Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2014/0300

 

                                               ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

                                               ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

                                       ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 07 сарын 24 өдөр                    Дугаар 300                           Улаанбаатар хот

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

 

 

 
   

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 240 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “У" ХХК-с шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 25 минутад үйлчилгээний хөлсөнд 250000 төгрөг улсад тушаан бүртгэлийн №24703Х дугаараар Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг "Ар тээл" нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшихээр өргөдөл гаргаж, ******* Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсээс манай компанид олгох боломжтойг мэдэгдэн Ашигт малтмалын газраас 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Засаг дарга М.О-д 6-1123 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн юм.

Гэтэл ******* Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсээс хуулийн дагуу хийгдэх ажлын эцсийн шатны ажлыг /тусгай зөвшөөрөл олгох/ хийхгүй цалгардуулж байх явцад Монголын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн албан тоотоор тухайн өдрийн 17 цагаар тасалбар болгон Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон боловч манай №24703Х өргөдөл дээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.2, 19.3,

2165

 
  1. дэх заалтын үйл ажиллагаанууд бүрэн хийгдэж дууссан бөгөөд зөвхөн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь заалт хэрэгжилгүй үлдсэн юм.

... 24703Х тоот өргөдлийг үндэслэн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг, Ар тээл нэртэй газарт орших 9157.82 гектар талбайд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа'. ...Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тухайгаа Булган аймгийн Засаг даргад 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 6-1123 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд Засаг дарга хариу ирүүлээгүй байна.

Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн, 19.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор Засаг дарга хариу өгөөгүй бол зөвшөөрсөн гэж үзнэ гэж заасан нь тусгай зөвшөөрөл олгох нөхцөл бүрдсэн болохоос биш тусгай зөвшөөрөл олгох Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэр эцэслэн гараагүй тул дээрх 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 6-1123 тоот мэдэгдэл нь Захиргааны хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан эрх зүйн үр дагавар бий болгосон захиргааны акт биш юм.

                           Дээрх өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байх явцад Үндэсний

аюулгүй байдлын зөвлөлөөс 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн албан тоотоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглохыг манай байгууллагад үүрэг болгосон бөгөөд үүний дараа Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг баталж, уг хууль мөн өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 240 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 13.1.1, 13.1.3, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай /2010 оны 6 дугаар сарын 17, 2011 оны 02 дугаар сарын 09, 2011 оны 6 дугаар сарын 03, 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр/ хуульд тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б давж заалдах гомдолдоо. Манай компани нь ******* Геологи уул уурхайн кадастрын хэлтэст 2010 оны 02 дугаар сарын 04 ний өдрийн 09 цаг 25 минутад

 

үйлчилгээний хөлсөнд 250 000 төгрөг тушаан бүртгэлийн №24703 дугаараар Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг "А" нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшихээр өргөдөл гаргаж, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс уг талбайг "У" ХХК-д олгох боломжтойг мэдэгдэн Ашигт малтмалын газраас 2010 оны 02 дугаар сарын 23 ний өдөр Булган аймгийн Засаг дарга М.О-д N96-1123 тоот мэдэгдэл хүргүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан заалтыг манай компани бүрэн хангасан бөгөөд Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу орон нутагт явуулсан мэдэгдэлдээ Засаг даргын саналын хуудас, талбайн зургийг хавсарган хүргүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 , Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т тус тус зааснаар 30 хоногийн дотор ******* Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хариу өгөөгүй бол зөвшөөрсөн гэж үзэхийг анхааруулсан юм.

Дээрх зөвшөөрлийн эцсийн хугацаа 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дууссан бөгөөд ******* Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс манай компанид Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хангалттай хугацаа байсан ба Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн албан тоотоор тухайн өдрийн 17 цагаар тасалбар болгон Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоос өмнө үгүй ядаж 2010 оны 04 дүгээр сарын 15 ний дотор хайгуулын тусгай зөвшөөрөл албан ёсоор авах хууль, эрх зүйн бүрэн үндэслэлтэй байсан гэж бид үздэг.

Манай компаниас ******* Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс болон ******* даргын нэр дээр удаа дараа албан тоот хүргүүлж, харин тус байгууллагаас "...УИХ-аас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийн хугацаа үйлчилж байгаа тул одоогоор олгох боломжгүй" гэсэн утгатай бичгийг манай компанид удаа дараа ирүүлж байснаас бус:

Танай талбайг улсын нөөцөд авсан үүнийг үндэслээд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарсан. “У” ХХК-ийн өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хассан. Энэ тухай мэдэгдлийг танай компанид хүргүүлсэн зэрэг үйлдлүүд нь огт тодорхойгүй байснаас гадна Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь үүнийг санаатайгаар нуун дарагдуулж байсан болно.

Бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр тухайн хариуцагч байгууллагын 2010 оны 02 дугаар сарын 04-өөс 2010 оны 04 дүгээр сарын 20 хүртэл хугацаанд Хайгуулын тусгай зөвшөөрлийг “У” ХХК-д олгоогүй захиргааны байгууллагын үйл ажиллагааг хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийг бүхэлд нь өнөөдрийг хүртэл хугацаанд авч үзэн бидний хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоос өмнө олгох хугацаа байсаар байхад яагаад манай компанид олгоогүй гэдгийг анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэлгүйгээр хэрэгт заавал хянагдаж тодруулах шаардлагатай байсан Засгийн газрын 191 дүгээр тогтоол, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 707 дугаартай шийдвэр зэргийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь өөрөө хэргийг нягт нямбай, гүйцэд үнэн зөв шийдвэрлэсэн гэх үндэслэл болохгүй байна.

Засгийн газрын 191 дүгээр тогтоолд хамрагдаж байгаа нөөцийн талбайн координатуудыг Төр, захиргааны ямар байгууллага гаргасан нь тодорхой бус, Аймаг, сумын орон нутгийн удирдлагууд болон Иргэдийн хурал нь орон нутагт байгаа талбайг улсын нөөцөд авах тухай ямар ч мэдээлэл байхгүй, тусгай зөвшөөрөл авахад бэлэн болсон байсан манай хайгуулын талбайн координатууд яаж хамрагдсан нь тодорхой бус зөвхөн Төр, захиргааны хэдхэн хүний сэтгэхүйгээр хийгдсэн хуульд харшлах үйлдэл гэдэг нь тухайн талбайнуудад төрөөс хоёр жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүйгээр нь нотлогдож байгаа юм.

Монгол улсын Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хууль УИХ-аас батлагдсанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох болоход өнөөдөр компаниудад авах хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай байхгүй, өөрөөр хэлбэл Засгийн газраас 191 дүгээр тогтоолыг хүчингүй болгож байж, олгоно гэж Уул уурхайн яамнаас мэдээлж байна.

Төр засгаас урьд нь хийсэн үйлдлээ засах хугацаа ойрхон байгаа мөн дээрх хууль бус ажиллагаануудыг анхан шатны шүүхээр хэргийг хянахад нягтлан шалгаж, холбогдох нотлох баримтуудыг албан ёсоор цуглуулан хэргийг дахин хянуулах шаардлагатай байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхэд дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “У” ХХК, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “А” нэртэй газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг ******* Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бүртгэлийн 247030Х дугаарт бүртгэсэн байна.

 

т

Нэхэмжлэгчээс, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөс 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагаар тасалбар болгон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон шийдвэр гаргасан. Булган аймгийн Засаг дарга энэ мэдэгдэлд санал өгөх эцсийн хугацаа 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дууссан. Гэтэл тус хэлтсээс манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хангалттай хугацаа байхад асуудлыг шийдвэрлэж өгөӨ|үй гэжээ.

******* Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс 9157.82 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой болохыг зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийж, солбицлуудыг шалгасны үндсэн дээр тогтоож, 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 6-1123 дугаар албан бичгээр мэдэгдлийг, талбайн зургийн хамт Булган аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн

  1. д заасан “...өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан шийдвэрлэх...”,
  2. д заасан “...тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага энэ талаар тухайн аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийн хамт хүргүүлэх...” үүргээ хэрэгжүүлсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар Булган аймгийн Засаг дарга ******* Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс ирүүлсэн мэдэгдэлд хариу ирүүлээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “...аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзэх”-ээр заасан хэдий ч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг ******* Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс шийдвэрлэх ёстой.

Гэтэл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4/139 дүгээр албан бичгээр “...2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цаг 00 минутаас эхлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх, шинээр олгох үйл ажиллагаа явуулахгүй байх”-ыг хариуцагчид үүрэг болгосон байна.

Мөн 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль батлагдан гарснаар нэхэмжлэгчийн 24703Х дугаар өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоогүй хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас 191

 

дүгээр тогтоол гаргаж, ашигт малтмал хайх, эрэх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авснаас бусад холбогдох хуулийн дагуу хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох боломжтой газрыг улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зорилгоор 5 жилийн хугацаатайгаар нөөцөд авахаар шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д "... Засгийн газар нь тодорхой газрыг нөөц болон тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх...’’, 13 дугаар зүйлийн 13.1.3-т “...улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх зорилгоор талбайг Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авах...” эрхтэй гэж заасантай нийцсэн байна.

‘Талбайг нөөцөд авах тухай” Засгийн газрын тогтоолын дагуу ******* Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 707 дугаар шийдвэр гаргаж, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “Ар тээл” нэртэй газар Засгийн газрын нөөцөд авах талбайд хамарсан тул “У” ХХК- ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 24703Х /ХА-016012/ дугаарт бүртгэгдсэн өргөдлийг бүртгэлээс хасаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс “өргөдлийг бүртгэлээс хассан тухай бидэнд мэдэгдээгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь өргөдлийг бүртгэлээс хассан талаарх мэдэгдлийг хариуцагч 2012 оны 10 дугаар сарын 6-6384 дүгээр албан бичгээр тус компанийн хаягаар шуудангаар хүргүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч дээрх мэдэгдэлтэй танилцсан хэдий ч өргөдлийг бүртгэлээс хассан талаар маргаагүй, нэгэнт өргөдөл бүртгэлээс хасагдсан байхад шүүх “У” ХХК-ийн Бүрэгхангай сумын нутаг “А” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг ******* Геологи уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 240 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН