Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2016/ДШМ/009

 

З.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч  Х.Өрен, шүүгдэгч З.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолтой,  З.А, Н.Гд, Ч.Б, П.Г  нарт холбогдох эрүүгийн 201521000361 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Э, Ц.Д нарын давж заалдах гомдлыг  үндэслэн, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 40 настай, Увс аймгийн Улаангом сумын Буянт хороо 9 дүгээр багийн 7-10 тоотод амьдардаг, урьд нь 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РД:******регистрийн дугаартай, Борлууд овогт Нгийн Гд нь Ч.Бтой бүлэглэн согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн З.А, Н.Б нарыг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,  мөн Х.Гдын эзэмшлийн ************ дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 26 настай, Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт амьдардаг, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:********** регистрийн дугаартай, Бөхнүүд овогт Чүлсийн Б нь Н.Гдтой бүлэглэн согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн З.А, Н.Б нарыг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 28 настай, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:********** регистрийн дугаартай, Д овогт Згийн А нь Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ************ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний упмаас зам тээврийн осол гаргаж, Н.Бын амь нас хохироосон гэмт хэрэгт,

 

 Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 42 настай, Увс аймгийн Улаангом хотын тээврийн хороо 06-03 тоотод амьдардаг, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:****** регистрийн дугаартай, Ц овогт Пийн Г нь согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн    нутаг   дэвсгэрт    2015    оны    10 дугаар сарын    24-нөөс    25-нд    шилжих    шөнө  З.Аыг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1. Шүүгдэгч Чүлсийн Б, Нгийн Гд нарт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 2. Шүүгдэгч Д овогт Згийн Аыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Борлууд овогт Нгийн Гдыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,  Шүүгдэгч Бөхнүүд овогт Чүлсийн Быг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Ц овогт Пийн Гийг бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч З.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Н.Гдыг 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Ч.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч П.Гийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Гдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэж биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч З.А, Н.Гд, Ч.Б, П.Г нарт оногдуулсан хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гийн 21 хоног, Н.Гдын 45 хоног, Ч.Бын 45 хоног, З.Аын 41 хоногийн цагдан хоригдсон хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Н.Гдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Бод оногдуулсан  2 жилийн хорих ял, шүүгдэгч П.Гт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай. 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч З.Ааас 25176195 /хорин таван сая нэг зуун далан зургаан мянга нэг зуун ерэн таван/ төгрөг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цд олгож, түүний илүү нэхэмжилсэн 10063005 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 9. Шүүгдэгч Н.Гд, Ч.Б, П.Г нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжилсэн зардлын талаар нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.” гэж  шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цгийн өмгөөлөгч Д.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийг байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоогоогүй, хэргийн нотлогдож байгаа байдалд дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн,  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэхдээ хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч Н.Гд, Ч.Б нарын зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэтэрхий нэг талыг барьж, өмгөөлөгч Л.Гын өмгөөллийн үгийг сонсоогүй, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан гэрч, шүүгдэгч нарын хэнийх нь мэдүүлгийг хэрхэн үндэслэсэн нь тодорхойгүй, хэрэгт оролцсон этгээдүүдийн оролцоог тодорхойлоогүй, хохирогч хэний үйлдэл, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр амь насаа алдсан болохыг тогтоогоогүй, аль шүүгдэгчийн ямар үйлдэл хохирогчийн амь насаа алдсантай холбоотой болохыг тогтоогоогүй зэрэг алдаа гаргасан.

Хохирогч Н.Быг шүүгдэгч З.Аын машинд дайрагдан амь насаа алдсан гэж дүгнэсэн боловч нотлох баримтаар нотлож чадаагүй. Хэрэв хохирогч Н.Б шүүгдэгч З.Аын машинд дайрагдан амь насаа алдсан гэж үзвэл осол гарах үед байсан Н.Гд Ч.Б, П.Г, Э.Б, Т.Ж, А.С нар нь бусдын амь бие нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлээгүй орхисны улмаас хохирогчийн амь нас эрсдсэн нөхцөл байдал үүснэ. Тийм байхад энэ асуудлыг шалгалгүй орхигдуулсан.

Хохирогч Н.Б нас барсны улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хохирлын баримтыг бүрэн судалж тогтоогоогүй, шийтгэх тогтоолыг танилцуулах үед шийдвэрлэсэн хохирлын талаар шийтгэх тогтоолд зөрүүтэй бичигдсэн байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Э, хохирогч Б.Ц нар биечлэн оролцох хүсэлт гаргаж байна. Хохирогч Б.Ц нь өвчний учир унаагаар явах боломжгүй байгаа тул давж заалдах шатны шүүх хуралдааныг Ховд аймагт хийж өгнө үү.“ гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Д нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол нь бүхэлдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих хуулийн заалт хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хуульд байхгүй зүйл заалтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 25176195 төгрөгийг зөвхөн шүүгдэгч З.Ааар төлүүлэхээр заасан тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулгахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Улсын яллагч Ж.О, Г.Б нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 53 дугаар зүйлд зааснаар татгалзан гаргах хүсэлт гаргаж байхад шүүгч Д.А хуульд заасан журмаас гадуур захирамж гаргаж, хүсэлтийг хангахаас татгалзсан бөгөөд гомдол гаргах эрхээр хангаагүй.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулинд ажлын цагийг 8 цаг байхаар хуулчилсан байхад Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А 201521000361  дугаар эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагаас шөнийн 22 цаг хүртэл, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагаас 21 цаг 40 минут хүртэл хуралдуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Д нарыг 2 өдөрт 25 цаг, 40 минут хуралд суулгаснаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цгийн биеийн эрүүл мэнд муудаж, хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлж чадаагүй, хурлын дундуур шүүгчээс чөлөө авч, эмчилгээ хийлгэсэн.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллагдагчаар татсан З.Аыг ганцааранг нь иргэний хариуцагчаар татаж, шүүгдэгч Н.Гд, Ч.Б, П.Г нарыг үндэслэлгүйгээр шууд чөлөөлсөн нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах нэг дэх үндэслэл болж байна.

 Н.Бтай хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгосон  шийдвэртэй Э.Нийг иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоор өргөдөл гаргахад мөрдөн байцаагч Ш.С, прокурор Ж.О нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоохгүйгээр буцаасан нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах 2 дахь үндэслэл болж байна.

2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Ц.Д нар нь хохирогч Н. Бтай хамтын амьдралтай байдлаа тогтоолгосон Э.Нийг /Э.Нийн охин Н.Агийн эцэг нь Н.Б болохыг тогтоосон шүүхийн шийдвэртэй/  жич нэхэмжлэх эрхтэй, иргэний нэхэмжлэгчээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгайлан заалт болгон оруулах хүсэлт гаргасан боловч Э.Нийн хохирогч, иргэний нэхэмжлэгч байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан эрхээр хангаагүй нь хэргийг мөрдөн байцаалтад бусаах 3 дахь үндэслэл гэж үзэж байна.

20152100361 дүгээр эрүүгийн хэргийн материал, шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтад гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт хохирогч Н.Б нь хэргийн газар унасан, ухаан санаа муу байх үедээ яллагдагч Н.Гд, Ч.Б, П.Г, З.А, гэрч Т.Ж, Э.Б нарыг очиход өөртөө эмнэлэг, цагдаа дуудаж, тусламж үзүүлэхийг хүсээд, тухайн үед Н.Быг яллагдагч З.Аын кабинд оруулсан Н.Гд, Ч.Б, П.Г, З.А, гэрч Т.Ж, Э.Б нарын хэн ч хохирогчид тусламж үзүүлээгүй байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлд заасан бусдын амь биед аюултай нөхцөл байхад тусламж үзүүлээгүй гэсэн зүйл ангид заасан гэмт хэрэг  байхад мөрдөн байцаагч, прокурор нар Н.Гд, Ч.Б, П.Г, З.А, гэрч Т.Ж, Э.Б нарт Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах ажиллагааг дутуу хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах 4 дэх үндэслэл гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Ааас хохиролд 25176195 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд  Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хуульд тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг уг машиныг жолоодож явсан жолоочоор төлүүлэх тухай заалт байхгүй. Шийтгэх  тогтоолд яагаад гэм хорын хохиролоос илүү нэхэмжилсэн гэж үзэж 10063005 төгрөгийг хасах болсон үндэслэлээ заагаагүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цгийн биеийн байдлыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүх хуралдааныг Ховд аймагт хийх хүсэлтийг гаргаж байна.” гэжээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өнөөдөр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд З.А нарт холбогдох хэрэгт томилогдон оролцож байна. Улсын яллагч Ж.О яллах дүгнэлт үйлдэж энэ хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. З.Аын гэм буруугийн талаар өнөөдрийн шүүх хуралдаанд шинээр гарч ирсэн нотлох баримт байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлттэй байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай таалийгач хүү болон шүүгдэгч З.А хоёр багаасаа хамт өсөж, нэг сургуульд суралцсан багийн найзууд байсан. Би болон манай ах дүү, хамаатан садангууд, З.Аыг хүний амь насанд хүрсэн гэж хэлэхгүй байгаа. Шинжээчийн дүгнэлт гэсэн хуурамч зүйлээр З.А энэ хэрэгт буруутгагдаж явсан гэж бодож байгаа. З.Аын гэр бүлээс бидэнд 25,000,000 төгрөгийн хохирол бүрэн төлсөн. Бид өнөөдөр З.Аыг энэ танхимаас авч явмаар байна.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Энэхүү гомдлынхоо зарим хэсгээс яг одоо энэхүү шүүх хуралдаанд татгалзахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Би өдөр болгон үйлчлүүлэгтэй уулзаж ярилцаж байгаа. З.Аын ар гэрийхэн нь надад ирээд хохирлоо бүрэн төлсөн. Энэ тохиолдолд би энэ хэргийг дахин шалгуулаад нөхцөл байдлыг хүндрүүлээд баймааргүй байна гэж хэлсэн. Нөхцөл байдлыг хүндрүүлээд явах тусам бидний сэтгэхүйд сөрөг үр дагавар бий болж, бид дарамтнаас гарч чадахгүй байна гэсэн. Иймд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хохирлоо төлсөн гэх үндэслэлээр З.Аыг тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг хохирогч бид хоёр ярилцаад гаргаж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн өмгөөлөгч Д.Эийн давж заалдах гомдлоосоо татгалзаж байгаа талаарх тайлбарыг сонслоо. З.Аын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор З.Ад оногдуулсан хорих ялыг тэнцэн харгалзаж өгөхийг хүсэж байна. Мөн хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Н.Гд нь Ч.Бтой бүлэглэн согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн З.А, Н.Б нарыг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,  мөн Х.Гдын эзэмшлийн ************ дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэгт,

 Шүүгдэгч Ч.Б нь Н.Гдтой бүлэглэн согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн З.А, Н.Б нарыг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч З.А нь Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ************ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний упмаас зам тээврийн осол гаргаж, Н.Бын амь нас хохироосон гэмт хэрэгт,

Шүүгдэгч П.Г нь согтуугаар Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн    нутаг   дэвсгэрт    2015    оны    10 дугаар сарын    24-нөөс    25-нд    шилжих    шөнө З.Аыг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

   Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б, Н.Гд нарт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч З.Аыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Гдыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Ч.Быг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П. Гийг бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч З.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Н.Гдыг 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Ч.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч П.Гийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Гдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэж биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч З.А, Н.Гд, Ч.Б, П.Г нарт оногдуулсан хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гийн 21 хоног, Н.Гдын 45 хоног, Ч.Бын 45 хоног, З.Аын 41 хоногийн цагдан хоригдсон хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Н.Гдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Бод оногдуулсан  2 жилийн хорих ял, шүүгдэгч П.Гт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч З.Ааас 25176195 төгрөг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цд олгож, түүний илүү нэхэмжилсэн 10063005 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Гд, Ч.Б, П.Г нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжилсэн зардлын талаар нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

 Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч З.А нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цд төлүүлэхээр гаргасан хохирол болох 25176195 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Эрдэнчимэг нарын  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Б.Цгийн тодорхойлолтоор нотлогдож байна.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц шүүгдэгч З.Ааас хохирлоо бүрэн төлүүлж авсан ямар нэгэн гомдол саналгүй, түүнийг эдлэх ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэж шүүх хуралдаанд мадүүлсэн ба шүүгдэгч З.А нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хохирлыг бүрэн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж, энэ талаар анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч З.Аын өмчлөлийн 10 тооны үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Эрдэнчимэг, Ц.Д нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Н.Гдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Бод оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч П.Гт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4.-т зааснаар шүүгдэгч Н.Гдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Бод оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч П.Гт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч З.Ад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтнуудад хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.” гэж,

12 дахь заалтын “Шүүгдэгч З.Аын 10 тооны үхрийг битүүмжилсэн битүүмжлэлийг хэвээр үлдээж,” гэснийг “Шүүгдэгч З.Аын 10 тооны үх

рийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,” гэж тус тус өөрчилж, хохирогч Б.Ц болон түүний өмгөөлөгч Д.Э, Ц.Д нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр нь үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 300 дугаар зүйлийн 300.1.-т зааснаар З.Ад авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болтол түүнд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хоригдож байгаа шүүгдэгч З.Аыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨМИРБЕК

 

 

            ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

 

 

                                                                                    Д.КӨБЕШ