| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 404 |
| Дугаар | 404 |
| Огноо | 2014-07-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 404
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Галуут сумын 5-р багт оршин суух Өндөр овогт ******* /регистрийн дугаар:*******/-гийн нэхэмжпэлтэй Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2014 оны 04 сарын 28-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Должинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Отгонбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Г.Должинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжпэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Галуут сумын Комумунизмын төлөө нэгдлийн 5-р бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оныг хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. 1981-1984 онд ажиллаж байсан үеийн цалингаа шүүлгэсэн боловч архиваас 1984 оны зарим сарууд гарч ирсэн. 1981-1983 оны цалин гарч ирээгүй. Эдгээр онуудад ажиллаж байсан үеийн шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй учир гэрч асуулгасан. Иймд 1981-1984 онд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны 2208 тоот архивын лавлагаа, гэрч Д.Түвдэнжанцан, Д.Банзрагч нарын мэдүүлэг. иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч .Должинсүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Г.Должинсүрэн нь 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5-р бригадад саальчинаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны 2208 тоот архивын лавлагаа, гэрч Д.Түвдэнжанцан, Д.Банзрагч нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, улсын ^тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хуулбар, шүүхэд гаргасан нэхэмжпэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин хүсэлт гаргагчийн нэхэмжпэлийн шаардлагаас 1981-1984 оны 4 сар хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5-р бригадад саальчинаар ажиллаж байсан талаар нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь :