Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/02599

 

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/02599

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Гэгээнчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.ЭнхтөрА.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26ы өдрийн 184/ШШ2017/02346 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Гэгээнчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024066 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид санал болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Р.Гэгээнчимэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 05327 дугаар захирамжийг албадан гүйцэтгэхээр явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулсан. Энэ ажиллагааны талаар байрны эзэн Н.Долгорлхамд мэдэгдээгүй, түүний хөрөнгөд хууль бусаар халдсан. Түүнчлэн ээжийнхээ байрыг хураалгахгүй, өөрийн хөрөнгөөр хариуцаж сар бүр 5 000 000 төгрөг төлж төлбөрийг дуусгах санал гаргасан байхад уг саналыг хүлээж авалгүй, 50 хувиар хөрөнгийг үнэлэж төлбөр авагчид санал болгосон зэрэгт гомдолтой байна. Хуульд заасан журмын дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй тул уг ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхэд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2016/05327 дугаар захирамжаар Р.Гэгээнчимэгээс 70 715 903 төгрөг гаргуулан Эй Эм Эф ББСБ ХХК-д олгож, шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гүйцэтгэх хуудас бичигдэж ирсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн. Барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хураан авсан ба 2 удаа дуудлага худалдаа явуулахад үнийн санал ирээгүй. Улмаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч Р.Саранчимэг нарыг байлцуулан хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хийсэн. Р.Гэгээнчимэг болон Р.Саранчимэг нар нь Н.Долгорлхамын биеийн байдал муу тул хуралд оролцох боломжгүй гэдэг тайлбар өгсөн. Манай байгууллагын зүгээс төлбөр төлөгч, авагч болон өмчлөгч нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдлийг тухай бүр хүргүүлж байсан. Хөрөнгийг санал болгосноос хойш дахин 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл төлбөр төлөх хугацаа өгсөн. Энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тул хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр болсон. Ажиллагаа хууль заасан журмын дагуу явагдсан, талуудын болон өмчлөгчийн эрхийг зөрчөөгүй тул Р.Гэгээнчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024066 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид санал болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн Р.Гэгээнчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн санал болгох хурлын протокол, бичлэгийг гаргуулах, төлбөр авагчаас зээлийн гэрээ, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлсөн баримтыг гаргуулах зэрэг хүсэлтийг хүлээн авахгүй шийдвэрлэсэнд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Түүнчлэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баимтыг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, үүргийг хэрэгжүүлэх боломж олгоогүй. Төлбөрт хураахаар шийдвэрлэсэн хөрөнгийн өмчлөгчид мэдэгдээгүй, сард 5 000 000 төгрөг төлөх боломжтой талаар мэдэгдсээр байхад харгалзан үзэж шийдэхгүй шууд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг санал болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. иймд шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байна.

 

Нэхэмжлэгч Р.Гэгээнчимэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан тус албаны 2017 оны 06 дугаар сарын 05ы өдрийн санал болгох ажиллагааны тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5327 дугаартай талуудын эвлэрлийн гэрээг баталсан захирамж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6204 дугатай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 735 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н.Долгорлхам, Р.Саранчимэг нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол К-106 дугаар байрны 5 тоотод байрлах 3өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авсан байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнэ тогтоох ажиллагааг гүйцэтгэж, талуудын харилцан тохиролцож тогтоосон үнэлгээ 140 000 000 төгрөгийн 70 хувь буюу 98 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд, 50 хувь буюу 70 000 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд тус тус оруулсан боловч үнийн санал ирээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй төлбөрт хураагдсан орон сууцыг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагч Эм Эй Эф ББСБ ХХК-д санал болгох хуралдааныг явуулсан байх ба уг хуралдаанд тухайн орон сууцны өмчлөгч Н.Долгорлхамыг оролцуулалгүй түүний эрхийг нь зөрчсөн байхад шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх санал болгох ажиллагаа 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр болох талаар төлбөр төлөгч Р.Гэгээнчимэг, төлбөрт хураагдсан орон сууцны өмчлөгч Р.Саранчимэг, Н.Долгорлхам нарт мэдэгдсэн мэдэгдлийг Р.Гэгээнчимэг, Н.Долгорлхам нар 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан байна. Гэтэл уг өдрийн хуралдаан хойшилж 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр товлогдсон байхад энэ талаар Н.Долгорлхамд мэдэгдээгүй байна.

 

Хэргийн 64-65 дугаар талд авагдсан санал болгох ажиллагааны хурлын тэмдэглэлийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн байх боловч зохигчид 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр уг хурал явагдсан гэж тайлбарлах бөгөөд төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг хэчнээн төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн нь тодорхойгүй байхын зэрэгцээ хэрэгт ач холбогдолтой байж болох нэхэмжлэгч төлбөрт хэдэн төгрөг төлсөн талаарх баримтыг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу байна.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгосугай гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Гэгээнчимэгт олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ