Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2014 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 203

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 10-29 тоотод оршин суух, эмэгтэй, ******* тоот регистрийн дугаартай, *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Шархүүгийн Чимгээд холбогдох Ажилд эгүүлэн тоггоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2014 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч С.Базарзагармаа шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: мний бие Мэрэгжпийн сургалт үйлдвэрлэлийн төвд 5 дахь жилдээ ажиллаж байна. Ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2014 оны 01 сарын 24-ний өдрөөс 2 сарын 17-ны өдрийг дуустал оюутан сурагч нар амарч зарим багш нар ажилтай байсан. Миний бие 2 сарын 29-нийг хүртэл ажиллаж байгаад амарсан тул 01 сарын 31-нд улаанбаатар хотруу хадам аав ээжтэйгээ золгох, хадам ээжийгээ асрах зорилгоор яваад 02 сарын 10-нд ажилдаа ирэхэд ажил тасалсан шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байсан. Миний хувьд маш их гомдолтой байна. Тиймээс ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Базарзагармаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Сум дундын 3 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд МСҮТ дэд захирал Б.Мөнхтуяатай дараах хэлцэлд хүрэв. Нэхэмжлэгч миний бие нэхэмжилсэн 3 сарын цалингаа авахгүйгээр 3 дугаар сарын цалингийн 50 хувь болох 280.432 төгрөгийг авах, 2014 оны 04 сарын 07-нд ажилдаа орохоор боллоо гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа:

Англи хэлний багш С.Базарзагармаа нь өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн тул ажилд нь 2014 оны 04 сарын 07-ны өдрөөс эгүүлэн авч, ажилгүй байсан хушацааны цалингийн хувьд 3 дугаар сарын үндсэн цалингийн 50 хувийг олгохоор эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Базарзагармаа нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардпага болох ажилгүй байсан хугацааны цалингаас татгалзаж. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3-р сарын цалингийн 50 хувь болох 280432 төгрөгийг төлөх, мөн 2014 оны 04 сарын 07-ны өдрөөс эхлэн англи хэлний багшийн аижлд эгүүлэн томилохоор зөвшөөрч зохигч эвлэрсэн талаар шүүхэд бичгээр тайлбар гаргаж, үр дагавар мэдэгдсэн тухай тэмдэглэлд 

гарын үсэг зурсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. нэхэмжлэгч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалингаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3-р сарын цалингийн 50 хувь болох 280432 төгрөгийг төлөх, мөн 2014 оны 04 сарын 07-ны өдрөөс эхлэн англи хэлний багшийн ажилд эгүүлэн томилохоор зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18740 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 9370 төгрөгийг, төрийн сангийн данснаас 9370 төгрөгийг, эвлэрүүлэн зуучлалын дансанд төлсөн 15000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүйг дурдсугай.