| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 310 |
| Дугаар | 310 |
| Огноо | 2014-05-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-12-2 тоотод оршин суух Бөхчүүл овгийн Чогдовын Чимгээ /регистрийн дугаар:*******/- ийн нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2014 оны 04 сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, нарийн бичгийн дарга Э.Отгонбаатар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987 оны 05 дугаар сард Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд эдийн засагчаар 1991 оны 01 дүгээр сар хүртэл ажиллаад охин Өлзийсайханаа төрүүлэн Хүрээмарал сум руу шилжин ажилласан. Би тухайн үед ажиллаж байхдаа нөхрөөсөө салсан ба ажлаас гарсан тушаал бусад холбогдох бичиг баримтаа би хуучин гэртээ үлдээсэн.Тэгээд үрэгдэж алга болсон. Иймд 1987 оноос 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд ажиллаж байсныг архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 04 сарын 10- ны өдрийн 387 тоот, 2013 оны 08 дугаар сарын 16-ны 3344 тоот лавлагаанууд, гэрч Л.Найдандорж, П.Минжмаа нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 1987 оны 05 дугаар 26-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 30-ныг өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд эдийн засагчаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 04 сарын 10-ны өдрийн Ф 387 тоот, 2013 оны 08 дугаар сарын 16-ны 3344 тоот лавлагаанууд, гэрч Л.Найдандорж, П.Минжмаа нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 05 дугаар 26-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд эдийн засагчаар ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т -д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай