Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2014/0296

 

                                               ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

                                               ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

                                       ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 07 сарын 23 өдөр                    Дугаар 296                           Улаанбаатар хот

Г

 

л

 

 

 

 

 

С.Х-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч С.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Х-н нэхэмжлэлтэй, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчаас ******* аймгийн Иххэт сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хянан шалгаж гаргасан 2013 оны 09 дүгээр сарын 21, 23-ний өдрийн 11/08/32-122, 11/08/32-123, 11/08/32-124, 11/08/32- 125, 11/08/32-126, 11/08/32-127, 11/08/32-128, 11/08/32-129 тоот нийт 8 актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах өгнө үү гэжээ.

Хариуцагч Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17.1 "Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ”.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.1 “Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлага хэрэгжүүлнэ” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн акт үндэслэлтэй.

2179

 

Л.З-д Заах аргач мэргэжлийн зэргийг олгохдоо тус тушаалыг баримтлан 2009/04/16-ны өдрийн 16 тоот тушаалаар олгосон. БСШУСайдын 2008 оны 73 дугаар тушаалын хавсралтын 2.1-д “Багшид мэргэжлийн Заах аргач багш зэрэг олгоход дараах нийтлэг шалгуурыг баримтална”.

Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 06-р шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, 10 дугаар зүйлийн 10.5, 17 дугаар зүйлийн17.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн С.Х-с ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан тус улсын байцаагчийн тогтоосон 2013 оны 09 дүгээр сарын 21, 23-ний өдрийн 11/08/32-122, 11/08/32-123, 11/08/32-124, 11/08/32- 125, 11/08/32-126, 11/08/32-127, 11/08/32-128, 11/08/32-129 тоот нийт 8 актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тавигдсан актуудаас №123 тоот, №125 тоот, №127 тоот №128 тоот актууд нь илт хууль журам зөрчигдсөн асуудал тавигдсан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Ямартаа ч зарим нэгэн асуудлыг ул суурьтай үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байгаа болно. Тухайлбал дээрх актуудад гарын үсэг зурснаар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх, зарим актуудын хэрэгжилт биелэгдсэн гэж үзэх /№127 тоот акт/, тооцоолол зөрүүтэй буруу хийгдсэн гэх үндэслэл нь /N9125, №127 тоот актууд/ шүүх хуралдаанд оролцсон хариуцагч нараас зарим актуудад тавигдсан зөрчил нь тооцоо буруу хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байсан байдал, багшийн мэргэжлийн зэргийн хугацааны асуудал 14 хоног тасарсан, 4 сар тасарсан гэх үндэслэл, холбогдогч багш нар нь эрх зөрчигдсөн талаар гомдол гаргаагүй гэх үндэслэл, илүү цагийн хөлсийг давхардуулан олгож

байгаа асуудал нь Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Ажлын цагийг нэгтгэн бодох журам”-ын 8,10, дахь заалт, бусад хууль журам зөрчиж байгааг тус тус харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг

бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч С.Х нь ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн нийт 8 актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд эдгээр актаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан сургуулийн захирлын албан тушаалтай нь холбогдуулан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзэж, төсөвт төлөх төгрөгийг төсвийн дансанд төвлөрүүлэхийг нэхэмжлэгчид үүрэг болгосон зэргээс дүгнэхэд дээрх актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “актаар тогтоосон зөрчилд намайг буруутай хэмээн үзсэний улмаас аймгийн Засаг дарга эдгээр актуудыг үндэслэн, миний албан тушаалыг бууруулж, захирлын ажлаас чөлөөлж, миний эрхийг зөрчсөн” хэмээн тодорхойлж, маргажээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах, дотоод хяналт хэрэгжүүлэх үүрэгтэй байна. Иймээс энэхүү чиг үүргээ нэхэмжлэгч хэрхэн биелүүлж байсан, нягтлан бодогч, нярвын үйл ажиллагааг хэрхэн хянаж байсныг маргаан бүхий захиргааны актын хүрээнд шалгахад дараах нөхцөл тогтоогдож байна.

-2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11/08/032-122 тоот актын тухайд:

Энэхүү актаар “2010 оны каноны орлого, 2012 оны ноолуурын орлого нийт 225250 төгрөгийг дансанд тушаагаагүй, нягтлан бодох бүртгэлд тусгаагүй” гэсэн үндэслэлээр төлбөр тогтоосон байх бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Төсвийн байгууллагад мөрдөгдөх мөнгөн кассын ажиллагааны журмын 3.6-д зааснаар орлого цуглуулах эрх бүхий ажилтан нь хураасан орлогыг өөрийн байгууллагын дансанд ажлын өдрийн нэг хоногт багтаан тушаахаар байна. Гэтэл тус сургуулийн нярав нь дээрх орлогыг дансанд тушаагаагүй, тайланд тусгаагүй буруутай байх бөгөөд нэхэмжлэгч С.Х-н тухайд санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлж, орлогыг дансанд тушаасан эсэх, тайлан тэнцэлд тусгасан эсэхийг шалгах үүрэгтэй байна.

-2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11/08/032-123 тоот актын тухайд:

Уг актаар нэр бүхий багш нарт “хугацаанаас өмнө заах аргын нэмэгдэл олгосон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж, төлбөрийг төсвийн орлогод төвлөрүүлэхийг хариуцуулсан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 73 дугаар тушаалаар баталсан Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах

 

 

 
   

журмын 2.4-д зааснаар багшаар ажиллаж эхлээд 5-аас доошгүй жил тасралтгүй ажилласан тохиолдолд заах аргач багшийн мэргэжлийн зэрэг олгохоор зохицуулжээ. Багш У.У-н тухайд энэхүү шаардлагыг хангасан, 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр заах аргач багшийн мэргэжлийн зэргийг олгосон нь хууль зөрчөөгүй байхад улсын байцаагч төлбөр тогтоосон нь буруу байна.

 

Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нь багш У.У-д холбогдох төлбөр буюу 339510 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод төвлөрүүлэх үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангах үндэслэлтэй.

Харин багш Л.З-н тухайд нэхэмжлэгч нь 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр заах аргач багшийн мэргэжлийн зэргийг олгосон байх ба энэ үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмын 2.2.1 дэх хэсэгт тухайн байгууллагад 5-аас доошгүй жил тасралтгүй ажилласан тохиолдолд заах аргач багшийн мэргэжлийн зэрэг олгохоор заажээ. Л.З нь 2004 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр тус сургуульд багшаар ажилд орсон, 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр заах аргач багшийн мэргэжлийн зэрэг олгосноос үзэхэд дээрх шаардлагыг хангаагүй байна.

Мөн багш Ц.Э-н тухайд 2005 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ажилд орсон, 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдөр заах аргач багшийн мэргэжлийн зэрэг авах 5 жилийн хугацаа болоогүй байсан тул улсын байцаагчийн актын энэ хэсэг үндэслэлтэй.

-2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11/08/032-124 тоот актын тухайд:

Актаар “гэрээний хугацаанд хийгдээгүй, гүйцэтгэл нь гараагүй байхад засварын санхүүжилтийг шилжүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан байх бөгөөд орон нутгийн хөрөнгөөр сургуулийн сантехникийн засварт зориулж төсөвлөгдсөн мөнгийг засварын ажил хийгдэж дуусаагүй, ажлын гүйцэтгэл гараагүй байхад гүйцэтгэгч хуулийн этгээд “М” ХХК-д шилжүүлж, санхүүжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Сангийн сайдын 2010 оны 135 дугаар тушаалаар баталсан Улсын болон орон нутгийн төсөв тэдгээртэй адилтгах хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж, их засвар худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх, гүйцэтгэл гаргах, санхүүжүүлэх, хяналт тавих журмын 6.1-д заасныг зөрчсөн байх тул актын энэ хэсэг үндэслэлтэй.

-2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11/08/032-125 тоот актын тухайд:

Актаар “сахилгын шийтгэлийг цалингаас суутгахдаа 6 ажилтанд 35352 төгрөгийг дутуу бодсон, 3 ажилтанд 58195 төгрөгийг илүү олгосон” гэсэн

 

үндэслэлээр төлбөр тогтоосон байх бөгөөд улсын байцаагч нь цалинг тооцоолохдоо Сургуулийн захирлын 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан ажилчдын цалинг тооцоогүй орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл улсын байцаагч тооцооны алдаа гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар[1] тогтоогдож байна.

Харин бусад суутгалын тухайд улсын байцаагчийн актаар тооцсон тооцоолол үндэслэлтэй, нэхэмжлэгчийн өөрийн гаргасан цалингийн тооцоогоор[2] зарим ажилчдын цалинг буруу тооцсон болох нь тогтоогдож байна. Эндээс үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын тухайд сахилгын шийтгэлийг буруу суутгасан болохыг аль аль нь зөвшөөрч байх ба харин суутгалын дунгийн тухайд өөр өөрөөр тооцож, маргаж байна.

Иймээс сургуулийн захиргаа нь ажилчдын цалингаас суутгал хийхдээ буруу тооцсон болох нь тогтоогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар цалин бууруулах сахилгын шийтгэлийг тооцохдоо үндсэн цалингаас тооцож бодохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн хувьд сургуулийн захирлын албан тушаалын чиг үүргийн хүрээнд цалин тооцсон баримтыг шалгаж, баталгаажуулан гарын үсэг зурдаг учир Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 10 дугаар зүйлийн 10.5, 19 дүгээр зүйлийн 19.3 дэх хэсэгт зааснаар хяналт тавих ёстой байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

-2003 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11/08/032-126 тоот актын тухайд:

Энэ акт нь “төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй” гэсэн үндэслэлээр гарсан байх бөгөөд хоолны зардал 128400 төгрөгийг төсвийн өөр зардлаас гаргасан, тус сургуулийн төсөвт хоолны мөнгө төлөх зардал тусгагдаагүй болно.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18, 16.5.1, 16.5.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.13-д зааснаар сургуулийн захирал нь төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй тул улсын байцаагчийн актыг буруутгах боломжгүй.

-2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11/08/032-127 тоот актын тухайд:

Актаар “илүү цагийн хөлсийг 486287 төгрөгөөр илүү олгож, 3215552 төгрөгийг дутуу тооцож олгосон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан байна. Нэхэмжлэгчийн тухайд 12 ажилтанд илүү цагаар ажилласан хэмээн нэмэгдэл хөлс олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэхээр байна. Учир нь эдгээр ажилчид илүү цагаар ажилласан болох нь цагийн

 

 

 

 
   

бүртгэлээр тогтоогдож байх бөгөөд тус байгууллага нь Хөдөлмөрийн гэрээнд ажилчдад илүү цагийн хөлсийг олгохоор заасан байх тул эдгээр ажилчдад илүү цагийн нэмэгдэл хөлс олгосон нь буруу биш байна.

 

Мөн тогооч В.Б, үйлчлэгч О.М нарын илүү цагаар ажилласан хөлсний тухайд тооцооллын хувьд өөр өөр бодож, улсын байцаагчаас “2.791.433 төгрөгийн илүү цагийн хөлс олгоно” хэмээн, нэхэмжлэгчээс “1.596.764 төгрөгийн илүү цагийн хөлс олгоно” хэмээн маргажээ.

Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн тухайд В.Б, О.М нарт илүү цагийн хөлс дутуу олгосон болохоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх ба харин улсын байцаагчаас тооцоолол хийхдээ В.Б, О.М нарын нөхөн амарсан хугацааг хасаж тооцоогүй, бодит байдалд эдгээр ажилчид нь нөхөн амарсан болох нь цагийн бүртгэлийн дэвтэр, ажлын цагийн тооцоо зэрэг баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчид илүү цагийн хөлсийг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээлгэсэн актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь актын энэ хэсэгт дахин тооцоолол хийж, төлбөрийн хэмжээг нягтлан тогтоох эрх нь нээлттэй бөгөөд энэхүү маргаан нь зөвхөн актын 2 дахь хэсэг буюу С.Х хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэхтэй холбогдуулан маргаж байгаа тул шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргаагүй В.Б, О.М нарын илүү цагийн хөлс хэд болохыг энэ шүүх хуралдаанаар нарийвчлан тооцох боломжгүй.

-2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11/08/032-128 тоот актын тухайд:

Уг актаар “төсөвт төлөх мөнгийг данс андуурч, өөр дансанд шилжүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан байна. Нэхэмжлэгчээс “данс андуурч мөнгө шилжүүлсэн асуудал нь миний ажил үүрэгт хамааралгүй, нягтлан бодогчийн ажлын чиг үүрэгт хамааралтай” хэмээн маргаж байгааг хүлээн авах үндэслэлтэй.

Учир нь нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д зааснаар нягтлан бодогч нь харилцагч байгууллагын дансны үнэн зөвийг нягтлан шалгах, байгууллагын удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй тул нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй байна. Иймд, гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлгүй.

-2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11/08/032-129 тоот актын тухайд:

Уг актаар “хандивын дансны үлдэгдэл 577460 төгрөгийг төсвийн орлого болгож” шийдвэрлэсэн байх бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд тус сургуулийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, данс нээж, хөрөнгө төвлөрүүлсэн байх боловч холбогдох санхүүгийн баримтыг бүрдүүлж, тайлан, тооцоог гаргаагүй байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

 

Нэхэмжлэгчийн “бидний амралт таарсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6-д, зааснаар санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлж, журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэлд тусгах үүрэгтэй.

Дүгнэж үзэхэд 11/08/032-123, 11/08/032-127, 11/08/032-128 тоот актын холбогдох хэсэгт улсын байцаагч нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 6 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 17 дугаар зүйлийн 17.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн /2002 он/ 17 дугаар зүйлийн 17.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11/08/032-123 тоот актын 2 дахь заалтын С.Х-д холбогдох хэсгээс 339510 төгрөгт холбогдох хэсгийг, 11/08/032-127, 11/08/032-128 тоот актын 2 дахь заалтын С.Х-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн
  1. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

Щ&$л 'I

Б.МӨНХТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ШҮҮГЧИД

 

С.МӨНХЖАРГАЛ

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 
 

[1] Хавтаст хэргийн 7 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 73 дугаар тал