Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 58

 

**** нарын 24 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

БНМАУ-ын Ерөнхий шүүх таслах газрын 1932 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 216 дугаар тогтоолтой, **** нарын 24 хүнд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.  Биеийн байцаалт: /1932 оны байдлаар/

1.1. **** **** энэ жил 46 настай, Өмнөговь аймгийн **** сумын харьяат, ард, хар, бичиг үсэг мэдэхгүй, хөрөнгийн хувь 29, гэрийн дотор ам 5, Автономитын үед цэрэгт явж байсан боловч байлдаж байсан удаагүй, цэргийн занги тушаалтай явж байсан, урьд будаа тээхээр гадаадад хэдэн удаа явсан, өнгөрсөн 1931 онд хязгаар нэвтрэн явсан хэрэгт ял шийтгүүлсэн, “Шавагтай” хэмээх газраар нутаглан сууж буй, малын ажилд мэргэшсэн.

1.2. **** **** энэ жил 52 настай, Өмнөговь аймгийн Цогт сумын 1 дүгээр хорины харьяат, хамжлагагүй тайж, эцэг **** хөх номин жинсийг 24 настай залган зүүж явсан, хөрөнгийн хувь 30, ам бүл 2, эхнэр **** 48 настай, гэртээ малын ажилтай, Автономитын үед цэрэгт явж байсан, аль ч засгийн үед ял шийтгэлгүй, сонгуулийн эрхгүй, эдүгээ Шанхайн араар нутагладаг, баригдахын өмнө Дэлэгсамбын цэрэгт элсэн танай цэрэгт баригдан ирсэн.

 1.3. **** **** энэ жил 74 настай, Өмнөговь аймгийн Цогт сумын 18 дугаар хорины харьяат, ам бүл, эхнэр ****, хүү **** 14 настай, хүү **** 10 настай, охин **** 39 настай, хөрөнгийн хувь 150 гаруй, гишүүн бус, ном, бичиг үл мэднэ, урьд, эдүгээ албан тушаал хүлээж яваагүй, цэрэгт яваагүй, ял шийтгэлгүй, малын ажлаар амьдардаг, баригдахын өмнө ууланд оргон явсан.

1.4. **** ******** 26 настай, Өмнөговь аймгийн Цогт сумын 1 дүгээр хорины харьяат, ард, лам, хөрөнгө тэмээ 10 гаруй, адуу 6, хонь 50-иад, гэр 2, ам бүл , эх ****/*******/, ах ****, эхийн эгч ****, дүү ****, ****, охин ****, ****, *****, ****, **** нар болно. Төвд ном мэднэ, бага наснаас Далайн хийдэд суусан, мяндаггүй, жасын нярав байсан, гадаадад яваагүй, ял шийтгэлгүй, баригдахын өмнө гэртээ сууж байсан.

1.5. **** **** энэ жил 85 настай, Өмнөговь аймгийн Цогт сумын харьяат, ард, лам, гэрийн дотор ам 3, хөрөнгийн байдал: тэмээ 5, хонь, ямаа 30 шахам, сүм дээр байшинтай. Далай хийдэд дацангийн ловон тушаалтай, гэлэн мяндагтай явсан, хурал уншлагын ажилд мэргэжсэн, гадаадын *****д мөргөлөөр явж байсан, урьд ял шийтгэлгүй.

 1.6. **** **** 48 настай, Өмнөговь аймгийн Цогт сумын харьяат, ард, лам, гэрийн дотор ам 5, лам ****, лам ******, өндөр ********, эмэгтэй ******, хөрөнгийн хувь 70 гаруй. Далай хийдэд ловон тушаалыг хүлээж шавилан суудаг, төвд ном мэднэ, мэргэжсэн ажилгүй, гадаадад болон цэрэгт яваагүй, ял шийтгэлгүй, баригдахын өмнө гэртээ энгийн сууж байсан. 

1.7. **** **** 48 настай, Өмнөговь аймгийн Цогт сумын харьяат, ард, лам, ам бүл 5, хөрөнгө: тэмээ 10 гаруй, адуу 20 шахам, хөдөө гэр 1, хийдэд байшин, гэр нэжгээд. Далай хийдэд шавилан суудаг, цогчин жасын нярав тушаалтай, төвд ном муу мэднэ, мэргэшсэн ажилгүй, эзэрхгийн үед будаа авахаар урагшаа явж байсан, ял шийтгэлгүй.

1.8. **** “хүүхэн” хэмээх ****цэрэн 37 настай, Өмнөговь аймгийн Жавхлант сумын харьяат, ард, лам, гэрийн дотор ам бүл 15, эд нар Шанхайн өвөрт нутаглан буй, хөрөнгийн хувийг мэдэхгүй, төвд ном мэднэ, гишүүн бус, урьд ял шийтгэлгүй. Баригдахын өмнө Бага модны сүм дээр мяндаг тушаалгүй сууж байсан.

1.9. **** **** 37 настай, Өмнөговь аймгийн **** сумын 11 дүгээр хорины харьяат, язгуур ард лам, хөрөнгийн хувь 21, урьд ял шийтгүүлж явсан удаагүй, төвд бичиг мэднэ, гэрийн дотор ам 4. Үүнд: эх **** 77-той, ах лам **** 42-той, Дөчийн хийд дээр суудаг, эмэгтэй ****** 17 настай, малын ажилтай эдгээр нь одоо “*****” хэмээх газар нутаглан буй. Бага наснаас лам болж Дөчийн хийдэд шавилан суусаар эдүгээ хүрсэн, энэ завсар тус хийдэд да лам тушаал хүлээж нэг жил илүү болж буй.

1.10. ****ийн ****** 55 настай, Хөрөнгийн хувь 100 гаруй, хашаа, байшин нэжгээд, гэр 2, төвд ном мэднэ, онц мэргэжсэн ажилгүй, Гандан хүрээнд 22 жил сууж ирээд 10 гаруй жил Билгүүн хийдэд гавж мяндагтай шавилан сууж байна. Утай гүмбэн, Алшаа зэрэг газруудад 18,19 дүгээр онуудад жингээр явж байсан, баригдахын өмнө Билгүүн хийд дээр сууж байсан.

1.11. **** **** 70 настай, Өмнөговь аймгийн Жавхлант сумын харьяат, ард, хар, ам 5. Үүнд: эмэгтэй ******* 25 настай, **** 22 настай, **** 6 настай, **** 2 настай, эд нар малын ажилтай, Шанхайгаар нутаглан суудаг, хөрөнгөний хувь тэмээ 18, адуу 25, хонь зуу шахам, үхэр 7, гэр 1, бичиг мэдэхгүй, мэргэшсэн ажилгүй, гишүүн бус, одоо албагүй, гадаадад яваагүй, урьд албан тушаалгүй, цэрэгт яваагүй, ял шийтгэлгүй, баригдахын өмнө гэртээ байсан.

1.12. **** **** 60 настай, Өмнөговь аймгийн **** сумын харьяат, ард, хар, гишүүн бус, бичиг мэдэхгүй, ял шийтгүүлж яваагүй, хөрөнгийн орлого 1014 төгрөг, ам 5, чавганц **** 55 настай, малын ажилтай, лам **** 19 настай, Далай хийдэд суудаг, эмэгтэй ****** 17 настай, малын ажилтай, хөвгүүн **** 14 настай, Шанхайн араар нутаглан суудаг.

1.13. **** **** 50 настай, Өмнөговь аймгийн Цэций сумын харьяат, тайж, хар, ам бүл 4. Үүнд: эмэгтэй **** 18 настай, эмэгтэй ***** 16 настай, ****** 14 настай, эд нар малын ажилтай байсан, Шанхайгаар нутаглан суудаг, хөрөнгийн хувь 50 гаруй, гэр, байшин 1, бичиг мэдэхгүй, мэргэшсэн ажилгүй, гишүүн бус, одоо албагүй, гадаадад аян жингээр явж байсан, урьд албагүй, цэрэгт яваагүй, ял шийтгэлгүй, баригдахын үед оргож явж байсан.

1.14. **** **** энэ жил 23 настай, Өмнөговь аймгийн Цогт сумын 2 дугаар хорины харьяат, ард хар, ам бүл 3. Үүнд: эх ****** 58 настай, эцэг **** 69 настай, эд нар малын ажилтай, хөрөнгийн хувь 8, гэр 1, бичиг муу мэднэ, мэргэшсэн ажилгүй, эвлэлийн гишүүн, урьд албан тушаалгүй, нэг удаа гадаадад оргон гарч яваад баригдан ял шийтгүүлж явсан, одоо албан тушаалгүй, Тал хөнжлөөр нутаглан суудаг, баригдахын өмнө оргон явж байсан.

1.15. **** ****хайдав 73 настай Өмнөговь аймгийн Цэций сумын харьяат, гэрийн дотор ам 6, үүнд: дүү хүүхэн **** 43 настай, гэр зуур ажилтай, дүү **** 50 настай, лам, Онгийн хийд дээр суудаг, 10-аас дотогш насны багачууд 3, эдгээрийн биес урагш нүүж явж байсан, хаана очсоныг үл мэднэ, хөрөнгийн хувь 45, урьд ял шийтгүүлж яваагүй, Ширээт ламын Ламын хийд дээр ловон тушаалтай, баригдахын өмнө оргон тэрсэлж яваад танай цэргийн хүчинд автагдан ирсэн.

1.16. **** **** 47 настай, Өмнөговь аймгийн Цэций сумын **** даргын хорин, гэрийн дотор ам 3, эх ***** 68 настай, дүү ***** лам 17-той, эдгээрийн бие Шанхайн өвөр ***** хэмээх газар нутаглан сууна, язгуур ард лам, хөрөнгийн хувь 25, байшин 1, гэр 1, бусад зүйл зүйлийн хогшил буй, төвд ном бичиг мэднэ, мэргэшсэн ажилгүй, Ширээтийн хийдэд шавилан лам, да ламын тушаал хүлээж явсан, гадаадад 2 удаа жин тээж явж байсан, гадаадад ноднин жил оргон гарсан ****** хувилгааныг танина, ял шийтгэлгүй, баригдахын өмнө Ширээтийн хийд дээр сууж байсан.

1.17. **** **** / ****/ 43 настай, Өмнөговь аймгийн Цогт сумын 6 дугаар хорин, гэрийн дотор ам 4, үүнд: ******** чавганц 50 настай, хүү ***** 6 настай, эмэгтэй ******* 20 настай, эдгээрийн бие хөрөнгийн хамтаар “******" хэмээх газраар нутаглан агсан, одоо үгүй болсон дуулдана. Би язгуур ард лам, хөрөнгийн хувь 20, төвд бичиг мэдгэ, гадаадад яваагүй, мэргэшсэн онц ажилгүй, Аврахын хийдийн да ламын тушаалтай, мяндаггүй, өөрийн гэрээс баригдсан.

1.18. Аймаг, сум тодорхойгүй **** ****. / биеийн байцаалтгүй, хавтаст хэрэгт мэдүүлэг байхгүй, архивын баримтуудаас олдоогүй /

1.19. Аймаг, сум тодорхойгүй **** ****./ биеийн байцаалтгүй, хавтаст хэрэгт мэдүүлэг байхгүй, архивын баримтуудаас олдоогүй 

1.20. **** **** 51 настай, Өмнөговь аймгийн Жавхлант сумын харьяат, гэрийн дотор ам 4, дүү лам Шарав 46 настай, эмэгтэй ***** 48 настай, эмэгтэй **** 45 настай, эдгээр нь Галбын гурван модоор нутаглан буй, гишүүн бус, хөрөнгийн хувь 52, урьд ял шийтгүүлээгүй, цэрэгт яваагүй, гадаадад яваагүй, Бага наснаасаа модны сүмд Бага модны сүмд шавилан суусан, гэсгүй тушаалтай, баригдахын урьд Бага модны сүмд энгийн сууж байсан. 

1.21. **** **** 41 настай, Өмнөговь аймгийн Жавхлант сумын харьяат, ард, лам, ам 7, хөрөнгө тэмээ 9, хонь, ямаа 20 шахам, гэр 2, хашаа байшин 1, төвд бичиг мэднэ, гадаадад яваагүй, ял шийтгүүлээгүй, цэрэгт яваагүй, Бага модны сүм дээр гэсгүй ба найдан ламын тушаалыг удаа дараа хүлээж явсан, одоо тушаалгүй.

1.22. *******ын **** 41 настай, Өмнөговь аймгийн Жавхлант сумын харьяат, язгуур ард, төвд бичиг мэднэ, гэрийн дотор ам 9, хөрөнгийн хувь 100 гаруй, гадаадад явж байсан, урьд гэсгүй ба ламын тушаалтай явсан, одоо тушаалгүй, баригдахын урьд Бага модны сүм дээр энгийн сууж байсан. 

1.23. **** **** 36 настай, Өмнөговь аймгийн Булган сумын 3 дугаар хорин, ард лам, аль ч гишүүн бус, төвд ном мэднэ, гэрийн дотор ам 5, ах хар ***** нас 40, малын ажилтай, дүү эмэгтэй 21 настай, малын ажилтай, Базарын голоор нутаглана, хөрөнгийн хувь 15, урьд ял шийтгүүлж яваагүй, эрхээ хасагдсан, баригдахын өмнө Улаан эргийн хийдэд да ламын тушаалыг хүлээгээд 20 гаруй хоног болж байгаа.

1.24. ****гийн **** 47 настай, Өмнөговь аймгийн **** сумын харьяат, ард, лам, ам бүл 6, эх ***** 82, эгч **** 48, чавганц **** 56, дүү **** 19, эмэгтэй дүү ***** 27 настай, хөрөнгийн хувь 82, бага наснаас Хүж хийдэд шавилан суусан, нярав тушаалтай, төвд ном мэднэ, урьд ял шийтгэлгүй, Улаан Шанхайгаар нутаглан суудаг, баригдахын өмнө өөрийн гэр хөрөнгийн хамтаар гадаадад оргож явсан.

2. Үйлдэж, шийтгүүлсэн хэргийн талаар:

2.1. Нэр бүхий этгээд нар нь феодалын үндсийг довтлох хийгээд хөрөнгөтний хөгжлийг хязгаарлах шийдвэртэй довтолгооныг явуулж, хувьсгалын эргэлтийг гаргаж буй явдлыг занан хорсож, хувьсгалт засаг төрийг эсэргүүцэн устгахыг үндсэн зорилт болгож, тус улсаас урваж оргосон бөгөөд гадаадын эзэрхэг түрэмгий японы төлөөлөгч Банчин богдын зэрэг этгээд нарыг шүтэн хуйвалдаж, тус хувьсгалт орнуудыг эсэргүүцэн тэмцэхийг оролдож буй оргодол хувилгаан *******тай харилцаа холбоо байгуулах зэргээр хуйвалдан тус улсын дотоодод эсэргүү хүчийг идэвхтэйгээр нэгтгэн бүрдүүлж, нөгөөтээгүүр хязгаарын ард түмний дотор элдэв хувьсгалын эсэргүү хорт гүтгэлэг цуурхлуудыг гаргаж, ардуудыг хууран мэхлэх буюу айлгах зэргээр өөрийн хорт нөлөөнд татаж оруулахыг оролдож, оргодол *******ийн гар хөл болох оргодол дээрэмчдийг урин ирүүлж, тэд нарыг удирдах, хатгах зэргээр хязгаарын ардууд хийгээд албан ба аж ахуйн газруудыг дээрэмдэн сүйтгэх буюу хувьсгалч ажилчдыг алуулах, алах зэрэг явдлуудыг үйлдсэн. Хувьсгалт засаг төрийг эсэргүүцэн устгахыг хичээхдээ тэдний харгис том толгой лам нар шашин шүтлэгийг урвуулан хэрэглэж, түүгээр зэвсэг болгон ард түмний дотор эсэргүү ухуулгыг тарааж, ардыг мунхруулан өөрийн нөлөөнд татах зэргээр хүчийг бүртгэн, хувьсгалын олон дорд байгууллага ба ажилчин нарыг сүйтгэх зэргээр хувьсгалт засаг төрийг туйлын идэвхтэйгээр тэмцэж, ардын эрх чөлөөт байдал хийгээд амгалан байдлыг шууд алдагдуулахыг бүхий л хүчээрээ зүтгэж байсан гэмт хэрэгт холбогджээ. 

2.2. Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын байцаагч *****аас 1932 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Шүүх цаазын бичгийн 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 66, 99, 174 дүгээр зүйлүүдэд заасан гэмт хэрэг өдүүлсэн хэмээн ял төлөвлөсөн байна.

2.3. БНМАУ-ын Ерөнхий шүүх таслах газрын 1932 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 216 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45, 47, 49 дүгээр зүйлүүдэд заасан гэмт хэргийг өдүүлсэн 99 этгээдэд ял ногдуулж, 29 хүний нэр болон ялын хэмжээг тодорхой дурдсанаас: гэвхүй **** ****, занги **** ****, нударган **** ****, ловон **** ****, ловон **** ****, да лам **** ****, гавж ****ийн ****, лам **** ****, да лам **** ****, коопертивийн дарга **** **** нарыг Шүүх цаазын бичгийн 43, 45, 47 дугаар зүйлүүдийг баримтлан дээд хэмжээгээр, да лам **** ****, **** ****, **** ****хайдав, **** ****, да лам **** ****цэрэн, гэвхүй **** **** нарт Шүүх цаазын бичгийн 43, 45, 47 дугаар зүйлд зааснаар тус бүр 10 жил хорих, тайж **** ****, нярав **** **** нарт Шүүх цаазын бичгийн 43, 46, 47, 49 дүгээр зүйлд зааснаар тус бүр 5 жил хорих, **** ****, **** **** нарт 3 жил хорих, тайж ****гийн ****, **** **** нарт тус бүр 2 жил хорих,  **** ********д 1 жил хорих ял тус тус шийтгэж, ********ын ****д тэнсэн харгалзах ял тус тус оногдуулсан байна.

3. Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгалын асуудал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “БНМАУ-ын Ерөнхий шүүх таслах газрын 1932 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 216 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45, 47, 49, 51 дүгээр зүйлүүдэд заасан гэмт хэргийг өдүүлсэн нэр бүхий 24 хүнд дээд хэмжээний ял, хорих ял оногдуулах ба хорих ялыг тэнсэж хилсээр шийтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын 468 дугаартай хэрэгт хийсэн үзлэгээр **** нарын дээрх хүмүүс нь гадаадад оргон гарсан дээрэмчин *******, ****** нарын хорт цуурхал, ятгалга, сүрдүүлэгд автан, нам засгаас шашин сүм хийд, лам нар, хөрөнгө чинээтэй болон язгуур угсаатай хүмүүсийн талаар авч хэрэгжүүлж байсан алдаатай бодлого, нугалаа завхралын улмаас төрд итгэх итгэл алдарч, ******** нарыг дагалдан, улсын хил хууль бусаар нэвтэрч, гадаадад гарахаар, гэр хөрөнгөөр урагш нүүн, ***** гэх газар бөөгнөрч, хил гарч чадалгүй баригджээ. Эл хэрэгт нь **** нарын хүмүүсийг 1932 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тус бүрээс 1-7 удаа байцааж мэдүүлэг авснаас өөр тэднийг дайчлан баривчилсан, урьдчилан хорьсон, таслан шийтгэсэн тогтоол, нэгжсэн, хураасан акт бусад баримт шийдвэр байхгүй, З. ****, У. **** нарыг хэрэгт холбогдуулан байцаасан мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй, дээрх 24 хүний мэдүүлгийг хөндлөнгийн хэн нэгнээр гэрчлэн нотлуулсан баримт байхгүй, зөвхөн өөрсдийнх нь мэдүүлэгт үндэслэн ял төлөвлөж, шийтгэсэн байна
*******, ******, ******* нарын удирдлагаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хил хамгаалагч, сумын дарга, нам, эвлэлийн идэвхтэн болон Дотоодыг хамгаалах газрын ажилтныг алсан, Жавхлант сумын захиргаа, хоршоог галдан шатааж, дээрэмдсэн ****, *****, *****, ******, *****, ******, ******, *******, ****, ****** нарт холбогдох мөрдөн байцаалтын хэргүүдэд үзлэг хийхэд

-Өмнөговь аймгийн харьяат *****ийн 1946 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлэгт “ **** сумын дарга *****, мөн сумын ард *****, ***** нарын 6 хүнийг баривчилж, “*******” гэдэг газар бүгдийг алж устгасан. ***** би ********той хамтарч сумын дарга *******ийг чулуугаар цохиж алсан ба бусдыг манай нөхөд алсан” гэжээ. /мөрдөн байцаалтын 8791 дугаартай хэрэг, 2 дахь хх-ийн 179-182 дугаар хуудас/

-Өмнөговь аймгийн харьяат *****ын мэдүүлэгт “ ****, ****** нараас нэр мэдэхгүй 6 хүнийг алахаар хуваарилсан. *****, ****, ****** нар сумын дарга ***** нарын 3 хүнийг алахаар авч явсан, би авч явсан хүүхнээ буу зэвсэг байгаагүй учир чулуугаар дарж алсан. Сумын дарга ****ийг ногоон ***** боож алсан...” гэжээ. /мөрдөн байцаалтын 9115 дугаартай хэрэг, 2 дахь хх-ийн 187-195 дугаар хуудас/. 

-Өмнөговь аймгийн харьяат ****ы 1955 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн мэдүүлэгт “******, *****, ****** нарын хамтаар Дотоодыг хамгаалах газрын төлөөлөгч ****** нарын 2 хүнийг буудан алсан, мөн *** нь Жавхлант сумын дарга ****ыг буудан алсан”, “***** би ****нарын хамт Жавхлант сумын төвийн гэрүүд рүү буудаж, дайран орж, ....сумын захиргаа ба намын үүр, хоршоо зэрэг нэлээд хэдэн гэр, мөн хоршооны эд бараанд гал оруулан шатаасан...” гэжээ. /мөрдөн байцаалтын 14359 дугаартай хэрэг, 2 дахь хх-ийн 173-178 дугаар хуудас/.

-Өмнөговь аймгийн Жавхлант сумын харьяат, хувилгаан ******, сумын дарга **** нар 1931 онд 30 гаруй өрх айлыг дагуулан улсын хил хууль бусаар нэвтэрч Өвөрмонголын Дунд гүний хошуунд суурьшиж, халхаас очсон хүмүүсээр шар цэрэг гэгчийг байгуулсан байна. Шар цэргийг *****, болон монголоос оргож очсон Цогт сумын харьяат ******, ****** нар толгойлон удирдаж, удаа дараа Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, зэвсэгт дээрэм хийх, хүн алах, нутгийн иргэдийн дунд элдэв худал цуурхал тараах, ятгах, айлган сүрдүүлж хил давуулан нүүлгэх гэмт хэргүүдийг үйлдэж байжээ.

******, тайж *****, ******, ******, ****** нараар толгойлуулсан зэвсэглэсэн 47 этгээд хилийн цаана орхисон төрөл төрөгсөд, эд хөрөнгөө авах, нутгийн 300 гаруй айл өрхүүдийг олноор нь хил давуулж нүүлгэх, *****, ****, ***** сумдыг дээрэмдэх зорилгоор 1932 оны 3 дугаар сарын 17-ны шөнө Өмнөговь аймгийн **** сумын “******” гэх газраар хил нэвтэрч, Жавхлант сумын төв, Дэрсний хоршоо, Улаан толгойн хоршоог дээрэмдэн, шатааж, Өмнөговь аймгийн Дотоодыг хамгаалах газрын төлөөлөгч ********, бага дарга *****, Жавхлант сумын дарга *****, **** сумын дарга ****, ХЗЭ-ийн үүрийн дарга ******* нарыг алж, ****, ***** сумдын айлуудыг хил нэвтрүүлж нүүлгэхээр ятгаж, ухуулах, айлган сүрдүүлэх зэрэг аргаар **** нарын 300-аад өрхийг гэр, хөрөнгийн хамт “*****” хэмээх газарт бөөгнөрүүлж, хил нэвтрэхийг завдан, хилийн цэрэг болон тэдний үйлдлийг таслан зогсоохоор томилогдсон отрядтай тулгаран буудалцаж, ****** нарын дээрэмчид болон 200-аад хүн хил нэвтэрч, бусад **** нарын айл өрхүүд хилийн наана үлдсэн болох нь мөрдөн байцаалтын хэргийн материалуудаар тогтоогдсон байна.
**** нарын дээрх нэр бүхий 24 хүн нь *******, тайж ******, *******, ****, ****** нартай хамтран айл өрхийг хил нэвтрүүлж, нүүлгэх явдлыг зохион байгуулах, хоршоо хамтралыг дээрэмдэх, хүн алахад оролцсон гэх баримт хэргийн материалууд болон архивын баримтуудаар тогтоогдоогүй. *****ийн ****** буюу ******д холбогдох мөрдөн байцаалтын 9116 дугаартай хэрэгт хийсэн үзлэгээр **** нарын дээрх нэр бүхий 24 хүний талаар ямар нэгэн баримт илрээгүй бөгөөд *******, ******* нар 1934 оны эхээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдаж алагдсан, ******* нь гадаадад байхдаа нас барсан гэжээ. /2 дахь хх-ийн 15-18 дугаар хуудас/
Дээрх 24 хүнээс тараасан цуурхал гэгч нь тухайн цаг үед ард олны дунд нийтээр яригддаг л байсан зүйл бөгөөд энэ яриануудын улмаас засаг төр, нийгэм иргэдэд ямар хор хохирол учирсныг тухайн цаг үед тогтоогоогүй бөгөөд одоо тогтоох ч боломжгүй юм. **** нарын хэргийг таслан шийтгэсэн Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1932 оны 111 дүгээр тогтоолыг байгаа эсэхийг шалгахад Үндэсний төв архив, Тусгай архив, Шүүхийн төрөлжсөн архив, Эрүүгийн хэргийн архив, Өмнөговь аймгийн архив, Өмнөговь аймгийн шүүхийн архив, Батлан хамгаалахын архив, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архивын баримтуудаас олдоогүй. **** нарын 24 хүний 1932 онд холбогдох хэрэг цагаадсан тухай мэдээлэл ЦАУЗБУК-ын хэлмэгдэгсдийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. /11 дэх хх-ийн 77-80 дугаар хуудас/ Дээрх нэр бүхий 24 хүний үйлдсэн гэмт хэргийн санаа зорилго, тухайн нийгэмд учруулсан хор хохирлыг тогтоогоогүй, хэрэгтний мэдүүлгийг хөндлөнгийн баримт, гэрчийн мэдүүлгээр нотлоогүй, зөвхөн өөрсдийнх ярьсан зүйл, мэдүүлгийг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн.../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна. **** нарын нэр бүхий 24 хүнд ял хилсээр шийтгэсэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсгийн б/-д зааснаар түүнийг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байна. **** нарын нэр бүхий 24 хүнд БНМАУ-ын Ерөнхий шүүх таслах газрын 1932 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 216 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45, 47, 49, 51 дүгээр зүйлүүдэд зааснаар ялын дээд хэмжээ болон хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж, хилсээр шийтгэсэн тогтоолыг хүчингүй болгож, нэр бүхий 24 хүнийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1, /Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсгийн б/ болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

4. Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгалын асуудал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх хэсгийн б/ болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

5. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “улс төрийн хилс хэрэг гэж тухайн үеийн эрүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлсэн хэргийг”, мөн зүйлийн 3.1.2-т “улс төрийн хэлмэгдүүлэлт гэж хүнийг нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан нам, төр, нийгэмд аюултай этгээд гэж тооцож, улс төрийн буюу төрийн эсрэг гэх гэмт хэрэгт хууль бусаар холбогдуулж, шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд зохиомол хэрэг, гүтгэлэгт үндэслэсэн албадлагын арга хэмжээг” ойлгохоор нэрлэн зааж хуульчилсан.

Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтын б/-д шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1926 оны “Шүүх цаазны бичиг” /1929 онд нэмэн найруулсан/-ийн 7 дугаар бүлгийн 42-49, 8 дугаар бүлгийн 50-52 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь хэргийг шинэ нөхцөл байдлын улмаас сэргээн хэлэлцэх үндэслэл болох талаар тодорхой заажээ.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах, хэргийг прокурорт буцаах журамтай хэдий ч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан нөхцөл байдлууд нь зөвхөн хэргийг шинээр хэлэлцэх үндэслэлд хамаарах бөгөөд уг хуулийн 8 дугаар зүйлийн8.1-д “Улсын дээд шүүх улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн этгээдэд холбогдох хэргийг хянан үзэж хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдвол хилс хэргийг хэрэгсэхгүй болгож уг этгээдийг цагаатгах, эсхүл хилс хэрэгт ял шийтгүүлсэн нь тогтоогдоогүй бол гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсэн тусгайлсан зохицуулалтай. 

6. Нэр бүхий этгээдүүдийг феодалын үндсийг довтлох хийгээд хөрөнгөтний хөгжлийг хязгаарлах шийдвэртэй довтолгооныг явуулж, хувьсгалын эргэлтийг гаргаж буй явдлыг занан хорсож, хувьсгалт засаг төрийг эсэргүүцэн устгахыг үндсэн зорилт болгож, тус улсаас урваж оргосон бөгөөд гадаадын эзэрхэг түрэмгий японы төлөөлөгч *****ын зэрэг этгээд нарыг шүтэн хуйвалдаж, тус хувьсгалт орнуудыг эсэргүүцэн тэмцэхийг оролдож буй оргодол хувилгаан ********тай харилцаа холбоо байгуулах зэргээр хуйвалдан тус улсын дотоодод эсэргүү хүчийг идэвхтэйгээр нэгтгэн бүрдүүлж, хувьсгалт засаг төрийг эсэргүүцэн устгахыг хичээхдээ тэдний харгис том толгой лам нар шашин шүтлэгийг урвуулан хэрэглэж, түүгээр зэвсэг болгон ард түмний дотор эсэргүү ухуулгыг тарааж, ардыг мунхруулан өөрийн нөлөөнд татах зэргээр хүчийг бүртгэн, хувьсгалын олон дорд байгууллага ба ажилчин нарыг сүйтгэх зэргээр хувьсгалт засаг төрийг туйлын идэвхтэйгээр тэмцэж, ардын эрх чөлөөт байдал хийгээд амгалан байдлыг шууд алдагдуулахыг бүхий л хүчээрээ зүтгэж байсан гэм буруутай гэж БНМАУ-ын Ерөнхий шүүх таслах газрын 1932 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 216 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45, 47, 49 дүгээр зүйлүүдэд заасан гэмт хэргийг өдүүлсэн 99 этгээдэд ял оногдуулж, **** ****, ловон **** ****, ловон **** ****, да лам **** ****, гавж ****ийн ****, лам **** ****, да лам **** **** / ****/, коопертивийн дарга **** **** нарыг Шүүх цаазын бичгийн 43, 45, 47 дугаар зүйлүүдийг баримтлан дээд хэмжээгээр, да лам **** ****, **** ****, **** ********, да лам **** ******, гэвхүй **** **** нарт Шүүх цаазын бичгийн 43, 45, 47 дугаар зүйлд зааснаар тус бүр 10 жил хорих, нярав **** **** нарт Шүүх цаазын бичгийн 43, 46, 47, 49 дүгээр зүйлд зааснаар тус бүр 5 жил хорих, **** ****, **** **** нарт 3 жил хорих, тайж ****гийн ****, **** **** нарт тус бүр 2 жил хорих ял тус тус шийтгэж, ****ын ****д тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгэсэн байна.

БНМАУ-ын Ерөнхий шүүх таслах газрын 1932 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 216 дугаар тогтоолоор дээрх нэр бүхий 19 хүнийг 1926 оны Шүүх цаазын бичгийн 43, 45, 46, 47, 49, 51 дүгээр зүйлүүдэд тус тус заасан үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтын б/-д тодорхойлон зааснаар тэднийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байна.

Дээрх нэр бүхий 19 хүн нь *****, тайж *****, *****, *****, ***** нартай хамтран айл өрхийг хил нэвтрүүлж, нүүлгэх явдлыг зохион байгуулах, хоршоо хамтралыг дээрэмдэх, хүн алахад оролцсон гэх баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, тэднийг байцааж мэдүүлэг авснаас өөр хөндлөнгийн хэн нэгнээр гэрчлэн нотлуулсан баримт байхгүй, зөвхөн өөрсдийнх нь мэдүүлэгт үндэслэн ял төлөвлөж, шийтгэсэн талаар бичсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй болжээ.

7. Харин **** нарын 24 хүнд холбогдох хэргийн цагаатгал хариуцсан прокурорын бичсэн дүгнэлтэд тусгагдсан **** ****, **** ****, **** ****, **** ****, **** ********** нарын үйлдсэн гэмт хэргийн санаа зорилго, тухайн нийгэмд учруулсан хор хохирлыг тогтоогоогүй, хэрэгтний мэдүүлгийг хөндлөнгийн баримт, гэрчийн мэдүүлгээр нотлоогүй, зөвхөн өөрсдийнх нь ярьсан зүйл, мэдүүлгийг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр шийтгэсэн гэх агуулга бүхий хууль зүйн үндэслэлээр тэднийг улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх нөхцөл байдал, үндэслэл хэргийн материалаас тогтоогдохгүй байна.  

БНМАУ-ын Ерөнхий шүүх таслах газрын 1932 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 216 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45, 47, 49 дүгээр зүйлүүдэд заасан гэмт хэргийг өдүүлсэн гэвхүй **** ****, занги **** **** нарыг Шүүх цаазын бичгийн 43, 45, 47 дугаар зүйлүүдийг баримтлан дээд хэмжээгээр, **** ****д Шүүх цаазын бичгийн 43, 45, 47 дугаар зүйлд зааснаар 10 жил хорих, тайж **** ****д Шүүх цаазын бичгийн 43, 46, 47, 49 дүгээр зүйлд зааснаар 5 жил хорих, **** ******д 1 жил хорих ял тус тус оногдуулсан тухайн үеийн хуулийн зүйл, заалт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтын б/-д заасан хуулийн үйлчлэх хүрээнд хамаарч байгаа боловч тэдний үйлдлийг үгүйсгэх, няцаах нөхцөл байдал, түүнчлэн гэм буруугүй болохыг нотлон харуулахуйц баримт хэрэгт авагдаагүй байна.

Учир нь * **** “...*****, тайж ****, ******, *****, ***** нар тэргүүтэй 10-аад хүмүүс манай гэрт ирсэн. Тэд нартай нэгэн үл таних халимагтай хүн хамт явсанд би “мухар толгойтныг алахгүй юунд дагуулан явж буй, эднийг үзэгдсэн газар нь буудан алах хэрэгтэй” хэмээн хэлсэнд тэд одоо ална хэмээж байсан. ...Би эсэргүү дээрэмчидтэй хуйвалдан хувьсгалч ажилчныг үзсэн газарт нь толгойг нь хага буудаж алах хэрэгтэй хэмээн тэдэнд сануулга болгон хэлж, хувьсгалт засаг төрд тэрслэн явсан...”, ** **** “...Би гадаадаас ирсэн **** нарын цэрэгт айл аймгийг цуглуулан явсаар хуучин тооллын 22-ны өдөр бага үдийн үед Лүнгийн ууланд танай хэсэг цэрэгтэй учран буудалцан нэлээд болсон, манай талд хурдан буу 3, цахиур буу 3 бүгд 6 буутай, надтай нийлээд 20 хүн байсан. Үүнд гадаадаас ирсэн ****, баян *****ын *****, *****, **** нар буутай, **** буугүй, *****, ***ын ****, ******, ******ын *****, ******ийн ******, ******, ******, ******, ******, ****** нар явсан. Би эдний морьдыг барьж байсан, хувьсгалт хуульд тэрсэлж буу зэвсгийг хэрэглэн бусдын амийг хорлох хэрэгт битүүгээр тусалж явсан...”, Ж. **** “...Миний бие ******ын хамтаар ****** хоршоог дээрэмдэн хүчин хавсарч мөн хоршооны албан хаагчдыг дайчлан авч хүлэлцсэн ба мөн тэдний эсэргүү нарт хавь ойрын айл ардууд ба албан газруудыг тэнд энд буй гэх буюу тийм хүн төдий буутай тэнд явж байна гэх зэргээр газарчлан явсан. Анх удаа албаны хүн очиж барихад худал хэлж нэрийг нуусан...”, Г. **** “... ****гийн **** хэмээхтэй тааралдан, мөн түүнтэй хоёулаа цааш явж байтал нөхөр ****гаас хэлэх нь энэхүү Лүнгийн хурал дээр буугаад явъя гээд очтол тэрхүү хурал дээр хойд зүгээс үлэмж олон морьтой хүмүүс ирж байхыг үзээд юун хүмүүс вэ гэж асуутал ******н ******, ******, **** нар **** зэрэг 5 хүмүүсийг барин авчраад, тус хийдийн газар нэгэн эзэнгүй байшингийн өмнө байхыг нь үзээд, зогсож байтал **** сумын дарга Мөнхийн бие урд зүгээс ирэхэд нь түүнийг барин авч, 6 хүнтэй нэгэн байшинд хүлж орхисон болно. ...Лүнгийн хурал дээр очвол мөнөөх 6-г алахаар “******” хэмээх газар явсан болно. Иймд ******аас хэлсэн нь бид 1, 2 хүнийг нь алах болно. Иймд тэр 2-ын нэгийг нь алсугай хэмээсэн тул тэднийг дагаж бид хоёрт нэгэн хүнийг авчраад өгсөнд бусад 5-ийг нь аваад явсан болно. Бид 2 түүнийг алах тухайд халшран суутал ****** ирээд ташуураар цохиж алсан болно. Ингээд буцаад Лүнгийн хурал дээр би ****гийн хамт явж очоод буцсан болно...”, **** “...Одоо эд нар энэ засаг төрөөс урваж, гадаадад оргож гараад, гадаадын дайсантай нийлж, гэдрэгээ эсэргүүцэх гэж буй этгээд нар байна. **** би эд нарын итгэмжит хүн болох учраас тийнхүү надад захидал ирүүлсэн ба түүнийг би хүлээн авч, хэрхэх тухай мөн өөрийн итгэмжит нөхөд гэвхүй ****, ****, унзад ****** нартай зөвлөлдөн хэлэлцэж байсан учраас тэр билээ...” гэж тус тус мэдүүлж байжээ.

7.1. Хэрэгт ******, ******, ******, хувилгаан ******, сумын дарга **** нарын мэдүүлэг авагдсан байхаас гадна ******, тайж ******, ******, ******, ****** нараар толгойлуулсан зэвсэглэсэн 47 этгээд хилийн цаана орхисон төрөл төрөгсөд, эд хөрөнгөө авах, нутгийн 300 гаруй айл өрхүүдийг олноор нь хил давуулж нүүлгэх, ******, ****, Цэций сумдыг дээрэмдэх зорилгоор 1932 оны 03 дугаар сарын 17-ны шөнө Өмнөговь аймгийн **** сумын “******” гэх газраар хил нэвтэрч, Жавхлант сумын төв, Дэрсний хоршоо, Улаан толгойн хоршоог дээрэмдэн, шатааж, Өмнөговь аймгийн Дотоодыг хамгаалах газрын төлөөлөгч ******, бага дарга ******, Жавхлант сумын дарга ******, **** сумын дарга ******, ХЗЭ-ийн үүрийн дарга ****** нарыг алж /заримыг чулуугаар цохиж алсан/, ****, Цогт сумдын айлуудыг хил нэвтрүүлж нүүлгэхээр ятгаж, ухуулах, айлган сүрдүүлэх зэрэг аргаар **** нарын 300-аад өрхийг гэр, хөрөнгийн хамт “******” хэмээх газарт бөөгнөрүүлж, хил нэвтрэхийг завдан, хилийн цэрэг болон тэдний үйлдлийг таслан зогсоохоор томилогдсон отрядтай тулгаран буудалцаж, ****** нарын дээрэмчид болон 200-д хүн хил нэвтэрч, бусад **** нарын айл өрхүүд хилийн наана үлдсэн болох нь хэргийн материалуудаар тогтоогдсон байна. 

7.2. Нэгэнт тогтоогдсон дээрх ******, тайж ******, ******, ******, ****** нартай хамтран айл өрхийг хил нэвтрүүлж, нүүлгэх явдлыг зохион байгуулж, хоршоо хамтралыг дээрэмдсэн, төр засгийн төлөөлөгчийг алсан, тэдний үйлдлийг таслан зогсоохоор томилогдсон отрядтай тулгаран буудалцсан үйл баримт болон тухайн үеийн нөхцөл байдалд гүйцэтгэсэн өөрсдийн үүрэг, гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг зааж зөвлөсөн, мөн дэмжин ард түмний дотор ухуулгыг тарааж, мунхруулан гэмт этгээдүүдийн нөлөөнд татах гэмт үйлдлээ харилцан гэрчилсэн С. ****, М. ****, Ж. ****, Г. ****, **** нарын мэдүүлгийг үгүйсгэх, хууль бус аргаар зохиомлоор хэргийг бүрдүүлсэн, тэдний гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэхүйц байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл С. ****, М. ****, Ж. ****, Г. ****, **** нарт тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүх цаазын бичгийн 43, 45, 47, 49 дүгээр зүйлүүдэд заасан гэмт хэргийг өдүүлсэн гэмт үйлдэлд холбогдуулан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэлээр тэднийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

8. Иймд прокурорын бичсэн дүгнэлтийн зарим хэсгийг хангаж,БНМАУ-ын Ерөнхий шүүх таслах газрын 1932 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 216 дугаар тогтоолын Ч. ****, Ж. ****, Д. ****, Д. ****, Ч. *******, Д. ****, ******, Ц. ****, Б. ****, З. ******, Н. ****, Т. **** / ****/, У. ****, З. ****, Б. ****, Д. ****, Б. ****, П. ****, Л. **** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдэнд холбогдох хилс хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, тогтоолын С. ****, М. ****, Ж. ****, Г. ****, **** нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэжхяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.БНМАУ-ын Ерөнхий шүүх таслах газрын 1932 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 216 дугаар тогтоолын Ч. ****, Ж. ****, Д. ****, Д. ****, Ч. ******, Д. ****, ******, Ц. ****, Б. ****, З. ******, Н. ****, Т. **** / ****/, У. ****, З. ****, Б. ****, Д. ****, Б. ****, П. ****, Л. **** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр нэр бүхий 19 хүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

2. БНМАУ-ын Ерөнхий шүүх таслах газрын 1932 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 216 дугаар тогтоолын С. ****, М. ****, Ж. *******, Г. ****, **** нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, тэдэнд холбогдох хэргийн талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН                                                                                            

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН