Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 304

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Хүсэлт гаргагч:Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 2-р багт оршин суух Тост овогт *******/регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2014 оны 05 сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч П.Хонгорзул, нарийн / бичгийн дарга Э.Отгонбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Дуамжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1982 оны 8 дугаар 23-ны өдрөөс 1992 оны 3-р сарын 27-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын мал эмнэлэгт саниторчоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч П.Хонгорзул нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүсэлт гаргагч Н.Дуламжавыг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байна. Н.Дуламжав нь тухайн үеийн ажиллаж байсан жилээ архивт шүүлгэхэд 1982-1989 оны хооронд баримт гарсан, 1990-1992 оны хооронд цалингийн баримт гараагүй тул гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн архивын тасгийн 2013 оны 04 сарын 12-ны өдрийн 993 тоот лавлагаа, гэрч Д.Хандаа, О.Чулуунхишиг нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагч Н.Дуламжав нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Н.Дуламжав нь 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын мал эмнэлгийн тасагт саниторчоор ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2013 оны 04 сарын 12-ны өдрийн 993 тоот лавлагаа, гэрч Д.Хандаа, О.Чулуунхишиг нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Харин хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оноос 1992 оныг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын мал эмнэлгийн тасагт саниторчоор ажиллаж байсан талаар нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Н.дуламжав нь 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын мал эмнэлэгт саниторчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оноос 1992 оныг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын мал эмнэлэгийн тасагт саниторчоор ажиллаж байсан талаар нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т -д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 120.2-д ф зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай