Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2014 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 415

 

Сум дундын 3-р ьЬүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5-р багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, С******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ус Цаг Уур Орчны шинжилгээний албанд холбогдох Цагуурын техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 870928 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2014 оны 04 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2014 оны 04 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008 оны 12 сард Баянхонгор аймгийн Ус, Цаг Уур Орчны шинжилгээний албаны Баянцагаан сумын салбарт ус цаг уурын техникчээр 6 жил ажиллаж байна. Би ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр биелүүлж байсан, арга хэмжээ авахуулж байгаагүй. 2014 оны 02 сарын 27-ны өдөр Баянхонгор аймаг руу явж биеэ үзүүлэх шаардлагатай болж тус сумын цаг уурын эрхлэгч Ж.Гантулгаас чөлөө авсан. Байгууллагын хамт олны хурлаар миний ажлыг түр орлож байна гэсэн шийдвэр гарсан гээд хамт ажилладаг Нанжидаар хэлүүлсэн бөгөөд хурлын тэмдэглэл хөтөлсөн гэж байсан. 2014 оны 03 сарын 09-ний өдрийн 09 цагт жижүүртэй байсан тул өглөө ажилдаа ирэхэд дарга Ж.Гантулга маргааш хуралтай гээд ажил хийлгээгүй, хурал ч хийгээгүй. 2014 оны 03 сарын 13-ны өдөр намайг халсан тушаал гарсан. Иймд 2014 оны 03 сарын 13-ны өдрийн 29 дүгээр даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Баянцагаан сумын цаг уурын техникчийн ажилд буцаан тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 870928 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Л.Мэндбаяр ажилд эргэн орох нэхэмжлэлээсээ Ь?атгалзаж, ажилгүй байсан хугацааны цалингийн 870928 төгрөгийг хариуцагч тал төлөхөөр харилцан тохиролцсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Мэндбаяр нь хариуцагч Баянхонгор сумын Ус Цаг Уур Орчны  шинжилгээний албанд холбогдуулан цаг уурын техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 870928 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Мэндбаяр нь хариуцагч Баянхонгор сумын Ус Цаг Уур Орчны шинжилгээний албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны ^цалин гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанаас өмнө зохигч харилцан ярилцаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ажилд эгүүлэн тогтоолгохоос татгалзаж, хариуцагч ажилгүй байсан хугацааны цалинд 870928 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон •^элаар шүүхэд бичгээр мэдэгдэж, үр дагавар мэдэгдсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигчийн эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүйг дурдах нь зүйтэй. Уг нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баянхонгор аймгийн Баяннхонгор сумын Ус Цаг Уур Орчны шинжилгээний албаас хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж 12726 төгрөгийг /870928 ^төгрөгт ногдох/ гаргуулж, төрийн сангийн орлого болгох нь зүйтэй.

Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэхэмжлэгч Л.Мэндбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох цаг уурын техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, хариуцагч Баянхонгор сумын Ус Цаг Уур Орчны шинжилгээний алба ажилгүй байсан хугацааны цалинд 870928 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тзмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Мэндбаяр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д ■+. зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ус Цаг Уур Орчны шинжилгээний * албанаас улсын тэмдэгтийн хураамж 12726 төгрөгийг /870928 төгрөгт ногдох/ гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан щийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаа1р хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.