| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 204 |
| Дугаар | 204 |
| Огноо | 2014-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 204
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3-р багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2014 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч У.Буг-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Баянхонгор аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 15 жил ажиллаж үүнээс тракторын жолоочоор 13 жил ажилласан. Иймд Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 01 сарын 01-нээс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолооч, сахиулаар ажиллаж байсан байдпыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буг-Очир шүүх хуралдаанд тайлбарлахдаа П.Эрдэнэчимэг нь хөдөө байгаа, миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Баянхонгор аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 15 жил ажиллаж, үүнээс тракторын жолоочоор 13 жил ажилласан. П.Эрдэнэчимэг нь Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 01 сарын 01-нээс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сахиул, тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 103 дугаар лавлагаа, үйлдвэрчний 431710 дугаар эвлэлийн бат илэрхийлэх, 1979 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Эрдэнэчимэг нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ. П.Эрдэнэчимэг нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сахиулаар, 1981 оны 01 сарын 01-нээс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тракотрын жолоочоор ажиллаж байсан болох нь тус аймгийн архивын тасгийн 103 дугаар лавлагаа, үйлдвэрчний 431710 дугаар эвлэлийн бат илэрхийлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрзг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 -д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Пэрэнлэйн Эрдэнэчимэгийг 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид сахиулаар, 1981 оны 01 сарын 01-нээс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй