Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 0000 |
Дугаар | 221/МА2014/0299 |
Огноо | 2014-07-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2014/0299
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ
2014 оны 07 сарын 23 өдөр Дугаар 299 Улаанбаатар хот
Г.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
|
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/185 дугаар захирамжуудын А.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд гаргасан тайлбартаа:
Уг газрыг Монгол улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Засгийн газрын 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу Нийслэлийн Засаг даргын 537 дугаар захирамжийг үндэслэн 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд оролцож ялагч болсон тул иргэн А.М-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны
Иргэн А.М нь уг газрын эзэмших гэрчилгээг авахдаа хуулийн шаардлагад нийцүүлэн дуудлага худалдаагаар авсан бөгөөд үүний дагуу газар эзэмших эрх олгогдсон байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Ш.У шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн А.М нь “Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар” /хуучин нэрээр/-т хүсэлт ирүүлснийг судалж, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тус газрын “Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комисс”-ын хурлын дүгнэлтээр дэмжигдэн, 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/185 дугаартай “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” захирамжаар иргэн А.М-д Авто машины газар доорх давхар гараашны барилгын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 3 дугаар байрны баруун талд байршуулан 0.12 га газар олгосон. Уг захирамж гарсантай холбогдуулж газар олгосон мэдэгдлийг иргэн А.М-д хүргүүлсэн ба 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №А/185-1.14 “Архитектур төлөвлөлтийн даалгавар” гарч Авто машины газар доорх давхар гараашны барилгыг 24.0х50.4м-ийн хэмжээтэй зоорины 2 давхар “Төмөр бетон каркасан хийцтэй” дээрээ орчны тохижилт, тоглоомын талбайтай барилга байхаар төлөвлөж, эскиз зургийг боловсруулан ирж батлуулсан байна. Энэ шийдвэр нь холбогдох хууль тогтоомж, норм дүрмийн дагуу, орчны байдлыг сайжруулж төлөвлөсөн шийдвэр байх тул иргэн Г.Б-н гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй ба бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд А.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
Иргэн Г.Б нь харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргалгүй шууд захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхээр урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байна,
Дуудлага худалдаанд иргэн А.Мөнхцэцэг нь зохих журмынх нь оролцож, ялагч болсон тул Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 52 тоот захирамжийн дагуу уг газрыг түүнд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх эрх олгосон.
Иргэн А.М нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 52 тоот захирамжийн дагуу 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ЧД-94/09 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан. Мөн дээрх газар нь Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий иж бүрэн тохижилттой газар доорх гараашны зориулалтаар барилга барихаар тусгагдсан байсан.
...Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг хянан үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 168 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн
Гуравдагч этгээд А.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б давж заалдах гомдолдоо: 1. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхээр зохицуулж өгсөн байдаг. Нэхэмжлэгч болох Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутагт байрлах 3,4-р байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь анх 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр энэхүү маргаантай асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу төлөөлөгчийн бүрэн эрх итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх, итгэмжлэлд нь ЗХХШТ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасны дагуу Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан шаардлагыг хангах, ЗХХШТ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхтэй болохыг зохицуулсан хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчиж нэхэмжлэл гаргасан болох нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн "Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" шүүхийн тогтоолоор хангалттай нотлогддог юм.
Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн 5-р хорооны хэсэг оршин суугчдын өмнөөс тэдгээрийг төлөөлөх эрхгүй этгээд болох Г.Б нь нэхэмжлэл гаргаж, хуулиар тогтоосон журмыг илтэд зөрчсөн байдаг бөгөөд энэ нь ЗХХШТ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан журмыг зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэл юм. Энэ нь төлөөлүүлж буй гэх хэсэг оршин суугчдыг хуульд заасан журмын дагуу шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байна гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх боломжгүй байгаа юм.
Гэтэл нэхэмжлэгч нь 2012 оны 08 дугаар сард маргаан бүхий талбайд барилга барихаар хэсэг хүмүүсийг ирэхэд өөрсдийн эрхийг зөрчигдсөнийг мэдсэн атлаа хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргалгүй 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацааг зөрчиж байгаа болно.
Гуравдагч этгээдийн зүгээс дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгөх хүсэлтийг 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан байдаг юм.
Учир нь хэрэв хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасны дагуу хугацаа сэргээлгэх хүсэлтээ захиргааны хэргийн шүүхэд гаргах бөгөөд шүүх тухайн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзвэл хугацааг сэргээх боломжтой байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн хүсэлт гаргаагүй байдаг бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн байдаг юм.
Иймд шүүх хуулийн энэхүү заалтыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Энэ нь хөрсний гулгалт зайлшгүй явагдана гэсэн үг огт биш бөгөөд 3,4-р байранд нөлөөлнө, нуралт өгнө гэсэн дүгнэлт гэж ойлгогдохгүй байгаа болно. Нөгөөтээгүүр шинжээчийн гаргасан дүгнэлт нь дээшээ давхар барилгын хувьд нарны гэрэл хаахгүй зэргээр тавигдах шаардлага бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс доошоо 2 давхар барилгын хувьд түүнийг адилтган үзэж БНбД-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлтийг гол үндэслэлээ болгож байгаа юм бол БНбД-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх асуудлыг зураг төслийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж шинжээч өөрөө үзсээр байтал үүнийг анхаарч үзэлгүй захирамжийг түдгэлзүүлсэн явдал нь үндэслэлгүй байгаа юм.
усны ундарга байгаа эсэхийг холбогдох газраас тодруулж, шалгаж тогтоолгүйгээр ... газар эзэмшүүлж, барилга барих эрх олгосон нь барилгын тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцээгүй... гэж дүгнэсэн атлаа барилга барих эрхийг бус хууль ёсны дагуу олгосон газар эзэмших эрхийн актын биелэлтийг түдгэлзүүлсэн нь хууль бус гэж үзэж байна. Хэргийн материалд энэхүү дүгнэлттэй холбоотой доошоо 2 давхар барилга барьсан тохиолдолд 3,4-р байр нурна гэсэн, мөн маргаан бүхий газарт гүний усны ундарга байгаа, газар ухсан тохиолдолд ус гарч ирэх зэрэгтэй холбоотой нотлох баримт авагдаагүй болно.
Шүүх хэдийгээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргах эрхтэй ч энэ нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд гарах ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага захиргааны актыг түдгэлзүүлэхийг хүссэн тохиолдолд гарах боломжтой. Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хүсээгүй асуудлаар нэхэмжлэгчид ашигтай шийдвэр гаргаж байгаа нь нэхэмжлэлийг бус нэхэмжлэгчийг дэмжиж, өөр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх хангалттай үндэслэл юм.
Хэрэв Нийслэлийн Засаг дарга тухайн маргаан бүхий газрын асуудлаар дахин захирамж гаргах боломжтой байсан бол өдийг хүртэл маргаж явахгүй, оршин суугчдаас Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргаж байх үед шийдвэрлэх боломжтой байсан бөгөөд шүүх хариуцагчийн хүсээгүй зүйлийг хийлгэх агуулга бүхий хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтад үндэслээгүй хуулийг буруу хэрэглэн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.
УДШ-ийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 37-р тогтоолд тайлбарласнаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэхдээ хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлэхээр зохицуулж өгсөн байдаг.
Хариуцагчийн зүгээс захиргааны актыг алдаатай гаргасан гэж үздэггүй бөгөөд
шинээр акт гаргах боломжтой гэж шүүхэд албан ёсоор тайлбар өгөөгүй байдаг.
Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 168 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 3, 4 дүгээр байрны зарим оршин суугчдаас Б.Б-д итгэмжлэл олгосноор Нийслэлийн Засаг даргын 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаар захирамж, 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн а/185 дугаар захирамжийн А.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Маргаан бүхий захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 3, 4 дүгээр байрны хооронд байршуулан дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гараашны зориулалтаар газрыг А.М-д эзэмшүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс “маргаан бүхий газар нь намгархаг газар бөгөөд газрыг 8 метр ухаж, гарааш барих нь зэргэлдээ орших орон сууцны сууринд нөлөөлөх, хананд цууралт үүсэх, улмаар нурах эрсдэлтэй” хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргажээ.
Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д зааснаар маргаан бүхий газарт баригдах барилгад тавигдах шаардлага нь зэргэлдээ барилга, байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх ёстой. Гэтэл энэхүү шаардлагыг хангасан гэдэг нь дараах баримтуудаар няцаагдаж байна.
Шинжээчийн дүгнэлтэд “төлөвлөж буй гараашны барилга болон 3, 4 дүгээр барилгын хөрсний түвшин нь харилцан адилгүй тул хөрсний шилжилт явагдах боломжтой" гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл хөрсний шилжилт явагдах боломжтой бол энэ байдал нь зэргэлдээ орших орон сууцны суурь, чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Мөн гуравдагч этгээдээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “тухайн газар зарим жил намагтай, зарим жил ус нь татарч, зарим жил ихэсдэг, хэлбэлзэлтэй байдаг газар” гэж тайлбарласнаас үзэхэд тухайн газар нь намгархаг, ус ихтэй газар болох нь тогтоогдож байх бөгөөд захиргааны байгууллагаас ус, намгархаг газарт ямар үндэслэлээр барилга барих зөвшөөрөл олгосон, энэ нь
барилгын норм дүрэмд нийцэх эсэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих эсэх нь тодорхойгүй байна.
Гуравдагч этгээдээс “шинжээчийн дүгнэлтэд зураг төслийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэсэн байгааг шүүх анхаараагүй” гэж гомдож байгаа боловч гуравдагч этгээдийн зураг төслөөр газрын төлөв байдал, усны асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, зэргэлдээ орон сууцны чанарт нөлөөлөхгүй гэх баримт байхгүй тул дээрх гомдол үндэслэлгүй.
Хариуцагч болон гуравдагч этгээдээс “Холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан техникийн зөвлөлийн хурлаар оруулж, барилга барих боломжтой гэж үзсэн” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий газрын байдлыг хэрхэн дүгнэсэн, хөрсний шинж, гадаргын усны талаар юу гэж үзсэн, 8 метр ухах боломжтой эсэх, зэргэлдээ орон сууцанд нөлөөлөх нөлөөллийг тогтоосон баримт байхгүй байна.
Мөн шинжээчийн дүгнэлтэд “барилгын зураг төсөл нь барилга хоорондын зайн шаардлага хангаагүй” хэмээн дүгнэсэн, нэхэмжлэгчээс “барилгын зайг 3 метр” гэж, гуравдагч этгээдээс “6 метр" гэж маргаж байгаа зэргээс үзэхэд барилгын норм, дүрэмд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай.
Нэхэмжлэгчээс “гарааш барихдаа газрын гүнээс 8 метр ухах нь аюултай, газраас доош 1.5 метр ухахад ус гарч ирдэг” хэмээн, гуравдагч этгээдээс “барилга барихдаа 6- 7 метр ухах байх” гэж тайлбарлаж байх ба захиргааны байгууллагаас энэ талаар шалгаж тодруулаагүй байж, гуравдагч этгээдэд барилга барих зөвшөөрөл олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 23 дугаар зүйлийн 23.2.12, 23.2.21 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.
Шүүхийн “хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай” гэдэг нь захиргааны байгууллагаас маргаан бүхий газарт гараашны зориулалтаар газар доор 2 давхар гараашны барилга барих нь зэргэлдээ орон сууцны чанарт сөргөөр нөлөөлөх, аюулгүй байдлыг хангах эсэхийг нягтлан шалгаж, нарийн мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн төлөөллийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах замаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах, “шинээр акт гаргах” гэдэг нь хэрэв маргаан бүхий барилга нь холбогдох хууль, журамд нийцсэн, зэргэлдээ орон сууцны чанарт сөргөөр нөлөөлөхгүй бол маргаан бүхий актын үйлчлэлийг сэргээх, хэрэв зэргэлдээ орон сууцны чанарт сөргөөр нөлөөлөх бол маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гаргахыг ойлгоно.
Гуравдагч этгээдийн “нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх гомдлын тухайд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэлийг шаардлага хангуулахаар нэхэмжлэлийг
буцаасан байдал нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд, дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
|
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ |
ШҮҮГЧИД |
.СОЁЛ-ЭРДЭНЭ |
ЗОРИГТБААТАР |
Б.МӨНХТУЯА |