Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2518000830126 дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1973 оны 07 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 09 дүгээр баг, 04 дүгээр хороолол,*******,*******од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 04 сарын 24-ний өдрийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2025 оны 01 сарын 28-ны 18:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт*******ийн хашаанд тээврийн хэрэгсэл дотроо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******тай гэр бүлийн харилцаанаас маргалдах явцдаа хохирогч*******г машинаас чирч буулган газарт унагааж гараараа нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж, хурууг нь хазаж эрүүл мэндэд нь дээд, доод уруулын дотор салстад шарх, дээд, доод уруул, сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ын: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

          Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 4/,

          “Хохирогч*******гийн гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ бага түвшинтэй” гэх тэмдэглэл /хх-ийн 6/,

          Хохирогч*******гийн: ...2025 оны 01 сарын 28-ны 17:00 цагийн үед манай нөхөр миний ажлын өрөөнд ирээд хэнээс юу сонссон юм намайг “10-аад жилийн өмнө******* ажилладаг байхдаа хүнтэй уулзаж гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байна” гээд ор үндэсгүй хардаж хэрүүл маргаан хийгээд байсан. Ингээд нөхөр хэрүүл хийгээд байхаар нь бид хоёр ар араасаа манай өрөөнөөс гараад ажлын гадна зогсоолд байрлуулсан машиндаа суугаад хөдөлсөн. Тэгээд машин дотор нөхөр хэрүүл хийгээд байхаар нь би аргаа бараад нөхрийг “чи буугаад өг” гэж хэлэхэд манай нөхөр машинаас буугаад урдуур тойроод миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод намайг машинаас чирч буулгасан. Тэгээд миний хоолойноос боогоод нүүр рүү 2-3 удаа удаа цохисон. Би өөрийгөө хамгаалж түүнийг холдуулах зорилгоор самардсан, тухайн үед миний гар нөхрийн аманд орж хазагдсан. Тэгээд би тусламж гуйгаад орилоход манай ажлын хүмүүс гарч ирээд салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-10, 46-47/,

          Гэрчын: ...Тухайн өдөр 18:00 цагийн үедийн туслах “гадааийн биед халдаад байна” гэхээр нь гүйгээд гарахад гараашны хажууд үл таних эрэгтэй хүн нүүрээ маажуулсан байдалтай байж байсан. Би тухайн эрэгтэй хүнийг саатуулах байранд хийсэн. Саатуулах байранд хийсний дараа*******гийн нөхөр ******* гэх хүн гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

          Гэрчын: ...гийн хамт тамхи татахаар арын хаалгаар гараад тамхи татах цэг рүү явж байхад******* машиныхаа хажууд газарт уначихсан тусламж хүсээд орилж байсан. Тэгэхээр бид хоёр ажил руу буцаж ороод хамгаалалтын цагдааыг дуудсан. гарч ирээдийн нөхөр гэх залууг аваад явсан. бид хоёр******* дээр очиход нөхөр зодсон” гээд нүүр ам хэсэг нь цус болчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

          Гэрчгийн: ...ын хамт тамхи татахаар гартал******* гараашны харалдаа машиныхаа хажууд газарт уначихсан нүүр ам нь цус болчихсон “туслаарай, авраарай” гээд орилсон. Тэгэхээр нь шүүхийн хамгаалалтын цагдааг дуудсан. Цагдааийн нөхөр гэх залууг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

          Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн дугаартай:*******гийн биед дээд, доод уруулын дотор салстад шарх, дээд, доод уруул, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/,

          “Баруун доод уруул хавдаж, хөхөрсөн эмзэглэлтэй байна, баруун гуяны дотор талд хөхөрсөн” гэх хохирогч*******гийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20/,

          “... ******* цагаан өнгийн машины жолооч талын хаалгыг онгойлгож хохирогч*******гийн биед халдаж цохих үйлдэл хийж, татаж газарт унаган дээр нь гарсан байдалтай, энэ үед******* хашааны төмрөөс зуурсан байдалтай байсан нь бичигдсэн байв...” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах*******ийн байрны хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл, уг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30, 66/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 сарын 28-ны өдөр 18:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт*******ийн хашаанд тээврийн хэрэгсэл дотроо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******тай гэр бүлийн харилцаанаас маргалдаж, хохирогч*******г машинаас чирч буулган газар унагаж, нүүр хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохих, хурууг нь хазах зэргээр санаатайгаар халдан зодож дээд, доод уруулын дотор салстад шарх, дээд, доод уруул баруун сарвуунд цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2025 оны 01 сарын 28-ны 17:00 цагийн үед эхнэр*******гийн ажил болох*******эд ирж*******тай “10-аад жилийн өмнө гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн” гэж хэрүүл маргаан хийж улмаар*******г машинаасаа чирч буулган дээр нь гарч нүүр хэсэгт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь дээд, доод уруулын дотор салстад шарх, дээд, доод уруул, баруун сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******гийн эрүүл мэндэд дээд, доод уруулын дотор салстад шарх, дээд, доод уруул, баруун сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирч, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 35,396 төгрөгийн зардал гарчээ.

Хохирогч******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан түүний мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35,396 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн саналтай холбоотой санал хүсэлт тайлбар гаргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 /тав/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР