Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
Хэргийн индекс | 130/2016/0000/Э |
Дугаар | 2016/ШЦТ/066 |
Огноо | 2016-12-07 |
Зүйл хэсэг | 215.3., |
Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2016/ШЦТ/066
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
Улсын яллагч: Б.Б
Хохирогч: Х.С
Хохирогчийн өмгөөлөгч: Х.З
Шүүгдэгч: Е.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Я.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар К.Е нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еы Сад холбогдох эрүүгийн 201604000205 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 26 настай, яс үндэс казак, эрэгтэй, ам бүл 6, эцэг, дүү, эхнэр 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр оршин суудаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Еы С РД: ******.
Шүүгдэгч Е.С нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай “Хюундей Грейс” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 3 замын уулзварын Дтой хөшөөний баруун талд байрлалтай “Д” супермаркетийн хажууд засмал зам хөндлөн гарах гэж байсан явган зорчигч бага насны хүүхэд С.Аыг 17 цаг 48 минутад мөргөж авто осол гаргаж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Х.Сы мөрдөн байцаалт шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: "…Манай гэр Өлгий сумын 10 дугаар багт байдаг юм. Би эхнэр 5 хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд талийгаач охин маань 4 дэх хүүхэд байсан юм. Талийгаач охин маань 2 дугаар бүрэн дунд сургуульд 2 /д/ Г багшийн ангид сурдаг байсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагт хичээлд нь хүргэж өгөөд орой 17 цагаас авсан байсан. Ээж нь "Д" супермаркет нэртэй дэлгүүрт худалдагч хийдэг бөгөөд гэр ойрхон байдаг тул гэр рүүгээ ганцаараа явж байгаад гуреан замын уулзвараар гарах үед нь "З" сургуулийн чиглэлээс ирсэн машин мөргөж амь насыг нь хохироосон байсан юм. Энэ болсон асуудлыг ээж нь мэдээд эхнэр маань уйлаад надад хэлэхэд нь би тзр газар ирэхэд эмнэлэг рүү авч явсан тул араас нь ирээд очиход аль хэдийд нас барсан байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж хүүхдийн минь амь насыг хохироосон хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү" гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/
- Шүүгдэгч Е.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би С.Жээс Би С.Жээс 2015 оны 06 дугаар сарын сүүл үе байх ногоон өнгөтэй ******* улсын дугаартай микро тээврийн хэрэгсэл худалдан аваад олон нийтийн шугамд явдаг байсан юм.Худалдан авсан тээврийн хэрэгсэлээ өөрийнхөө нэр дээр буулгаж авч чадаагүй байгаа.Тэгээд 2016 оны 09-р сарын 15-ны өдөр олон нийтийн шугамд яваагүй нэг өдөр өнжөөд ээлжилж явдаг байсан.Уг өдөр гэрээсээ өглөө 09 цагийн үед машинаа унаад хүүхэдээ 6 дугаар цэцэрлэгт хүрэж өгсөн юм. Дараан найз болох О.Нурланы гэрт очоод байж байхад О.Нурлан өчигдөр орой жаахан архи уусан толгой өвдөөд байна ,чи миний толгойг засаад өгөөч гэхээр нь 2.5 литрийн хэмжээтэй пиво аваад тэдний гэрт 2-лаа хувааж уусан бид хоёроос өөр ямар нэгэн хүн байгаагүй. Тэр пиво дуусахаар дахин нэг пиво уухаар болж би мөн авч ирж хоёулаа хувааж уусан юм.Тэдний гэрт 11 цан 30 минутын үед очсон байсан ба 2 пиво уугаад юм ярьж суугаад дуусах үед 16 цаг өнгөрч байхаар цэцэрлэгээс хүүхэд авахаар ганцаараа очсон юм.Очиход цэцэрлэгийн 2 багш согтууруулах ундааны зүйл уусан гээд хүүхдүүийг өгөөгүй. Тэр 2 багш намайг согтуу ирсэн гээд хүргэн ах болох Ж эхнэр С нарт хэлсэн бөгөөд тэр 2 машинтай ирсэн.Ж ирээд хүүхдүүдийг өөрийнхөө машинд суулгасан миний машинд эхнэр маань суугаад гэр лүүгээ явцгаасан юм. Цэцэрлэгийн хажуугаас машинаа асаагаад хөдлөөд эргэх үед тормозноос хөл халтираад хүргэн ахын машины зүүн хойд талын мөргөсөн тэр үед хүргэн ах уурлаад загнасан юм.Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй болно. Тэр газраас машинаа унаад гэрлүүгээ явсан гэрийн наад талд “ З “ сургуулийн хажууд ирээд тэр 2 багш яагаад надад хүүхдүүдийг өгөхгүй байгаа юм, би дахин уулзан гээд эргээд явсан хэдэн цагийн хурдтай явж байгаагаа мэдээгүй “Д”-ын 3 замын уулзварын хажуугаар явж байгаад замын хажууд явж байсан нэг эмэгтэй хүүхдийг машинаар дайрч мэдээд зогссон юм. Эхнэр ч гэсэн хүүхэд дайрчлаа гэж хэлсэн. Машинаас буугаад хүүхдийг засмал замын хажууд хэвтэж байсныг хараад ухаан алдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн акт /хх-ийн 3-11-р хуудас/
- Цогсост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17-р хуудас/
- Цагдаагийн газрын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд "...бичлэгийг үзэж байхад 17 цаг 46 минутанд Цагааннуур тосгоноос ирэх засмал замаар аймгийн төв рүү Дтой гурван замын уулзаараар шар болон цагаан өнгөтэй хоёр ачааны том машин өнгөрсөн бөгөөд удалгүй араас нь ногоон өнгөтэй ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл хурдтай ирж байгаад зам хөндлөн гарах гэж байсан цагаан курткатай эмэгтэй хүүхдийг 17 цаг 48 минутанд мөргөж амь насыг нь хохмроосон бичлэг байсан. Иймд цагдаагийн газрын хяналтын камерт бичигдсэн уг үйлдэлд ач холбогдол бүхий бичлэгээс 17 цаг 40 минутаас 17 цаг 50 минут хүртэлх бичлэгийг хуулбарлан авч сиди дискэнд буулгав..." /хх-ийн 21-р хуудас/
- Гэрч О.Цолмонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын нэгдсэн хяналтын камерийн нэгдсэн системийн бичлэг нь орон нутгийн цагаар явж байгаа болно. Харин уг камерийн бичлэгийг өөр сиди дискэнд хуулах үед нэг цагийн зөрүутэй гардаг юм. Эн эталаар камер суурилуулсан ХХК-иас тодруулахаар мэдэгдсэн болоач одоохондоо хариу ируүлээгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...
1. Иргэн Е.Сын биенээс авсан цус шинжилгээнд тэнцсэн,
2. Е.Сын цусанд 2.7% пропилл этилийн спирт илэрч байна.
Иргэн Е.С нь тухайн үед хүчтэй согтолттой байсан байна” гэх дүгнэлт
- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 26-р хуудас/
- Замын Цагдаагийн Тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...
1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.
3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцдлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэлдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож яваа гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 75-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: "...
1. Хюундей Грейс маркийн ******* улсын дугаартай микро автобусыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын түр саатуулах хашаанд шалгаж үзэхэд тээврийн хэрэгсэл нь 1996 онд ашиглалтанд орсон, арлын дугаар КМFFD37АРТU287937.
2. Уг тээврийн хэрэгсэл осолд орохоос өмнө техникийн хувьд бүрэн
бүтэн байсан байна. 2.Тээврийн хэрэгслийг асааж жолооны механизм, тормозыг шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байна.
3. Уг тээврийн хэрэгсэл нь 2015 оны 10 дугаар сарын
01-ний өдөр Тээврийн хэрэгслийн үзлэгт орж тэнцсэн ба 2016 оны тээврийн хэрэгслийн үзлэгт хамэарагдаагүй байна. /жич. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл нь жилд 2 удаа тээврийн хэрэгслийн үзлэгт хамаарагдах журамтай/.
4. Техникийн бүрэн бүтэн байдал хэвийн байна. Авто осол гарах болсон шалтгааныг хэргийн газар үзлэг хийсэн Замын Цагдаагийн байцаагчид тогтооно.
5. “Хюундей Грейс” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд нүүр дотогшоо хонхойж орсон, баруун урд оврын гэрэл сууриараа хагарсан нь бусад зүйлийг хүчтэй мөргөсний улмаас эвдрэл үүссэн байна” гэх дүгнэлт /хх-ийн 83-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтэнд: “...
1.Талийгаач С.Ахтуганы цогцосонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины битүү гэмтэл, няцралт, толгойн хуйхны доор цус хуралттай, гавлын орой яс хугарсан, тархины эдүүдэд бүхэлдээ няцарсан, цус хуралтууд үүсгэсэн хажуугийн болон сүүр хэсэгт цус хуралтууд үүссэн, хэлний үзүүрт шархтай, духны баруун талд хацарын баруун тал бүхэлдээ зулгарсан шархтай, зулайнд зүүн талд хуйханд гавлын хөндий рүү нэвтэрсэн ил шархтай, зүүн чамархай зулгаралттай, зүүн бугалганд цус хуралттай, баруун алганы зөв гадаргууд бүхэлдээ зулгаралттай, зүүн гуяны урьд хэсэгт ташуу байрлалттай, баруун шагайны арын хэсэгт зулгаралттай баруун гарын 4-5 хуруунд 1-р үений зулгаралттай, баруун шагайны дотор хажууд зулгаралттай, баруун чихний хуруунд 1-р үенд зулгаралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэлтээй гэмтэл тогтоогдлоо.
2. Талийгаач хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн болно.
3. Талийгаачийн биед үүссэн гэмтэл амь биед аюултай, хавсарсан хүнд гэмтэлд хамаарагдна.
4. Талийгаачийн тархины битүү гэмтэл, няцаралт, толгойн хуйхны доор цус хуралттай, гавлын орой яс олон хэсэг болон цөмөрч хугарсан, тархины эдүүдэд бүхэлдээ няцарсан, цус хуралтууд үүссэн, хажуугийн ховдол болон суурь хэсэгт цус хуралтууд үүссэн зэрэг хүнд хавсаргасан гэмтэл нь үхэлд хүргэсэн байна.
5. Талийгаач биенд архаг хууч өвчин тогтоогдоогүй...” гэх дүгнэлт “хх-ийн 70-71-р хуудас/
- Гэрч Ж.Нургүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/
- Гэрч Е.Айботагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/
- Гэрч С.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...би уг өдөр байшиндаа засвар хийж байсан, тэгээд орой 18 цагийн үед Сын гар утас руу нь залгаж цэцэрлэгээс хүүхдуүдийг чи авах уу гэж асуухад одоо очиж авах гэж байна гэж хэлсэн. Тэгээд байж байхад удалгүй миний эхнэр С рүү цэцэрлэгийн багш нь залгаад Е.С согтуу ирсэн байна, хүүхдүудийг өгөхгүй гэж хэлсэн байна, чи очоод аваарай гээд эхнэр маань хэлсэн. Би өөрийнхөө ****** улсын дугаартай саарал өнгийн машинаар Е.Сын эхнэр Сийг дагуулаад явсан. Цэцэрлэгийн гадна талд очих уед Е.С цэцэрлэгийн гадна байсан, хүүхдүүдийг багш нар нь өгөөгүй байсан. Намайг ирэхэд хүүхдүүдийг багш нь миний машинд авч ирж суулгасан юм. С Е.Сад яагаад архи уусан бэ гэж загнаж байсан тэгээд С машинаа асаагаад хөдлөх үед миний машины баруун хойд талаас мөргөөд зогссон. Тэр үед цэцэрлэгийн багш нар миний машинд байсан хүүхдүүдийг аваад цэцэрлэгт оруулсан. Тэгээд би машинаа асаагаад З сургуулийн хажууд байдаг гэртээ очоод хадам дүү болох Быг дагуулаад болсон асуудлыг хэлээд та очоод Сыг авахгүй бол согтуу байна, миний үгэнд орохгүй байгаа гээд дагуулаад машинаараа Дтой 3 замын уулзварт дөхөж ирэхэд Сын машин 3 замын уулзварын хажууд байдаг "Р" ШТС-ын хажууд аваарын гэрэл асаагаад байж байсан. Д дэлгүүрийн хажууд баахан хүмүүс цугларсан байсан. С машинаас буугаад хойшоо чиглээд замаар гуйж байхыг нь хараад Б машинаас буугаад араас нь гүйсэн, би машинаа замын хажууд тавиад ман араас нь гүйгээд очиход С засмал замын голоор гуйж байхаар нь татах үед газар унасан юм. Хүүхэд дайрсан байсан болохоор уур хүрээд газарт байхад нь би суганы доод хэсэгт нь ганц хоёр удаа өшиглөсөн, Б мөн нэг хоёр удаа өшиглөсөн . Дахин хэрэг болсон газарт ирэх уед дайрагдсан хүүхдийг эмнэлэг рүү авч явсан болохоор араас нь очиход хүүхэд нас барсан байна гэж аваад гарч байсан" ...Намайг ирэхэд гурван замын хажууд байдаг дэлгүүрийн наад талд мөргуүлсэн хүүхдийг ээж нь тэврээд уйлаад сууж байсан, ойртож очиж харж чадаагүй болно" гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/
- Гэрч Е.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Ж бид хоёр З бүрэн дунд сургуулийн хойд талаас төв буюу засмал зам руу гуүрийг чиглээд цэцэрлэг руү очих гэж дөхөөд ирэх үед Сын машин уулзвар өнгөрөөд аваарын гэрлээ асаагаад замд зогсож байсан. С засмал замаар хойшоо чиглээд гүйж байхаар нь би юу болсон, ямар авто осол гарсан гэдгийг мэдээд машинаа зогсоогоод хүргэн ах Ж бид хоёр машинаас буугаад Сыг араас нь хөөгөөд 3 замын уулзварт очоод барьж аваад хүзүүнээс нь тэврээд авах гэж барихад С замын гол хэсэгт дагзаараа унасан. Би энэ согтуу байна шуү дээ гэж бодоод зүүн талын мөр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн, хүргэн ах Ж баруун талын бөөр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед Д нэртэй дэлгүүрийн урд нэг эмэгтэй наад жолооч миний хүүхдийг мөргөөд алчихлаа гэж уйлаад нэг хүүхдийг урдаа тэврээд сууж байхаар нь би сандраад хүүхэд дайрсан байна гэж бодод Сыг хүргэн ах Жийн хамт чирээд замаас гаргаад дэлгүүрийн урд газарт сууж байсан хүн рүү гуйж очсон. Намайг очиход хүүхдээ урдаа тэвэрсэн, хүүхэд нь ямар ч хөдөлгөөнгүй байсан. Түргэн тусламж дууд, цагдаа дуудаарай гэж хэлсэн. ....хажууд нь Сын эхнэр С хамт байсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/
- Гэрч О.Нурланы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/
- Гэрч Б.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад нөхөр маэнь цэцэрлэг рүү хүүхдүүдийг аваад явсан. Би уг едөр гэртэз байсан ба гадуур гараагүй, нөхөр маань гэртээ ирээгүй болохоор машинаа засуулж байгаа байх гэж бодсон Өдрийн цайны цагаар ирэхгүй байсан тул утас руу нь залгасан чинь гадуур ажлаар явж байгаа гэсэн. Тэгээд орой хүүхдүүдийг цэцэрлэгээс аваад ирзх байх гэж бодож байсан, харин 17 цагийн үед цэцэрлэгийн багш Нургүл залгаад танай нөхөр согтуу ирзэд хуүхдүүдийг авна гэж байна, би өгөөгүй гэхзэр нь хүүхдүүдийг битгий өгөөрэй, би очъё гэж хэлчихээд хүргэн ах Жийн машинаар очиж авахаар цэцэрлзгт очсон юм. Цэцэрлэгт очиход миний нөхөр С согтуу байж байсан ба багш нар хүүхдүүдийг өгөхгүй зогсож байсан. Тэгээд би загнаад чи өдөржингөө хаана байсан бэ архи уугаад гээд загнасан юм. Тэр үед хүргэн ах Ж мөн адил яагаад архи уусан бэ гэж загнахад С цохих гэхэд нь бултсан юм. Би нөхрийнхөө машинд суусан, Ж хүүхдүудийг суулгаад хөдлөж байсан, нөхөр маань мөн машинаа асаагаад хөдлөж явах үед урдаас нь мотоцикль гарч ирэхэд нь бултаж жолоогоо мушгих үед Жийн машины зүүн хойд талыг мөргөсөн юм. Тэр уед хоёр машин зогссон , дотор нь байсэн хүүхдүүдийг багш нар аваад үлдсэи. Ж бууж ирээд машин зүгээр байна, архи уугаад гээд загнаад машин нь зүгзэр байхаар нь нэг их юм хэлэлгүй явчихссан. Араас нь бид хоёр хөдлөөд засмал замаар 3 замын уулзвараар өнгөрч гэр рүүгээ явж байсан ба З бүрэн дунд сургуулийн наад талд нь очих үед би хүүхдүүдээ очиж авна, надад багш нар яагаад өгөхгүй байгаа юм гээд дахин эргээд нэлээд хурдтай явсан, чухам яг хэдэн цагийн км хурдтай явсан талаар мэдэхгүй байна. Дтой 3 замын уулзварын наад талд давхиж байхдаа хэд хэдэн машинаар зөрж өнгөрсен, Д дэлгүүр талаас буюу замын баруун талаас нэг хүүхэд гараад ирсэн. Би нөхөр Сад аяархан яваарай гэж хэлж байхад хүүхэд гарч ирэхэд анзаарахгүй хүүхдийг мөргөсөн би машинаа зогсоо хүүхэд дайрчихлаа гэхэд яваад уулэвар өнгөрөөд колонкын хажууд очоод зогссон юм. Би машинаас буугаад тэр газар руу гүйгээд ирэхэд Д дэлгүүрийн урд талд ээж нь гэсэн, хүүхдийг тэврзэд уйлаад миний хүухдийг алчихлаа гэж сууж байсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/
- Гэрч Н.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би Өлгий сумын 10 дугаар багт байршилтай Дын гурван замын уулзварын хажууд байдаг Д супер маркетэд ажиллаж байсан. Тэгээд уг өдөр охин болох С.Аыг хичээлээс нь тарахад нь аваад дэлгүүрт хамт байж байгаад ойрхон байдаг гэртээ очихоор гарсан юм. Охин маань дэлгүүрээс гараад удалгүй байж байхад чанга дуу чимээ гарахад нь цонхоор харсан: тэр үед охин маань машинд мөргүүлж засмал замын уулзварын наад талд газар хэвтэж байхаар нь гүйж очсон юм. Очоод тэврээд авахад толгой тус газраас их цус гарч байсан, нүүр хэсэг нь бүхэлдээ цус болсон байсныг хараад айж сандарч сайн анзаараагүй тэврээд байж байхад нэг үл таних эмэгтэй ирээд эмнэлэгт хүргзж өгье гээд эмнэлэгт авч ирсэн. Эмнэлэгт авч ирээд эмч нар үзэхэд аль хэдий нь нас барсан байсан ба эмнэлгийн анхан шатны тусламж авах боломжгүй байсан. Намайг анх очих үед нас барсан байсан байх, огт хөдлөхгүй ухаангүй байсан. Юу ч гэсэн толгой нь хагарч цус гарч байсан, мөн гутал нь тайлагдсан байсан, цүнх нь урагдаж доторх эд зүйлүүд нь цацагдсан байсан юм. Надад өөр сайн мэдэх зүйл байхгуй. ...Гэм буруутай, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож миний хүүхдийн амь насыг хохироосон Сад хуулийн дээд хэмжээгээр арга хэмжээ авч өгнө үү" гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/
- Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 86-р хуудас/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109-р хуудас/
-Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлс болон бусад баримтуудыг шинжлэн суудлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Е.С нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Домбра” супермаркетийн хажуугийн засмал зам дээр 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 83-43 БӨА улсын дугаартай “Хюндай Грес” маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо засмал зам хөндлөн гарах гэж байгаа бага насны буюу 7 настай охин С.Аыг 17 цаг 48 минутад мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд шүүх уг нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй баримтууд мөн гэж үзлээ.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт хавтаст хэрэгт байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Е.Сыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, хохирлын хэмжээ болон хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Хүний амь насыг хагацаасан нь ахин сэргээж анхны байдалд нь оруулах боломжгүй, түүнийг мөнгөөр дүйцүүлэн төлүүлэх хуулийн зохицуулалт байхгүй боловч шүүгдэгч Е.С нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйх, учирсан бодит хохирлыг төлж барагдуулах талаар санаачлага огт гаргаагүй өнөөг хүрсэн байна.
Харин шүүх хуралдаан дээр хохирогчоос 2498900 төгрөгний нэхэмжлэл ирүүлэхэд шүүгдэгч нь 2500000 төгрөг хохиролд тооцон өгөхөөр эд мөрийн баримтаар хураалгасан байна.
Иймд шүүхийн шатанд эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан 2500000 төгрөгийг хохирогч Х.Серханд нэн даруй олгож, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг үндэслэн анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ шүүх хуралдаан дээр чин санаанаасаа гэмшсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин хүний амь нас хохироосноороо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56.1.4-д заасан “хүнд хор уршиг учирсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56.1.6-д заасан “...бага насны хүүхэд, ... эрхшээлд байсан, хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56.1.10-д “согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1-ийг хэрэглэн ял оногдуулах саналтай байна...” гэсэн саналыг шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлийн хэмжээ, шинж чанар, үйлдсэн хэргийнх нь шинж чанар нийгэмд аюултай байдал зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй, хорих ялыг хуулинд зааснаас хөнгөрүүлэхгүйгээр, биечлэн эдлүүлэх шаардлагатай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар шүүгдэгч Е.Сад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт иргэний нэхэмжлэл хангах болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангах зорилгоор битүүмжилсэн ******* улсын дугаартай “Хюндай Гре маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хуурагдаж ирүүлсэн хүрэн өнгийн дээж 1ш, автомашины 10 ш хэлтэрхий зэргийг устгаж, Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэг бүхий 1ширхэг CD хуурцагийг хэргийн хамт хадгалахаар тогтоов.
Шүүгдэгч цагдан хоригдож байгаагүй, түүнээс гаргах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн цахим үнэмлэх 1ш, эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэгийг өөрт нь буцааж олгож, 714019 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Еы Сыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч Е.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Е.Сад оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеээс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар шүүгдэгч Е.Сын хохиролд төлсөн 2500000 төгрөгийг хохирогч Х.Серханд нэн даруй олгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хүрэн өнгийн дээж 1ш, автомашины 10 ширхэг хэлтэрхий зэргийг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Цагдаагийн газрын хяналтын камерийн бичлэг бүхий 1 ш CD хуурцагийг хэргийн хамт хадгалахыг шүүгчийн туслах С.Еркинд даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Е.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Е.Сын эзэмшлийн ******* улсын дугаартай “Хюндай Грес” маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Сад урьд авагдсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр 1ш, иргэний цахим үнэмлэх 1 ширхэгийг Е.Сад буцаан олгож, №714019 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ