Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 0000 |
Дугаар | 221/МА2013/03 |
Огноо | 2023-12-23 |
Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2013/03
2013 оны 12 сарын 23 өдөр Дугаар 03 Улаанбаатар хот
Д.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, гуравдагч этгээд Д.Э, Д.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 398 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, гуравдагч этгээд Д.Э, гуравдагч этгээд Д.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 152 дугаар захирамжийн Д.Ц-д холбогдох хэсгийг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01060**** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, хууль бусаар баригдсан үл хөдлөх хөрөнгийг албадан буулгахыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дүүргийн Засаг даргаас иргэн Д.Ц-д олгосон 2000 оны 010406**** дугаар бүхий гэрчилгээг загвар батлаад захирамжгүйгээр олгож байсан. Э.Б-д олгохдоо 2003 онд нөхөн олгосон бөгөөд газар дээр нь нарийн шалгалгүйгээр олгосны улмаас иргэн Д.Ц-ийн газар дээр давхардуулан олгосон гэж үзэж байгаа. Д.Ц-д олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Тиймээс Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Ц-ийн өмчлөгдсөн газарт давхардуулж иргэн Ж.Д-т нийслэлийн Засаг даргын 2004 оны 352 дугаар захирамжаар 546 м.кв газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн бөгөөд дээрх шийдвэрийг нийслэлийн Засаг даргын 2007 оны 105 дугаар захирамжаар хүчингүй болгож талбайг 319 м.кв болгон мэдээллийн санд өөрчлөх явцад Д.Ц-ийн кадастрын зургийг Д.Б-ийн өмчилсөн газар руу шилжүүлж 449 м.кв болгон өөрчлөлт оруулан бүртгэснээр газрын маргаан гарах үндэслэл болсон байна гэжээ.
Гуравдагч этгээд Д.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2012 оны 5 дугаар сарын 09-нд Д.Ц, н.Д нараас хашааны бичиг баримтыг үндэслэж мөн Чингэлтэй дүүргийн газрын мэргэжилтэн н.Ө-ээс ямар нэгэн маргаантай эсэх, нүүрний хашаа гэдэг нь үнэн болохыг өөрийн биеэр очиж кадастрын зургийг үзүүлж, шалгуулахад ямар нэгэн асуудал зөрчил байхгүй гэж мэдээлэл авсны үндсэн дээр 85,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлж худалдаж авсан гэжээ.
Гуравдагч этгээд Д.Ц шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 191 захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг газар давхацсан хэмжээгээр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 604 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, өөрийн газрыг 449 мкв хэмжээгээр баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 01 -ний өдрийн 398 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 152 дугаартай захирамжийн Д.Ц-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дүгээр захирамжийн иргэн Э.Б, Д.Б нарт холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын шийдвэрээр олгосон 2003 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 604 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2000 оны 01060**** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин шинэ акт гартал тус тус түдгэлзүүлж, нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан “тухайн газарт хууль бусаар баригдсан бусдын үл хөдлөх хөрөнгийг албадан буулгахыг даалгуулах” тухай нэхэмжлэл, гуравдагч этгээд Д.Ц-ийн гаргасан “Д.Ц-ийн хууль ёсоор өмчилж авсан газрын кадастрын зургийг 2004 оны 152 дугаар захирамжаар болон Газар өмчлүүлэх шийдвэрээр олгосон буюу 449 м.кв хэмжээгээр баталгаажуулан гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай бие даасан шаардлагыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Б давж заалдах гомдолдоо: Гуравдагч этгээд Д.Ц-д "Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 300 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрчилгээг 2000 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга олгосон.1994 оны Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.1-д заасны дагуу дээрх гэрчилгээ нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын хэдэн оны, ямар шийдвэрийг үндэслэн олгогдсон нь тодорхой биш байна. Гуравдагч этгээд Д.Ц-ийн газар эзэмших гэрчилгээний дагуу эзэмшиж байсан газраа өмчлөхийг хүсэж, эзэмшиж буй газрынхаа кадастрын зураг /хэргийн 37 дугаар хуудас/ хавсаргасан байдаг. Энэхүү зургийг харвал эзэмшил газрын хэмжээ нь 546.69 м.кв, нэг ч үл хөдлөх хөрөнгөгүй, нэхэмжлэгчийн газартай давхцаагүй, хил залгаа газар байна. Хэргийн 196 дугаар талд авагдсан гуравдагч этгээдийн өмчилсөн газрын кадастрын зургийг харвал 2 давхар байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй, нэхэмжлэгчийн газартай давхацсан, 449 м.кв газар байна. Энэ нь гуравдагч этгээд Д.Ц газар эзэмших гэрчилгээ, газар эзэмшлийн кадастрын зураглалаар баталгаажсан эзэмшиж байсан газраа өмчлөөгүй. Харин нэхэмжлэгчийн газар дээр барьсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө оруулан өмчлөх зорилгоор нэхэмжлэгчийн эзэмшиж, өмчилсөн газартай давхардуулан эзэмшиж байгаагүй газраа өмчилсөн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4-д заасан газар эзэмшүүлэх, өмчлүүлэхэд баримтлах үндсэн зарчмыг зөрчиж, хууль бусаар газар өмчилснөөс нэхэмжлэгчийн газар эзэмшиж, өмчлөх эрх зөрчигдсөн байна. Гуравдагч этгээд Д.Ц-д 2004 оны 04 сарын 09-ны өдрийн 152 дугаар захирамжаар, нэхэмжлэгчид 2004 оны 04 сарын 27-ний өдрийн 191 дугаартай захирамжаар маргаан бүхий газрыг өмчлүүлсэн байдаг. Үүнийг үндэслэн гуравдагч этгээд Д.Ц нь маргаан бүхий газрыг нэхэмжлэгчээс түрүүлж өмчилсөн гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчээс 2 сарын дараа маргаан бүхий газрыг өмчлөхөөр хүсэлт гаргасан гуравдагч этгээд Д.Ц-д өргөдөл өгснөөс хойш ердөө 20 хоногийн дараа буюу 2004 оны 04 сарын 09-ны өдрийн 152 дугаар захирамжаар газар өмчлүүлсэн. Харин нэхэмжлэгч маргаан бүхий газрыг өмчлөх өргөдлөө гаргаснаас хойш 3 сарын дараа буюу 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дүгээр захирамжаар, Ж.Д-т 2004 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 352 дугаар захирамжаар тус тус газар өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 -д заасан үндсэн зарчмыг зөрчиж, газар өмчлөх хүсэлт гаргасан дарааллыг үл харгалзан газар өмчлүүлсэн нь хариуцагч тал нэхэмжлэгчид тэгш бус хандсан болохыг харуулж байна. Гуравдагч этгээдийн өмчилсөн газар нь 1864231230**** нэгж талбарын дугаартай 546.69 м.кв газар бөгөөд 2004 онд газар өмчилсөн архивын зураг огт байдаггүй. Үүнээс харвал гуравдагч этгээд нь маргаан бүхий газрыг 2004 онд Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж, өмчилсөн бус 2004 оноос хойш хугацаанд газар эзэмших, өмчлөх баримтуудыг хууль бусаар нөхөн бүрдүүлсэн байж болзошгүй байна. 2012 онд А/462 дугаар захирамжаар баталгаажсан 449 м.кв газрын газар өмчлүүлэх шийдвэр нь 2004 онд, кадастрын зураглал, газар өмчлөх гэрчилгээ нь 2007 онд гарсан байгаа нь баримтууд хоорондоо зөрүүтэй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21, 22 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн. Д.Ц-ийн хууль ёсоор өмчилж авсан газрын кадастрын зургийг 2004 оны 152 дугаар захирамжаар болон газар өмчлүүлэх шийдвэрээр олгосон буюу 449 м.кв хэмжээгээр баталгаажуулж Д.Ц-ийн нэр дээр гаргуулахыг даалгах" гэсэн гуравдагч этгээд Д.Ц-ийн бие даасан шаардлага нь үндэслэлгүй, бодит байдлыг гуйвуулж байгаа нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. 2004 оны 152 дугаар захирамж, шийдвэрээр 449 мкв биш 546 мкв газрыг өмчлүүлсэн. Харин 449 мкв-аар газар өмчлүүлэх захирамж гараагүй байхад өмчлөлийн кадастрын зураглал, газар өмчлүүлэх шийдвэр зэрэг баримтыг хууль бусаар бүрдүүлж гэрчилгээ гаргуулж, бусдад худалдсан мөртлөө одоо л кадастрын зургийг 449 мкв-аар баталгаажуулж өг гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчид газар өмчлүүлсэн захирамж, шийдвэр хүчин төгөлдөр байхад газрын хэмжээ 457 мкв байснаа үндэслэлгүйгээр 145 мкв болж кадастрын санд бүртгэгдсэн шалтгаан нь мэдээллийн санд өөрчлөлт оруулах явцад нэхэмжлэгчийн газартай хил залгаа байрлах гуравдагч этгээд Д.Ц-ийн газар нэхэмжлэгчийн газар руу шахагдан давхацсан, хариуцагч талын буруутай үйл ажиллагаа байна гэдгийг хариуцагч тал тайлбарлаж байхад шүүх газар давхацсан шалтгааныг анхаарч үзэлгүйгээр өрөөсгөл байдлаар шийдвэрлэсэн байна. Д.Ц нь эзэмшиж байсан газраа өмчлөөгүй, бусдын газар дээр барьсан үл хөдлөх хөрөнгөө өмчлөхөөр хууль бус баримт бүрдүүлсэн, нэхэмжлэгчийн газар дээр барьсан үл хөдлөх хөрөнгө бүхий давхардуулан өмчилсөн газраа эзэмшиж байсан гэх боловч баримтаар нотлогдоогүй, газар өмчлөх гэрчилгээг хууль бусаар гаргуулсан байна. Гуравдагч этгээд хууль бусаар нэхэмжлэгчийн газартай давхцуулан өмчилсөн байхад маргаан бүхий газрын давхацсан хэсэг болох 289,6 м.кв газраас гуравдагч этгээдийн байшингийн суурь 76 м.кв-ыг хасаж, үлдсэн 213.6 м.кв-ыг талуудад тэнцүү хувааж шийдвэрлэсэн гэх боловч бодит байдал дээр нэхэмжлэгчид 251 м.кв, гуравдагч этгээдэд 345 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хууль ёсоор өмчилсөн нэхэмжлэгчийн газрыг гуравдагч этгээд хуулийн дагуу эзэмшиж, өмчилсөн нь нотлогдохгүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүй, үндэслэлгүй дүгнэлт гаргасан учраас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 398 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 аар зүйлийн 36.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Д.Э давж заалдах гомдолдоо: Цаг хугацааны хувьд иргэн Д.Ц-д 2004 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 152 дугаар захирамж буюу хамгийн эхэнд олгогдсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.Б-ийн нөхөр Э.Б-д газар олгосон 191 дүгээр захирамж нь 2004 оны 04 дүгээр 27-нд буюу цаг хугацааны хувьд сүүлд гарсан нь тухайн хоёр иргэдийн газар давхардах бус иргэн Д.Ц-ийн өмчлөлийн газар дээр захиргааны албан тушаалтан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасан газар эзэмшүүлэх. өмчлүүлэхэд баримтлах үндсэн зарчмыг зөрчин давхардуулан газар өмчлүүлсэн нь тодорхой байна. Д.Э миний бие "С" ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд компани Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу улсын бүртгэлийн гэрчилгээ нь тухайн иргэнийг тус газрын хууль ёсны өмчлөгч мөн гэдгийн баталгаа нь билээ. Иймээс би улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг зэргийг үндэслэн мөн Чингэлтэй дүүргийн газрын мэргэжилтэн н.Ө-ээс тухайн газар ямар нэг маргаантай эсэхийг тодруулахад ямар нэг зөрчилгүй гэснийг үндэслэн дээрх газрыг худалдаж авсан болно. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасанчлан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахад хуульд заасан тодорхой шат дамжлагуудыг дамждаг.Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийн хянан хэлэлцээд шийдвэр гаргахдаа гуравдагч этгээдээр оролцсон "С" ХХК-ийн захирал Д.Э миний хууль ёсоор шилжүүлж авсан өмчлөх эрхийн гэрчилгээг захиргааны албан тушаалтнаас шинээр акт гаргах хүртэл тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн явдал нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т заасныг зөрчиж шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэж болохоор байна. Учир нь миний бие Д.Ц-ээс 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 85 сая төгрөгийг бэлнээр төлж тус газрыг худалдаж авсан боловч өнөөдрийг хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа явдал нь тухайн газрын үнийн дүн болох 85 сая төгрөгийг компанийн үйл ажиллагаанд ашиглаж байсан бол ойролцоогоор 30 сая төгрөг, мөн хадгаламжид жилийн 1.2%-ийн хүүтэйгээр хадгалуулсан бол 18,360,000 төгрөгийн ашгийг ололгүй өнөөдрийг (18 сар) хүрсэн гэсэн үг юм. Мөн худалдаж авсан тухайн газарт компанийн үйл ажиллагааны хүрээнд бараа материал хадгалах агуулах, машины гарааш барьж ашиглах зэрэг хийгдэх байсан ажлууд өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа нь манай компанид төдий хэмжээний цаг хугацааны болон хөрөнгө мөнгөний хохирол учраад байна. Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүх “хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий газар дээр нь хэмжилт хийж, зохих журмын дагуу захиргааны акт дахин гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна" гэж шийдвэрлэсэн нь 499 мкв газрыг наян таван сая төгрөгөөр худалдаж авсан миний хувьд 1мкв газрыг 170,340 төгрөгөөр худалдаж авч байгаа бөгөөд дээрх байдлаар давхардсан гэх 289,6 мкв Д.Ц-ийн өмчлөлийг орон сууцны доорхи газрын хэмжээг хасаж үлдэх газрыг тэнцүү хуваавал миний худалдаж авсан газраас 106.8 мкв газар хасагдаж байгаа бөгөөд энэ нь надад 18.192.302 төгрөгийн хохирол учруулж байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж иргэн Д.Э миний нэр дээр гарсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Д.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Д.Ц-д газар өмчлүүлэхдээ хууль ёсоор эзэмшиж байсан, эзэмших гэрчилгээ бүхий газрыг өмчлүүлсэн. Д.Цэндсүрэн нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01060**** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Энэ эзэмшдэг газраа өмчилж авахаар хүсэлт гаргаснаар хуулийн дагуу зохих бүрдүүлэлтийг Нийслэлийн Газрын албатай хийж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 152 дугаар захирамжаар газар өмчлүүлсэн. Анх Д.Ц нь хэн ч гэрчилгээгээр эзэмшээгүй байсан газар, н.Д-ын хажууд суурьшиж байшин барьсан. Д-ынх баруун талын хашаа буюу ертөнцийн зүгээр баруун урд талд байрладаг. Д.Ц эрхийнхээ дагуу, амьдардаг газраа эзэмших хүсэлтээ гаргахад, өөр хэн нэгэн этгээд Чингэлтэй дүүргийн *-р хорооны Д-ийн *-*-д газар эзэмших хүсэлт гаргаагүй, хэн нэгний газартай давхцаагүй байсан. Д.Ц-г ирж суурьшихад Д.Б нь аавындаа амьдардаг байсан ба Б-ийн эсхүл Бн гэсэн Д-оос өөр, салангид газар байгаагүй. Манайх байшингаа барьж дуусахад манайтай алган Д-ын охин Д.Б-х байшин барьсан. Охиноо гэр бүлтэй нь тусад нь гаргая гэж ярихад нь бид ч дэмжиж, байшингийн суурь, нэг давхрынх нь материалыг өгч тусалж байсан. Э.Б, Д.Б нарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн дагуу 604 дугаар эрхийн гэрчилгээг 2003 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нөхөн олгосон байдаг. 52 дугаар захирамжийн дагуу гэрчилгээ нөхөн олгохдоо тухайн газрын хэмжээ, байршил, орчны байдал, давхцал зэрэгт судалгаагүй хандсан, иргэдийн өөрсдийн хэлсэн хэмжээгээр бичилт хийсэн зэрэг нь өнөөдөр иргэдийн дунд газрын маргаан үүсгэх үндэс болж байгаа ба давхцал байгаа эсэхийг судлалгүйгээр Д.Б нарт олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31,3-т заасан хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Хажуу талын хоосон хазгай газар Д.Ц буугаад өөрийн хүч хөдөлмөрөөр урагшаа налуу газрыг тэгшилж янзлан газар бий болгосон байдаг. Хэрэв ингэж тэгшилж янзлаагүй бол манайх гэж маргаад байгаа 900 мкв газар ч бодит байдал дээр байхгүй байх байсан. Одоо харин Д-ын газар Д.Ц-ийн газрын баруун талд, Д.Б нарын газар Д.Ц-ийн газрын зүүн талд нь гэж олгогдчихоод байгаа. Эндээс дүгнэхэд, Д.Б нарт эзэмшээд, өмчлөөд байх газар анхнаасаа байхгүй байсан гэдэг нь тодорхой байдаг. 449 мкв газрыг гуравдагч этгээд Д.Ц-д өмчлүүлэх тухай 2004 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон нийслэлийн Засаг даргын шийдвэр, 449 мкв хэмжээтэй, 1864231230**** нэгж талбарын дугаартай газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, 449 мкв хэмжээтэй, 1864231230**** нэгж талбарын дугаартай газрын байршлын кадастрын зураг зэрэг нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын архивд байхгүй гэсэн тул гуравдагч этгээд өөрт үлдсэн хуулбар хувиа гаргаж өгсөн. Д.Б-ийн аав Д-т Нийслэлийн Засаг даргын 2004 оны 352 тоот захирамжаар 546 мкв газрыг, кадастрын зурагт өөрчлөлт оруулсан үндэслэлээр 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 105 тоот захирамж, мөн өдрийн шийдвэрээр 319 мкв газрыг өмчилсөн байна. Нийслэлийн ЗД-ын 2004 оны 152 тоот захирамжаар Д.Ц-д олгосон газраа 352 тоот захирамжаар Ж.Д-т 546 мкв газрыг буюу Д.Ц-н газрын хэмжээгээр, нэг зургаар Д.Ц-ийн газрын 227.6 мкв газрыг давхар олгож болохгүй тул давхардлыг арилгаж шийдвэрлэсэн байна. Ингэж шийдсэнээр Д.Ц-ийн газар рүү баруун талаасаа илүү орсон хэсгийн хүчингүй болгож, Д.Ц-ийн газрын баруун талаар давхардал арилсан болохоос Д.Ц-ийн кадастрын зургийн зүүн талаар буюу Д.Б нартай залгаа зурагт ямар ч өөрчлөлт ороогүй юм. Энэ бүгдээс дүгнэхэд, Д.Б нарт анх бодит байдал дээр эзэмших 700 мкв газар байхгүй байсан, байшингаа тооцуулж, эзэмшлээ тогтоолгосон нь бодит хэмжээ нь 146 мкв байсан, эзэмших гэрчилгээний нөхөн олголтын аян өрнөж, нарийвчилсан судалгаа хийгээгүйг далимдуулж байхгүй хэмжээ хэлж, үндэслэлгүйгээр 700 мкв газар эзэмшсэн, өөрт олгогдох боломжтой нь 146 мкв байхад 5*15 буюу 375 мкв газар өмчлөх хүсэлт гаргасан ч мөн л бусдын газартай давхардуулан 457,7 мкв азар өмчлүүлсэн зэрэг нь тодорхой харагдаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр газар эзэмшиж, өмчилсөн байдлыг тогтоож өгч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 52 тоот захирамжаар олгогдсон 604 дугаар эрхийн гэрчилгээ Нийслэлийн Засаг даргын 191 тоот захирамжийн Э.Б, Д.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, маргаан бүхий захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.
дугаар захирамжийн Д.Ц-д холбогдох хэсгийг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01060**** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, хууль бусаар баригдсан үл хөдлөх хөрөнгийг албадан буулгахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Энэхүү 010601530 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Д.Ц “300 мкв”газрыг эзэмшиж байсан байхад Нийслэлийн Засаг даргын 152 дугаар захирамжаар “546 мкв” газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, ямар учраас газрын хэмжээг нэмэгдүүлсэн тодорхойгүй, улмаар захиргаа тухайн газар хэн нэгний эзэмшил, өмчлөлд байгаа эсэхийг хянаж шалгаагүй, хүсэлт гаргасан газар дээр хэмжилт хийгээгүй буруутай байна. Тухайн үед Д.Ц нь хууль ёсоор “300 мкв” газар эзэмших эрхтэй байсан бөгөөд “300 мкв”
газар өмчлөх тухай хүсэлт гаргасан байхад хүссэн хэмжээнээс хэтрүүлэн “546 мкв” газар өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасантай нийцэхгүй. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх” тухай шийдвэрт гуравдагч этгээд Д.Ц-ийн газрын хэмжээг өөр өөрөөр[1] буюу “546 мкв, 449 мкв” гэж заасан нь ойлгомжгүй, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 152 дугаар захирамжид газрын хэмжээг “546 мкв” гэж тогтоосноос зөрж байна.
Мөн 2004 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн газрын байршлын кадастрын зургаар Д.Ц-д 546 мкв газар[2], 2004 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн газрын байршлын кадастрын зургаар Д.Б-д 546 мкв газар[3], 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн газрын байршлын кадастрын зургаар 546 мкв газар гэж үйлдсэн атал эдгээр газар нь давхардсан, өөрөөр хэлбэл 3 хүнд 1 газрын байршлын кадастрын зургийг давхардуулан үйлдсэн байна.
Энэ нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан газар дээр.нь очиж хэмжилт хийх, координатжуулах, хянан шалгах үүргээ захиргааны байгууллагаас хэрэгжүүлээгүй болохыг нотолж байна.
191 захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг газар давхацсан хэмжээгээр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 604 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, өөрийн газрыг 449 мкв хэмжээгээр баталгаажуулахыг даалгах тухай бие даасан шаардлагыг гаргажээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 604 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгчид “700 мкв” газрыг эзэмшүүлж байсан хэр нь 2004 оны 191 дүгээр захирамжаар “457 мкв” газар өмчлүүлсэн нь мөн агуулгын хувьд ойлгомжгүй, ямар учраас газрын хэмжээг багасгаж олгосон тодорхойгүй, тухайн эзэмшихийг хүссэн газарт бусдын эзэмшил, өмчлөлд ороогүй, “700 мкв” газар бодитойгоор байсан нь эсэхийг хэмжиж шалгаагүй байна.
Мөн газар өмчлөх тухай хүсэлтэд нэхэмжлэгч газрын хэмжээг “375 мкв” гэж хүссэн байхад “457 мкв” газрыг өмчлүүлсэн бөгөөд захиргааны байгууллагаас яагаад хүссэн хэмжээнээс нэмэгдүүлж газар өмчлүүлсэн нь тодорхой бус болжээ.
Гэтэл Газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгчийг “146 мкв” газар өмчилдөг мэтээр бүртгэгдсэн нь газар өмчлүүлэх шийдвэр, захирамж, кадастрын зурагт заасан хэмжээнээс зөрүүтэй, чухам ямар бичиг баримтыг үндэслэн “457 мкв” газар “146 мкв” болж багассан нь ойлгомжгүй байна.
эзэмшүүлж, өмчлүүлэхдээ Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байх бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алины газар эзэмших, өмчлөх эрх нь зөрчилтэй, хоорондоо “289 мкв газрын хэмжээгээр давхацсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, тухайн газартаа 1997, 2000 оноос хойш амьдран сууж байгаа, үл хөдлөх хөрөнгө барьсан байгааг харгалзан, дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулан, дахин шинэ акт гаргах шаардлагатай.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “манайх түрүүлж газар өмчлөх
хүсэлт гаргасан тул Газрын тухай хуулийн эхэлж хүсэлт гаргасан дарааллаар нэхэмжлэгчид газрыг олгох ёстой” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2004 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр газар өмчлөх хүсэлт гуравдагч этгээд 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт гаргажээ. Гэвч энэхүү хугацаанаас өмнө нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх үүссэн байна. Тодруулбал гуравдагч этгээд Д.Ц нь 2000 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01060**** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 300 мкв газар эзэмших, нэхэмжлэгч Д.Б нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 604 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 700 мкв газар эзэмших эрхтэй байсан, тухайн газар дээрээ оршин сууж байжээ.
Гэрч Ж.Д-ын “...2000 оны 9 дүгээр сараас эхлэн Д.Ц-г өөрийн эзэмшлийн газрын дунд буулгасан” гэх мэдүүлгээс үзэхэд гуравдагч этгээд Д.Ц-г “2004 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө маргаан бүхий газарт амьдран суугаагүй” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй, Гуравдагч этгээд Д.Э-д хохиролтой холбоотой асуудлаа иргэний журмаар тусдаа нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Түүнчлэн нэхэмжлэгчийн “хууль бусаар баригдсан үл хөдлөх хөрөнгийг албадан буулгахыг даалгах” шаардлагын тухайд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “байшин барихыг зөвшөөрсөн, гэхдээ газар өмчилж авахыг зөвшөөрөөгүй” гэх тайлбараас үзэхэд тухайн үед байшин барихыг зөвшөөрч байсан атлаа одоо байшинг буулгахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй, мөн гуравдагч этгээдийн “газрын хэмжээг 449 мкв баталгаажуулахыг даалгах” тухай бие даасан шаардлагын тухайд: хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар дахин шалгах ажиллагааг захиргааны байгууллагаас явуулах шаардлагатай байх тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсэг, бие даасан шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
өдрийн 398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б, гуравдагч этгээд Д.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, гуравдагч этгээд Д.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарын тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.