| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 815 |
| Дугаар | 815 |
| Огноо | 2013-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2013 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 815
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянлиг сумын ........ оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянлиг сумын ........ оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох зээлээр авсан 175500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2013 оны 10 дугаар сарын 10 ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.******* нь 2013 оны 01 дүгээр сард 250000 төгрөг зээлж аваад, 74500 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 175500 төгрөгийг төлж барагдуулахгүй байх тул гаргуулна уу гэжээ.
Хариуцагч Ц.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Зээлээр авсан 175500 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 21 ний дотор төлж барагдуулах нь үнэн. Гомдол, санал байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ц.******* нь зээлээр авсан 175500 төгрөгийг нэхэмжлэгч М.*******д 2013 оны 11 дүгээр сарын 21 ний дотор төлөхийг зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.******* нь зээлээр авсан 175500 төгрөгийг нэхэмжлэгч М.*******д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.*******гоос 2957 төгрөг, төрийн сангийн данснаас 2957 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ц.******* нь энэхүү захирамжийг 2013 оны 11 дүгээр сарын 21 ний өдрийн дотор биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг нэхэмжлэгч М.*******д мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ