Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 403

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Богд сумын 3-р багт оршин суух ******* /регистрийн дугаар:******* /-ын нэхэмжпэлтэй

Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай хүсэлтийг 2014 оны 05 сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баттөр, нарийн фбичгийн дарга Э.Отгонбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Н.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: 1981 оны ХААН нэгдлийн гишүүний дэвтэрт ******* миний нэрийг Норовын Мөнхөө гэж зөрүүтэй бичсэн байгаа тул *******аар тогтоож өгнө үү гэжээ. Хүсэлт гаргагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ж.Баттөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Хүсэлт гаргагч Н.Мөнхсайханы итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ******* нэрийг Норовын Мөнхөө гэж зөрүүтэй бичсэн байгаа тул архивын лавлагааг үндэслэн *******аар тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 07 сарын 08-ны өдрийн 737 тоот лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ

Хүсэлт гаргагч Н.Мөнхсайхан нь хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Норовын Мөнхөө нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* мөн болох нь хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн ^ түүний ажиллаж байсан байгууллагын нэр, тамга тэмдэгтэй тохирч байгаа, Сүхбаатарын зам нэгдэлээс цалин хөлс авч байсан талаарх 2014.07.08-ны 737 тоот архивын лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд -^гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжпэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

  1. Иргэний хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлий 4-д зааснаар Баянхонгор аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Норовын Мөнхөө нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* мөн болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т -д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжпэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.