Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2014/0295

 

 

                                                    ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

                                               ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

                                       ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 07 сарын 23 өдөр                    Дугаар 295                           Улаанбаатар хот

Г                                                                                                             1

Ц.Л-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Л-н нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би удирдлагын академид суралцаад улирлын шалгалт дөхсөн үед 2013 оны 12 дугаар сарын 28-нд Д.Т дарга ажлаас халсан гэдгийг надад мэдэгдсэн. Би нэгэнт улирлын шалгалт дөхсөн учраас шалгалтаа өгчхөөд Д.Т даргатай ирж уулзсан. Тэгэхэд намайг ажлаас халаад зогсоогүй бүр төрийн жинхэнэ албанд нэг жил ажиллах эрхгүйгээр сахилгын шийтгэл оногдуулаад халсан. Энэ нь надад маш хүнд цохилт болж байсан. Учир нь би залуу хүн болохоор сахилгын шийтгэл аваад ажлаас халагдана гэдэг хэцүү санагдсан.

Д.Т дарга нь намайг эхнээсээ ажлаас халагдах өргөдлөө өгөөд явахгүй, Удирдлагын академид очоод миний нэр хүндийг гутаалаа гэж загнаж доромжилсон. Тэгээд би сахилгын шийтгэлтэй ажлаас халагдахад үнэхээр хэцүү байсан. Тийм учраас аргагүй байдлын улмаас тушаалыг дахин өөрчлөхийг гуйгаад өргөдлөө өгсөн. Энэ тухай С.Б эгчтэй орж уулзаад шүүхээр явна гэж хэлсэн. Тэгэхэд

зүгээр гурван сарын тэтгэмж авахаар өргөдлөө бичээд өгсөн нь шулуухан гэж зөвлөсөн. Өмнө нь Д.Т дарга он гараад бүтэц орон тоо өөрчлөгдөх учраас угаасаа халагдана. Тиймээс өргөдлөө өгчхөөд Удирдлагын академид сурч болно. Тэгэхгүй бол Удирдлагын академид сургахгүй гэж тулгадаг байсан. Би өөрөө цалингийн зээлтэй болохоор амьдрал хүнд байсан. Энэ байдлуудаас болоод аргагүйн эрхэнд өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгдсөн. Хэрвээ би өргөдлөө бичиж өгвөл ажлаасаа халагдана гэхдээ сургуульдаа сурна. Харин өргөдлөө өгөхгүй бол сургуульдаа сурч чадахгүй мөн ажлаасаа халагдана. Надад ийм хоёр сонголт байсан. Тиймээс сургуульдаа сураад мэдлэг боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Тийм учраас энэхүү сонголтыг хийсэн, надад өөр сонголт байгаагүй. Би ажлаас өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд халагдсан зүйл ; байхгүй.

2013 оны 11 дүгээр сарын 07-нд Удирдлагын академийн бүртгэл хаахаас өмнө онгоцоор очиж бүртгүүлсэн. Энэ тухай баримт хэрэгт хавсаргасан байгаа. Мөн Улаанбаатар явахдаа машинаар хоёр удаа ирж, очсон 48000 төгрөг байгаа. Тэтгэмжийг бол миний сард авдаг үндсэн цалинг гурван сараар бодож өгөх ёстой. Урамшууллын мөнгө авах шаардлагаасаа татгалзаж байна. Энэ талаар би нэхэмжлэл гаргахгүй. Миний 2014 оны 01 дүгээр сарын 03-нд гаргасан өргөдлийн дагуу намайг ажлаас чөлөөлсөн тул Б/03 дугаар тушаалын нэг дэх заалтыг "2014 оны 01 дүгээр сарын 03-аас эхлэн ажлаас чөлөөлөх"-өөр өөрчлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Л нь 12 дугаар сарын цалин, 3 сарын тэтгэмж, төрийн зардлаар суралцаж буй төрийн албан хаагчид олгох 63 хоногийн томилолт, Улаанбаатар хотоос ирж, очих унааны зардал, 2012 оны ажлын үр дүнгийн урамшуулал, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Т-н буруутай үйлдлээс учирсан хохирол болон улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх шаардлага гаргажээ.

  1. Ц.Л нь 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сэтгэл судлалын магистр хамгаалалтын хугацаанд цалинтай чөлөө олгохыг хүссэн өргөдөл өгсөн тул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу 7 хоногийн цалинтай чөлөө олгож, 11 дүгээр сарын цалинг бүтэн олгосон. Гэтэл чөлөөний хугацаа хэтрүүлэн ажил тасалж, ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна.
  2. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтын сонгон шалгаруулалтын дүнд гомдол гаргасны дагуу комисс томилж холбогдох дүгнэлтийг гаргуулан удирдлагын академид нэг хэлтсээс 2 мэргэжилтнийг сургах ажлын нөхцөл боломж байхгүй учир
 

М

Удирдлагын академийн сургалтын захиргаатай гэрээ байгуулаагүй. Иймд томилолт, ирж очих унааны зардал гаргах боломжгүй, мөн 12 дугаар сард Ц.Л-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан.

  1. 2013 оны үр дүнгийн гэрээний урамшуулал олгох боломжгүй 2013 онд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй мөн 12 сард ажлаас чөлөөлөгдсөн.
  2. Ц.Л нь удирдлагын зөвшөөрөлгүйгээр суралцсан, мөн олгосон чөлөөг хэтрүүлэн ажил тасалсан, ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/146 дугаар тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан, тухайн шийдвэрт гомдол гаргаагүй, харин өөрөө хүсэлт тавьж цаашид

 суралцах хүсэлтэй байгаа, мөн амьдрал ахуйг минь бодож энэ шийдвэрээ өөрчилж, 6 сарын тэтгэмжтэй чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийнх нь дагуу ажлаас халсан шийдвэрийг өөрчилж хууль тогтоомжийн дагуу 3 сарын тэтгэмж олгон чөлөөлсөн. Гэтэл сурах биш, өөр ажилд дэвшин томилогдох зорилготой төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг өөрчлүүлсэн тул 3 сарын тэтгэмж олгох заалтыг хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгосон. Учир нь өөр ажилд шилжин ажиллаж буй тохиолдолд тэтгэмж олгоно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 112 дугаар тогтоолын 3-т дурдсанаас бусад шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөгдсөн, өөрийн хүсэлтээр төрийн албанаас гарсан, эсхүл төрийн байгууллага хооронд шилжин ажилласан тохиолдолд энэ зүйлд заасан тэтгэмжийг олгохгүй гэсэн зохицуулалттай тул эдгээр хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлж ажилласан.

  1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д Т-н буруутай үйлдлээс учирсан ямар хохирлыг гаргуулах нь тодорхойгүй байна. Мөн Авлигатай тэмцэх газраас 2013 онд миний тэтгэмж олгосон байдлыг буруу гэж үзээд зогсоох шийдвэр гаргасан. Тушаалын заалтыг өөрчлөхдөө Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 112 дугаар тогтоолын 3-ыг удирдлага болгосон. Иймд хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус Тамгын газраас 3 сарын

 

 

 

цалинтай тэнцэх хэмжээний тусламж 1139961 төгрөг, замын зардал 96000 төгрөг, нийт 1235961 төгрөг гаргуулж Ц.Л-д олгож, Ц.Л-н нэхэмжлэлийн шаардлагаас 63 хоногийн томилолтын мөнгө, 2013 оны 12 дугаар сарын цалин гаргуулах, Б/03 дугаар тушаалын нэг дэх заалтыг "2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн" гэж өөрчлүүлэх шаардлагуудыг нь хасаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг 2014 оны 5 дугаар сарын 19- ний өдөр хүлээн авч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Захиргааны хэргийн 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус Тамгын газраас 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламж 1139961 төгрөг, замын зардал 96000 төгрөг нийт 1235961 төгрөг гаргуулж Ц.Л-д олгосугай гэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, талуудын хүсэл зоригийг буруу дүгнэсэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахад хүргэсэн үндэслэлгүй шийдвэр байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д зааснаар Тамгын газрын дарга нь төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах чиг үүрэгтэй байх бөгөөд энэ чиг үүргийнхээ хүрээнд Ц.Л-г Удирдлагын академид суралцуулахгүй байх талаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй хэдий ч түүний гаргасан А/14 дүгээр тушаал хуульд нийцээгүй байх тул Б/03 дугаар тушаалын дагуу Ц.Л-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг дурдаж байна гэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Ц.Л-г Удирдлагын академид суралцуулахгүй байх талаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн хэрнэ зөвшөөрөлгүй ажил тасалж, төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан шийдвэртээ гомдол гаргахгүй өөр ажилд орохын тулд хуурч мэхлэх замаар шийдвэрийг өөрчлүүлсэн ажилтны талаар дүгнэлт хийлгүй, харин ажилтны ар гэр амьдрал ахуйг бодон шийдвэрээ өөрчилснийг, мөн хуурч мэхлэх замаар шийдвэрийг өөрчлүүлснийг мэдсэн даруйдаа төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор шийдвэрийг хүчингүй

 

болгосон үйлдлийг буруутгасан нь хүн бүр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчмыг алдагдуулж байна.

Иймд хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах, холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” А/14 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасантай нийцсэн байна. Тодруулбал,

Тус тамгын газарт Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Л нь 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан байх ба хариуцагч нь 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тушаалын 4 дүгээр заалтаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэжээ.

Гэтэл СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Ц.Л-г тус коллежийн дэд захирлаар түр томилон, сарын үндсэн цалинг тогтоосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 112 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид тусламж олгох нөхцөл, журам”-ын 2-т “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн албан хаагчид тухайн албан хаагчийн албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байсан байгууллага нь олгоно”, 3-т “Дээр дурдсанаас бусад шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөгдсөн, өөрийн хүсэлтээр төрийн албанаас гарсан, эсхүл төрийн байгууллага хооронд шилжин ажилласан тохиолдолд энэ зүйлд заасан тусламжийг олгохгүй” гэж тус тус заажээ.

Иймд төрийн албанаас өөрийн санаачилгаар чөлөөлөгдөн, өөр албан тушаалд томилогдон ажилласан Ц.Л-д түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчид олгогдох тусламжийг олгох үндэслэлгүй бөгөөд дээрх үндэслэлээр хариуцагчаас 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А/14 дүгээр тушаал гарган, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж, тушаалын 23.3.2 гэснийг

  1. гэж өөрчлөн, тушаалын 4 дүгээр заалтыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч Ц.Л-д 2013 оны 12 дугаар сарын цалинг гаргуулж олгох боломжгүй байна. Учир нь,

Нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 08-аас 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл цалинтай чөлөө олгохыг хүссэн өргөдлийг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргад гаргасан байх ба уг хүсэлтийн дагуу удирдлагаас түүнд магистрын хамгаалалтад зориулж 7 хоногийн чөлөө олгосны гадна 11 дүгээр сарын цалинг бүрэн олгожээ.

Улмаар Ц.Л 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Удирдлагын академийн мэргэшүүлсэн ангид суралцах хүсэлтээ илэрхийлж, дахин цалинтай чөлөө олгохыг хүссэн байх бөгөөд удирдлага нь түүний өргөдлийг 2013 оны 11 дүгээр сарын 22-нд хүлээн авч, “чөлөө олгох боломжгүй” тухай хариу өгчээ. Гэвч Ц.Л нь удирдлагаас чөлөө олгоогүйг үл харгалзан Удирдлагын академид суралцахаар явж 2013 оны 12 сард огт ажиллаагүй, байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүй Удирдлагын академид суралцаж ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан цагийн бүртгэл, түүнийг ажлаас чөлөөлөхөөс татгалзсан тухай нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд 2013 оны 12 дугаар сарын цалин, томилолтын мөнгө олгох үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн, нэхэмжлэгч нь сургалтад ирж, очих замын зардал нэхэмжилсэн нь үндэсгүй, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “НиЫМ11 А1РГ нислэгээр Улаанбаатар хот руу явсан гэх нислэгийн тийзийг Удирдлагын академид суралцахаар явсан замын I зардал гэж үзэхгүй талаар шүүх зөв дүгнэсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй, харин 2013 оны 12 дугаар сарын 31, 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Истана маркийн автомашинаар Улаанбаатар хотоос Улиастайд ирсэн гэх баримтаар Удирдлагын академид суралцах замын зардал олгогдох үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгч нь Тамгын газрын ажилчдад олгосон урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Ийнхүү анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, хариуцагчийн гаргасан А/14 дүгээр тушаал нь хуульд нийцээгүй гэж

т

дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Л-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Л-н “Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 2013 оны 12 дугаар сарын цалин, 3 сарын тэтгэмж, Улаанбаатар хотоос ирж, очих унааны зардал, 63 хоногийн томилолтын мөнгө, 2012 оны ажлын үр дүнгээр олгосон урамшууллыг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3- т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.