Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 803

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Ч.Байгалмаа би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сумын ........ тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* / РД-*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ......... тоотод оршин суух .. овогт *******ын *******т холбогдох,

890000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2013 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2013 оны 09 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Б.*******ээс хашааг нь авах гээд хашааны урьдчилгаа мөнгө болох 950000 төгрөг өгсөн. 6 сарын 15-нд 840000 төгрөг, 6 сарын сүүлээр 110000 төгрөг өгсөн. Миний мөнгийг авчхаад өөр айлд хашаагаа зарсан Тэгээд мөнгөө буцааж авъя гэхэд 60000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө авъя гэхээр хэл амаар доромжлоод шүүхэд өгөөд олоод аваарай гэсэн Миний ажлыг үрээд худлаа яриад хэдийд ирээд аваарай гэдэг очихоор шалтаг хэлээд эсвэл хэл амаар доромжлоод өгдөггүй. Иймд миний үлдэгдэл мөнгө 890000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Би Б.*******ээс нэхэмжилсэн 890.000 төгрөгөө бүрэн хүлээж авсан гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

*******ийн нэхэмжилсэн 890.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******ээс 890.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлага 890.000 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлсөн байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25910 төгрөгийн 50 хувь 12955 төгрөгийг төрийн сангаас, 12955 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага 890000 төгрөгийг хариуцагч Б.******* төлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангаас 12955 төгрөг, хариуцагчаас 12955 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА