| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 303 |
| Дугаар | 303 |
| Огноо | 2014-05-28 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5-р багт оршин суух Боль овогт *******/регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй
Нас тогтоолгох тухай хүсэлтийг 2014 оны 04 сарын 30-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ж.Оюунжаргал, нарийн бичгийн даргаар Э.Отгонбаатар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Марууш нь шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Миний бие Баянхонгор аймгийн Баянлиг сумын төрөх тасагт 1962 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн боловч иргэний үнэмлэх авахад 1964 оны 05 дугаар срын 07-ны өдөр төрсөнөөр гарч ирсэн. Иймд миний 1962 онд төрснийг үнэн зөвөөр баталж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ж.Оюунжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Маруушийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. А.Марууш нь 1962 онд 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Цахим үнэмлэх авахдаа 1964 онд төрсөн гэж буруу бичигдсэн байх тул төрсөн оныг 1962 оноор тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар 2012.12.17-ны өдрийн №3235 төрсний бүртгэлийн лавлагаа, 2014.03.12-ны өдрийн №102/002536 төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч А.Марууш нь нас тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Баянхонгор аймгийн Иргэний бүртгэлийн мэдээллийн албаны 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3235 тоот төрсний бүртгэлийн лавлагаанд: 1962 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Эцэг Р.Адъяагаар овоглон Баянхонгор аймгийн Баянлиг сумын төрөлтийн бүртгэлд 28- р бүртгэгдсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний бүртгэлийн архивын 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №102/002536 тоот лавлагаанд Эцэг Р.Адъяагаар овоглон Баянхонгор _ аймгийн Баянлиг сумын төрөлтийн бүртгэлд 28-р бүртгэгдсэн байна. А.Маруушийн №28 дугаартай ВВ64051507 регистртэй төрсний гэрчилгээнд түүнийг 1664 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэж жинхэнэ он, сар, өдөр зөрүүтэй бичигдсэн болох нь 2012.12.17-ны өдрийн №3235 төрсний бүртгэлийн лавлагаа, 2014.03.12-ны өдрийн №102/002536 төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар хүсэлт гаргагчийн * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул А.Маруушийг 1962 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 52 настай болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
А.Марушийн нэрийг ******* гэж иргэний бүртгэл, төрсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэн байгаа боловч түүнийг *******аар тогтооход нөлөөлөхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар хүсэлт гаргагч А.Маруушийг 1962 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 52 настай болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 4 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.