| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 315 |
| Дугаар | 315 |
| Огноо | 2014-06-06 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 315
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн татгалзлыг батлаж^
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжпэгч: Улаанбаатар хот Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 51-1 тоотод байрлах Монголболгаргео ХХК-ийн хувьцаа эзэмшигч Жинлиань ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт байрлах Жаргалантын аманд үйл ажиллагаа явуулж буй Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Станцын 1-12 тоотод байрлах Баяжмал алт ХХК-ийн захирал *******д холбогдох 2013 оны 03 сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээг Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжпэлийг 2014 оны 03 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жинлиань ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын Засгийн газрын 2007 оны 20 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2011 оны 10 сарын 13-ны өдрийн 438 дугаар тогтоолоор Монголболгаргео ХХК-ийн 50 хувийг Жинлиань ХХК нь өмчлөх эрхийг шилжүүлж, өмчлөх эрхийн 00486 дугаар гэрчилгээ олгож, мөн оны 11 сарын 17-ны өдөр Монголболгаргео ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Пүрэвгял ерөнхий нягтлан бодогч Ж.Пүрэвээ нарыг байлцуулан Жинлиань ХХК-ийн хувьцаа, эзэмшигчдэд хүлээлцсэн байна. Монголболгаргео ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Пүрэвгял Компанийн дүрмийн 11.7.9, Компанийн тухай хуулийн 83.8, 86.6 гэсэн заалтыг ноцтой зөрчиж, ашиглаж байсан 311А тусгай зөвшөөрөлтэй 46 га талбайд 2011 оны 06 сарын 01-ний өдөр 03/11 тоот гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Монголболгаргео ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Пүрэвгял нь Баяжмал алт ХХК-ийн захирал ******* нарын хооронд 2013 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжпэлээсээ татгалзаж байна. Энэ талаар дахин гомдол гаргахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжпэгч Монголболгаргео ХХК-ийн хувьцаа эзэмшигч Жинлиань ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* Баяжмал алт ХХК-ийн захирал *******д холбогдуулан 2013 оны 03 сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээг Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Монголболгаргео ХХК-ийн хувьцаа эзэмшигч Жинлиань ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн нь шүүх хуралдаанаас өмнө хариуцагч Баяжмал алт ХХК-ийн захирал *******д холбогдуулан 2013 оны 03 сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээг Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 407950 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар 407950 төгрөгийн 50 хувь буюу 203975 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Монголболгаргео ХХК-ийн хувьцаа эзэмшигч Жинлиань ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монголболгаргео ХХК-ийн хувьцаа эзэмшигч Жинлиань ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн нь хариуцагч Баяжмал алт ХХК-ийн захирал *******д холбогдуулан 2013 оны 03 сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээг Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжпэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 203975 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Монголболгаргео ХХК-ийн хувьцаа эзэмшигч Жинлиань ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.