулгааж, толгой руу 2-З удаа цохиод гэр рүү үснээс минь чирч ойролцоогоор 4 орчим метр газар явж байтал тэр үед Мадигийн Ахерке гэдэг охин дүүтэйгээ гарч ирэхэд Еркебулан миний үсийг тавиад чи ийш тийшээ залгаж хүн дуудах юм бол би чамайг удмаар чинь ална, манай удманд хүн алах юу ч биш гэж хэлээд гэр рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, 
    - Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ?384 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Иргэн Берикгүлийн биед тархины доргилттой, тархины зулай, дагз, чамархай, духанд даралттай, зулайд хавдартай, дагзанд хавдартай, зүүн талд чамархайнд хавдартай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн, эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно” /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, 
    - Гэрч Х.Нагашбайн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Берикгүл шөнө дуудлага өгөхдөө Еркебулан агсам тавьж, гэрээс хөөж гаргаж хүүхдэд архи өгсөн гэж хэлсэн бөгөөд цохиж зодсон талаар ямар нэгэн зүйл яригдаагүй, гэхдээ дараад нь ирж тайлбар өгөхдөө Еркебулан үснээс чирсэн гэсэн зүйл хэлсэн. Шинжээч томилуулахгүй гэж хэлэхэд би шинжээч томилж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, 
    - Гэрч Ж.Досымбекийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Би 2016 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би мэдээлэл хүлээн авагч цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан ба шөнийн 03 цагийн үед иргэн X.Берикгүл цагдаагийн 102 дугаарын утсанд залгаж нөхөр Еркебулан агсам тавьж байна гэсэн дуудлагын дагуу жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Батбаярын хамт Өлгий сумын 9 дүгээр багийн нутагт байрлах иргэн Еркебуланы гэрт очсон юм. Биднийг очиход Еркебуланы гэрт иргэн Берикгүл ээжийн хамт, Еркебуланы ээж нар байсан бөгөөд Еркебулан унтаж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, 
    - Гэрч Н.Закейн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Берикгүл бид нарыг очиж тэдний гэрт байхад Еркебулан миний үснээс зулгааж чирч, толгойд минь цохиж намайг зодохоор нь би хадам ах Арысбекийн гэрт очиж авраарай туслаарай гэхэд Арысбек хаалга нээн намайг оруулж авсан, би тэдний гэрээс гараад өөр айл руу явсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, 
    - Гэрч Х.Серикжаны хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Хутга авч гүйгээд намайг айлгаад үснээс минь зулгааж чирлээ, одоо толгой өвдөж байна гэж хэлсэн. Үс нь сэгсийчихсэн байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, 
    - Гэрч Т.Айжаны хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Шөнө байсан, хашааны гадна байсан болохоор гартаа юм барьсан эсэхийг нь би анзаарч сайн хараагүй. Ямар нэгэн зүйл хэлээгүй, хашааны хаалгыг татаж үзээд л шууд машиндаа суугаад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
    - Насанд хүрээгүй гэрч М.Айгеримийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Шөнийн 00 цагийн үед Берикгүл цонх цохиод хаалгаа онгойлгоорой гэж хашгирч уйлсан бөгөөд би очиж хаалга онгойлготол Берикгүл манай гэрт орж ирэнгүүтээ шууд хаалгыг өөрөө түгжиж авсан. Берикгүл эгч орж ирээд бид хоёр хоорондоо муудалцсан гэж хэлээд уйлаад сууж байсан. Берикгүлийг хаалга түгжингүүт Еркебулан манай хашаанаас гараад явчихсан бөгөөд хэсэг хугацааны дараа Еркебулан хашаанаас гарч явсан эсэхийг тодруулахаар би цонхоор хартал Еркебулан хашаанд байхгүй байсан. ... Үс нь сэгсийсэн байсан, гэхдээ бид нар Еркебулан Берикгүлийг цохиж байхыг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 103 дугаар хуудас/,
    - Гэрч М.Ахеркегийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 29-ний шөнө 00-01 цагийн үед байсан байх цагийг нь сайн санахгүй байна хөрш болох Х.Берикгүл манай гэрт ирсэн. Х.Берикгүл тухайн үед нөхөртэйгээ муудалцаад тэгээд гэрээс гараад явсан гэж хэлсэн. ... Х.Берикгүл манайд ирэхэд биед нь ил харагдах шарх, сорви байгаагүй байсан. Харин үс нь сэгсийсэн байдалтай ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
    - Хохирогч Х.Берикгүлийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл: “...  Тухайн үед би унтлагын өрөөнд байсан бөгөөд Еркебулан хутга барьж орж ирээд чамайг ална гэж хутга тулгахад би гэрээс гүйж гараад зугтаахад миний араас хөөсөн. /Зураг-2,3,4/ Тухайн үед би хадам ах Арысбекийн гэрт ороод надад туслаарай, намайг Еркебулан хутгалах гээд байна гэхэд хадам ах Еркебуланыг хаалгаараа оруулаагүй юм. /Зураг-5,6/ Арысбек Еркебуланыг гэртээ оруулаагүй тул Еркебулан гэрт ороод хүүгээ аваад өөрийнхөө чиний найз Серикгүлийг очиж ална, хамаг юм Серикгүлээс болж байгаа юм гэж хэлээд машиндаа сууж аваад явангуут нь би Серикгүл рүү залгаад Еркебулан танай гэр рүү явлаа, хаалгаа түгжиж аваарай гэж хэлсэн. Би Еркебуланыг ирэхээр хүүхдээ авах гэхэд намайг цохих гээд хөөхөөр нь би хашаанаас гарч хөрш Мадигийн гэрийн хашаанд орж тэдний хаалгыг таттал хаалга нь цоожтой байсан бөгөөд тэр хооронд Еркебулан гүйцэж ирээд тэдний цонхны урд талд миний үснээс зулгааж, толгой руу минь 2-3 удаа цохиод гэр рүү үснээс чирсэн гэж зааж байв. /Зураг-7,8,9,10,11/” /хх-ийн 97-98 дугаар хуудас/, 
    - Шинжээч К.Хайратын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Хүний үснээс чирэх үед тархины доргилт болон дагз, чамархай, дух, зулайд нь хавдар зэрэг гэмтэл үүсэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх мэдүүлэг /хх-ийн 101 дүгээр хуудас/,
    - Гэрч Г.Гэрэлтцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Би 2016 оны 09 дүгээр сарын эхээр Берикгүлийн толгойг 7 хоног барьж өгсөн. Намайг Берикгүлийн толгойг барьж үзэхэд түүний тархи нь хөдөлчихсөн байсан юм. Би судас барьж эмчилгээ хийдэг бөгөөд иргэн Берикгүлийн судсыг барьж үзэхэд тархи нь хөдлөөд удсан байсан. Тархи хөдлөөд удсан байсан тул би 7 хоногийн эмчилгээ хийж тархийг нь барьж өгсөн юм. ... Би Берикгүлээс яагаад тархи нь хөдлөх болсон талаар асуугаагүй бөгөөд Берикгүл нөхөр зодсон гэсэн зүйл хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Ж.Еркебуланы гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Еркебуланд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон байна.
Хэрэг бүртгэлтийн явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Еркебуланыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Еркебулан нь энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болно. 
Шүүгдэгч Ж.Еркебулан нь хохирогчид учруулсан хохирлоо арилгасан болох нь хохирогчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “... Гэхдээ би өнөөдөр нөхөр Ж.Еркебуланыг уучилж бид хоёр хооронд эвлэрч байна. Өөр гомдол санал байхгүй. Ж.Еркебуланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлгээр нотлогдож байна. 
Шүүгдэгч Ж.Еркебуланд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нAхцAл байдлын улмаас анх удаа хAнгAн гэмт хэрэг cйлдсэн /Эрccгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зcйлийн 55.1.1/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /Эрccгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зcйлийн 55.1.9/ зэргийг ял хAнгAрccлэх нAхцAл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг /мAн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зcйлийн 56.1.10/ ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Ж.Еркебулан нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Еркебуланы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ухамсарлаж гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн болон ар гэрийн амьдрал, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэргийг харгалзан түүнд ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Еркебулан нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн Тошива маркийн 32 инчийн зурагт, Зил маркийн хөргөгч, хуучивтар хувцасны шүүгээ зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Еркебуланд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Еркебулан нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шеруши бахат овогт Жамшидийн Еркебуланыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Шеруши бахат овогт Жамшидийн Еркебуланд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Шеруши бахат овогт Жамшидийн Еркебуланыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.   
4. Шүүгдэгч Ж.Еркебулан нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгэр зүйлийн 134.10-д зааснаар Шүүгдэгч Ж.Еркебуланы өмчлөлийн Тошива маркийн 32 инчийн зурагт, Зил маркийн хөргөгч, хуучивтар хувцасны шүүгээ зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай. 
6. Шүүгдэгч Ж.Еркебулан нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Шүүгдэгч Ж.Еркебуланд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Еркебуланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ДАУРЕНБЕК


ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шеруши бахат овогт Жамшидийн Еркебуланыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Шеруши бахат овогт Жамшидийн Еркебуланд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Шеруши бахат овогт Жамшидийн Еркебуланыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.   
4. Шүүгдэгч Ж.Еркебулан нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгэр зүйлийн 134.10-д зааснаар Шүүгдэгч Ж.Еркебуланы өмчлөлийн Тошива маркийн 32 инчийн зурагт, Зил маркийн хөргөгч, хуучивтар хувцасны шүүгээ зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай. 
6. Шүүгдэгч Ж.Еркебулан нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Шүүгдэгч Ж.Еркебуланд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Еркебуланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ДАУРЕНБЕК