Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2014/0298

 

                                               ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

                                               ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

                                       ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 07 сарын 23 өдөр                    Дугаар 298                           Улаанбаатар хот

                                                                                                              

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ж.Д, хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагч “Э" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, З.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 245 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яам болон “Э” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл- Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ХХК-ийг тендерээс хасах үндэслэл байгаагүй болохыг тогтоолгох, "Э" ХХК-тай байгуулсан гэрээ нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" Монгол улсын хуулийн 14.1.3, 26.1, 26.2 заалтуудыг илт зөрчсөн тул гэрээ нь хүчин төгөлдөр бус байгааг тогтоолгох, "Э" ХК-ийн тендерийн хороо буруу шийдвэр гаргасныг хянаж тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Татварын багц хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тодорхой тоон дүнгээр эсхүл ялгамжтай байдлаар татварын өртэй эсэх асуудлыг хуульчлаагүй. Тодруулбал, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2113003055 тоот

2132

 

тодорхойлолтоор нэхэмжлэгч байгууллага нь 100 төгрөгийн үлдэгдэлтэй нь тодорхой байх бөгөөд татварын тайлан баланст нэг төгрөгийн үлдэгдэлтэй байсан ч татварын өртэйд тооцогдоно гэж үзэж байна. Иймд дээрх тендер шалгаруулалтыг хянан үзсэн манай яамны 2013 оны 5/5569 тоот албан бичиг холбогдох байгууллагын гаргасан тодорхойлолтыг үндэслэн гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн тус яамтай холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороо шүүхэд гаргасан тайлбартаа:

"Э" ХХК-с тендерийн материалд хавсарган ирүүлсэн Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын 2113003055 тоот тодорхойлолтоор тус компани нь "Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 0,1 төгрөгийн дутуу төлөлттэй" байсан тул тус компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 214 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын хуулийн дагуу татвар хураамж төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр тендерээс татгалзсан. Тухайн татварын тодорхойлолтоор 1 төгрөгийн дутуу төлөлттэй байсан ч "хуулийн дагуу татвар хураамж төлбөрөө төлөөгүй" гэж авч үздэг тул "Э" ХХК-ийг тендерээс татгалзсан нь үндэслэлтэй юм гэв.

Гуравдагч этгээд “Э" ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ... Бид энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. "Э" ХХК нь татварын албанд татварын өртэй болохыг өөрсдийнх нь Үнэлгээний хороонд гаргаж өгсөн татварын албаны 2112003055 тоот тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Үнэлгээний хороо нь тендерт оролцож буй бүх аж ахуйн нэгжид тендер нээх мэдэгдлийг 2013 оны 9 дүгээр сарын 26-ны албан тоотоороо хүргүүлсний дагуу тендер нээх ажиллагаанд оролцсон учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.1, 26.2 дахь заалтыг зөрчөөгүй. "Э" ХК-ийн үнэлгээний хороо нь хуульд заасан бүрэн эрхийн дагуу “Э” ХХК-ийн тендерийн саналаас татгалзсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож манай компанийн эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 245 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн

  1. 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3-т заасныг тус тус баримтлан "Э" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Д-н Монгол Улсын Сангийн яам, болон "Э" ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан "Э" ХХК-ийг тендерээс хасах үндэслэл байгаагүй болохыг тогтоолгох, "Э" ХХК-тай байгуулсан гэрээ нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,
 

ажил, үйлчилгээ худалдан авах тухай" Монгол улсын хуулийн 14.1.3, 26.1, 26.2 заалтуудыг илт зөрчсөн тул гэрээ нь хүчин төгөлдөр бус байгааг тогтоолгох, "Э" ХК-ийн тендерийн хороо буруу шийдвэр гаргасныг хянаж тогтоолгох" шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ж.Д давж заалдах гомдолдоо:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.2-т татварын аль нэг төрлийг цохон заагаагүй "татвар" гэж заасан байдаг тул татварын төлбөрийн дутуу гэсэн ойлголт нь тухайн хуулийн этгээдийн хуулийн дагуу төлөх татварын нийт үлдэгдэл болохоос татварын төрлүүдээр ялгамжтай байдлаар хуульчлаагүй нь тодорхой байна. "Э" ХХК-ний татварын нийт өглөг "Тэг" буюу татварын өргүй болохыг тодорхойлсон байдаг. Иймд татварын төрөл зүйлүүдээр ялган харвал НӨАТ 0,1 мянга буюу 100 төгрөгийн илүү төлөлттэй, ААНОАТатвар мөн 0,1 мянга буюу 100 төгрөгийн дутуу төлөлттэй харагдаж байна.

Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.1.1-д зааснаар татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг бусад татварт суутган тооцож шийдвэрлэх тухай хуульчилсан, 55-р зүйлийн 55.1.1-д мөн л татварыг бүхэлд нь авч үзсэн байдаг бөгөөд төрлүүдээр ялган заагаагүй байдаг тул татварын байгууллагууд татвар төлөгчдийн татварын өрийг тооцохдоо илүү болон дутуу төлөлтийн зөрүүгээр тодорхойлдог зэргээс харахад "Э" ХХК-ийг татвар төлөөгүй гэх шалтгаанаар тендерээс хасах үндэслэл байгаагүй болох нь харагдаж байна.

  1. Тендер шалгаруулагч хүлээж авсан тендерээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д хуульчилсан заалтын дагуу нээгээгүй гэсэн нэхэмжлэгчийн гомдлыг уг гомдолд огт хамааралгүй зөвлөхийг сонгох журмын тухай хуульчилсан дээрх хуулийн 36-р зүйл, мөн зөвлөх сонгох хосолмол үнэлгээний аргын тухай 39-р зүйлийн
  1. дахь заалтыг хэрэглэсэн байна.

Тендерийн хороо хуулийн дээрх заалтыг зөрчин "тендерийн техникийн саналыг хэзээ, хаана, ямар бүрэлдэхүүнийг байлцуулан нээсэн эсэх нь тодорхойгүй олон хоносны эцэст тендер хүлээн авснаас хойш 18 хоногийн дараа буюу 2013 оны 09-р сарын 26-ны 15 цагт тендерт оролцогчдод эцсийн дүнг нь шууд танилцуулан санхүүгийн саналыг нээсэн болно" гэсэн гомдол гаргасан болохоос 39.3-т хуульчилсан санхүүгийн саналыг нээх хугацааны талаар гомдол гаргаагүй юм.

  1. "Э" ХК тендерт оролцогч компаниудад тараасан тендерийн материалд байгаа тендерийн үнэлгээний талаар тодорхой заасан "Тендерийн өгөгдлийн хүснэгт"-ийн 6.2-ийн 3-т байгаа 10 онооны үнэлгээтэй заалтад
 

"Мастер болсноосоо хойш хамгийн багадаа 5 жил ажилласан" гэснийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, техникум, мэргэжлийн их дээд сургуульд суралцаж төгссөн үнэмлэх дипломоор баталгаажсанаар, мөн тэр үнэмлэх нь 5 жилээс өмнө байх, ийм нөхцөлийг хамгийн багадаа 16 ажилтан биелүүлсэн байх ёстой гэж шууд ойлгогдож байна. Гэтэл тендерт шалгарсан "Э" ХХК-ний ирүүлсэн тендерийн материалын 423-621-р хуудсанд байгаа боловсон хүчний талаарх мэдээлэлд тус компанийн өөрийн мастеруудаас 3-аас бусад нь дээрх заалтыг биелүүлээгүй болох нь нотлогдож байгаа тул тус компанийн тендерийн ерөнхий нөхцөлийг биелүүлээгүй байгааг мэдсээр байж "Э" ХК-ийн тендерийн хороо буруу шийдвэр гаргасныг шүүх хянаж тогтоосон тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй болсон байна.

Шүүх гаргасан нэхэмжлэлтэй огт хамааралгүй өрөмдлөгийн гэрээний тухай дурдаад шууд л “дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэх шаардлагагүй байна" гэж үзсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд "Э" ХХК-ийн тендерийн материалыг хүлээн авч дүгнээгүй тул нэхэмжлэгчээс "Э" ХХК-ийн өрмийн мастеруудад тавигдах шаардлагыг дүгнээгүй гэж маргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна" гэсэн үндэслэл нь өөрөө Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн олон заалтуудыг зөрчиж байна.

Тендерийн хороо хуулийн тодорхой заалтууд болон, өөрийн гаргасан тендерийн бичиг баримтаа зөрчин тендерийг шударга дүгнээгүй нь тендерт оролцогч "Э" ХХК болон тус компанийн ажилтнуудын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн нь тодорхой байгаа юм.

  1. Үндэслэл хэсэгт "Э" ХХК-ийн нэхэмжлэлийн нэг хэсэг болох “тендерт шалгарсан "Э” ХХК нь нийгмийн даатгалд төлөх ёстой дээрх төлбөрөө төлөөгүй байсан нь "Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" Монгол улсын хуулийн 14-р зүйлийн 14.1.2 заалтыг үндэслэн "Монгол улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй" хэмээн үзэж тендерээс татгалзах үндэслэлтэй болох нь тодорхой байгаа юм. Иймд тендерийн хороо 2 тэрбум гаруй / төгрөгийн өртөгтэй уг тендерт "Э" ХХК-ийг хууль зөрчин байж шалгаруулсан байна" гэсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар огт дурдаагүй. Ямар нэг тайлбар хийгээгүй байна. Үндэслэлийн 1 дэх хэсэгт "Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.4-т зааснаар "Нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж зааснаас үзэхэд татварын өр нийгмийн даатгалын шимтгэл хоёр нь хоёр өөр ойлголт байна" гэсэн тайлбар байгаа бөгөөд энэ нь татварын өр, нийгмийн даатгалын

шимтгэл хоёр нь өөр ойлголт болохыг л тайлбарласан болохоос нэхэмжлэлийн аль нэг шаардлагад өгсөн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт, тайлбар биш байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Э” ХК-ийн Тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 06/1101 тоот албан бичиг, Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 5/5569 албан бичгийг тус тус илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Тендерийн үнэлгээний хорооны 06/1101 тоот албан бичгээр “татвар төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн тендерээс татгалзаж, ерөнхий шаардлагыг хангаагүй хэмээн дараагийн үе шатанд оруулаагүй, тендерийг үнэлээгүй байна.

Өрөмдлөг, судалгааны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн 1.11,2-д зааснаар тендерт оролцогч хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол тендерт оролцох эрх бүхий бус этгээд тооцохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн татварын төлөлтийн байдлын тухайд Улсын төсвийн орлого, хяналтын газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн тодорхойлолтоор аж, ахуйн нэгжийн орлогын албан татварын 100 төгрөгийн дутуу төлөлттэй, нэмэгдсэн өртгийн албан татварын 100 төгрөгийн илүү төлөлттэй байсан болох нь тогтоогдож байна.

Эндээс үзэхэд “Э” ХХК-ийг “татварын өртэй” гэж үзэх үндэслэлгүй, Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.1 дэх хэсэгт зааснаар илүү төлсөн татварыг бусад татварт суутган тооцож, татварын өр төлбөрийг тогтоох боломжтой, энэ байдал нь татварын тодорхойлолтоос тодорхой харагдаж байхад Үнэлгээний хороо зөвхөн “дутуу” гэсэн хэсгийг үндэслэн, “илүү үлдэгдэл” гэсэн хэсэгт үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

 

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд 87.852.800 төгрөгийн татварын тайлан гаргасан байхад Үнэлгээний хороо зөвхөн 100 төгрөгийн дутуу төлөлтийг үндэслэн нэхэмжлэгч хуулийн этгээдийг “татварын өртэй” гэж үзэж, улмаар тендерээс хасаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчжээ. Иймд, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлтэй.

Гуравдагч этгээдээс “нэхэмжлэгчийн ямар эрх хөндөгдсөн нь тодорхойгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Үнэлгээний хороо дээрх байдлаар хууль бусаар нэхэмжлэгчийг тендерээс хасаж, нэхэмжлэгчийн тендерт оролцох эрхийг зөрчжээ.

Түүнчлэн уг тендерт шалгарсан “Э” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл 12.505.944 төгрөгийг дутуу төлсөн болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар1 тогтоогдож байна.

Хариуцагчаас “тендерийн баримт бичигт татварын өртэй эсэхийг шалгахаар заасан болохоос нийгмийн даатгалын төлбөрийг шалгахаар тусгайлан заагаагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тендерийн үйл ажиллагаанд тендерийн баримт бичгээс гадна хуулийг даган мөрдөх ёстой.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д зааснаар тендерт оролцогч , хуулийн этгээдэд хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлсөн байхыг шаардсан тул нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байдал нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тендерт оролцох ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь тендерийн сонгон шалгаруулалт, үнэлгээг дахин явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн “нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь зөвхөн “Э” ХХК-ийг тендерээс хассан нь хууль бус байсан гэсэн шаардлага байгаа” гэх тайлбар[1], давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул тендерийн үе шат, үнэлгээтэй холбоотой тендерийг нээхдээ хууль зөрчсөн, ялагчаар шалгарсан “Э” ХХК-ийн боловсон хүчин тендерт заасан шаардлага хангаагүй талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

2.Харин нэхэмжлэгчийн Сангийн яамны 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 5/5569 албан бичгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

Энэхүү албан бичиг нь нэхэмжлэгчийн маргаан бүхий тендерийн үйл [2]

ажиллагаатай холбогдуулан дээд шатны байгууллагад гаргасан гомдлыг хянан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Үнэлгээний хорооны шийдвэрийг “үндэслэлтэй” хэмээн хариу өгсөн утгатай байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмын дагуу гарсан захиргааны акт нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар шууд учруулаагүй, шинэ нөхцөл байдал үүсгээгүй болно.

З.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл, хүсэл зориг, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн буруутай байна.

Тодруулбал нэхэмжлэлийн “тендерээс хасах үндэслэл байгаагүй болохыг тогтоолгох, гэрээ хүчин төгөлдөр бус байгааг тогтоолгох, Тендерийн хороо буруу шийдвэр гаргасныг хянаж тогтоолгох гэсэн шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасан шийдвэрийн төрлийн алинд хамаарч байгаа, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.2, 32.5.3-д заасан нэхэмжлэлийн шаардлагад хэрхэн нийцэж байгаа тодруулаагүй буруутай байна.

Гэвч хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхгүй байх үүднээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 245 дугаар шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-ийн Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 5/5569 албан бичгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.1.2, Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Э” ХК-ийн Тендерийн Үнэлгээний хорооны 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 06/1101 тоот албан бичгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2

  1. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

[1] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн

[2] 2 дугаар хавтасны 41 дэх тал