Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 215

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багийн 14-13 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох Ажилгүй байсан хугацааны цалин 2414702 төгрөгийг гаргуулж, ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгснийг шалгуулах тухай нэхэмжлэлийг 2014 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх       хуралдаанд:    Нэхэмжпэгч М.Эрдэнэсүлд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбаатар нар оролцов

ТОДОРХОЙЛОЧ нь:

Нэхэмжлэгч М.Эрдэнэсүлд шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2013 оны 07 сард ажпаас үндэслэлгүй халагдан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2013 оны 12 сарын 02-ны өдрийн 22 дугаар магадпал, даргын 65 дугаар тушаалаар ажилдаа орсон.Албаны дарга шүүхийн шийдвэрт заасан цалин олгоно, ажилд орсон өдөр хүртлэх цалин олгохгүй гэсэн тул 2013 оны 09 сарын 27-ноос 2014 оны 01 сарын 08-ны өдөр хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин 1847300 төгрөгийг гаргуулна Мөн ажилд авсан тушаал гаргасан боловч 01 сарын цалин олгохгүй гэсэн тул нийт 2414702 төгрөгийг гаргуулж, ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгснийг шалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжпэгч М.Эрдэнэсүлд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 08 хүртэлх ажилгүй байсан 70 хоногийн цалингаа нэхэмжилсэн байгаа. Миний нэхэмжпэлийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ажилгүй байсан хугацааны 2013 оны 09 дүгээр сарын 28-наас 2014 оны 01 дүгээр сарын 08-ны цалин гаргаж өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацаа нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хэрэг хянан шийдвэрлэх хугацааны журмаар явсан хугацаа тул цалин гаргаж өгөх үндэслэлгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар. ажилд томилсон тушаал, нийгмийн даатгалын 000243297 дугаар дэвтрийн хуулбар. мэдэгдэл, дансны хуулга, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Эрдэнэсүлд нь хариуцагч Баянхонгор аймгийн УЦУОША-ны даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 2414702 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж, 1 сарын цалин 567402 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ. Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 сарын 27-ны өдрийн 728 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Эрдэнэсүлдийг тус аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний албаны лаборторийн эрхлэгчийн ажилд томилж, 2013 оны 07 сарын 15-ны өдрөөс 09 сарын 27-ны өдөр хүртэл 53 хоногийн цалин гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн хариуцагчийн гомдлоор Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 12 сарын 02-ны өдрийн 22 дугаар магадлалаар уг шийдвэрийг хэвээр баталж, М.Эрдэнэсүлдийг 2014 оны 01 сарын 08-ны өдөр ажилд эгүүлэн томилсон болох нь тус аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний албаны даргын 65 дугаар тушаалаар нотлогдоноНэхэмжлэгч М.Эрдэнэсүлд нь 2013 оны 09 сарын 27-ны өдрөөс 2014 оны 01 сарын 08-ны өдөр хүртэл хугацааны цалин 2414702 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1 сарын цалин 567402 төгрөг гаргуулах нэхэмжпэлийн шаардлагаас татгалзаж, 1847300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, түүний өмгөөлөгчөөс бүхэлд нь зөвшөөрөхгүй маргажээ. Нэхэмжлэгч М.Эрдэнэсүлдийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болох нь шүүхийн 728 дугаар шийдвэр болон 22 дугаар магадлалаар тус тус нотлогдож, нэхэмжлэгчийг 2014 оны 01 сарын 08-ны өдөр ажилд эгүүлэн томилсон 65 дугаар тушаалыг үндэслэн түүний 2013 оны 09 сарын 27-ны өдрөөс 2014 оны 01 сарын 08-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаа буюу нэхэмжпэгчийн нэхэмжилсэн 70 хоногийн цалинг түүний нийгмийн даатгалын 000243297 дугаар дэвтрийн хуулбарт бичигдсэн цалин 567402 төгрөгөөр бодож, хариуцагчаас гаргуулж олгох үндэслэлтэй гэж дүгнэв. Харин ажпаас чөлөөлөх мэдэгдэл өгснийг шалгуулах тухай шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан болно. Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжпэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан ба хуульд зааснаар хариуцагч тус аймгийн УЦУОША-аас 41862 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн УЦУОША-аас ажилгүй байсан хугацааны цалин 1847300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Эрдэнэсүлдэд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баянхонгор аймгийн УЦУОША-аас 41862 төгрөг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй богэхыг дурдсугай.