Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1190

 

 

   2023        09         12                                      2023/ШЦТ/1190

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,

улсын яллагч Г.Билгүүжин,   

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зоригоо,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, Ю.Тогмид

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа,

шүүгдэгч У.Ж, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,

шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Х.Ургаа,

шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч С.Давааравдан /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Х,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Н,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Д, У.Ж нарыг холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0100 0278 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.Нийг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно” гэснийг зөрчиж, тендер сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч гэрээ байгуулсан “Мосз” ХХК-ийн захирал Х.Цэндсүрэнг өөрт нь мөнгө өгөх талаар ерөнхий нягтлан бодогч ажилтай Н.Ариунболдоор дамжуулан хахууль өгөхийг шаардаж Х.Цэндсүрэнгээс өөрийн ХААН банкны 5084195596 тоот дугаарын дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ээс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр нийт 2.979.000 төгрөгийг хахуульд авсан,

мөн “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчиж, тус газарт мах махан бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор “Биофүүдс” ХХК-ийг Б.Буянжаргалын нэр дээр үүсгэн байгуулж, улмаар А.Хонгорзул, өөрийн найз Т.Гантулга нарын нэр дээр дамжуулан шилжүүлж, 2014 онд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-аас зарласан тендер сонгон шалгаруулалтад “Биофүүдс” ХХК-ийг үндэслэлгүйгээр шалгаруулж, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулж, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 1.772.100.700 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлж улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд,

2. Шүүгдэгч Б.Хг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын менежерээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл 7.1.5-д заасан “...албан үүргээ гүйцэтгэх, эсхүл, гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно...” гэж заасныг зөрчин хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан хүнсний ногоо зарж борлуулдаг “Эрдэнэ Энх трейд “ХХК-ийг хууль бусаар шалгаруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанийн борлуулагч ажилтай Ц.Нт хахууль өгөхийг шаардан өөрийн эзэмшдэг ХААН банкны 5103029085 тоот дансаар 2014 оны 12 дугаар сарын 19-өөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр нийт 7.382.000 төгрөгийн хахууль авсан,

мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, тэдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчиж, 2015, 2016 оны хичээлийн жилүүдэд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Жахо ба Тэмүүлэн” ХХК-ийн захирал У.Ж, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг Ц.Д нартай урьдчилан үгсэн тохиролцож, У.Жы гарын үсгийг тендерийн баримтад өөрөө зурж, тамга тэмдэг, бусад баримт бичгүүдийг ашиглан тендерт оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн тус компанийг тендерт шалгаруулж, 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2015/5, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2016/03 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр,

мөн 2014 оны хичээлийн жилд “Би Зэт И И И” ХХК-ийн нэрээр “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор Ц.Дтай урьдчилан үгсэн тохиролцож, тус компанийн тамга, тэмдэг болон бусад баримт бичгүүдийг ашиглан тендер шалгаруулалтад оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн өгч, тус компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2014/19 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 219.174.650 төгрөгөөр тус тус нийлүүлж албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд,

3. Шүүгдэгч Ц.Нийг “Эрдэнэ-Энх трейд” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байхдаа өөртөө болон ажилладаг байгууллагадаа давуу байдал бий болгох зорилгоор “их хэмжээний худалдан авалт хийж, төлбөрийн асуудал гаргадаггүй харилцагч байгууллагаа алдахгүй байх, цаашдын бизнесийн хамтын үйл ажиллагааны тогтвортой байдал, ашиг орлого олох” ашиг сонирхлын үүднээс “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т менежер ажилтай Б.Хд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны 5103029085 дугаартай данс руу нь үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 12 сарын 19-ний өдрөөс  2016 оны 06 сарын 16-ны өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр нийт 7.382.000 төгрөгийг төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5022555984 дугаарын данснаас шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч Ц.Дг Б.Х, У.Ж нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн нийтийн албан тушаалтан Б.Хгийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчиж, 2015, 2016 оны хичээлийн жилүүдэд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Жахо ба Тэмүүлэн” ХХК-ийн захирал У.Жы гарын үсгийг тендерийн баримтад өөрөө зурж, тамга тэмдэг, бусад баримт бичгүүдийг ашиглан тендерт оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн тус компанийг тендерт шалгаруулж, 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2015/5, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2016/03 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан,

мөн нийтийн албан тушаалтан Б.Хгийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчиж, 2014 оны хичээлийн жилд “Би Зэт И И И” ХХК-ийн нэрээр "Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор тус компанийн тамга, тэмдэг болон бусад баримт бичгүүдийг ашиглан тендер шалгаруулалтад оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн өгч, тус компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2014/19 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 219.174.650 төгрөгөөр нийлүүлж их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт “Би Зэт И И И” ХХК, Жахо ба Тэмүүлэн” ХХК-иудын тамга тэмдэг, бичиг баримтуудыг өгч ашиглуулахаар урьдчилан амлаж, бичиг баримт тамга тэмдгийг олж өгч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хамтран оролцсон гэмт хэрэгт,

5. Шүүгдэгч У.Жг Нийтийн албан тушаалтан Б.Х, хувиараа хүнсний ногоо борлуулдаг Ц.Д нартай бүлэглэн Б.Хгийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, тэдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчиж, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Жахо ба Тэмүүлэл” ХХК-ийг хууль бусаар тендерт шалгаруулан, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-тай 2015/05, 2016/03 дугаартай гэрээ байгуулан, нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр нийлүүлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд “Жахо ба Тэмүүлэл” ХХК-ийн тамга тэмдэг, бичиг баримтуудыг өгч ашиглуулах замаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас Б.Н, Б.Х, Ц.Н, Ц.Д, У.Ж нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн 2016 0100 0278 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад

- шүүгдэгч Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн,

нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 

- шүүгдэгч Б.Х нь үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн,

үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 

- шүүгдэгч Ц.Н нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн,

 

- шүүгдэгч Ц.Д, У.Ж нар нь үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон  болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Зоригоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би “Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ”-т 2017 оны 03 дугаар сараас хойш менежерийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Би Наранчулуун, Ариунболд, Хулан нартай гэр бүлийн харилцаа холбоо байхгүй. Наранчулууныг бага зэрэг мэднэ. Харин Ариунболд, Хулан нартай тодорхой хугацаанд хамт ажиллаж байсан учраас ажил хэргийн холбоотой. Өөр ямар нэгэн дотно харилцаа холбоо байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдсон манай байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 204-205/,

 

Гэрч Т.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

...5069054326 дугаартай данс миний хүү Баттулгын данс байгаа юм. Хүү маань тухайн мөнгийг дансандаа нэг хонуулаад буцаагаад миний данс руу шилжүүлсэн. Гэтэл охин нь Швейцар улсад амьдардаг хуучны найз Эрдэнэцэцэг маань “би бас дансандаа мөнгө оруулаад гаргавал охин руугаа явах бололцоотой болох байх, миний данс руу шилжүүлчих” гэж гуйгаад байхаар нь 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Удаахгүй миний данс руу буцаагаад шилжүүлсэн байсан. Би Мөнхдалайгийн махны 39.670.500 төгрөгийг 2014.05.12-ны өдөр түүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөнгө хэрэгтэй гээд 2.000.000 төгрөгийг түрүүлээд авсан байсан учир 39.000.0000 орчим төгрөгийг шилжүүлсэн,

...би Гантулга гэх хүнийг огт танихгүй, одоо санахад Биофүүдс ХХК-ний дансаар нийлүүлэгдсэн Мөнхдалайгийн махны мөнгийг өөрийнхөө дансаар авна шүү гээд Наранчулуун захиралд дансны дугаараа өгсөн. Биофүүдс ХХК-ийн захирлууд ямар хүмүүс байгааг мэдэхгүй байна. Наранчулууныг тухайн компанийн хүмүүстэй харилцаа холбоотой гэдгийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /3хх-ийн 63, 78/,

 

Гэрч Т.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн:

...2014 онд “Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ”-т мах нийлүүлэхээр тендерт шалгарсан компани зарна гэсэн зарыг интернэтээс олж хараад Биофүүдс ХХК-ийн анхны удирдлагуудтай холбогдож байсан юм. Тухайн үед мах нийлүүлэх ажил ашиг орлого сайтай гэдгийг хүмүүсээс сонсож байсан учраас нэлээд шохоороод эхнэртэйгээ хамт компани зарна гэсэн хүмүүстэй нь 2014 оны 08 дугаар сард очиж уулзсан. Одоо тухайн хүмүүсийн нэрийг сайн санахгүй байна. Хоёр эмэгтэй хүн эхнэр бид хоёрт “Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т мах нийлүүлэх гэрээтэй, би өөрөө хүүхэд харах ажилтай болохоор амжихгүй байна, өөрсдөө эрхлэх боломжгүй болчихлоо, компаниа 5 сая төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Хүмүүсээс 5 сая төгрөг зээлж, тухайн хүмүүсээс компанийн эрхийг олж авсан. Үхэр, хонь, ямаа, адууны мах Хүчит Шонхор захаас худалдаж аваад Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ рүү хүргэж өгдөг байсан. Дундажаар 1 килограмм махаас 200 төгрөгийн ашигтай зардаг байсан. 2014 оны хичээлийн жилээс 2015 оны хичээлийн жил дуустал мах нийлүүлсэн. 2015 оны хичээлийн жил эхлэхэд тендерт оролцох материалаа өгсөн боловч манай компанийг шалгаруулаагүй учраас дахин мах нийлүүлж чадаагүй. Одоо Биофүүдс ХХК-аар тодорхой үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа,

...2014.05.09-ний өдөр Биофүүдс ХХК-ийн данснаас 41.916.000 төгрөгийг шилжүүлсэн гэдгийг мэдээгүй байсан гэх мэдүүлэг /3хх-ийн 74/,

 

Гэрч Б.Билгүүнжавын мөрдөн байцаалтад өгсөн:

“Би Наранчулууныг 2007 оноос таньж мэддэг болсон. Би оюутан байхдаа Ардчиллын төлөөх залуу удирдагчийн холбоо гэх нэртэй /нэрийг нь сайн санахгүй байна/ залуучуудын байгууллагад гишүүнчлэлтэй байсан юм. Тухайн байгууллага нь Ардчиллын ордонд байрладаг байсан бөгөөд Наранчулуун нь уг байранд хэвлэлийн ажил эрхэлдэг байсан. Тэгээд түүнтэй танилцаж найзалж нөхөрлөж ирсэн. Түүнтэй хамтарч бизнес эрхэлж байгаад 2015 оны эхээр хамтран ажиллахаа больсон. Би Наранчулууны үүсгэн байгуулсан Тану хүнс ХХК-д 2014 оны 02 билүү 03 сараас гүйцэтгэх захирлаар томилогдож ажиллаж байгаад 2015 оны эхээр ажиллахаа больсон. Тану хүнс ХХК-д СБД-ийн 11-р хороо 11-р хорооллын Эвт төвийн байранд хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Бас 1-2 удаа хувийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг хийдэг байсан. Миний хувьд үндсэндээ дэлгүүрийн барааг татан авах худалдах гээд өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцаад явдаг байсан юм. Эхэн үедээ худалдагч хүртэл хийж байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 88-89/,

 

Гэрч Б.Буянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

... Билгүүнжав надтай уулзаад “хоёулаа хамт бизнес хийе, компани байгуулаад хамтран ажиллая, ирээдүйд их томрох компани байгаа юм, хүнсний бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр ажиллана, ялангуяа махны чиглэлээр ажиллана, эхний ээлжид би чамайг цалинжуулна, ашгаасаа хувь өгье” гэж хэлж байсан. Би гэртээ хүүхдээ хараад сууж байгаа хүнийг тоогоод хамтран ажиллах санал тавихаар нь баярлаад зөвшөөрсөн. Тэгээд Биофүүдс ХХК-ийг 2014 оны 03 дугаар сард үүсгэн байгуулж, би захирлаар нь томилогдсон. Би ямар нэгэн хөрөнгө мөнгө гараагүй, Билгүүнжавын хамт хүнсний зах дээрээс өглөө эрт очиж мах худалдаж авч байсан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 16 дугаар хорооллын Цайз захын орчимд байрладаг хүүхдийн цэцэрлэгүүдэд мах нийлүүлдэг компанитай очиж гэрээ хийж байсан. Би тухайн үед бага насны хүүхэдтэй байсан учраас өглөө эрт явж мах худалдаж аваад цааш нь өөр газар нийлүүлэхэд хүндрэлтэй байсан болохоор “би наад ажилд чинь оролцохоо болилоо” гээд ямар нэгэн цалин хөлс авалгүй дахиж тухайн асуудалд оролцохоо больсон гэх мэдүүлэг /3хх-ийн 87/,

 

Гэрч З.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Би Хулан гэх хүнийг таних байтугай царайг нь хараагүй. Долгормаагийн гуйлтаар Жахо ба тэмүүлэн ХХК-аар Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ руу бараа бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн. Гэхдээ бид нар өөрсдөө ногоогоо аваачиж өгдөггүй, худалддаг ногоогоо Долгорсүрэнд өгч явуулаад Долгормаа нь цаашаа хүргэж өгдөг юм. Заримдаа ногооны мөнгийг Долгормаа өгөхгүй удаад байдаг болохоор түүнээс мөнгөө нэхэж авдаг байсан. ...Мөнгө шилжүүлж худалдаж авдаг учраас Долгормаад өгсөн бүтээгдэхүүний мөнгийг яаралтай авах хэрэгтэй болох үедээ Долгормаа руу залгаж уурладаг байсан. Долгормаа цаашаа ярьж хэлдэг ба “одоо чиний мөнгийг данс руу чинь шилжүүлнэ” гэж хэлдэг байсан. Тэгээд Хулан гэх хүнээс миний данс руу ногооны мөнгө орж ирдэг байсан гэх мэдүүлэг /3хх-ийн 91/,  

 

Гэрч Н.Ганбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2 жилийн өмнө буюу 2015 онд үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байсан санагдаж байна. Би 2013 оноос 2014 оны 12 сар хүртэлх хугацаанд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт мэргэжилтнээр ажилладаг байсан юм. “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т миний үеэл дүү Дэлгэртуяа нь ажилладаг байсан бөгөөд  нь худалдан авах ажиллагаанд аудитын шалгалт ороод их хэмжээний алдаа дутагдал гаргасан болохоор надаас зөвлөгөө авах зорилгоор анх Ариунболд гэдэг хүн над руу ярьж байсан юм. Би түүнд худалдан авах ажиллагааг хэрхэн зохион байгуулж ажилладаг тендерийн баримт бичгийн бүрдүүлэх материалын жагсаалт, маягтуудын файл байдлаа өгч, тендерийн баримтуудыг он сарын дарааллын дагуу үдэж хавтаслах талаар зааж өгч байсан. Ариунболд нь намайг үнэлгээний хороонд орж ажиллаач гэж санал тавихаар нь зөвшөөрч 2015 онд зарлагдсан тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Тухайн газраас надад 500,000 төгрөгийн цалин бодож өгсөн бөгөөд татвар хасагдаад гар дээрээ 400 гаруй мянган төгрөгийн цалин авсан. Миний хувьд 2013 оны 02 сард Сангийн яамны худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдаж А3 сертификат авсан байсан, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй байсан болохоор зөвшөөрсөн юм. Би ажиллах хугацаандаа худалдан авах ажиллагааг хэрхэн зохион байгуулж ажиллах талаар зөвлөгөө өгч байсан. Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ нь цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх компаниудыг сонгон шалгаруулдаг боловч батлагдсан төсөвт өртөг гэж байхгүй, цэцэрлэгүүдээс ямар ямар бүтээгдэхүүн хэзээ, хэдий хэмжээгээр худалдаж авах нь тодорхойгүй байдаг нь тендер сонгон шалгаруулахад төвөгтэй байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендерийн шаардлагыг хангасан хамгийн бага үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулна гэж заасан байдаг боловч тухайн заалтын дагуу зөвхөн нэг компанийг шалгаруулахад тухайн компани нь дампуураад бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүйд хүрвэл цэцэрлэгийн хүүхдүүдэд очих ёстой хүнсний бүтээгдэхүүн нь хүргэгдэж чадахгүй нөхцөл  байдал үүсэх гээд байсан учраас бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бололцоотой, бага үнийн санал ирүүлсэн 2-3 компанийг тендерт шалгаруулдаг талаар тухайн үед надад хэлж байсан. Үнэндээ тухайн тендерийн шалгаруулалтад оролцоход төвөгтэй байсан гэж хэлмээр байна. Би тендерийн баримт бичиг, бүрдүүлэх материалын жагсаалтыг өгсөн бөгөөд бусад асуудалд нь шууд оролцоогүй. Харин тендер сонгон шалгаруулалт зарлагдаж, аж ахуйн нэгж байгууллагуудаас тендерийн баримт бичгүүдийг худалдаж аваад, тендер ирүүлсний дараа, тендерийн нээлтийн үйл ажиллагаа болсон. Би тэр өдөр нь очиж оролцож байсан. Гэхдээ хэзээ болсон бэ гэдгийг нь санахгүй байна. Тендерийн нээлтийн тэмдэглэлийг нарийн бичгийн дарга уг нь үйлдэж баримтад холбогдох ёстой. Харин хавсаргасан эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Хулан ажиллаж байсан болохоор нь аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн үнийн саналыг тендерийн шаардлага хангаж байгаа эсэхийг хянаад над руу өгөөрэй гэж хэлээд явсан. Хулан над руу тухайн үед миний хэлсний дагуу материалуудыг нэг бүрчлэн үзэж танилцуулаагүй. Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-ын захирал удирдлагууд болон Ариунболд, Хулан нараас энэ компанийг шалгаруулаад өгөөч гэж надад хэлж ярьсан зүйл байхгүй ээ. Ариунболд, Хулан бид 3-н хувьд хамтдаа хуралдаад аж ахуйн нэгж байгууллагуудын ирүүлсэн тендерийн баримт материалуудыг нэг бүрчлэн үзэж танилцаж, санал өгч аж ахуйн нэгжүүдийг тендерт шалгаруулсан зүйл байхгүй ээ. Хулан надад нэг удаа компаниудын ирүүлсэн үнийн санал, бүрдүүлэх материалын жагсаалтыг хангаж байгаа эсэхийг шүүсэн хүснэгтийг файлаар гаргаж өгч байсан. Одоо надад хадгалагддаг эсэхийг шүүж үзээд эргээд хариу хэлье. Хэрэв надад байвал танай байгууллагад гаргаж өгнө. Би тэр хүснэгт нь үнэн зөв хийгдсэн эсэхийг ч хянаж үзээгүй бөгөөд үнэлгээний хорооны 2015.08.10-ны өдрийн хурлын тэмдэглэлд Хулан надаар гарын үсэг зуруулж авсан юм. Хулан нь хурлын тэмдэглэлд гарын үсэг зуруулах гэсэн юм гээд намайг СТӨ-ний байранд байхад өөрөө ирж надаар гарын үсэг зуруулж байсан юм гэх мэдүүлэг /3хх-ийн 94-96/,

 

Гэрч Б.Намжилмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Захиалагч тус тендер шалгаруулалтыг хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан байсан. Энэ тохиолдолд Сангийн Сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийг тендерийн баримт бичиг болгон боловсруулах ёстой байтал Сангийн Сайдын 2013 оны 125 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “үнийн санал авах жишиг баримт бичиг”- ийг тендерийн баримт бичиг болгон боловсруулж ажилласан нь тендерийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ. ” гэсэн заалтыг зөрчсөн байсан. Тус тендерийн урилгыг 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Монголын Мэдээ сонинд нийтэлсэн боловч тендер хүлээж авах эцсийн хугацааг 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр тогтоож өгсөн нь тендерийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг тендерийн урилга тараасан өдрөөс хойш 15 буюу түүнээс дээш хоногоор тогтооно” гэсэн заалтыг хангахгүй байна. Дээрх тендер шалгаруулалтыг захиалагч 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 08 даг 30 минут хүртэл хүлээж авахаар байх бөгөөд тендерийн нээлтийг мөн өдрийн 10 цаг 00 минутад хийхээр тендерийн баримт бичиг болон тендерийн урилгад зааж өгсөн нь хуулийн 26.1-т “Захиалагч хүлээн авсан бүх тендерийг тендерийн баримт бичигт заасан газар, товлосон хугацаанд нийтийн өмнө нээх бөгөөд тендер нээх хугацааг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно.” гэсэн, мөн тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.1-т “Үнийн санал нь түүнийг ирүүлсэн өдрөөс хойш 15 хоногийн хугацаанд хүчинтэй байна.” хэмээн заасан нь хуулийн 24.5-т “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.” зэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.Түүнчлэн багцуудад шалгарсан компаниудад хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох -^ухай албан бичигт “Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гэрээний маягтад гарын үсэг зурна уу.” Гэж заасан нь хуулийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох ~ухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх м .гацаанд багтааж гэрээ байгуулна.” гэсэн заалтын зөрчсөн байсан. Мах махан бүтээгдэхүүний багцад шалгарч гэрээ байгуулсан “Биофүүдс” ХХК нь Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-т “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2012, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан” гэсний дагуу ирүүлээгүй, “Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил ашигтай ажилласан байх шаардлагатай” гэснийг нотлох баримт ирүүлээгүй байх тул тус багцад гэрээ байгуулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзсэн. Төмс хүнсний ногоо багцад шалгарч гэрээ байгуулсан “Эрдэнэ-Энх трейд" ХХК нь Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-т “Бараа, нийлүүлэлтийн хуваарь, захиалгын дагуу долоо хоног бүрээр нийлүүлэх бүтээгдэхүүний үнийг тооцоолон ирүүлэх шаардлагатай” гэсэн шаардлагын дагуу ирүүлээгүй байсан тул захиалагч буюу үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй байсан юм. Хуурай хүнсний багцад шалгарч гэрээ байгуулсан “Мосз” ХХК нь Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-т “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2012, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан” гэсний дагуу ирүүлээгүй, “Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил ашигтай ажилласан байх шаардлагатай” гэснийг нотлох баримт ирүүлээгүй, “Бараа, нийлүүлэлтийн хуваарь, захиалгын дагуу долоо хоног бүрээр нийлүүлэх бүтээгдэхүүний үнийг тооцоолон ирүүлэх шаардлагатай” гэсэн шаардлагын дагуу ирүүлээгүй байх тул тус багцад гэрээ байгуулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж тус тус үзэж зөвлөмж тайлбартаа тусгасан байгаа. Мөн үнэлгээний дүгнэлтэд үнэлгээний хорооны хоёр гишүүн гарыг үсэг зурж баталгаажуулаагүй байгаа нь хуулийн 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэсэн заалтыг хангахгүй байсан юм. Үнэлгээний хороо тендерийн баримт боловсруулахдаа Сангийн Сайдын 2011 оны 81 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг’’-ийн тавдугаар бүлэгт заасан Барааны нэр төрлийн жагсаалт болон бараа нийлүүлэлтийн хуваарийн маягтын дагуу боловсруулаагүй нь хуулийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэсэн заалтыг зөрчсөн байсан. Захиалагч бараа нийлүүлэлтийн хуваарь боловсруулаагүйгээс тухайн багцад ямар нэр төрлийн бүтээгдэхүүн худалдан авах нь тодорхойгүй байх бөгөөд Багц 3-т “хамгийн сайн” тендер ирүүлсэн хэмээн үзэж гэрээ байгуулсан “Эрдэнэ-Энх трейд” ХХК тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1-т “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жиг улсын байгууллагад жилээс доошгүй хугацаанд ижил төрлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн туршлагатай байх. Гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтоор баталгаажуулна” гэж заасны дагуу ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлсэн боловч гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй байх тул уг компанийг шаардлага хангасан тендер ирүүлсэн хэмээн үзэж тус багцад гэрээ байгуулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзсэн. Багц 5-д шалгарсан “Жахо ба тэмүүлэн” ХХК нь тендерийн маягтад санал болгож буй үнийн саналаа бичиж ирүүлээгүй нь Сангийн Сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн Тендер- оролцогчдод өгөх зааварчилгааны 13.1-т “Тендерт оролцогч нь Бүлэг 4-т заасан тендерийн маягтыг бөглөж ирүүлнэ. Энэхүү маягтыг бөглөхдөө түүний агуулгыг өөрчлөлгүйгээр түүнд шаардсан бүх мэдээллийг тусгана.” гэж заасныг хангахгүй, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1/ё/ 1-т “Монгол Улсад мөрдөгдөж буй Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу эрүүл ахуй- шаардлага хангасан шинжилгээний бичиг буюу гарал үүслийн бичиг ирүүлэх” гэж заасны дагуу ирүүлээгүй, ТОӨЗ 18.1-т “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил улсын байгууллагад жилээс доошгүй хугацаанд ижил төрлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн туршлагатай байх. Гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтоор баталгаажуулна.” гэсэн шаардлагыг хангахгүй байх тул уг компанийг шаардлага хангасан тендер ирүүлсэн хэмээн гэж тус багцад гэрээ байгуулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байсан. Багц 7-д шалгарсан “Мосз” ХХК нь тендерийн маягтад санал болгож буй үнэ болсон тендерийн хүчинтэй байх хугацааг зааж өгөөгүй байгаа нь Сангийн Сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг барим бичиг”-ийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 13.1-т “Тендерт оролцогч нь Бүлэг 4-т заасан тендерийн маягтыг бөглөж ирүүлнэ. Энэхүү маягтыг бөглөхдөө түүний агуулгыг өөрчлөлгүйгээр түүнд шаардсан бүх мэдээллийг тусгана.” гэж заасныг хангахгүй. Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1/ё 3-т “Шүүхийн болон татварын тодорхойлолт ирүүлэх” гэсний дагуу шүүхийн тодорхойлолт ирүүлээгүй, ТОӨЗ 12.1/ё/ 6-д “Харилцагч банкны тодорхойлолт ирүүлэх" гэсний дагуу ирүүлээгүй байх тул уг компанийг шаардлага хангасан тендер ирүүлсэн хэмээн үзэж тус багцад гэрээ байгуулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. ӨҮХ15/01 дугаартай тендер шалгаруулалтын хувьд хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т “Шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ: Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” тендер гэж үзнэ.” гэсэн заалт буюу тендерт оролцогчдын шаардлагад нийцэж буй эсэхийг үнийг нэн тэргүүнд тавьсан, мөн шаардлага хангасан зөвхөн нэг оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор байхад хэд хэдэн компанийг шалгаруулж гэрээ байгуулсан байгаа нь хуульд нийцэхгүй байсан. ӨҮХ 16/01 дугаартай тендерт захиалагчийн зүгээс “хамгийн сайн” тендер ирүүлсэн хэмээн үзэж гэрээ байгуулсан “МОСЗ” ХХК-ийн ирүүлсэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн тодорхойлолтод 1167625 төгрөгийн татварын өртэй байгаа нь хуулийн 14.1.2-т “Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ: Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй" гэж заасны дагуу шаардлага хангахгүй байна. Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1 3-т “Харилцагч банкны өр авлагын талаарх тодорхойлолт ирүүлэх” гэсний дагуу тодорхойлолт ирүүлээгүй, тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт хэсэгт үнэлгээний хороо “50 кг-р савласан 1800 кг Дээд гурил” худалдан авахаар тодорхойлсон байхад тус компани 50 кг гурил нийлүүлэхээр санал болгосон байх тул уг компанийг шаардлага хангасан тендер ирүүлсэн хэмээн үзэж тус тендерт гэрээ байгуулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, ӨҮХ16/11 дугаартай тендерт захиалагчийн зүгээс “хамгийн сайн” тендер ирүүлсэн хэмээн үзэж гэрээ байгуулсан “Мосз" ХХК тендерийн маягтдаа нэгж үнээр санал ирүүлсэн байгаа нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 3.1 4-т “Сүүлийн нэг жил буюу 2015 оны борлуулалтын орлого: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувийг хангаж байх”, 8-д “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.’’ гэсэн шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг нягтлах боломжгүй байсан. ӨҮХ16/12 дугаартай тендерийн хувьд тухайн тендерт захиалагчийн зүгээс “хамгийн сайн” тендер ирүүлсэн хэмээн үзэж гэрээ байгуулсан “Жахо ба Тэмүүлэн” ХХК тендерийн маягтдаа нэгж үнээр санал ирүүлсэн байгаа нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 3.1 4-т “Сүүлийн нэг жил буюу 2015 оны борлуулалтын орлого: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувийг хангаж байх”, 8-д “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.” гэсэн шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг нягтлах боломжгүй байсан. ӨҮХ16/13 дугаартай тендерт захиалагчийн зүгээс “хамгийн сайн” тендер ирүүлсэн хэмээн үзэж гэрээ байгуулсан “Жахо ба Тэмүүлэн” ХХК тендерийн маягтдаа нэгж үнээр санал ирүүлсэн байгаа нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 3.1 4-т “Сүүлийн нэг жил буюу 2015 оны борлуулалтын орлого: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувийг хангаж байх”, 8-д “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.” гэсэн шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг нягтлах боломжгүй байна” гэх мэдүүлэг /14хх-ийн 09-11/,

 

Гэрч Б.Чинбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

Ц.Нийн Хаан банкны 5022555984 тоот дугаарын данснаас ‘Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т менежер ажилтай Бибиш овогтой Хуланд түүний эзэмшдэг Хаан банкны 5103029085 тоот дугаартай данс руу 2016.11,07-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлэх гэж байгаа талаар бол надад хэлж байсан. Бусад гүйлгээний талаар би сайн мэдэхгүй байна. Хэрэг асуудал шалгагдаад явсны дараа Ц.Нээс энэхүү мөнгөнүүдийг шилжүүлсэн байсныг мэдсэн юм. Наранчимэг нь энэ мөнгийг яагаад шилжүүлсэн талаараа надад тайлбарлахдаа “тендерт оролцож шалгараад гэрээ байгуулчихсан компани руу бүтээгдэхүүнээ нийлүүлэхгүй, гэрээ нь цуцлагдчихвал та намайг загнах байх гэж бодоод аль болох захиалагч байгууллагынх нь хүмүүсийнх нь хүсэлтээр мөнгө өгөөд явдаг байсан” гэх утгатай зүйл ярьж байсан. Үнэндээ Ц.Н маань миний төрсөн дүү Мангалжавтай гэр бүлийн харилцаатай болоод 5-6 жил болж байна 2 талд амьдралтай байж байгаад нийлсэн хүмүүс юм. Наранчимэг нь манай компанид 10 гаруй жил ажиллаж байна. Миний төрсөн дүүтэй гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон. Том нь 6 настай, бага нь 2 ойтой юм. Би бизнесийн ажил хийдэг учраас ах дүү нарыгаа дэмжиж тусалж явалгүй яах вэ. Миний төрсөн дүү гэр бүл болсон учраас би тэднийг аль болох дэмжээд явдаг. Наранчимэг ч бас миний тарьж ургуулсан ногоог муутгахгүйхэн шиг хурдан шуурхай хурдан борлуулаад явъя гэж боддог байлгүй. Ургац сайн аваад худалдаа наймаа сайн байвал цалингаас гадна байнга бэлэн мөнгө өгөхгүй ч гэсэн тухайн бүр нь гадаад дотоодын аялалд явуулах ч юм уу эсхүл хувийн амьдралд нь туслах байдлаар урамшуулж л ирсэн. Өөрөөр хэлбэл Ц.Н нь миний худалдаалж байгаа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай зараад борлуулаад өгөх нэг хөшүүрэг нь миний дүүтэй суусан явдал гэж ойлгож болно. Манай компанийн хүнсний ногоогоо худалдаалдаг Барс худалдааны төвийн А2 агуулахын нэг хэсэгт нь Баянмөнх захиралтай Их булгийн тохой ХХК нь хүнсний ногоогоо зардаг байсан юм. Манай компанийн өрсөлдөгч компани юм. Цэцэрлэгүүдийн хүнсний ногоог манай 2 компани үндсэндээ нийлүүлдэг юм. Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ нь манай компанитай гэрээтэй байсан боловч 14 хоногийн хугацаанд хүнсний ногоо авахгүйгээр тухайн компаниас худалдан авалт хийсэн байсан. Тэгээд яагаад манайхаас ногоогоо авахгүй байгаа юм бэ? гэж тухайн ОНӨААТҮГ-ын хүмүүсээс асуухад мөнгө өгвөл танайхаас авна гэсэн утгатай зүйлийг Наранчимэгт ярьсан байсан. Ингээд Наранчимэг мөнгө өгөхийг зөвшөөрч явсан юм байна лээ. Үүнийг надад Наранчимэг өөрөө хэлсэн юм. Би Наранчимэгийг Баянмөнхөд дээрэлхүүлэхгүй гэсэн үүднээс мөнгө өгч бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болсон юм байх гэж ойлгоод их шартай юм байна гэж бодож байгаа гэх мэдүүлэг /13хх-ийн 19/,

 

 Гэрч И.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Миний найз Ардчилсан холбоонд ажилладаг Амгалан гээд залуу байдаг. Амгалангаар дамжуулж 2013 онд Наранчулуунтай танилцаж байсан юм. Миний хувьд Наранчулуунтай ажил хэргийн холбоотой байсан. Би 2012 оны 8 сард ХБНГУ-с Наранчулуунтай танилцаад ажил хайж байгаагаа хэлж байсан. Наранчулуун нь надад нарийн бичгийн ажил санал болгохоор нь зөвшөөрөөд Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т 2013 оны намар 8, 9 сараас эхлээд 2015 оны 01 сар хүртэл архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Би 2015 оны 01 сард ажлаасаа гарсан. Тэр оны 08 сард тухайн газарт ажиллаж байсан Гэрэлтуяа над руу яриад “Ариунболд нягтлан чамайг сертификаттай учраас ирээд үнэлгээний хороонд ажиллах уу гэж асуулгаж байна” гэж надад хэлсэн. Надад мөнгө төгрөг өгнө гэж хэлж яриагүй. Урьд нь тэр байгууллагад ажиллаж байсан болохоороо очоод оролцоод өгье гэж бодсон. Тэгээд зөвшөөрөөд тендер нээх өдөр нь очиж үнэлгээний хорооны хуралд сууж байсан. Аж ахуйн нэгж байгууллагуудаас дугтуйнд хийж лацадсан материалуудтай танилцаад хамгийн бага үнийн санал  ирүүлсэн компаниудад нь санал  өгөхөд оролцсон. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед яараад явж байсан болохоор өөр зүйл сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /14хх-ийн 172/,

 

Гэрч Л.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Би 2014 оны 11 сард Наранчулуун захирлын тушаалаар Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-н бичиг хэрэг, архив, касс хариуцсан ажилтнаар томилогдсон бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Би 2014 онд Наранчулууныг таньдаг болсон. Миний найз Долгорсүрэн нь Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т бичиг хэргээр ажиллаж байсан бөгөөд намайг Наранчулуун даргатай танилцуулсан юм. Бид 2 хоорондоо ажил хэргийн холбоотой. Дотно харилцаа холбоо байхгүй. 2014 оны 8 сард миний найз Долгорсүрэн надад “Манай газраас тендер сонгон шалгаруулалт зарлах гэж байгаа, үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах хүн олдохгүй байна, чи оролцож өгөөч ээ” гэж хэлсэн. Би түүний хэлснийг зөвшөөрч үнэлгээний хорооны бусад гишүүдтэй хамт Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендер худалдан авах ажиллагааны сургалтад сууж анхны мэдлэгтэй болсон бөгөөд сургалтын дараа шалгалт авахад надаас бусад гишүүд бүгд тэнцсэн. Би шалгалтад унаад гэрчилгээ авч чадаагүй. Гэхдээ үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажилд оролцсон байгаа. Үнэлгээний хорооны гишүүдээр менежер Хулан, нягтлан бодогч Ариунболд, эрүүл ахуйч Г.Энхбуд, Хан-уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн Цогзолмаа, Жамъяан гэх хүмүүс томилогдсон байсан. Яг үнэндээ үнэлгээний хороонд томилогдсон хүмүүс нь бүгд л тухайн жилд сургалтад хамрагдаж шинээр гэрчилгээ авсан туршлагагүй байсан болоод л тэр үү 2014 оны тендер сонгон шалгаруулалт маш муу явагдсан гэж би хувьдаа үздэг. Сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан. 2014 оны тендерийн сонгон шалгаруулалтын хүрээнд үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь сонинд үнийн санал авах тухай зар тараасан, гишүүд нь гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг гаргаж өгсөн ба 2014 оны 08 сарын сүүлээр аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэж хурлаа хийсэн санагдаж байна. Хурал болдог өдөр нийт 7 гишүүнээс 3 гишүүн ирээгүй ба Ариунболд, Хулан, Энхбуд бид 4 хурлаа зохион байгуулаад 26 компаниас 22 компанийг 2015 оны хичээлийн жилд Цэцэрлэгүүдээс ирүүлсэн захиалгын дагуу манай газарт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх компаниар сонгож гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн юм. Би 3 гишүүнийг яагаад хуралд ирээгүй талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 213/,

 

Гэрч П.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Би 2005 оноос хойш хүнсний бүдүүн ногоог Барс худалдааны төвд байрлах зоорь 2 агуулахаараа дамжуулан худалдаалах ажлыг хийж ирсэн. Одоо ч уг ажлаа эрхэлж байна. Өмнө нь MCS ХХК-ны Скай ресорт амралтын баазад ногоо нийлүүлдэг байсан боловч та компани байгуулахгүй бол ногоо авах боломжгүй боллоо гэхэд Би Зэт И И И ХХК-г 2013 онд байгуулсан юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулаагүй бөгөөд компанид тогтвортой үйл ажиллагаа явуулсангүй ээ. Би Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэггүй. Барс зах дээр нарийн ногоо зардаг Долгормаа нь “Би хүнсний ногоо нийлүүлэх компани олсон юм, чи надаас ногоо авч MCS ХХК-д нийлүүлдэг юм чинь надад туслаач, танай компаниар гэрээ байгуулаад хүнсний ногоогоо шахмаар байна” гэж гуйж байхдаа Өсвөр үе гэж цэцэрлэгийн тухай ярьж байсан юм. Би ууг нь түүнээс “Чи өөрөө тэгээд компани байгуулаач” гэж асуусан боловч “өө бөөн асуудал болдог юм байна лээ” гэхэд нь зөвшөөрсөн. Тэгээд тэрээр манай компанийн нэрээр нарийн ногоогоо нийлүүлж мөнгийг нь манай компанийн дансаар оруулж авдаг байсан. Би дансаа ашиглуулаад орж ирсэн нийт мөнгөний 1 хувийг авахаар тохиролцсон юм. Долгормаа нь надад “тендерт оролцоод гэрээ байгуулахаар боллоо” гэж байсан санагдана. Би түүний хийсэн гэрээнд гарын үсэг зурж тамга дарж өгч байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 12-13/,

 

Гэрч А.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн:

“Миний үеэл Саранчимэгийн хүү Билгүүнжав нь “миний ажилладаг компанийн хүнсний дэлгүүр дээр ажиллах хэрэгтэй байна, туслаад өгөөч” гэж гуйхаар нь тодорхой эрхэлсэн ажилгүй байсан учраас зөвшөөрөөд 2014 оны 03-07 сарын хооронд ажиллаж байсан юм. Билгүүнжавын намайг ажиллуулсан хүнсний дэлгүүр нь Тану хүнс ХХК-ний СБД-ийн 11-р хороололд 100 айл руу явах замд Таны дэлгүүрийн эсрэг талд байрладаг байсан юм. Би тухайн дэлгүүрт ээлжээр ажиллаад цалин хөлс аваад явдаг байсан. Намайг ажиллаж байхад буюу 2014 оны 05 сард Билгүүнжав надтай уулзаад Биофүүдс ХХК-ний талаар ярьж өгсөн. Тэрээр “уг компанийн захирлаар нь ажилладаг Буянжаргал нь бага насны хүүхэдтэй учраас байнга ирээд байж чадахгүй байна, таны нэр дээр энэ компанийг шилжүүлчих үү?, таниар ямар нэгэн ажил хийлгэхгүй ээ” гэж гуйсан юм. Би ер нь христийн шашинтан учраас шашны ажлаар хөдөө явах шаардлага гардаг учраас “эгч нь байнга байж чадахгүй шүү, ямар нэгэн өөр ажил хийхгүй биз дээ” гэж хэлж ярьж байгаад зөвшөөрөөд “Биофүүдс” ХХК-ийг нэр дээрээ шилжүүлж авсан. Бас банканд гарын үсэг зурж данснаас гүйлгээ хийх эрхийг шилжүүлж авсан санагдаж байна. Биофүүдс ХХК-г юу хийдгийг би үнэндээ сайн мэдэхгүй байна. 2-3 удаа банкнаас мөнгө авах чекэнд гарын үсэг зурж байсан. За одоо сайн санахгүй байна. 1 удаа 100,000,000 сая төгрөгийн гүйлгээ хийх чекэнд гарын үсэг зурж байсан. Бусад чек нь хэдэн төгрөгийн үнийн дүнтэй байсныг санахгүй байна. Би анхнаасаа Билгүүнжавт “компанийг чинь түр зуур өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ шүү” гэж хэлж байсан болохоор 2014 оны 9 сард Т.Гантулга гэдэг залуугийн нэр дээр Биофүүдс ХХК-г шилжүүлж өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй ээ.  Биофүүдс ХХК-ний тамга тэмдэг, гэрчилгээ нь Билгүүнжав, Наранчулуун гэдэг хүмүүсийн нэр дээр байсан. Би энэ компанийн талаар ёстой сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /3хх-ийн 92-93/,

 

Гэрч Н.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн:

“2014 онд Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-аас тендер сонгон шалгаруулалт зарлагдаж аж ахуйн нэгж байгууллагуудаас тендерийн материалаа ирүүлсний дараа ОХУ-д үйлдвэрлэгдсэн гурил, гурилан бүтээгдэхүүнийг нийлүүлэх тендерт миний найз Х.Цэндсүрэн нь ганцаараа материал ирүүлсэн байсан. Би түүнийг материалаа өгч тендерт оролцох юм бол шалгарах боломжтой гэж хэлж энэ ажилд оруулсан юм. Тэгээд ОХУ-н гурил нийлүүлэхээр манай найзын компани ганцаараа материалаа ирүүлсэн, шалгарах юм шиг байна, гэж МОсз ХХК-ний талаар Наранчулуун захиралд хэлэхэд  “би ашгийнх 50 хувийг авна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр би түүнд “би тэр компанийн хүнээс нь асууя, гэхдээ тэгж их хэмжээний ашиг авахаар мөнгө унахын болов уу даа” гэх утга бүхий зүйлийг түүнд хэлж байсан юм байна. Ингээд тендер сонгон шалгаруулалтад “”Мосз” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон юм. Цэндсүрэн нь Мосз ХХК-аараа Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-ын захирал Наранчулуунтай гэрээ байгуулж, “ӨЕГ” ХХК, “Алъенка” ХХК-даас ОХУ-д оруулсан гурилыг зээлээр худалдаж аваад манай газарт захиалгын дагуу нийлүүлдэг болсон. Цэндсүрэн нь тендерт оролцохдоо Алъенка ХХК-с гурил авч нийлүүлэхээр материалаа ирүүлсэн байхад гэрээ байгуулагдсаны дараа цэцэрлэгүүдээс Цесна нэртэй гурил худалдаж авах захиалга өгч эхэлсэн. Тэр үед Наранчулуун захирал нь “Цесна гээд ОХУ-Д үйлдвэрлэгдсэн гурилыг ӨЕГ ХХК нь хямдхан зардаг юм, тэр компанийнх нь хүмүүстэй очоод уулзаад ир” гэж хэлсэн. Би Цэндсүрэнтэй хамт Наранчулуун захирлын зааж өгсөн хүнтэй уулзахаар хуучнаар Ардын эрх сонины байранд очиж ӨЕГ ХХК-ний хүмүүстэй уулзаж гурил худалдаж авахаар тохиролцож байсан юм. Ингээд тухайн ХХК-ний гурилыг Өсвөр үе хүнс рүү нийлүүлдэг болсон. 2014 оны сүүл Шинэ жилийн баярын өмнө эхнэр хүүхэд маань Баянхонгор аймаг руу явчихсан би араас нь явах гэж байсан юм. Би компаниуд руу шилжүүлэг хийгээд нэлээн орой болсон хойно хөдөө явж байхад Наранчулуун захирал над руу утсаар залгаад “надад мөнгөний хэрэг байна, чи МОСз гээд ХХК-руу яриадхаач, мөнгө авмаар байна”гээд мөнгө нэхсэн байдалтай хэлсэн. Би урьд нь Цэндсүрэнд “манай захирал чамаас ашгийн чинь 50 хувийг авна гэж байна шүү” гэж хэлж байсан бөгөөд тэрээр “яасан шуналтай пизда вэ” гэж уурлангуй хэлж байсан. Ингээд Наранчулууны мөнгө нэхэж байгаа талаар Цэндсүрэнд хэлэхэд “дансны дугаарыг нь аваад өгөөч” гэхэд Наранчулуун руу залгаж Хаан банкны дансны дугаарыг нь хэлүүлж аваад Цэндсүрэнд өгсөн. Тэр өдрөө нээх удаагүй байхад Наранчулуун захирал над руу буцаж залгаад “чи наад хүндээ хэлэлдээ, мөнгө шилжүүлэхдээ МОсз гээд компанийнхаа нэрээр шилжүүлчихлээ шүү дээ” гээд уурлаад байсан. Би түүнийг уурласан талаар Цэндсүрэнд хэлэхэд “наад шуналтай пизда чинь тэгж шилжүүлэхэд яадаг юм бэ? Би албаар компанийнхаа нэрээр шилжүүлсэн юм” гээд бас уурлаад бай ан. Би тэр үед хөдөө явж таарсан болохоор дахиж тэдэнтэй холбогдоогүй. Би ерөнхий нягтлан бодогчийн хувьд аж ахуй нэгж байгууллагуудын нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээний үнийн дүнг тооцож үзээд төлбөрийг шилжүүлэх төлбөрийн даалгаврыг төлөвлөж хэвлээд Наранчулуун захиралд танилцуулж гарын үсэг зуруулдаг. Тэр үед Наранчулуун захирал нь Мосз ХХК-ний шилжүүлэх мөнгөний хэмжээ их ч байсан бага ч байсан “танай найзын компани ямар их мөнгө авдаг юм бэ?” гээд байдаг байсан. Би түүнийг найзаасаа мөнгө авч өгөөч гэж хэлж байгаа юм байна гэж ойлгодог байсан бөгөөд энэ талаараа ч Цэндсүрэнд хэлж байсан. Цэндсүрэнгийн хувьд надаас Наранчулуун захирлын дансны дугаарыг дахиж аваагүй. Наранчулуун захирал надад “чи нөгөө найздаа над руу мөнгө шилжүүл гэж хэлээрэй” гэхэд нь би Цэндсүрэнд хэлчихдэг байсан. Харин Цэндсүрэнг хэдий хэмжээний мөнгийг  Наранчулуун руу ямар утгаар шилжүүлж өгдөг байсан талаар бол би мэдээгүй. Цэндсүрэн надад “би захирал руу чинь мөнгө шилжүүлсэн” гэж л надад хэлдэг байсан. Харин мөнгө шилжүүлэхдээ “Ариунболдоос” гэх утгаар шилжүүлдэг байсныг би АТГ-т шалгагдсанаасаа хойш мэдсэн” гэх мэдүүлэг /4хх-ийн 156-157/,

 

Гэрч Х.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Анхны тендерт орохоос эхлүүлээд Наранчулуунд мөнгө өгөх асуудал гарч эхэлсэн. Наранчулуун нь Ариунболдоор дамжуулан надаас “ашгийн 50-60 хувийг авна” гэж хэлүүлсэн байсан. Наранчулуун өөрөө надад энэ талаар хэлээгүй Ариунболдоор дамжуулж хэлсэн. Эхний мөнгө өгөлт буюу 2014.12.31-ны өдөр буюу Ариунболд над руу утсаар яриад “Наранчулуун мөнгө нэхээд байна” гэж хэлэхээр нь би түүнд “хэрвээ чи үнэн яриад байгаа юм бол Наранчулуунаасаа дансны дугаарыг нь аваад өгчих’ гэж хэлсэн. Ариунболд надад Наранчулууны 5084195596 дугаарын дансыг хэлж өгөхөд нь би Хаан банкны мобайл банкны үйлчилгээг ашиглаад 738,000 төгрөгийг тухайн данс руу МОСЗ-с гэх утгаар шилжүүлсэн. Тэгээд энэ мэтчилэн дахин 3 удаа Наранчулуунд мөнгө шилжүүлж өгсөн бөгөөд компанийнхаа нэрээр мөнгө шилжүүллээ гээд уурлаж байна гэхээр нь сүүлд мөнгө шилжүүлэхдээ Ариунболдоос гэх утгаар мөнгийг шилжүүлж өгдөг болсон. Наранчулуун нь Ариунболдоор дамжуулж сар бүр надаас ашгаасаа мөнгө өг гэж нэхдэг байсан ба энэ талаар Ариунболд ч надад хэлдэг байсан. Бас хэрвээ мөнгө өгөхгүй бол гурил будааны тендерийг өөр компанид өгнө, өөр компани оруулна гэж хэлж байсан гэсэн. Би Наранчулуунд сар бүр мөнгө өгч чадаагүй. Ердөө 4 удаа л мөнгө өгсөн. Тендер эхлээд гэрээ байгуулагдсан нөхцөлд би мөнгө өгөхгүйгээр чимээгүй явчихдаг байсан юм. Хичээлийн жил 5 сард дуусдаг учраас дараагийн тендерт оролцож шалгарахын тулд хичээлийн жил дуусахаас өмнө мөнгө өгье гэж бодсон. Наранчулуун нь Ариунболдод “хэрвээ найз чинь мөнгө өгөхгүй бол би дараагийн жилийн тендерт оролцуулахгүй шүү” гэж хэлсэн байсан. Тендерт хэдий шалгарсан ч Наранчулуун захиралтай гэрээ байгуулдаг учраас мөнгө өгөхгүй бол гэрээ байгуулахгүй байж магадгүй гэж айснаасаа болоод түүнд мөнгө төгрөг өгсөн юм. Ийм л асуудал болсон. Би Наранчулууны дарамт шахалтаас болж түүнд мөнгө төгрөг өгч байсандаа гэмшиж байна. Дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Тиймээс энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /4хх-ийн 231/,

 

Гэрч Т.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн:

“2014 оны 8 сард Наранчулуун нь надад гэр бүлээрээ Хөвсгөл аймагт зугаалж байх үедээ “Миний биофүүдс нэртэй ХХК өөр хүний нэр дээр байдаг юм. Чи тэр компанийг нэр дээрээ шилжүүлээд аваад яваач ээ, тэгэхгүй бол мөнгө нь ямар ч хяналтгүйгээр гараад байна, би хяналт тавьж чадахгүй, чамд ямар ч алдагдал байхгүй” гэж надад хэлж гуйсан. Тэгэхээр нь түүний найзын хувьд надаас гуйж байна гэж бодоод зөвшөөрсөн юм. Наранчулууны хэлсний дагуу би Биофүүдс ХХК-ны захирлаар томилогдсон. Компанийн эрхийг шилжүүлж авахаар нотариат дээр очиход миний танихгүй нэг эгч ирээд гарын үсэг зурж өгөөд тухайн ХХК-г надад шилжүүлж өгсөн юм. Наранчулууны ярианаас би “Биофүүдс ХХК-г Өсвөр үе хүнс гээд Наранчулууны өөрийнх нь захирлаар ажилладаг байгууллагад мах нийлүүлдэг” гэдгийг ойлгож байсан. Наранчулуун энэ талаар надад ярьж хэлж байсан болохоор тийм ойлголттой байсан. Би гэхдээ Биофүүдс ХХК-ний үйл ажиллагаа болон махны бизнест нь оролцдоггүй байсан юм” гэх мэдүүлэг /4хх-ийн 225/,

 

"Вендо" хөрөнгийн үнэлгээний компанийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн Б01-17 дугаартай:

 “2004 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус 20 маркийн автомашиныг 7.500.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /2хх-ийн 83-84/,

 

Шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 029 дугаартай:

“Эрдэнэ эх трейд ХХК-аас 2014 оны 08 сараас 2016 онд нийт 578.865.610 төгрөгийн бүтээгдэхүүн авч, 568.407.200 төгрөг шилжүүлсэн байх тул илүү төлбөр хийдээгүй байна. Органик хүнс трейд ХХК-аас 2014 оны 08 сараас 2016 онд авсан нийт 416.379.050 төгрөгийн бүтээгдэхүүний төлбөрт 412.379.050 төгрөгийг шилжүүлсэн байх тул илүү төлөлтгүй байна. Алтан халбага ХХК-аас 2014 оны 08 сараас 2016 онд нийт 132.043.000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авч, 129.074.100 төгрөгийн төлбөр хийж илүү төлөлтгүй байна. Топ лайк дрийм ХХК-аас 2014 оны 08 сараас 2016 онд нийтдээ 232.116.960 төгрөгийн худалдан авалт хийж 342.096.960 төгрөгийн төлбөр төлсөн байх тул илүү төлөлтгүй байна. Жахо ба тэмүүлэл ХХК-аас 2015-2016 онд нийт 343.396.210 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авч, 342.723.870 төгрөгийн төлбөр шилжүүлсэн тул илүү төлөлтгүй байна. МОСЗ ХХК-аас 2014 оны 08 сараас 2016 онд 615 963 430 төгрөгийн бүтээгдэхүүн авч, 614.777.930 төгрөг шилжүүлсэн тул илүү төлөлтгүй байна. Их Ариг үр ХХК-аас 2015-2016 онд 153.225.000 төгрөгөөр бүтээгдэхүүн авч 152.615.000 төгрөг төлсөн байх тул илүү төлөлтгүй байна. Биофүүдс ХХК-аас 2014 оны 08 сараас 1.772.100.700 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авч 1.765.848.200 төгрөг шилжүүлсэн байх тул илүү төлөлтгүй байна. Шинээр зүйл илрээгүй болно” гэх дүгнэлт, хавсралт /3хх-ийн 141-145, 146-190/,

 

Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 030 дугаартай:

“Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ нь Би Зэт ИИИ ХХК-аас 2013 оны 08 сараас 12 сар дуусталх хугацаанд бараа бүтээгдэхүүн худалдан аваагүй байна. Харин 2014 оны 04 сараас 12 сарыг дуусталх хугацаанд 138 нэр төрлийн 121.941.770 төгрөгийн, 2015 оны 01 сараас 05 сард 153 нэр төрлийн 97.232.880 төгрөгийн хүнсний болон бусад бүтээгдэхүүн, нийт 219.174.650 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж авсан байна. Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ нь Би Зэт ИИИ ХХК-аас худалдаж авсан бүтээгдэхүүний үнийг шилжүүлсэн баримт, дансны хуулгыг үндэслэн он, сар тус бүрээр тооцож нэгтгэхэд 2014 оны 04 сараас 12 сард 117.551.120 төгрөг, 2015 оны 01 сараас 06 сард 91.637.070 төгрөгийн төлбөр буюу нийт 209.188.190 төгрөгийг тус аж ахуйн нэгжид шилжүүлсэн байна. Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т Би Зэт ИИИ ХХК-аас 2014/19 дугаар бүхий 2014 оны 09 сарын 02-оос 2015 оны 08 сарын 25 хүртэлх хугацаатай нарийн ногоо нийлүүлэх гэрээтэй боловч 2014 оны 04 сараас он дуустал 94.084.360 төгрөгийн, 2015 оны 01 сараас 05 сар дуустал 74.253.510 төгрөгийн буюу нийт 168.337.870 төгрөгийн гэрээнд тусгагдаагүй бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ нь Би Зэт ИИИ ХХК-аас 2014 оны 04 сараас 12 сарын хугацаанд 121.941.770 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авч 117.651.120 төгрөг шилжүүлсэн, 2015 оны 01 сараас 06 сард 97.232.880 төгрөгийн бараа авч 91.637.070 төгрөгийн төлбөр шилжүүлсэн байх тул илүү санхүүжилт хийгдээгүй байна. Алтан халбага ХХК-аас урьд гаргасан №029 дугаар дүгнэлтэд хамрагдаагүй хугацаанд буюу 2013 оны 10 сараас 12 сард 79.1157.780 төгрөгөөр, 2014 оны 02 сараас 06 сард 36.097.400 төгрөг, нийт 115.255.180 төгрөгийн үзэм, алим, чангаанз, хар чавга, печень зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авсан байна. Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ нь Алтан халбага ХХК-аас худалдаж авсан нийт 115.255.180 төгрөгийн бүтээгдэхүүний үнийн төлбөрт 2013 оны 10-12 сард 79.246.380 төгрөг шилжүүлсэн байх тул илүү санхүүжилт хийгдээгүй байна. Алтан халбага ХХК-аас 2013/27 дугаар бүхий 2013 оны 08 сарын 26-аас 2014 оны 07 сарын 01-ний хугацааг хамааруулсан гэрээгээр үзэм, хар чавга, жимс нийлүүлсэн гэрээтэй боловч 2013 онд 2.200.000 төгрөг, 2014 онд 1.320.000 төгрөг, нийт 3.520.000 төгрөгийн гэрээнд тусгагдаагүй печень нийлүүлсэн байна. Би Зэт ИИИ ХХК нь Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-тай 2013 оны 10 сарын 17-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ хийгээгүй байна. Шинээр зүйл илрээгүй болно” гэх дүгнэлт, хавсралтууд /3хх-ийн 200-201, 202-233/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2295 дугаартай:

“Эрүүгийн 201601000278 дугаартай хавтаст хэргийн 178,179 гэсэн хуудсууд дахь “Тендерийн маягт” гэх баримтын доод хэсэгт “Эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга” гэсний ард, 180 гэсэн хуудас “Монгол Улсад үйлдвэрлэгдсэн барааны үнийн хуваарь” гэх баримтын доод хэсэгт “Тендерт оролцогчийн нэр” гэсний ард,  Эрүүгийн 201601000278 дугаартай хавтаст хэргийн 242 хуудас “Би Зэт И И И” ХХК гэсэн баримтын доод хэсэгт “Захирал” гэсний ард, Эрүүгийн 201601000278 дугаартай хавтаст хэргийн 244,246 хуудас “Худалдах, худалдан авах гэрээ” гэх баримтын дээд хэсэгт “Би Зэт И И И” ХХК-ын захирал “Захирал” гэсний доор, “Жахо ба тэмүүлэн ХХК-ын захирал” гэсний доор, 3 дахь нүүрний доод хэсэгт “Худалдан авагчийг төлөөлж Захирал” гэсний доор, “Нийлүүлэгчийг төлөөлж Захирал” гэсний доор, “020” гэсэн дугаартай А4 хэмжээтэй цаасны дунд хэсэгт баруун дээд буландаа “МТ group” логотой цаасанд “Эрдэнэ Энх” гэж эхлээд “ок” гэж төгсгөсөн, Баруун дээд буланд “031” дугаартай “Зарлагын баримт” гэх цаасны арын бичиггүй хэсэгт “захирал” гэж эхлээд “99179383” гэж төгсгөсөн бичсэн гар бичвэрүүд, түүний арын нүүрэнд баруун дээд “032-036” хүртэл дугаарласан хуудсуудад “Худалдах, худалдан авах гэрээ” гэх баримт байх ба баримтын баруун дээд хэсэгт “Захирал” гэсний ард, баруун доод хэсэгт “2, Худалдагч” гэсний ард, 2,3,4 дүгээр нүүрний баруун доод хэсэгт “2, Худалдагч” гэсний ард, 5 дугаар нүүрний ард “Захирал” гэсний доор, “2, Худалдагч” гэсний ард, 2014 онд “Би Зэт ИИИ” ХХК-ийн тендерт сонгон шалгаруулахаар хүлээлгэн өгсөн 2014.08.24-ний 09 дугаартай, 2014.08.20-ний 07 дугаартай “Өсвөр үе хүнс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт гэсэн баримтын доод хэсэгт “Захирал” гэсний ард тус тус хар, хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн гарын бичвэрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн сэжигтэн Б.Хгийн гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирч байна. Эрүүгийн 201601000278 дугаартай хавтаст хэргийн 244,246 хуудас “Худалдах, худалдан авах гэрээ” гэх баримтын 1,3 дугаар нүүрний баруун дээд, баруун доод хэсгүүдэд, “Жахо ба тэмүүлэн” ХХК-ийн ӨҮХ-15/01 дугаартай тендерийн 2015.07.16-ны 20 дугаартай “Тендерийн хороонд”, 2015.07.16-ны 19 дугаартай “Өсвөр үе хүнс” гэх баримтын огнооны нөхөх хэсгүүд болон доод хэсэгт “Захирал” гэсний ард, “Жахо ба тэмүүлэн” ХХК-ийн ӨҮХ-16/13 дугаартай тендерийн 2015.08.25-ны 29 дугаартай “Тендерийн хороонд”, 2016.08.25-ны 28 дугаартай “Өсвөр үе хүнс”, 2016.08.29-ний Үнийн саналын маягт зэрэг баримтуудын доод хэсэгт “Захирал” гэсний ард, “Жахо ба тэмүүлэн” ХХК-ийн ӨҮХ-16/12 дугаартай тендерийн 2015.08.25-ны 27 дугаартай “Өсвөр үе хүнс”, 2016.08.25-ны 32 дугаартай “Өсвөр үе хүнс”, 2016.08.29-ний Үнийн саналын маягт зэрэг баримтуудын доод хэсэгт “Захирал” гэсний ард, Жахо ба тэмүүлэн” ХХК-ийн ӨҮХ-16/20 дугаартай тендерийн 2016.08.25-ны 31 дугаартай “Өсвөр үе хүнс”, 2016.08.25-ны 30 дугаартай "Өсвөр үе хүнс”, 2016.08.26-ны Үнийн саналын маягт зэрэг баримтуудын доод хэсэгт “Захирал” гэсний ард тус тус хар, хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн үл уншигдах гарын үсгүүд байна. Иймд шинжилж буй үл уншигдах бүтэцтэй гарын үсгүүдийг бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй. И.Шинжилгээнд ирүүлсэн Эрүүгийн 201601000278 дугаартай хавтаст хэргийн 244,246 хуудас “Худалдах, худалдан авах гэрээ" гэх баримтын баруун дээд буланд “244” гэсэн хуудасны зүүн дээд хэсэгт, “246” гэсэн хуудасны зүүн доод хэсэгт “Би Зэт ИИИ ХХК” гэсэн бичигтэй тэмдгийн дартсуудыг 37х38мм хэмжээтэй цаасанд дарж "Худалдах, худалдан авах гэрээ” гэх баримтад наасан байна. Мөн дардас бүхий цаасанд “Батлав, Би Зэт ИИИ ХХК, Захирал”, “Захирал, Хаяг, Утас:95901900” гэж компьютероор бичсэн бичвэртэй, дардас бүхий цаасны наалт салсан, тэмдгийн дардас бүхий цаасны зах ирмэг, тэмдгийн дардсын зах ирмэг, хүрээ, хүрээний хээ зэрэг жигд бус, зах ирмэгийн хээ ижил бус хэмжээтэй, хээнүүд тасалдсан зэрэг ерөнхий болон хувийн онлог шинж тэмдгүүд илэрч байна” гэх дүгнэлт, хавсралтууд, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 17-18, 19-25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2623 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн СО хадгалагдаж байгаа “Naranchuluun bichleg 1.m4a”, “Naranchuluun bichleg 2.m4а” гэсэн нэртэй дуу авианы бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгүүдэд Б.Ны гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан Т385010911 регистрийн дугаартай Б.Ны дуу авиатай, Т.Гантулгын гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан Ц385112319 регистрийн дугаартай Т.Гантулгын дуу авиатай тус тус тохирч байна. Харин Б.Билгүүнжавын гэх дуу авиа нь 00:00:30 секундээс бага үргэлжлэх хугацаатай байх тул дуу авианы адилтгалын шинжилгээ хийх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгүүдэд хэлэгдэх үг хэллэгийг текст хэлбэрт хөрвүүлэх нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 29-33/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2702 дугаартай:

“Шинжилгээнд ирүүлсэн гар утасны санах ойд 99294200 гэсэн дугаартай текстэн мессежээр харилцсан гэх мэдээлэл байхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гар утаснаас устгагдсан мэдээллүүдийг сэргээхэд 99294200 гэсэн дугаартай текстэн мессежээр харилцсан гэх мэдээлэл байхгүй байна. Устгагдсан мэдээллийг сэргээхэд текстэн мессежээр харилцсан гэх мэдээлэл байхгүй тул тогтоох боломжгүй. Устгагдсан мэдээллийг сэргээхэд 99294200 дугаартай “2017 оны 03-р сарын 10-ны 12 цаг 11 минутад 1 минутын турш холбогдсон байна. 2017 оны 03-р сарын 21-ны 14 цаг 51 минутад дуудлага хийсэн боловч холбогдоогүй” гэсэн мэдээлэл илэрч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, сиди бичлэг /4хх-ийн 37-40/

 

"Вендо" хөрөнгийн үнэлгээний компанийн 2017 оны 05 сарын 16-ны өдрийн В17-102 дугаартай:

 “2014 оны байдлаар ямааны махны нийт тоо хэмжээ 553, дүн 2.861.900 төгрөг, адууны махны нийт тоо хэмжээ 325, дүн 1.625.000 төгрөг, үхрийн махны нийт тоо хэмжээ 40.885, дүн 201.513.500 төгрөг, хонины махны нийт тоо хэмжээ 97.387, дүн 434.599.200 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын байдлаар ямааны мах нийт тоо хэмжээ 204, дүн 979.200 төгрөг, адууны махны нийт тоо хэмжээ 400, дүн 1.800.000 төгрөг, тэмээний махны нийт тоо хэмжээ 333, дүн 1.598.400 төгрөг, үхрийн махны нийт тоо хэмжээ 39193, дүн 250.835.200 төгрөг, үхрийн цул махны нийт тоо хэмжээ 10, 89.000 төгрөг, хонины махны нийт тоо хэмжээ 101.514, 619.235.400 төгрөг тус тус үнэлж, уг эд зүйлийн үнэлгээгээр нийт 1.515.136.800 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /4хх-ийн 44-50/,

 

"Вендо" хөрөнгийн үнэлгээний компанийн 2017 оны 05 сарын 16-ны өдрийн В17-98 дугаартай:

“Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ нь 2013-2016 онуудад Топ лайк дрийм ХХК-аас худалдан авч байсан гэх бараа бүтээгдэхүүний үнэлгээ нь нийт 225.193.630 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /4хх-ийн 53-62/,

 

"Вендо" хөрөнгийн үнэлгээний компанийн 2017 оны 05 сарын 16-ны өдрийн В17-97 дугаартай:

“Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ нь 2013-2016 онуудад Жахо ба тэмүүлэл ХХК-аас худалдан авч байсан гэх бараа бүтээгдэхүүний үнэлгээ нь 303.940.091 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /4хх-ийн 63-77/,

 

"Вендо" хөрөнгийн үнэлгээний компанийн 2017 оны 05 сарын 16-ны өдрийн В17-106 дугаартай:

“Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ нь 2013-2016 онуудад Би Зэт И И И ХХК-аас худалдан авч байсан гэх бараа бүтээгдэхүүний үнэлгээ нь 213.674.185 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /4хх-ийн 78-94/,

 

Шинжээчийн ““Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг ҮСХ-нд ирүүлээгүй болно. “Би Зэт И И И”, “Жахо ба Тэмүүлэн”, “Биофүүдс” компаниас “Өсвөр үе хүнс” О-ӨААТҮ-д 2014 оны 1 сараас 2016 оны 12 сард нийлүүлсэн нэр бүхий бараа бүтээгдэхүүний мэдээлэл дутмаг, хэтэрхий ерөнхий (тухайлбал үйлдвэрлэсэн улс, төрөл, савлагаа, брэнд, хэмжих нэгж зэрэг барааны тодорхойлолтгүй) байгаа тул Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 сарын 7-ны өдрийн 04, 05, 06 тоот прокурорын тогтоолын 2-т шууд хариулахад учир дутагдалтай байна. Иймд “Би Зэт ИИИ”, “Жахо ба тэмүүлэл”, “Биофүүдс” компанийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ, Улаанбаатар хотын хүнсний бараа бүтээгдэхүүний дундаж үнэ (ҮСХ-ны мэдээ)-ний харьцуулалтыг танай байгууллагаас ирүүлсэн 06/1996 тоот албан бичгийн хавсралтад нэр заагдсан бараа бүтээгдэхүүнээс ерөнхий нэршлээр тохирч байгаа бараа бүтээгдэхүүн бүрээр 2014-2016 оны сараар гаргав.  Танай байгууллагаас ирүүлсэн албан бичгийн хавсралтад заагдсан бараа бүтээгдэхүүний мэдээлэл ерөнхий байгаа тул зах зээлийн ханшид нийцэж гайгаа эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Жишээлбэл дээрх компаниудын нийлүүлсэн гоймонгийн үйлдвэрлэсэн улс, төрөл, савлагаа, брэнд, хэмжих нэгж гэсэн мэдээллүүд байхгүй байна. Зах зээл дээр маш олон төрлийн гоймон худалдаалагдаж байгаагаас ҮСХ-ны хэрэглээний үнийн мэдээнд "Алтан тариа 300 гр", туузан гоймонгийн үнийг сар сүр цуглуулдаг. Энэ бүтээгдэхүүний үнийн мэдээллийг хавсралтад оруулсан. Шинээр зүйл илрээгүй болно” гэх тайлан, бүтээгдэхүүний үнийн жагсаалт /15хх-ийн 20-29/,

 

Шинжээч С.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Би Үндэсний статистикийн хорооны шинжээч нарын гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Уг шинжээчийн дүгнэлтэд Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэсэн улс, брэнд тодорхойгүй, бүтээгдэхүүний нэр төрлийг тодорхой бус бүртгэсэн учраас статистик мэдээг гаргахад дутагдалтай байна гэж бичсэн байна. Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайдын аргачлал батлах тухай 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 191 дугаартай тушаалаар батлагдсан “аж ахуйн нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох элийн маягтыг хөтлөх аргачлал”-д анхан шатны баримтыг бүртгэхдээ бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, нэг бүрийн үнэ, нийт үнийг бүртгэхээр зааж өгсөн байдаг. Тухайн маягтын заавар бол бүтээгдэхүүний чанар байдал, брэнд, гарал үүслийг бүртгэхээр заагдаагүй. Өөр хэлбэл санхүүгийн анхан шатны баримтад бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, байдал, брэндийн нэрийг бүртгэх шаардлагагүй юм. Нягтлан бодогч нь бараа бүтээгдэхүүнийг хүлээж авахдаа анхан шатны баримтад бичигдсэн үнэ, тоо хэмжээг үндэслэн бүртгэж, тоолж авдаг. Тухайн бүтээгдэхүүний чанар байдал, брэнд, аль улсад үйлдвэрлэснийг нягтлан бодогч мэдэхгүй шүү дээ. Бүтээгдэхүүний чанар байдал, үйлдвэрлэсэн улсыг санхүүгийн баримтад бүртгэх нь нягтлан бодогчийн тусгай мэдлэгээс хэтэрсэн зүйл гэж ойлгож болно. Худалдан авч буй бүтээгдэхүүнийг ОХУ, Хятад, Солонгос улсуудын алинд нь үйлдвэрлэсэн, чанартай юу эсхүл чанаргүй юу гэдгийг нягтлан бодогчийн хувьд бүртгэх шаардлагагүй. Миний хувьд санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн хүний хувьд анхан шатны баримтад бүртгэгдсэн тоо хэмжээ, үнэнд үндэслэж аудитын шинжилгээ хийдэг учраас санхүүгийн анхан шатны баримтыг дээрх аргачлалын дагуу бүртгэсэн бол хүүгийн анхан шатны баримтын шаардлагыг хангаж байна гэж үздэг. Худалдаж авсан бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн улс, брэнд, чанар байдлыг бүртгэсэнгүй гэж нягтлан бодогчийг буруутгах үндэслэл байхгүй. ҮСХ нь хэрэглээний үнийн индексийг гаргахдаа хэрэглээний сагс, хэрэглээний жинг зан үздэг байна. Хэрэглээний сагсыг гаргахдаа Улаанбаатар хот дахь 3 томоохон худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй 300 гаруй цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг судалдаг байна. Гэтэл “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т Үндэсний статистикийн хорооноос гаргасан шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж байгууллагаас нийлүүлсэн байдаг. “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл, нэгж бүрийн үнэ, нийт үнийг аудитын шинжилгээний хүрээнд тооцоод гаргасан байгаа. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан шинжээчийн дүгнэлт нь нийт нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд хүрээгүй байна. Тийм учраас Үндэсний Статистикийн хорооноос гаргасан дүгнэлттэй холбогдуулан аудитын дүгнэлт дахин гаргах, нийлүүлэгдсэн бүтээгдэхүүн үнэ болон статистикийн мэдээ зэргийг харьцуулан зөрүү тооцох боломжгүй гэж үзэж байна. Хэрвээ ҮСХ-оос гаргасан дүгнэлтэд Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т нийлүүлэгдсэн бүх хүнсний бүтээгдэхүүний статистикийн үнийг тооцож өгсөн бол зөрүүг тооцох боломжтой байсан юм. Аливаа бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг тооцон гаргах тусгай зөвшөөрөлтэй үнэлгээний компаниуд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниудаас сонгож зах зээлийн үнэлгээ хийлгэсэн нөхцөлд зах зээлийн үнэ болон нийлүүлсэн үнэ хоёрыг хооронд нь харьцуулан зөрүүг тооцон гаргах боломжтой” гэх мэдүүлэг /15хх-ийн 66-68/,

 

Шинжээчийн Д.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Шинжээчийн дүгнэлт гаргахад оролцсон. 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр АТГ-аас ҮСХороонд шинжээчээр оролцох мэргэжилтний нэрсийг ирүүлэх тухай албан бичиг ирүүлсэн байдаг. Үүний дагуу ҮСХорооноос үнийн албаны ахлах статистикч Д.Энхзаяа, шинжээч Ж.Болортуяа болон намайг шинжээчээр ажиллуулахаар хариу албан тоот хүргүүлсэн байсан. Ингээд НПГ-ын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоол ҮСХ-нд ирсний дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг гаргахдаа МУ-ын Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 б “инфляцын түвшин хэрэглээний үнэ тооцон гаргах” заалт болон өөрийн чиг үүргийн хүрээнд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний мэдээг 7 хоног сарын давтамжтайгаар цуглуулж хэрэглээний үнийн индексийг тооцож, нийтийн хүртээл болгох” гэсэн заалтын дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргасан. ҮСХ нь хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд албан ёсны статистик мэдээ болон тооллого судалгаа явуулж, олон нийтэд сэтгүүл болон вэбсайт, танилцуулга, эмхэтгэлийн дагуу нээлттэй мэдээллээр хангадаг. Хэрэглээний үнийн индексийг олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэглээний үнийн индекс, онол практик аргачлал, үндэсний статистикийн хорооны хэрэглээний үнийн индексийг тооцох аргачлалыг үндэслэн тооцдог. Хэрэглээний үнийн индексийн тооцоонд хэрэглээний сагс, хэрэглээний жин гэсэн 2 гол үзүүлэлтийг ашигладаг. Хэрэглээний сагсаа бүрдүүлэхдээ МУ-ын өрхийн дундаж хэрэглээг төлөөлөх чадвартай хүн амын өргөн хэрэглээний нэр төрлөөс бүрддэг. Энэ нь болохоор өрхийн нийгэм эдийн засгийн судалгаан дээр үндэслэгддэг юм. Энэ судалгааг мөн ҮСХ-оос явуулдаг юм. Одоогийн байдлаар хэрэглээний сагс маань Улаанбаатар хотод 344 нэр төрлөөр, аймагт 238 нэр төрлөөр, 112 сумдад 142 нэр төрлөөр хэрэглээний сагсаар бүрддэг. Энэхүү мэдээг маань аймаг нийслэл, дүүргийн статистикийн газар хэлтсийн үнийн статистик хариуцсан мэргэжилтнүүд тус бүртээ томоохон 3 худалдаа үйлчилгээний цэгээс сар буюу 7 хоног бүр тогтоосон хугацаанд судалж, ҮСХ-нд нэгтгэгдэж, нийтэд мэдээлэгддэг.  2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 04, 05, 06 тоот прокурорын тогтоолуудыг 06/1996 тоот албан бичгээр ҮСХ-д ирүүлсэн. Уг тогтоолын дагуу дээр дурдсан шинжээч бүтэн 14 хоногийн хугацаанд ажилласан. Би Зэт И И И ХХК, Жахо ба тэмүүлэн ХХК, Биофүүдс ХХК-аас Өсвөр үе хүнс ОНААТҮГ-т 2014 оны 01 сараас 2016 оны 12 сард нийлүүлсэн нэр бүхий бараа, бүтээгдэхүүний мэдээлэл дутмаг, хэтэрхий ерөнхий байсан тул прокурорын тогтоолд заагдсан асуултуудад хариулахад учир дутагдалтай байсан. Жишээ нь нийлүүлэгдсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, нэр төрөл, савлагаа, брэнд, хэмжих нэгж зэрэг барааны тодорхойлолт тодорхой бус байснаас ҮСХ-оос судалдаг сагсны нэр төрөлтэй таарахгүй байсан. Өөрөөр хэлбэл ҮСХ нь хэрэглээний сагсандаа тухайн барааг нэр зааж судалдаг. Гэтэл шинжилгээ хийлгүүлэхээр ирүүлсэн мэдээлэлд тухайн хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, брэнд, үйлдвэрлэсэн улс, тоо хэмжээний талаарх мэдээлэл дутмаг байсан тул бодитой үнийн мэдээллийг өгөхөд хүндрэлтэй байсан. Гэхдээ сагсанд судалдаг нэр төрлийн бүтээгдэхүүний нэршил нь зарим бүтээгдэхүүний хувьд таарч байсан учраас статистикийн мэдээг гаргаж өгсөн байгаа. Мөн ҮСХ-оос сагсанд судалдаггүй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг авахаар ирүүлсэн байсан учраас статистикийн мэдээлэл өгөх боломжгүй байсан юм. Жишээ нь ҮСХ-оос брокли, тоор, цэцэгт байцаа, юүцай, тарвас, давжаа алим, чавга, салатны навч, лийр гэх мэт нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн судалгааг судалдаггүй. Тийм учраас тодорхой тооны хүнсний бүтээгдэхүүний статистикийн судалгааг өгч чадаагүй юм” гэх мэдүүлэг /15хх-ийн 70-71/,  

 

Шүүгдэгч Б.Ны мөрдөн байцаалтад өгсөн:

“Би Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-н даргаар 2013 оноос хойш ажиллаж байна. Намайг томилогдоход тухайн газрын үйл ажиллагааны хяналтын механизмгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг засаж залруулах үүргийг Нийслэлийн засаг дарга Бат-Үүл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Төмөрбаатар нараас авч ажилласан. Намайг ажил авахад Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-н худалдан авах ажиллагааны үйл ажиллагаа тогтворгүй хяналт сул, сонгон шалгаруулалт хийхгүй, хувь хүнээс шууд худалдан авах зэргээр зохион байгуулж ирсэн байсан. Тиймээс худалдан авах ажиллагааг хуулийн дагуу нээлттэй тендер сонгон шалгаруулалтаар аливаа худалдан авах ажиллагааг зохион байгуулж эхэлсэн бөгөөд мөн дотооддоо зохион байгуулалт хийж байгууллагынхаа агуулахын тоог нэмэгдүүлэх, хяналтын камер суурилуулах зэргээр хяналтын тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. Байгууллагынхаа удирдаж байсан хүмүүстээ бараа материалын үнэ болон чанар байдал дээр илүү анхаарч худалдан авах ажиллагааг зохион байгуулж байх үүрэг чиглэлийг өгч байсан. Намайг ажил авснаас хойш худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажилласан ба хамгийн эхний ажил байсан учраас алдаа дутагдал гарсан байхыг үгүйсгэхгүй байна. Миний хувьд ч гэсэн анхны худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажил байсан юм. 2014 оны 12 сард байгууллагынхаа шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулж энэ ажлын хүрээнд байгууллагын ажилчдын арга хэмжээг зохион байгуулах, хүүхдийн бэлэг худалдан авахад харилцагч байгууллагуудаас тодорхой тооны мөнгө өгөхийг хүсэж, дэмжлэг хүссэн. Ингээд МОСЗ ХХК- с миний данс руу 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах ажлыг нягтлан бодогч Ариунболд хариуцаж ажиллаж байсан баярын арга хэмжээ нийтдээ 2 орчим сая төгрөгөөр зохион байгуулагдсан байсан бөгөөд түүнд дутсан гэх 700 орчим мянган төгрөгийг би хувиасаа зээл маягаар өгсөн. Тухайн үед надад мобайл банкны үйлчилгээ байгаагүй учраас миний дансанд хэзээ хаанаас ямар хэмжээний мөнгө төгрөг орж ирж байгааг би мэддэггүй байсан бөгөөд Ариунболдоос миний данс руу мөнгө шилжүүлсэн байсныг би сүүлд нь мэдсэн. Мөн миний данс руу МОСЗ ХХК-с мөнгө шилжүүлснийг тухайн үед би огт мэдээгүй бөгөөд таныг надад сэжигтнээр тооцох тухай тогтоол танилцуулахад энэ мөнгөний талаар мэдсэн. Яагаад МОСЗ ХХК-с миний данс руу мөнгө шилжүүлсэн талаар би огт мэдэхгүй байна. Их Ариг Үр ХХК-с миний данс руу ямар ч мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Яагаад миний дансанд Их Ариг Үр ХХК-с мөнгө ороогүй байхад дансаараа хээл хахууль авсан гэж үзэж сэжигтнээр тооцоод байгааг ойлгохгүй байна. Миний хувийн харилцах дансыг нягтлан бодогч Ариунболдоос өөр хүн мэдэхгүй бөгөөд харилцагч байгууллага буюу МОСЗ ХХК-с миний данс руу мөнгө шилжүүлсэн байсныг би их гайхаж байна. Би МОСЗ ХХК-ний захирал, удирдлагуудыг нь огт танихгүй уулзаж байгаагүй гэх мэдүүлэг /4хх-ийн 177-178/,

 

Шүүгдэгч Б.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Цэцэрлэгүүд нь хоолны цэсээ гаргаж 7 хоног бүрийн 4 дахь өдөр бүтээгдэхүүнийхээ захиалгыг өгдөг. Цэцэрлэгүүдээс 140 гаруй бүтээгдэхүүний захиалгыг ирүүлдэг бөгөөд гэрээ байгуулсан компаниудад захиалгыг өгч 1 дэх өдөр бүр компаниудаас хүлээж авдаг. Гэтэл компаниуд нь өгсөн захиалгыг хагас дутуу ирүүлдэг учраас цэцэрлэгүүдэд захиалгыг бүрэн нийлүүлж чаддаггүй. Ингээд компаниудын нийлүүлж чадахгүй байгаа бүтээгдэхүүнийг би бусдаас зээлэх, эсхүл зээлсэн мөнгөөрөө худалдан авч нийлүүлээд сар бүрийн эцэст цэцэрлэгүүдээс орж ирсэн санхүүжилтийг компаниуд руу олгогдсоны дараа өөрөө худалдаж авсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг компаниудаас аваад зээлж авсан зүйлийнхээ төлбөрт өгдөг юм. Намайг менежерээр ажиллах хугацаанд газрын даргаас “хэрвээ чи цэцэрлэгүүдийн захиалгыг өгч чадахгүй бол ажлаа өг” гэдэг байдлаар ажиллаж ирсэн. Газрын даргаас надад 2 ч удаа ажлаа сайн хийсэнгүй гэж арга хэмжээ авч байсан. Би арга хэмжээ авсан тухай тушаалуудыг хэрэгт гаргаж өгмөөр байна. Намайг ажилд орохоос өмнө Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-д хүнсний бүтээгдэхүүний Эрдэнэ Энх трейд ХХК нийлүүлдэг байсан. Манай байгууллагад сургалт зохион байгуулах, баярын арга хэмжээ зохион байгуулах зэрэгт ямар нэгэн мөнгө төсөвлөж өгдөггүй учраас харилцагч компаниудаас тодорхой хэмжээний мөнгө төгрөг гуйж авч арга хэмжээгээ зохион байгуулъя гэж тохиролцоод зохион байгуулах комиссоос компаниудаас мөнгө төгрөг авдаг байсан. Эрдэнэ энх трейд ХХК-с 2015 онд миний хувьд өөрийнхөө хувийн дансаар мөнгө авч байсан удаа байгаа. Тэр мөнгийг хувийнхаа хэрэгцээндээ ч зарцуулдаг байсан, байгууллагынхаа баярын арга хэмжээ, сургалт, хурлын үед ч зарцуулдаг байсан. Гэхдээ хэчнээн төгрөгийг хувьдаа зарцуулсан, хэчнээнийг байгууллагад зарцуулснаа санахгүй байна. Органик хүнс ХХК-с мөнгө төгрөг авч байсан. Гэхдээ сайн санахгүй байна. Авсан мөнгөө мөн л байгууллагын зүгээс зохион байгуулж байгаа арга хэмжээний үед л зарцуулсан санагдаж байна. Намайг ажилд ороход Алтан халбага ХХК нь гэрээ байгуулж ажиллаж байгаагүй ээ. Тухайн компанийг тооцооны нягтлангаар ажиллаж байснаа Цэцэгсүрэн анх авч тендерт оролцуулж, тендерт шалгарсан. Алтан халбага ХХК нь 2013, 2014 онд манай байгууллагад “үзэм чавга” нийлүүлэх гэрээтэй ажилласан бөгөөд сар бүрийн эцэст манай байгууллагаас шилжүүлсэн санхүүжилтээс миний данс руу сар бүр 600.000 төгрөг өгдөг байсан. Нийтдээ 20 орчим сая төгрөг авсан байх. Би тэр мөнгөнөөс нь 300.000 төгрөгийг нь Цэцэгсүрэнд өгдөг байсан. Би өөрт үлдсэн 300.000 төгрөгөөс байгууллагынхаа ажлыг хөөцөлдөхөөр гадуур ажиллахдаа шатахуун худалдаж авдаг байсан. Мөн гэр бүлдээ тодорхой хэмжээний мөнгийг нь зарцуулсан. Манай байгууллагын ажилчид сар бүр мөнгө орж ирдэг гэдгийг мэддэг болохоор ажлын өдөр ажилчдын хоол хийхэд нь материалд нь зарцуулж байсан. Ер нь иймэрхүү байдлаар л зарцуулж ирсэн. Цэцэгсүрэн нь надаас авсан мөнгөө байгууллагад зарцуулдаг байсан. Би тодорхой мэдэхгүй байна. “Топ лайк дрийм” ХХК нь манай байгууллагатай адилхан статустай Асгат ОНӨААТҮГ-тай гэрээтэй ажилладаг бөгөөд миний таньдаг хүнээс вапль худалдаж авмаар байна гэхэд нь БГД-ийн нутаг дэвсгэр Төмөр замын орчимд үйл ажиллагаа явуулдаг 99114762 дугаартай хүн рүү шилжүүлсэн. Надад тухайн компаниас хээл хахууль авсан зүйл байхгүй. Жахо ба тэмүүлэн компани нь манай байгууллагатай гэрээтэй ажилладаг бөгөөд цэцэрлэгүүдийн захиалгын дагуу бараагаа нийлүүлэх боломжгүй болсон учраас би 4-5 газраас бараа бүтээгдэхүүнийг нь зээлээр худалдаж аваад Жахо ба тэмүүлэн компанийг нэрээр байгууллагад өгүүлсэн. Надад зээлээр бараа худалдаж байгаа хүмүүс нь Жахо ба тэмүүлэн ХХК-ний талаар мэдэхгүй, дараа нь мөнгө төгрөгийн асуудал гарч магадгүй учраас чамд өөрт чинь өгье, чи харин өөрөө бусдыг нь зохицуулаарай гэсэн болохоор Жахо ба тэмүүлэн ХХК-с 65 сая төгрөгийг нь аваад зээлээр бараа худалдсан хүмүүст нь өгсөн. Би 1 удаагийн худалдан авалтаас 200,000-300,000 төгрөгийн ашиг олдог байсан бөгөөд тухайн мөнгөө гэр бүлийнхээ хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Алтан халбага ХХК-с авсан мөнгөнөөс Цэцэгсүрэнд 300.000 төгрөгийг өгдөг байсан. Яагаад гэвэл би тухайн компанитай байнга харьцаж бараа бүтээгдэхүүн захиалж, хүлээж авдаг байсан болохоор миний данс руу мөнгө хийдэг байсан. Тухайн компаниас мөнгө орж ирдэг гэдгийг бүгд л мэддэг байсан болохоор бид 2 хувааж аваад ажилчдынхаа дунд зарцуулаад тодорхой хэсгийг нь хувьдаа аваад гэр бүлийнхээ хүрээнд зарцуулаад явдаг байсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 192-193/,

 

Шүүгдэгч У.Жы мөрдөн байцаалтад өгсөн:

“Би Барс худалдааны төв байгуулагдсан жил буюу 1997 юм уу 1998 оноос  хойш БНХАУ-с жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногоо импортолж худалдаалдаг болсон. Сүүлийн үед компанийн нэрээр бүтээгдэхүүн импортолдог болох үед нь “Жахо ба тэмүүлэн” ХХК-н үүсгэн байгуулж байсан. Компани байгуулсан цаг хугацааг сайн санахгүй байна. 213 онд үүсгэн байгуулагдсан санагдаж байна. Би Жахо ба тэмүүлэн ХХК-аараа Барс, Нарантуул худалдааны төв, Эрдэнэт, Дархан, Архангай, Өвөрхангай, Говь-сүмбэр аймгуудад байрлах зах, худалдааны төвүүдээр дамжуулан жимс жимсгэнэ, нарийн ногоо худалдаалах ажлыг хийж байна. Манай ХХК Өсвөр үе хүнс ХХК-д жимс жимсгэнэ нийлүүлдэг. Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-и 2015 оноос хойш нарийн ногоо жимс, жимсгэнэ зэргийг нийлүүлдэг болсон. Энэ ажлыг манай борлуулагч ерөнхийд нь хариуцаад хийдэг учраас би сайн мэдэхгүй байна. “Өсвөр үе хүнс”ОНӨААТҮГ нь манай компаниас хичээлийн жил буюу 09 сараас дараа оны 05 сар хүртэлх хугацаанд бүтээгдэхүүн авдаг бөгөөд сард дунджаар 20 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүн авдаг юм. “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь худалдаж авсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг гэрээ хийсэн данс руу сард нэг удаа банкаар дамжуулан өгдөг. Барс худалдааны төв дээр борлуулалт хариуцдаг Долгорсүрэнгээс “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-н менежер Хулан гэдэг хүн удаа дараа жимс жимсгэнэ худалдаж авч байсан юм байна лээ. Тэгээд манай компанийг тендер сонгон шалгаруулалтад оролцооч гэж санал тавихад нь ямар ямар материал бүрдүүлэхийг нь асууж байгаад материалаа бүрдүүлж өгөөд тендерт шалгарсан. Би борлуулагчаар дамжуулж түүнтэй танилцсан бөгөөд хэд хэдэн удаа уулзаж байсан. Би компанийнхаа гэрчилгээ, дүрэм, санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, татварын тооцоогүй гэсэн тодорхойлолт гэх зэрэг баримтуудаа хуулбарлаад Хуланд өгдөг байсан. Миний хувьд Хуланд холбогдох баримтуудаа л гаргаж өгсөн. Хулан бусад асуудлыг зохицуулсан. Би сайн санахгүй байна. Компанийнхаа тамгыг түүний хэлсэн баримт бичгүүд дээр дарж өгч байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 232/,

 

Шүүгдэгч Ц.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Би жимс нарийн ногооны бизнесийг 2003 оноос хийж байна. Барс худалдааны төвийн А-7 агуулахын Б-18 тоот лангуугаараа бүтээгдэхүүнээ худалддаг юм. Манайх бүх төрлийн нарийн ногоо худалдаж ирсэн. Өсвөр үе хүнс гэдэг газар Цэцэгмаа гэдэг эгч ажилладаг байсан юм. Тэр эгч надаас 2011-2012 оноос эхлээд нарийн ногоонуудыг худалдаж авдаг байсан. Тэрээр нэг авахдаа 1 нэр төрлөөс 100 орчим кг-г авдаг байсан бөгөөд “цэцэрлэгүүдэд бүтээгдэхүүн нийлүүлдэг Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-таа авч байгаа юм” гэж хэлж байсан. Тэрээр 2 жил орчим надаас байнга нарийн ногоо авдаг байж байгаад ажлаа өгөхөд нь Хулан гэдэг хүүхэн орж ирж байсан. Тэгээд Хулантай нь танилцаад хүнсний ногоогоо түүнд худалддаг байсан юм. “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь худалдаж авсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг нийлүүлээд сарын сүүлээр өгдөг байсан юм. Цаг хугацааг нь сайн санахгүй байна. Хулан нэг хэсэг хугацаанд манайхаас нарийн ногоо авахаа больчихсон байж байгаад “Баянзүрх захаас нарийн ногоо авсан чинь чанар муутай юм байна” гээд буцаад надаас авдаг болсон. Тэгэхдээ “манайх хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй гэнэ ээ, заавал компанитай байх шаардлагатай’ гэхээр нь энэ талаар бүдүүн ногоо зардаг Золзаяад хэлж “танай компанийн дансаар мөнгөө авчихмаар байна” гэж гуйсан юм. Гэтэл тэрээр зөвшөөрөөд Би Зэт И И И ХХК-хаа дансыг ашиглуулахаар тохиролцсон юм. Хамгийн анх Золзаяа, Хулан 2-г уулзуулаад тэгээд материал бүрдүүлж тендерт оролцуулж байсан санагдаж байна. Жил бүрийн зун Хулан надаас Би Зэт И И И ХХК-хаа бичиг баримтыг бүрдүүлж өгөөч гэж гуйхад нь Золзаяагаас аваад өгдөг байсан. Тэгээд гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлээд санхүүжилтээ авч явж ирсэн. Би Зэт И И И ХХК-аар 2 удаа тендерт оролцсон. Золзаяа хөдөө яваад компанийнхаа бичиг баримтыг өгөх боломжгүй байсан болохоор нь дахиад өөр компани олох хэрэгтэй болсон. Би өөрөө компанигүй болохоор дахиад бараагаа Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т нийлүүлэх сонирхолтой байсан учраас Жахо ба Тэмүүлэн ХХК-р жимс жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлдэг болсон. Хулан тендер болох гэж байгаа талаар надад хэлэхэд би Золзаяагаас компанийнх нь тамга, гэрчилгээ, дүрэм, татварын тайлан гэх мэт шаардагдах бичиг баримтуудыг нь хуулбарлаж аваад Хуланд өгдөг байсан. Бусдыг нь Хулан өгдөг байсан байх гэж ойлгож байна. Жахо ба тэмүүлэн ххк-ний бичиг баримтуудыг харин авч байгаагүй. Жаргалсайхан материалаа бүрдүүлж өгч тендертээ өөрсдөө оролцсон байх. Би Жаргалсайхан, Хулан 2-г уулзаж өгсөн. Тендерийн материал бүрдүүлэхэд нь оролцоогүй” гэх мэдүүлэг /3хх-ийн 37/

 

Шүүгдэгч Ц.Нийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Манай компани нь Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-аас 2014 оны хичээлийн жил эхлэхэд аж ахуйн нэгж байгууллагуудаас үнийн санал аваад гэрээ байгуулаад бүтээгдэхүүнээ худалдаж авдаг байсан. Энэ үед манай компани нь гэрээгээ байгуулчихсан байсан санагдаж байна. Сүүлдээ тендер сонгон шалгаруулалт зарладаг болсон юм. 2014 оны 9 сард Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ нь манай компаниас хүнсний ногоог хэвийн авч байснаа 14 орчим хоногийн хугацаанд авахаа больчихсон. Тэгэхээр нь яагаад ногоо авахаа больчихсон юм болоо гэж асуухаар Б.Хгийн утас руу залгаад “танайх яагаад ногоогоо авахгүй байгаа юм бэ” гэж асуусан. Гэтэл тэрээр “манайх өөр газраас захиалга орчихсон байгаа” гэж хэлж байсан. Дараа нь өөрөө над руу утсаар яриад “би чамтай очоод уулзмаар байна, чи ажил дээрээ байна уу?” гээд намайг ажил дээрээ байх үед надтай ирж уулзсан юм. Тэрээр тухайн үед “Манайх нэг компаниас ногоо авсан чинь муу ногоо байна, ууг нь танай ногоо сайн чанартай юм чинь танай компаниас ногоогоо авчихмаар байна, гэхдээ манай газарт нийлүүлж байгаа ногооны 1кг тутмаас 50 төгрөгийг бодож өгвөл хамтарч ажиллаж болж байна, надад өөр компаниас ийм санал тавьж байна, миний саналыг хүлээж авбал хэн хэндээ амар байна” гэх утга бүхий зүйл ярьсан юм. “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь манай компаниас төмс, лууван, сармис, сонгино, шар болон хүрэн манжин, байцаа зэрэг хүнсний ногоо худалдаж авдаг бөгөөд 7 хоногт 2 удаа худалдан авалт хийдэг. 7 хоногт худалдаж авдаг хүнсний ногоо нь нийтдээ дунджаар 5-6-5 тонн, сардаа 20-28 тонн хүнсний ногоог худалдаж авдаг. Тухайн газраас сард худалдаж авсан хүнсний ногооныхоо төлбөрийн ямар ч асуудалгүй сарын сүүлээр өгдөг байсан. Өөрөөр хэлбэл “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь их хэмжээний ногоо байнга худалдаж аваад ямар нэгэн асуудал гаргахгүй, төлбөр мөнгөө удаахгүй өгдөг учраас би борлуулалтаа алдахгүйн тулд Б.Хгийн тавьсан саналыг зөвшөөрч түүнд мөнгө өгдөг болсон. “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-аас манай компаний данс руу төлбөр мөнгө нь ордог. Гэхдээ би тухайн мөнгөнөөс аваад Хулангийн данс руу шилжүүлдэггүй байсан. Яагаад гэвэл компаний данснаас мөнгө зарцуулах эрхгүй. Манай компани Барс худалдааны төвд байрлах агуулхаараа хүнсний ногоогоо худалдаалдаг. Надаас өөр борлуулагч байхгүй учраас агуулахад ирсэн ногоог би цааш нь худалдаалаад явдаг юм. Өөрөөр хэлбэл агуулахад орж ирсэн хүнсний ногоог надаас өөр хариуцдаг хүн байхгүй учраас би бусад харилцагч нар руугаа худалдаалаад миний хувийн болон бэлнээр орж ирсэн мөнгөнөөс эргээд компанитай тооцоо хийж явдаг. Компаниас агуулах руу ногоо өгөхдөө зах зээл дээр хүнсний ногоо ямар үнэтэй байгаагаас үл хамаараад надад зах зээлийн үнээс хямд үнээр бодож өгдөг. Би эргээд тооцоо хийхдээ зах зээлийн үнээс бага үнээр бодож тооцоогоо хийдэг юм. Тийм учраас надад агуулахаараа зах зээлийн үнээр ногоогоо зарах үед компанид тооцож өгөхөөс арай илүү хэмжээний мөнгө үлддэг. Би тэр мөнгөнөөс ногоо зөөх хүмүүсийн ажлын хөлс, хоол, унаа тээврийн зардлыг төлдөг.Бас Б.Хд өгдөг байсан мөнгийг тухайн илүү орлогоос өгдөг байсан. Өөрөөр хэлбэл компаниас 1 кг ногоог надад 500 төгрөгөөр бодож өглөө гэж бодоход зах зээлийн үнэ түүнээс өндөр байдаг гэсэн үг юм. Үнийн зөрүүнээс гарсан мөнгөнөөс би Хулан руу өгдөг байсан гэж ойлгож болно.Компаниас агуулахаараа ногоо зарах гээд байнга ногоо оруулж ирдэг учраас хурдан хугацаанд л зарах шаардлагатай байдаг. Тиймээс л борлуулалтаа алдахгүйн тулд Хуланд мөнгө өгдөг болсон юм. Би эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах болсондоо гэмшиж байна. Хуланд хахууль өгдөг байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэж өгнө гэж итгэж байна.

...Би компанийнхаа анхан шатны баримтуудыг шүүж үзэхэд нь Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ нь 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай компаниас 7,506,100 төгрөгийн үнэ бүхий төмс, хүрэн манжин, шар манжин, байцаа, лууван, сонгино, сармис авсан баримт байна. Ууг нь бол тухайн газар нь 7 хоногт 1 удаа буюу сард 4 удаа заавал татан авалт хийдэг. 2014.08.23-ны өдөр худалдан авсан хүнсний ногоогоо бэлтгэж, базааж цэцэрлэгүүдээр тарааж 09 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлээд хүнсэнд хэрэглэж эхэлсэн гэж тооцвол 14 хоног буюу 2 удаа татан авалт хийх ёстой байснаас ямар нэгэн ногоо худалдаж аваагүй. Миний яриад байгаа зүйлийг манай компанид байгаа санхүүгийн баримт батална. Тэгээд Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-аас 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 4,537,500 төгрөгийн хүнсний ногоог нийлүүлсэн байна. Б.Х менежер хэрвээ чи нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ нийт тонн жинг 50 төгрөгөөр тооцож надад мөнгө өгөхгүй бол танай хүнсний ногоог авахгүй гэж хэлж байсан. Тэрэндээ ч хүрч манай компаниас 2018.08.23-2018.09.15-ны хооронд хүнсний ногоо худалдаж аваагүй. тийм болохоор би түүнд нийлүүлэгдсэн хүнсний ногооны тонн жинг 50 төгрөгөөр үржүүлж мөнгө өгдөг болсон. ...Нөхөр бид 2 Чинбаяр ахын ажилд туслах байдлаар ажиллаж ажил амьдралаа залгуулж байна. Би агуулахынх нь ажлыг хариуцаж, нөхөр маань хүнсний ногоог нь хувийнхаа автомашинаар тээвэрлэж, тээвэрлэлтийн хөлсөө авдаг. Би агуулахад орж ирсэн ногоог муутгаж, хаягдал гаргахгүйгээр аль болох хурдан хугацаанд борлуулахыг боддог. Хэрвээ ногоо удаан зарагдаж, агуулах дотроо муудаад эхэлбэл хаягдал үүснэ, ногоо тарьсан ажил бүтэлгүйтэж, шаталт үүснэ шүү дээ. Хүнсний ногооны үнэ өсөх буурах байдал өдөр бүр гардаг. Би тэр болгонд ногоогоо хэдээр зарах уу гэж захирал удирдлагуудаас асуугаад байдаггүй. Зах зээлийн ханшаа хараад л үнийг нь өсгөх үедээ өсгөж, буулгах үедээ буулгаад зараад явдаг. Надад ч захирлууд итгэдэг. Тийм ч учраас Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ нь 7 хоногтоо 5-7 сая төгрөг, сардаа 25-30 сая төгрөгийн хүнсний ногоо худалдаж авдаг компанийг алдахгүйн тулд л Б.Хгийн шаардсаны дагуу мөнгө өгдөг болсон. Б.Хгийн хувьд хандив нэхдэг байсан. Нэхсэн хандивын мөнгийг ч өгсөн. 5 сая төгрөг өгөөч гэхэд нь захиралд хэлж байгаад 3 сая төгрөг өгөхөөр болоод би шилжүүлж өгсөн. Тухайн мөнгийг би хахууль өгсөн гэж хэлээгүй шүү дээ. Гэтэл дандаа надаас хандив авч байсан юм шиг юм яриад байна лээ. Бас ахмадуудыг хүлээж авна гэж 2014.12.19-ны өдөр надаас 300,000 төгрөг авсан. Би тухайн мөнгийг ахмадууддаа зарцуулагдсан уу үгүй юу гэдгийг мэдэхгүй. Аль болох л шаардсан мөнгийг нь өгдөг байсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 241-242, 16хх-ийн 04-05/,

 

- эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, эрүүгийн  хэрэг үүсгүүлэн шалгуулах тухай тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзэх хугацаа сунгах тогтоол /1хх-ийн 01-02, 04-07/,

- Өсвөр үе Хүнс НӨТГ-тай Топлайк дрийм ХХК, Хулаг Холдинг ХХК, Дэсэмо трейд ХХК, Органик хүнс трейд ХХК, Ганга Түшээ ХХК, Эрдэнэ-Энх трейд ХХК, Биофүүдс ХХК, Би Зэт иии ХХК-уудтай хийсэн худалдах худалдан авах тухай гэрээний хуулбар /1хх-ийн 13-36, 2хх-25-36/,

- Нийслэлийн засаг даргын б/279 дугаар захирамжийн хуулбар, авлага, өглөгийн товчоо тайлан /1хх-ийн 37-51/,

- Б.Хгийн эзэмшлийн Хаан банкны 5103029085 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 52-119/,

- “...процессорт 2016 оны тендер гэх нэрээр хадгалсан майкрософт ворд программд хадгалсан файл байсныг нээж үзэхэд Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т 4 сарын хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлэх тендер зохион байгуулсан тухай илтгэх хуудас гэх гарчиг бүхий 3 хуудас бүхий файл хадгалагдаж байсныг НР маркийн принтер ашиглан хэвлэж үзлэгийн тэмдэглэлд хавсаргав...” гэх тэмдэглэл /1хх-ийн 147-149, 150-151/,

 - баримт бичиг, эд зүйл хүлээлцсэн тухай тэмдэглэл, Өсвөр үе хүнс Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын товч танилцуулга, холбогдох бусад баримтууд /1хх-ийн 152, 153-158, 159-177/,

- тендерийн шалгаруулалтын маягт /1хх-ийн 178-250, 2хх-01-19/,

- БИ ЗЭТ ИИИ ХХК-ийн хүсэлтүүд /2хх-ийн 22-24/,

- Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т 4 сарын хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлэх тендер зохион байгуулсан тухай илтгэх хуудас /2хх-ийн 37-45/,

- тендерийн баримт материалуудад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 53-56, 57-61, 87-118/,

- эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-ийн 71-81/,

- үзлэг хийсэн тэмдэглэл, төлбөрийн даалгаврын хуулбар /2хх-ийн 127-179/,

- Өсвөр үе хүнс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 188-197/,

- Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-ын 2014 онд шагнал болон мөнгөн тусламж авсан ажилтнуудын нэрс /2хх-ийн 248-250, 3хх-ийн 01-02/,

- ХХБанкны Би зэт иии ХХК-ийн харилцах дансны хуулга /3хх-ийн 14-17, 18-29/,

-  бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний хуулбар /3хх-ийн 54-55/,

- баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, гадаад паспортын хуулбар, Т.Энхтуяагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 64-65, 66-67/

- шинжилгээ хийлгэх тухай тогтоол, тендерийн баримтууд хүлээлцсэн тухай тэмдэглэл /3хх-ийн 120- 121/,

- Сангийн яамны зөвлөмж, тайлбар гаргах тухай албан бичиг /3хх-ийн 122-131/,

- сэжигтэн Б.Х, Ц.Дгийн бичгийн хэлбэрийн албадан загвар /3хх-ийн 239-250, 4хх-ийн 01-04, 06-13/,

- хүнсний тендер ӨҮХ-15/01 тендерийн баримт бичгийн хуулбар, Тендер ӨҮХ-15/01 Багц 3: төмс, хүнсний ногоо, шалгарсан материал, багц 4: жигнэмэг шалгарсан материал, багц 5. Жимс жимсгэнэ шалгарсан материал /5хх-ийн 01-250, 6хх-ийн 01-60, 61-250, 7хх-ийн 01-250/

- Тендерийн ӨҮХ-16/01 гурил шалгарсан материалын хуулбар, гоймон шалгасан материалын хуулбар, вафли шалгарсан материалын хуулбар, печень шалгарсан материалын хуулбар, жимс, жимсгэнэ шалгарсан материалын хуулбар, хүнсний ногоо шалгарсан материалын хуулбар, цагаан идээ шалгарсан материалын хуулбар, жимс, жимгэнэ шалгарсан материалын  хуулбар  /8хх-ийн 01-250, 9хх-ийн 01-157/,

- тендерийн материалын хуулбар /9хх-ийн 158-250, 10хх-ийн 01-250/

- Б.Хгийн Капитал банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, Хас банкны дансны хуулга, Улаанбаатар хотын банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны дансны хуулга /11хх-ийн 07-08, 16-24, 30-33, 51-58, 91-131, 141-151/,

- Б.Ны Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, Улаанбаатар хотын банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны дансны хуулга /11хх-ийн 25-27, 35-41, 73-90, 133-140/,

- шүүгдэгч нарын Хаан банкны дансны хуулга /12хх-ийн 01-187/,

- банкны дансны хуулгад дахин үзлэг хийсэн тэмдэглэл /14хх-ийн 01-04/,

- Өсвөр үе Хүнс НӨҮГ-ын мах, махан бүтээгдэхүүний журналын хуулбар /14хх-ийн 35-150/,

- прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /14хх-ийн 205-208/,

- шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “...бид хөрөнгийн байдалд мэргэжлийн үүднээс бодит тоо баримт, мэдээ, материалд, нарийвчилсан судалгаа хийж, үнэлүүлж буй объектын өртгийн дүгнэлтийг гаргахдаа хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаанд эрэлт хэрэгцээний, оруулалтын, хүлээлтийн зэрэг зарчмуудыг баримталдаг. Бид үнэлгээг зардлын хандлага, зах зээлийн хандлагын аргуудаар хийж үнэлгээнд хэрэглэсэн орц мэдээллийн шинж чанарыг харгалзан сонголт хийж үнэлгээний дүгнэлтийг тодорхойлдог. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өсвөр үе Хүнс ОНӨААТҮ Газарт очиж биет үзлэг хийж Би Зэт ИИИ ХХК, Жахо ба Тэмүүлэл ХХК-аас бараа нийлүүлсэн санхүүгийн анхан шатны баримтуудтай анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог, танилцсан. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болдог. Гэтэл дээрх бараа нийлүүлэгч компаниуд бараа бүтээгдэхүүний анхан шатны баримт үйлдэхэд хайрцаг, сав баглаа боодол, гарал үүсэл, тоо хэмжээ зэрэг нь тодорхойгүй байна. Тоо хэмжээ нь тодорхойгүй хэмжих нэгжтэй бараа бүтээгдэхүүнийг түүвэрлэхэд үнэлгээний нийт дүнд нөлөөлөхүйц байгааг хавсралтаар харуулав. Иймд бид үнэлгээний дүгнэлт гаргах боломжгүй байлаа гэх тайлбар, түүвэрлэсэн тооцоо /14хх-ийн 220-224/,

- банкны дансны хуулга, данс эзэмшигч нарын мэдээлэл, мэдүүлэг зэрэгт харьцуулсан үзлэг хийсэн тэмдэглэл /15хх-ийн 242-249/,

- бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /16хх-ийн 05-09/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Шүүгдэгч Б.Ны иргэний үнэмлэхийн лавлагаа /12хх-ийн 204/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /12хх-ийн 221/, хувийн байдлын талаар баримт /12хх-ийн 224, 235-237, 240-241, 242-244, 247-250, 13хх-ийн 01-12, 115-117/, оршин суух хаягийн тодорхойлолт /12хх-ийн 245/, иргэний үнэмлэхийн хуулбар /12хх-ийн 246/,

шүүгдэгч Б.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /12хх-ийн 206/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /12хх-ийн 216/, хувийн байдлын талаар баримт /12хх-ийн 226-227, 228-234, 13хх-ийн 16-20/, оршин суух хаягийн тодорхойлолт /13хх-ийн 13/, иргэний үнэмлэхийн хуулбар /13хх-ийн 14/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /13хх-ийн 15/,

шүүгдэгч У.Жы иргэний үнэмлэхийн лавлагаа /12хх-ийн 207, 13хх-ийн 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /12хх-ийн 220/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /13хх-ийн 57/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /13хх-ийн 58/, хувийн байдлын талаар баримт /13хх-ийн 147-164/,

шүүгдэгч Ц.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /12хх-ийн 208/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /12хх-ийн 215/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /13хх-ийн 59/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /13хх-ийн 60/, хувийн байдлын талаар баримт /13хх-ийн 61-62/, 

шүүгдэгч Ц.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /12хх-ийн 212/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /12хх-ийн 218/, оршин суух хаягийн тодорхойлолт /13хх-ийн 43 ар тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /13хх-ийн 44/, хувийн байдлын талаар баримт /13хх-ийн 45-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх дээрх баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд бүхий л талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Гэм буруугийн талаар:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “компанийн эрх бүхий албан тушаалтан гэж “Компанийн ТУЗ, гүцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Б.Ныг Нийслэлийн засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/90 дугаартай захирамжаар Өсвөр үе Хүнс НӨҮГ-ийн захирлын ажилд,

шүүгдэгч Б.Хг Өсвөр үе Хүнс НӨҮГ-ийн захирлын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар менежерийн ажилд тус тус томилжээ.

 

Шүүгдэгч нар нь ажил үүргийн хувьд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүсний түүхий эд, бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах, Өсвөр үе Хүнс ОНӨААТҮГ-ыг төлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалыг эрхлэж төрийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан нийтийн албан тушаалтангууд болно.

 

Өөрөөр хэлбэл Өсвөр үе Хүнс ОНӨААТҮГ-ын дарга, менежер нар  нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан мөн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/90 дугаартай захирамж,  Өсвөр үе Хүнс НӨҮГ-ийн захирлын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаал зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Н, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

 

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагддаг.

 

Нийтийн албан тушаалтан буюу шүүгдэгч Б.Н нь “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа тус газарт мах махан бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор “Биофүүдс” ХХК-ийг Б.Буянжаргалын нэр дээр үүсгэн байгуулж, улмаар А.Хонгорзул, өөрийн найз Т.Гантулга нарын нэр дээр дамжуулан шилжүүлж, 2014 онд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-аас зарласан тендер сонгон шалгаруулалтад “Биофүүдс” ХХК-ийг үндэслэлгүйгээр шалгаруулж, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулж, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 1.772.100.700 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлж улсад их хэмжээний хохирол учруулж,

Нийтийн албан тушаалтан буюу шүүгдэгч Б.Х нь 2015, 2016 оны хичээлийн жилүүдэд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Жахо ба Тэмүүлэл” ХХК-ийн захирал У.Ж, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг Ц.Д нартай урьдчилан үгсэн тохиролцож, У.Жы гарын үсгийг тендерийн баримтад өөрөө зурж, тамга тэмдэг, бусад баримт бичгүүдийг ашиглан тендерт оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн тус компанийг тендерт шалгаруулж, 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2015/5, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2016/03 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр, мөн 2014 оны хичээлийн жилд “Би Зэт И И И” ХХК-ийн нэрээр “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор Ц.Дтай урьдчилан үгсэн тохиролцож, тус компанийн тамга, тэмдэг болон бусад баримт бичгүүдийг ашиглан тендер шалгаруулалтад оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн өгч, тус компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2014/19 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 219.174.650 төгрөгөөр тус тус нийлүүлж албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохиролыг тус тус учруулж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн нь гэмт хэргийн шинжийг хангажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэгт хамтран оролцох нөхцөл байдлыг “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж хуульчилсан байна. Өөрөөр тайлбарлахад нэг гэмт хэргийг хоорондоо үүргээ хуваарилж ба хуваарилахгүйгээр хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрийн хүсэл зоригоор үйл ажиллагаагаа явуулж байгаа, хэрэг хариуцах чадвартай хоёр ба түүнээс дээш тооны субъектуудын үйл ажиллагааны нэгдэлийг хэлнэ.

Гэмт хэрэг үйлдхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ хэмээн хуульчлан тогтоожээ.

 

Шүүгдэгч Б.Х нь албан  үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн ашиг сонирхолын үүднээс “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерт Жахо ба тэмүүлэл ХХК, Би Зэт ИИИ ХХК-уудыг хууль бусаар шалгаруулж, уг компаниудын нэрээр СӨБ-н байгууллагын хүсний бараа, бүтээгдэхүүнийг Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т нийлүүлэхийг өөрөө санаачилсан, гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдах баримт материалыг цуглуулсан, гэмт хэргийг хамтран үйлдэгчдийн оролцоог хуваарилж гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн байна.

 

Шүүгдэгч У.Ж, Ц.Д нар нь өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн холбогдох баримтуудыг бүрдүүлэн тамга тэмдэгийн хамт шүүгдэгч нийтийн албан тушаалтан Б.Хд өгснөөр түүнийг “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерт ашиглаж тухайн Жахо ба тэмүүлэл ХХК, Би Зэт ИИИ ХХК-уудыг тендерт хууль бусаар шалгаруулж, уг компаниудын нэрээр СӨБ-н байгууллагын хүсний бараа, бүтээгдэхүүнийг Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т нийлүүлж өөрийн ашиг сонирхолын төлөө ажиллаж байгааг сайтар мэдэж байсан хэдий ч дээрх компаниудын бичиг баримтууд болон тамга, тэмдэгийг өгч Б.Хг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ хэмээн хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч У.Ж, Ц.Д нарын үйлдэл нь дээр дурдсан шинжээрээ уг хууль зүйн ойлголтод хамаарна.

 

Шүүгдэгч У.Ж, Ц.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект шууд утгаараа биш хэдий ч дээрх гэмт хэргийг үйлдсэн нийтийн албан тушаалтны гэмт үйлдэлд туслалцаа дэмжлэг үзүүлснээрээ гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хангажээ.

 

Шүүгдэгч Ц.Д, У.Ж нар нь шүүгдэгч Б.Хтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “нийтийн албан тушаалтан Б.Хгийн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчиж, 2015, 2016 оны хичээлийн жилүүдэд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Жахо ба Тэмүүлэл” ХХК-ийн захирал У.Жы гарын үсгийг тендерийн баримтад өөрөө зурж, тамга тэмдэг, бусад баримт бичгүүдийг ашиглан тендерт оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн тус компанийг тендерт шалгаруулж, 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2015/5, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2016/03 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт Жахо ба Тэмүүлэн” ХХК-ын,

Мөн шүүгдэгч Ц.Д нь шүүгдэгч Б.Хтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “нийтийн албан тушаалтан Б.Хгийн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчиж, 2014 оны хичээлийн жилд “Би Зэт И И И” ХХК-ийн нэрээр "Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор тус компанийн тамга, тэмдэг болон бусад баримт бичгүүдийг ашиглан тендер шалгаруулалтад оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн өгч, тус компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2014/19 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 219.174.650 төгрөгөөр нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт “Би Зэт И И И” ХХК-н тамга тэмдэг, бичиг баримтуудыг тус тус өгч ашиглуулахаар урьдчилан амлаж, бичиг баримт тамга тэмдгийг олж өгч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан дээрх бичигийн нотлох баримтуудаар тус бүр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог.

 

Их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 /тавин сая/ төгрөг, түүнээс дээш хэмжээний төгрөгийг ойлгохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заажээ.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ны дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэж,

Шүүгдэгч Б.Хгийн дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 болон 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэж,

шүүгдэгч У.Ж, Ц.Д нарын үйлдэлд нь шүүгдэгч Б.Хг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдэхэд нь “Би Зэт И И И” ХХК, Жахо ба Тэмүүлэл” ХХК-иудын тамга тэмдэг, бичиг баримтуудыг өгч ашиглуулахаар урьдчилан амлаж, бичиг баримт тамга тэмдгийг олж өгч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хамтран оролцож их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 болон 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байх тул тэднийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Н, Б.Х нарын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох, шүүгдэгч Ц.Н, Ц.Д, У.Ж нарын санхүүгийн хувьд асуудал гаргахгүй харилцагчтай тогтмол харилцах, тогтмол найдвартай орлоготой байх гэсэн шунахайн болон амарчилсан сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй байна.

 

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал өөртөө ашиг олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээль хахууль авснаар бүрдэл төгсдөг бол хахууль өгөх гэмт хэргийн онцлог шинж нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол нэгдлийн илэрхийлэл байдгаараа онцлогтой.

 

Энэ гэмт хэрэг нь эрх мэдэлтэй албан тушаалтнаар хууль бусаар, цөөн тохиолдолд хууль ёсны мэт боловч хахууль өгөгч тал нь өөрөө ашиг олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхолын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхгүй хийлгэж, нийгмийн шудрга ёсыг зөрчсөн байдаг.

 

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектыг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч”, 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “компанийн эрх бүхий албан тушаалтан гэж “Компанийн ТУЗ, гүцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж хуулийн үйлчлэлд хамаарах талаар хуульчилжээ.

 

  Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний байгууллагын Авилгын эсрэг конвенцэд зааснаар “оролцогч улсуудын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж” авилгын хэргийн субьектэд хамааруулсан.

 

Гэмт хэрэг үйлдэгдэх үед Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-ийн захиралаар шүүгдэгч Б.Н нь, менежерээр шүүгдэгч Б.Х нь тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд тэднийг “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах,  компанийн ТУЗ, гүцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог компанийн эрх бүхий албан тушаалтан”-ны хувьд дээрх локаль болон салбарын бусад хууль тогтоомж, Олон Улсын конвенцэд тодорхой заасан байх тул нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Н нь “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тендер сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч гэрээ байгуулсан “Мосз” ХХК-ийн захирал Х.Цэндсүрэнг өөрт нь мөнгө өгөх талаар ерөнхий нягтлан бодогч ажилтай Н.Ариунболдоор дамжуулан хахууль өгөхийг шаардаж Х.Цэндсүрэнгээс өөрийн ХААН банкны 5084195596 дугаарын дансаар нийт 2.979.000 төгрөгийг хахуульд авсан үйлдэл нь,

Шүүгдэгч Б.Х нь “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын менежерээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан хүнсний ногоо зарж борлуулдаг “Эрдэнэ Энх трейд “ХХК-ийг хууль бусаар шалгаруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанийн борлуулагч ажилтай Ц.Нт хахууль өгөхийг шаардан өөрийн эзэмшдэг ХААН банкны 5103029085 тоот дансаар 2014-2015 онд нийт 5 удаагийн үйлдлээр 5.019.000 төгрөгийг, 2016 онд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-аас зарласан “Төмс хүнсний ногоо” нийлүүлэх багцад тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан “Эрдэнэ Энх трейд “ХХК-ийн борлуулагч Ц.Нээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж 2016 онд 2 удаагийн үйлдлээр 2.363.000 төгрөг, нийт 7.382.000 төгрөгийн хахууль авсан үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл 7.1.5-д заасан “...албан үүргээ гүйцэтгэх, эсхүл, гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно...” гэж заасныг зөрчисөн байх тул хахууль авах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан дээрх бичигийн нотлох баримтуудаар тус бүр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Н, Б.Х нарын нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа ашиглан өөртөө эд мөнгөний ашигтай давуу байдал бий болгож бусдаас мөнгө авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг;

мөн шүүгдэгч Ц.Нийн өөрийн худалддаг барааг худалдан борлуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд мөнгө өгч буй санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд бүрдэл хангагдсан, хахууль авах болон хахууль өгөх гэмт хэргийн нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн. 

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Ныг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Хг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Ц.Нийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон зүйчлэлийн талаар тус тус маргаагүй, тэдний өмгөөлөгч нар өөрсдийн үйлчлүүлэгч нарын байр суурийг дэмжиж оролцсон болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэх цаг хугацаанд үйлдэгдсэн байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж хууль тогтоогчоос баталан 2017 оны 07 дугаар сараас эхлэн дагаж мөрджээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан нөхцөл байдал нь шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул энэ талаарх прокуроын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох хууль зүйн зохицуулалттай ба бүх шүүгдэгч нарын үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх учир хуулийн энэ талаарх ойлголтод хамаарна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.

 

 “Хахууль авах”, “Хахууль өгөх” гэмт хэргүүд нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хавтаст хэрэгт дээрх гэмт хэргүүдтэй холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх болон мөнгөн дүнгээр орлуулах хохирол учраагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зааж эрүүжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг улсын төсөвт шилжүүлэхээр хуульчлан тогтоосон байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийг үйлдэж бусдаас авсан мөнгө нь дээрх гэмт хэргийн улмаас олсон орлогод хамаарна. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100900005406 дугаарын барьцааны дансанд шүүгдэгч Б.Наас байршуулсан 2.979.000 төгрөг, шүүгдэгч Б.Хгаас байршуулсан 7.382.000 төгрөгийг улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй. 

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлсэн, цаашид төрийн байгууллага, үйл ажиллагаанд итгэх олон нийтийн итгэл, үнэлэмжийг бууруулсан үйл ажиллагаа юм.

 

Шүүгдэгч Б.Н, Б.Х, Ц.Д, У.Ж нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс тооцож гаргуулахдаа тендерийн үнийн дүнг үндэслэсэн болно. Учир нь зарлагдсан тендер нь үнийн дүн тодорхойгүй байх бөгөөд шүүгдэгч нар нь гэрээг байгуулахдаа нийлүүлсэн бараа, материалын үнийн дүнгээр гэрээлсэн байна. Иймд Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн үнийн дүнг тендерийн үнийн дүнд тооцох нь зүйтэй.  

 

Ингээд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдлыг үзэхэд шүүгдэгч Б.Х, Ц.Д нарын үйлдсэн гэмт хэргийн хохирол 219.174.650 төгрөг, шүүгдэгч Б.Х, Ц.Д, У.Ж нарын үйлдсэн гэмт хэргийн хохирол 343.396.210 төгрөг, шүүгдэгч Б.Ны үйлдсэн гэмт хэргийн хохирол 1.772.100.700 төгрөг байна.

 

Иймд тэдний гэмт хэрэгт оролцсон байдлыг харгалзан тус бүрт нь тэнцүү хуваан Б.Х, Ц.Д нараас тус бүрээс нь 224.052.728 төгрөг (343.396.210 төгрөгийг 3 хүнд хувааж тус бүр нь 114.465.403 төгрөг, 219.174.650 төгрөгийг 2 хүнд хувааж тус бүр нь 109.587.325), У.Жаас 114.465.403 төгрөг, шүүгдэгч Б.Наас 1.772.100.700 төгрөгийг гаргуулан Өсвөр-үе Хүнс ОНӨААТҮГ-т олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын зүгээс хохирол гаргуулж шийдвэрлэсэн учир хохирол, төлбөрийг барагдуулахаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг ажлын 4 хоногийн хугацаагаар завсарлуулсан.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.Н, Ц.Д, У.Ж нарын зүгээс тус бүр 500.000 төгрөгийн, шүүгдэгч Б.Хгийн зүгээс 22.500.000 төгрөгийн хохирлыг Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-ийн 1205175584 тоот дансанд шилжүүлсэн тухай баримтыг гарган өгч хэрэгт хавсаргуулсан учир шүүгдэгч тус бүрээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохиролоос төлсөн дүнгээр нь хасаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг,

мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёр дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Б.Н, Б.Х нарын хувьд тус тус тогтоогдсон болно. 

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, шүүх хуралдааны оролцогч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан:  

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг их хэмжээгээр, зорчих эрхийг хязгаарлах ялыг дундаж хэмжээгээр шүүгдэгч Б.Н,

нийтийн албанд томилогдох эрхийг хасах болон зорчих эрхийг хязгаарлах ялыг бага хэмжээгээр шүүгдэгч Б.Х,

нийтийн албан томилогдох эрхийг хасах болон торгох ялыг бага хэмжээгээр шүүгдэгч Ц.Д, У.Ж нарт,

 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хуульд заасан их хэмжээгээр, торгох ялыг бага хэмжээгээр шүүгдэгч Б.Нд,

Нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг их хэмжээгээр, торгох ялыг бага хэмжээгээр шүүгдэгч Б.Хд,

 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг хасах болон торгох ялыг бага хэмжээгээр шүүгдэгч Ц.Нт тус тус оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нарын эрхлэж байгаа ажил хөдөлмөр, орлого олох боломжтой нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тодорхой хугацаа тогтоож төлүүлэхээр, мөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан учир оршин сууж байгаа засаг захиргааны нэгж болох дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, хуульд заасан тодорхой үүргийг хүлээлгэж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Н, Б.Х нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялуудыг нэмж нэгтгэн нийт хэмжээг тогтоох, шүүгдэгч Б.Нд оногдуулсан торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй байх бөгөөд шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч Б.Онолтуяагийн дүгнэлт нь нотлох баримтаар илэрхийлэгдэж байх учир шүүгдэгч Б.Хд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон торгох ялыг тус тусад нь эдлүүлж шийдэх нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлоно...” гэж хуульчилжээ.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч нарын дээрхи гэмт үйлдлийг 2017 оны 07 сараас эхлэн үйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.4, 22.5 дугаар зүйлүүдэд заасан зүйлчлэлээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь зөв байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 сарын 16-ны өдөр Монгол Улсын Их хуралаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталжээ.

 

Тус хуульд зааснаар Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дугаар зүйлүүдэд нэмэлт өөрчлөлт орж тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл хүндэрсэн байна.

 

Шүүгдэгч нарт прокуророос 2022 оны 12 сарын 26-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд ял сонсгож шүүхэд ирүүлсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Н, Б.Х нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийг үйлдэж бусдаас авсан мөнгө нь дээрх гэмт хэргийн улмаас олсон орлогод хамаарна. Тиймээс шүүгдэгч нараас уг мөнгийг гаргуулж улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт эд мөрийн баримтаар 4 ширхэг сидиг хураасан байх тул хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ны эзэмшлийн 66-99 УНЧ улсын дугаартай Тоёота Харирар маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.Хгийн эзэмшлийн 26-70 УНЛ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолууд, шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон шийдвэрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй учир холбогдох ажиллагааг гүйцэтгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Н нь хэргийн учир 2017 оны 04 сарын 19-ний өдрөөс 2017 оны 06 сарын 23-ны өдрийн хүртэл 65 хоног, 2019 оны 04 сарын 26-ны өдрөөс 2020 оны 03 сарын 26-ны өдрийг хүртэл 335 хоног, нийт 400 хоног цагдан хоригдсон бөгөөд бусад шүүгдэгч нарын хувьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Нныг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн,

нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэн их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Бийн Хг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн,

үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулж үйлдэн их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Уын Ж, Д овогт Цийн  Д нарыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцон их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Цын Нийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.950.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Б.Ныг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Б.Хг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Ц.Дг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч У.Жыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Ц.Нийг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.950.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялаар тогтоож, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Хд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг шүүгдэгч тус бүрт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Д, У.Ж нарт оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Нт оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ны цагдан хоригдсон 400 хоногийг түүнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 1 жил 1 сар 5 хоногоор тооцон хасаж, эдлэх ялыг 3 жил 11 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100900005406 дугаарын барьцааны дансанд шүүгдэгч Б.Наас байршуулсан 2.979.000 төгрөг, шүүгдэгч Б.Хгаас байршуулсан 7.382.000 төгрөгийг тус тус улсын орлогод шилжүүлж,

Хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Б.Ны эзэмшлийн 66-99 УНЧ улсын дугаартай Тоёота Хариар маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.Хгийн эзэмшлийн 26-70 УНЛ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

10. Шүүгдэгч Б.Н нь хэргийн учир 400 хоног цагдан хоригдсон бөгөөд бусад шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас 1.771.600.700 төгрөгийг, шүүгдэгч Б.Хгаас 201.552.725 төгрөг, шүүгдэгч Ц.Дгаас 223.552.725 төгрөгийг, шүүгдэгч У.Жаас 113.665.403 төгрөгийг тус тус гаргуулан Өсвөр-үе Хүнс ОНӨААТҮГ-т олгосугай. 

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Б.Х, Ц.Н, У.Ж, Ц.Д нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ