Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/Ма2014/0294

 

                                               ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

                                               ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

                                       ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 07 сарын 23 өдөр                    Дугаар 294                           Улаанбаатар хот

Г

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А" ХХК- ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/652, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/258, 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/350 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Анх Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 дугаар сургуулийн урд талд “А” ХХК анх газар эзэмших эрх авсан ба тухайн газар дээрээ орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан байдаг. Тус барилгаа барихдаа хажуу талын талбайг нэмж хашаалж байгаад ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил эхлүүлж барилгын суурь цутгасан байдаг. Нэмж хашаалсан газар дээр нь “В” бага сургууль

1782

 

?ог

анх газар эзэмших эрх авсан байдаг боловч газар дээрээ үйл ажиллагаа хийгдээгүй газар эзэмших хугацаа нь дуусаж манай албанд хугацаа сунгах талаар хүсэлт ирээгүй тул Газрын тухай хуульд зааснаар хүчингүй болсон.

Газар шорооны ажил хийгдсэн талбай нь газар эзэмших эрх байхгүй, манай байгууллагад баталгаажуулж авах хүсэлтийг өгөөд судлах явцад “А" ХХК нь газар шорооны ажил эхлүүлсэн ба Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудаас зөвшөөрөөгүй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, манай газраас ажлаа зогсоох талаар албан мэдэгдэл шаардах хуудас хүргүүлсэн боловч ажлаа зогсоохгүй үргэлжлүүлэн суурь цутгасан болно.

                      Иймд ******* 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр А/652

дугаар захирамж гарган “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барилга барьж, Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчин, төрийн өмчийн газрыг чөлөөлөх үүргийг биелүүлээгүй” гэж үзэн газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, 2013 оны А/350 дугаар захирамж гарган тус компанийн барилгын суурийг төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэн авах шийдвэр гаргасан болно.

Иймд “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 40 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/652 дугаар захирамж, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/258 дугаар захирамж, 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/350 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

                      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: "А" ХХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн 175 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/258 дугаар захирамжийг шийдвэрлэхдээ "анхан шатны шүүх Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах 15 дугаар цэцэрлэгийн эзэмшил газраас "А" ХХК-д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 455 дугаар захирамж, мөн Засаг

 

даргын 2011 оны 678 дугаар захирамжуудыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчсөнийг судалж үзэлгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Нийслэлийн Засаг даргын 2001 оны 309 дүгээр захирамжаар 15 дугаар цэцэрлэгт Баянгол дүүргийн 12 дугаар хороонд 0.58 га газрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглуулахаар олгосныг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй" гэж зохицуулсан байхад үүнийг судалж, дүгнэлгүй шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.

Иймд захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 175 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын "Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ний өдрийн А/258 дугаар захирамжийг хүчингүй болгосон тухай" заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “А” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/652, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/258 дугаар, 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/350 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байх ба анхан шатны шүүх дээрх захирамжуудын улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагчийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/258 дугаар захирамжийг шийдвэрлэхдээ "анхан шатны шүүх Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах 15 дугаар цэцэрлэгийн эзэмшил газраас "А" ХХК-д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 455 дугаар захирамж, мөн Засаг даргын 2011 оны 678 дугаар захирамжуудыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчсөнийг судалж үзэлгүй шийдвэрлэсэн” гэсэн гомдол үндэслэлгүй байна. Учир нь,

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжаар “А” ХХК-д Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зочид буудал, үйлчилгээний зориулалтаар 1200 м.кв газар, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд сургуулийн зориулалтаар 2400 м.кв газрыг тус тус эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай”

 

678 дугаар захирамжаар дээрх захирамжийг хүчингүй болгож, “А” ХХК- ийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байсан 2400 м.кв газрын хэмжээг багасгаж, 1982 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/258 дугаар захирамжаар, нэхэмжлэгч компанид газар эзэмших эрхийг олгохдоо Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчин Баянгол дүүргийн 15 дугаар цэцэрлэгийн эзэмшил газраас хууль бусаар шилжүүлсэн гэсэн үндэслэлээр тус компанид газар олгосон дээрх, Нийслэлийн Засаг даргын 455, 678 дугаар захирамжуудын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 1997 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын өрөөнд хийсэн уулзалтын тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч “А” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 309 дүгээр захирамжийн дагуу Баянгол дүүргийн 12 дугаар хороонд 0.58 га газрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах эрх олгосны дагуу өөрийн хөрөнгөөр 280 ортой цэцэрлэгийн барилгыг барьж, компанийн гаргасан санхүүжилтээс хот эхний ээлжид 3 сая төгрөгийг бэлнээр, өмнө дутуу бариад орхисон цэцэрлэгийн барилгын суурийг тухайн үеийн гүйцэтгэл болох 5.3 сая төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэж байсан нь тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүхийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрх төрийн байгууллагад хамаарахгүй боловч тухайн үеийн нөхцөл байдалтай холбогдуулж барилгын санхүүжилт, үүссэн өр төлбөрийг барагдуулахаар *******тай харилцан тохиролцсон байх тул 15 дугаар цэцэрлэгийн эзэмшил газраас 1982 м.кв газрыг “А” ХХК-д шилжүүлэн олгосныг буруутгах үндэслэлгүй” гэж үзсэн нь буруу биш байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/652, 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/350 дугаар захирамжийн тухайд,

Нийслэлийн Засаг даргын А/181 дүгээр захирамжаар “А” ХХК-д

  1. 12 га газрыг контор, үйлчилгээний барилгын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн ба улмаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр баталгаажуулж, улмаар 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 609 дүгээр захирамжаар зориулалтыг нь “зочид буудал, үйлчилгээний” гэж өөрчилсөн байна.
 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/652 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшин барилга барьсан гэсэн үндэслэлээр “А” ХХК-ийн газрыг албадан чөлөөлөхөөр, мөн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/350 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар сургуулийн урд талд Газрын тухай хууль тогтоомж зөрчин хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан гэсэн үндэслэлээр “А” ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан барилгын суурийг төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Тус газарт барихаар төлөвлөсөн “А” ХХК-ийн А, Б блок бүхий 120 айлын орон сууцны эскиз зургийг 2012 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Х баталсан байх ба тус компани батлагдсан эскиз зургийн дагуу барилгын суурь цутгасан, энэ ажилд нэг тэрбум гаруй төгрөгийн зардал гаргасан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийг “...төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшин барилга барьж байна...”, “...эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьж байна...” гэж шууд / дүгнэх боломжгүй гэж үзэн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/652, А/350 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг ДУРДсугай.
     

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

 

Э.ХАЛИУНБАЯР

       
     
   
 
 

Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ^

           
       
 
     

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: