Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 0000 |
Дугаар | 221/МА2014/0293 |
Огноо | 2014-07-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2014/0293
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ
2014 оны 07 сарын 23 өдөр Дугаар 293 Улаанбаатар хот
“Д” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
•/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий
шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч “Д" ХК-ийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 29 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын дагуу “Д” ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар зохион байгуулагч, Ю.А нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* аймгийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 137 тоот захирамжийн "Н" ХК- д холбогдох хэсэг, 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр захирамжийн "Э" ХК-д холбогдох хэсэг, 2012 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 332 дугаар захирамжийн "Д" ХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Э” ХК-д аймгийн Засаг даргын 1997 оны 222 дугаар захирамжаар 1,2 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд үүнээс хойш 2000 он хүртэл газрын төлбөрөө төлөөгүй, энэ талаар шүүхийн шийдвэр гарсан ч биелүүлээгүй. Ийм байтал Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасныг зөрчин сумын Засаг даргын 2004 оны 88 дугаар захирамжаар газрын хэмжээг 3,2 га болгон нэмэгдүүлсэн. Үүнээс хойш газраа огт ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй, кадастрын зургаа бүртгүүлээгүй тул газар эзэмших эрхийг цуцалсан. Нэхэмжлэгчийн анх олгосон газрыг цуцлаагүй, нэмж 2,34 га
болгон аймгийн Засаг дарга баталгаажуулсан. Иймд нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй.” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...манай компани 2009 онд хүсэлт гаргасны дагуу “Д" ХК-ийн зүүн талын 1,4 га газрыг аймгийн Засаг даргын 2009 оны 137 дугаар захирамжаар эзэмшүүлсэн. Тухайн үед газар ашиглагдаагүй хоосон байсан. Одоогоор 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, утаагүй түлшний үйлдвэрлэл явуулж байна. Би хуулийн дагуу газрыг эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Д" ХК-ны захирал Б.Б-н ******* аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “******* аймгийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 137 тоот захирамжийн "Н" ХК-д холбогдох хэсэг, 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр захирамжийн "Э" ХК-д холбогдох хэсэг, 2012 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 332 дугаар захирамжийн "Д" ХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 05-р сарын 14-ны өдрийн 29 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол аргаж байна.
Шүүх ******* аймгийн Засаг даргын 2012 оны 05-р сарын 10-ны өдрийн 219 дугаар захирамжийн “Э” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогддог. Үүнд:
болоогүй.
2. ******* аймгийн Засаг даргын 2012 оны 07-р сарын 09-ны өдрийн 332 дугаартай захирамжийн "Д" ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ мөн л хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл, түүнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
"Д" ХК нь 2004 онд 3,2 га газрыг эзэмших эрх үүсэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон байсныг 2012 оны 219 дугаар захирамжаар хүчингүй болгосон атлаа 2 сарын дараа буюу 2012 оны 07-р сарын 09-ны өдрийн 332 дугаартай захирамжаар урьд нь эзэмшиж байсан, Капитал банкны барьцаанд битүүмжлэгдсэн байгаа 3,2 га газрын хэмжээг багасгаж 2,34 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Дээрх 2,34 га-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмших гэрээ хийгдээгүй.
2009 оны 04-р сарын 22-ны өдрийн 137 дугаартай захирамжаар тус газарт "Н" ХК-д 1,4 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ үед "Д" ХК-ны 3,2 га газар эзэмших эрх хүчинтэй байсан.
Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр "Н" ХК-д олгосон газар нь "Д" ХК-д олгогдсон болох нь тогтоогдсон.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй болохыг нотолж байх тул Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 05-р сарын 14-ны өдрийн 29 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
/ Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн
гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
"Д” ХК-с ******* аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даамал Ю.А нарт холбогдуулан
“******* аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаар захирамжийн “Н” ХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд анх гаргажээ.
Мөн ******* аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “******* аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр захирамж, 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 332 дугаар захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүйгээр “...******* аймгийн Дархан сумын Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар захирамжийг үндэслэн “Э” ХК-д нэгж талбарын 080100053 дугаар бүхий 3.27 га газрыг 20 жилийн хугацаатайгаар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 0008024 дугаарын гэрчилгээг дахин шинэчлэн олгож, 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна” ... гэсэн атлаа “Түүнчлэн “Э” ХК нь тухайн газрын төлбөрийг төлөөгүй, нэмж авсан 2.07 га газраа зориулалтын дагуу 2004 оноос хойш ашиглаагүй байсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, газрын төлбөр тооцоо, сум дундын шүүхийн шүүгчийн захирамжуудаар нотлогдож байх бөгөөд хариуцагч ******* аймгийн Засаг дарга 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн
40.1.6, 40.2-т заасныг баримтлан “Э" ХК-ийн газар эзэмших эрхийг
хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй зөвхөн хэргийн үйл баримтын талаар дурдсан гэж үзэхээр байна. Тодруулбал:
Шүүх “******* аймгийн Дархан сумын Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар захирамжийг үндэслэн “Э" ХК-д нэгж талбарын 080100053 дугаар бүхий 3.27 га газрыг 20 жилийн хугацаатайгаар үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 0008024 дугаарын гэрчилгээг дахин шинэчлэн олгож, 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ
байгуулсан байна. Дээрх гэрчилгээ, гэрээг хянан үзэхэд Дархан сумын Засаг даргын 88
дугаар газар эзэмшүүлэх захирамжийн хавсралтад “Э” ХК-ийн нэр, газрын хэмжээ, байршил тусгаагүй болох нь холбогдох нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байна” гэж дүгнэжээ.
а. Нэхэмжлэгч компани /“Э” ХК/ нь ******* аймгийн Дархан сумын Үйлдвэрлэлийн районд “үйлдвэрлэл, конторын байр, аж ахуйн хашааны” зориулалтаар олгосон 1.2 га газрыг 2001 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2008 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл эзэмшихээр ******* аймгийн Дархан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамжийг үндэслэн “Газар
|
эзэмших” гэрээг тус аймгийн Газрын албатай байгуулж байсан талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн.
Мөн “Э” ХК-нд 3.27 га газрыг эзэмшүүлэхээр 0008024 дугаар гэрчилгээ олгож, гэрээг дахин шинэчлэн байгуулсан гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад, ******* аймгийн Дархан сумын Засаг даргын 88 дугаар захирамжийн хавсралтад “Э” ХК-ийн нэр, газрын хэмжээ, байршил зэргийг тусгаагүй нь нэхэмжлэгч, эсвэл захиргааны байгууллага, албан тушаалтны хэний буруутай үйл ажиллагаа болохыг тогтоолгүйгээр нэхэмжлэгчийг анхнаасаа газар эзэмших эрхгүй мэтээр дүгнэлт хийсэн нь буруу бөгөөд шүүх энэ талаарх холбогдох нотлох баримтыг бүрдүүлж, дүгнэлт өгөх нь зөв байна.
б. Шүүх нэхэмжлэгч “Э” ХК нь нэмж авсан 2.07 га газраа зориулалтын дагуу 2004 оноос хойш ашиглаагүй нь “нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, газрын төлбөр тооцоо, сум дундын шүүхийн шүүгчийн захирамжуудаар нотлогдож байгаа” гэж дүгнэсэн, гэтэл ******* аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр захирамжаар “Э” ХК нь 3.27 га газар эзэмшиж байсныг хариуцагч бүхэлд нь хүчингүй болгосон, үүнээс үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэмж авсан 2.07 га зориулалтын дагуу ашиглаагүй үзэж байгаа бол, үлдсэн 1,20 га газрыг ямар үндэслэлээр хүчингүй болгосон талаарх дүгнэлтийг өгөөгүй нь учир дутагдалтай бөгөөд түүнтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай.
******* аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаар захирамжаар /өмнөд үйлдвэрийн район “Д” ХК-ийн зүүн талд/ “Н” ХК-нд 1.4 га газар олгосон, харин ******* аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны 265 тоот албан бичгээр “Д” ХК нь 2008 оны 4, 6 дугаар саруудад болон 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр газрын төлбөрөө төлж байсан” гэсэн нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч компани нь маргаан бүхий захиргааны актын талаар 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн эсэх, энэ талаарх нотлох баримтыг цуглуулах нь зүйтэй байна.
Мөн 0008024 дугаар гэрчилгээтэй “Э" ХК-нд эзэмшүүлэхээр олгосон гэх 3.27 га газар нь Газрын тухай хууль болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар мөн эсэх, уг маргаан бүхий газрыг олгох эрх нь ******* аймгийн Дархан сумын Засаг даргад хуулиар нээгдсэн эсэх талаар дүгнэлт өгөх,
2. "2050161 регистрийн дугаартай “Э” ХК нь 2007 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Д” ХК болон нэрээ өөрчилсөн болохыг ******* аймгийн
Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч А.Долгоржав тодорхойлсон” нотлох баримт хэрэгт авагдсан.
“******* аймгийн Засаг дарга нь 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 332 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасан “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХК-нд үйлдвэрийн районд 2.34 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн” гэж шүүх дүгнэжээ.
Гэвч энэ үндэслэлийг нотолсон ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгт нотлох баримтаар аваагүй, цуглуулаагүй байна.
Мөн ******* аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаар захирамжаар /өмнөд үйлдвэрийн район “Д” ХК-ийн зүүн талд/ “Н” ХК-нд олгосон 1.4 га газар нь, ******* аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 332 дугаар захирамжаар “Д” ХК-нд олгосон 2.34 га газар нь, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасан журмаар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх газарт хамаарах газар мөн
эсэхийг тодруулах, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгч хэргийг
шийдвэрлэх нь зүйтэй.
Шинжээчийн дүгнэлтэд “Н” ХК-ийн газар нь “Д” ХК-ийн газар давхцаж 10531 м2 орсон байна гэжээ. Гэтэл шүүх “Д” ХК нь “Н” ХК-тай газрын талаар маргаан гаргахгүй гэж өөрийн хүссэн газраа эзэмшихээр харилцан тохиролцож, дахин газар эзэмшихээр шийдвэрлэсэн байдал, нэхэмжлэгч газрын давхцалын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна" гэсэн дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай болжээ.
Геодези, зураг зүйн “Ё” ХХК-ийн 2014 оны 10 тоот албан бичгээр хүргүүлсэн кадастр, зураг зүйн инженер Г.Б, Ц.Н нарын “Д” ХХК нь 2007 онд хийгдсэн кадастрын нэгдсэн зургаас харахад гэрээнд заасан газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй, мөн гэрээгээр шинэчлэн мэдээллийн санд бүртгүүлээгүй нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь харагдаж байна. Энэ нь “Н” ХХК-д газар давхцуулан олгосон үндэслэл болж байна” гэсэн дүгнэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.
Харин нэхэмжлэгч “Д” ХК /өмнө “Э" ХК байсан/-нд эзэмшүүлж байсан 3.27 га газрын, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээг 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүчингүй болгосон, гэтэл түүнээс өмнө буюу 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гуравдагч этгээдэд “Н” ХК-нд 1.4 га газрыг эзэмшүүлэхээр захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргасныг анхан шатны шүүх анхаарах нь зүйтэй байна.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгч газар эзэмших эрхээ сэргээлгэх, тэр талаарх захиргааны байгууллага, албан тушаалтын үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны актын эрх зүйн үндэслэлийн талаар дүгнүүлж, хуульд заасан эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байхад шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь буруу юм. Шүүх хэргийн талаарх бодит үнэнийг тогтоохын тул маргааны үйл баримттай холбоотой, холбогдох бүх нотлох баримтыг цуглуулж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй байна.
Шүүх ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон тус газрын даамал Ю.А нарын гаргасан ямар үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны актад холбогдуулан тэднийг энэ хэргийн хариуцагчаар татсан нь тодорхойгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
|
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: |
I |
Э.ХАЛИУНБАЯР