Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2014/0297

 

                                                 ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

                                               ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

                                       ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 07 сарын 23 өдөр                    Дугаар 297                           Улаанбаатар хот

Г

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.З-г оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” а/412 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь “Ц” ХХК-ийн ард талд байршилтай 1971 м2 газрыг ШТС-ын зориулалтаар 2005 онд одоогийн байгаа байгууламжийн хамт “О” ХХК-с шилжүүлэн авсан боловч өдийг хүртэл тухай газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй болно.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтаар 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 9 сарын 10-ны өдрийн а/412 тоот захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15-р шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч

2183

 

 

2

“Х” ХХК-ий захирал Ж.Г-н Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/412 дугаар захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхээ сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: 2005 оны 235 тоот манай компанид газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосныг бид хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж өмчлөх эрхэд бүдүүлгээр халдсан гэж үзэж шүүхэд гомдол гаргасан билээ. Үл хөдлөх эд хөрөнгө объект байсаар атал бусдын өмчийн асуудлыг үл хайхарч нэгэнт хэрэгжээд эхэлчихсэн 8 жилийн өмнөх захирамжаа хүчингүй болгож буй нь ойлгомжгүй байна. Засаг даргын 235-р захирамжаар ямар нэг хууль зөрчиж манай компанид газар эзэмшүүлсэн юм бол түүнийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 61-р зүйлийг баримтлах байсан бөгөөд хэрэв газар эзэмшигч Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж байгаа бол өөрийнхөө олон жилийн өмнөх захирамжийг биш гэрчилгээг хүчингүй болгох байсан. Ийнхүү илт зөрчил бүхий захиргааны акт гаргасан байгааг шүүх анхаарахыг хүссэнгүй.

Манай компани 2012 онд ч уг салбараар шатахуун борлуулж байсан нь хэрэгт байгаа шатахууны борлуулалтын тайлан зэргээс харагдана. Харин 2012 оноос найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор өргөтгөл шинэтгэл хийхээр үйл ажиллагааг түр зогсоон зураг төсөл боловсруулан холбогдох эрх бүхий байгууллага албан тушаалтны зөвшөөрөл гарын үсгийг авч чадахгүй байгаа юм.

Тухайлбал: Архангай аймгийн ерөнхий архитекторт удаа дараа хандахад эхний үед аймгийн Засаг даргатай уулз гэх мэтээр бусад руу зааж байснаа хамгийн сүүлд уулзахад танай газрын эрх хүчингүй болсон гэсэн хариу өгсөн. Мөн өргөтгөл шинэчлэлд шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа хэрэгтэй байсан зэрэг бодит шалтгаан байхад өөрийн буруугаас ажлаа зогсоосон мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Эдгээр бол хүндэтгэн үзэх шалтгаан болно. Газрын тухай хууль, гэрээгээр хүлээсэн үүрэг, компанийн дотоод үйл ажиллагааны асуудлыг хольж хутгаж буй нь харамсалтай.

Манай компани тухайн газраа гэрээнд заасан зориулалтаар нь ашиглаж байгаа бөгөөд гэрээнд заасан нөхцөл болзлыг зөрчөөгүй газрын төлбөр тооцоо, үл хөдлөх хөрөнгийн татвар зэргээ бүрэн төлсөн болно.

  1. Мөн манай компанийг Хот байгуулалтын тухай хуулийн 7.1.12, 10.2.3,
  1. 22.1.2 дахь заалтуудыг зөрчсөн гэжээ. Тухайн хуульд 10.2.3 гэсэн заалт байхгүй, бусад заалтууд нь энэ маргаанд ач холбогдолгүй хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх үүрэг гэх мэт зүйлүүд байна. Тэгээд ч маргаан бүхий захиргааны акт эдгээр үндэслэлээр гараагүй юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийн баримтад бодит дүгнэлт

 

т

хийхгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Засаг даргадаа үйлчилж, тэдний эрх ашигт нийцүүлэн манай эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Түүнчлэн шүүх хэргийн оролцогчдод тэгш хандаагүй гэж үзэж байна, Учир нь манай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр хэлсэн нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбар мэдүүлгийг нь шийдвэрт эсрэгээр тусгаж бичсэн байгаа бөгөөд түүнийг хурлын тэмдэглэлтэй танилцахаар шүүх хурлаас хойш 2 хоногийн дараа очиход “шүүгч байхгүй байна гээд дараа нь очиход хугацаа өнгөрсөн гээд” шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах боломжийг олгоогүй юм,

Иймд захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн а/412 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь аймгийн Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын !            27-ны өдрийн 235 дугаар захирамжаар 1971 м.кв газрыг шатахуун түгээх станцын

зориулалтаар эзэмших эрхтэй болсон бөгөөд хариуцагчаас “гэрээнд заасан зориулалтаар газрыг ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл газраа ашиглаагүй байх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх гэсэн хоёр нөхцөлийг хангасан байхыг шаарджээ.

Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд дээрх хоёр нөхцөл шаардлагыг бий болгоогүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийг эзэмшил газраа ашиглаагүй гэж дүгнэх боломжгүй. Учир нь тухайн газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий 2 давхар конторын барилга, шатахуун нөөцлөх 3 ширхэг сав, түгээгүүр, савны худаг, аянга зайлуулагч зэрэг нэхэмжлэгчийн хөрөнгө байрлаж, газраас салгаж үл болох хөрөнгийг ашиглаж байсан тул “газрыг ашиглаагүй” гэж үзэх үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт зааснаар аж, ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг

 

ггг

бүртгэх үндэслэл болох бөгөөд нэгэнт улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө нь тухайн хуулийн этгээдийн өмчлөх эрхийн халдашгүй байдлыг хангах, газартай хамт эзэмших эрхийг үүсгэх үндэслэл болно.

Гэтэл захиргааны байгууллага нь маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байгаа болохыг мэдсээр байж, түүний өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчжээ.

Нөгөө талаар Мэргэжлийн хяналтын газраас нэхэмжлэгч хуулийн этгээдэд шатахуун түгээх станцыг шинэчлэх, сайжруулах үүрэг хүлээлгэснээс “Х” ХХК нь шатахуун түгээх станцыг шинэчлэх зураг төсөл боловсруулан, батлуулахаар холбогдох үйл ажиллагааг хийж байгаа тул хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ.

Нэхэмжлэгч нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Зураг, төсөл зохион боловсруулах гэрээ байгуулсан, зураг төслийг батлуулахаар эрх бүхий байгууллагад хандаж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрээ, шатахуун түгээх станцын ерөнхий төлөвлөгөө, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан зэрэг баримтаар тогтоогдож байна. Энэ нь цаг хугацаа, хөрөнгө, мөнгө шаардсан тул шатахуун түгээх станцыг хүндэтгэн үзэх шалтгаанаар ажиллуулаагүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн захиргааны байгууллага нь 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсныг мэдэгдсэн утгатай албан бичгийг нэхэмжлэгчийн цахим хаягаар хүргүүлж, “мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрх хүчингүй болгосон захирамж гарсны дараа мэдэгдэх ажиллагаа явуулахаар зохицуулсан, маргаан бүхий захирамж 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гарсан болно.

Мөн захиргааны байгууллага нь нэхэмжлэгчээс газар эзэмшиж, ашигласан хэмээн 2013 он хүртэлх газрын төлбөрийг авсан хэрнэ “газрыг ашиглаагүй” гэсэн үндэслэл гаргаж байгаа нь агуулгын хувьд зөрчилтэй байна.

Хариуцагчийн “Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрх дуусгавар болоход газар дээрх үл хөдлөх хөрөнгийг ашиглах эрх давхар дуусгавар болдог” гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох, газар эзэмших эрх дуусгавар болгох ойлголтууд нь тус тусдаа, өөр өөр үндэслэлээр үүсдэг бөгөөд Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болохоор заасан.

Энэ тохиолдол хууль болон гэрээнд өөрөөр заасан буюу Эд хөрөнгө өмчлөх эрх,

 

түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмчлөх эрх баталгаажсан, газар эзэмшүүлэх гэрээнд тусгайлан зохицуулаагүй болно.

Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн а/412 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн

  1. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: