Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 0000 |
Дугаар | 221/МА2014/0292 |
Огноо | 2014-07-07 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2014/0292
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ
2014 оны 07 сарын 17 өдөр Дугаар 292 Улаанбаатар хот
Г П
Г.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хариуцагч С.М-г оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Э-н нэхэмжлэлтэй, ******* аймгийн******* сумын Засаг дарга С.М-д холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ'. Аймгийн Төрийн албаны салбар Зөвлөлөөс албан ёсоор нэр дэвшүүлсэн хүнийг ажилд томилохгүй байгаа******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг тогтоож, намайг ажилд томилсон захирамж гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд урлаг соёлын дуулдаг, бүжиглэдэг мэргэжлийн албан хаагч хэрэгтэй байсан. Нөхөр Г.Э нь “ийм авьяас байхгүй” гэж надад хэлсэн. Иймд би Соёлын тэргүүний ажилтан уран сайханч ажлын туршлагатай Н.Г-г түр хугацаагаар ажилд томилон ажиллуулж байна ” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2014 оны 05
дугаар сарын 15-ны өдрийн 17-р шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 35
дугаар зүйлийн 35.1.2, 35.1.6, Соёлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх
заалтыг тус тус баримтлан******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд
Г.Э-г томилохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, тус албан тушаалд
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Г.Э-г******* сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллуулах саналыг Төрийн албаны салбар зөвлөлөөс 2013 оны 11 дүгээр сарын 27-нд сумын Засаг дарга С.М-д хүргүүлсэн байна. Уг саналыг Засаг дарга С.М хүлээн аваад 2013 оны 12 дугаар сарын 12-нд татгалзсан хариу өгчээ. Г.Э нь нэг сарын дотор гомдол гаргах ёстой байтал 2014 оны 04 дүгээр сарын 01-нд шүүхэд гомдол гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацаа хэтэрсэн байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.
Соёлын төвийн эрхлэгчид тавигдах шаардлага нь Соёл урлагийн мэргэжилтэй, дээд боловсролтой, бакалавраас дээш зэрэгтэй байх ёстой юм байна. Гэтэл Г.Э нь номын санчийн судлаач ном зүйч мэргэжилтэй, бакалаврын зэрэггүй байна.
Салбар зөвлөлөөс сумын Засаг даргад санал хүргүүлж байгаа нь тушаал шийдвэр биш тул түүнийг хүлээж авахгүй байх эрх, Засаг даргад байдаг гэсэн агуулгатай тул******* сумын соёлын төвийн эрхлэгчээр Г.Э-г томилоогүй шалтгаан нь хөгжимчин дуучин хүн хэрэгтэй байсан учраас ажлын шаардлагын үүднээс номын санч Г.Э-г авахаас татгалзаж, Г-г ажилд түр авсан Засаг дарга С.М-н эс үйлдэхүйг буруутгах үндэслэлгүй. Үүнийг анхан шатны шүүх шалгаж тогтоогоогүй байна.
Иймд анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Г.Э нь ******* аймгийн******* сумын Засаг даргад холбогдуулан Соёлын төвийн эрхлэгчийн ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Арвайхээр суманд төрийн албаны шалгалтыг зохион байгуулж,******* сумын соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд Г.Э нь 66.5 оноо авч тэнцэн, төрийн
Улмаар ******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Г.Э-г******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар тус сумын Засаг дарга С.М-д санал болгожээ.
Гэтэл******* сумын Засаг дарга С.М нь нэхэмжлэгчийг томилохгүй байгаа нь хууль бус байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.6, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэнийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан ажилд томилсон шийдвэрийг гаргаж баталгаажуулах үүрэгтэй байна.
Иймээс хариуцагчийн “нэг удаа татгалзах эрхтэй” гэх тайлбар үндэслэлгүй.
Хариуцагчийн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх гомдлын тухайд: Сумын Засаг дарга нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/80 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн ажилд томилохоос татгалзсан утгатай хариу явуулсан байх ба энэ нь нэхэмжлэгчид хаяглагдсан албан бичиг биш, нэхэмжлэгч энэ тухай мэдээгүй байх тул энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар эрх ашиг нь хөндөгдсөн тухай шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолдог.
Түүнээс гадна дээр дурдсанаар төрийн албаны шалгалт өгч, онооны дарааллаар нэгдүгээрт жагссан иргэнийг томилохоос татгалзах эрх Сумын Засаг даргад байхгүй болно.
Нэхэмжлэгч нь ажилд орохоор Сумын Засаг даргатай удаа дараа уулзаж байсан, Сумын Засаг даргаас гомдлыг шийдвэрлэж өгөхгүй байсан эс үйлдэхүй үргэлжилж байсан тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж
үзэхгүй.
Хариуцагчийн “Нэхэмжлэгчид өөр ажил буюу Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт соёл хариуцсан мэргэжилтнээр оруулах санал болгосон боловч нэхэмжлэгч нь ажиллаагүй” гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалт, 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар нэхэмжлэгч нь тусгайлан зарласан ажлын байранд шалгалт өгч тэнцэн, соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд ажиллах нөхцөл шаардлагыг хангасан болно. Ийм
байхад нэхэмжлэгчийг өөр ажилд орохыг шаардах эрх хариуцагчид байхгүй.
Хариуцагчаас “нэхэмжлэгч нь мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийн мэдлэг боловсролын талаар үнэлэлт дүгнэлт өгч, “соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд ажиллах нөхцөл шаардлагыг хангасан” гэж дүгнэсэн байхад хариуцагч нь “дуулдаг бүжиглэдэг хүн авна” хэмээн татгалзах үндэслэлгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг “бакалаврын зэрэгтэй” гэдгийг хүлээн зөвшөөрдөг ба хариуцагчаас “магистрын зэрэгтэй хүнийг ажилд томилсон” гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь******* сумын соёлын төвийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод “бакалаврын түвшнээс доошгүй” гэсэн шаардлагыг заасан болохоос магистр цолтой байхыг шаардаагүй байна.
Иймд, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх шийдвэрийн “тогтоох” хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.6, Соёлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан заалтуудыг баримталсан нь буруу байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.6 дахь заалт нь Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилох асуудлыг зохицуулсан, мөн Соёлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол улсын иргэний соёлын талаар эдлэх эрхийг заасан нь энэхүү маргааны үйл баримттай хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: |
.ХОНИНХҮҮ .ЗОРИГТБААТАР .СОЁЛ-ЭРДЭНЭ |