Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 184/2022/00998/и |
Дугаар | 184/ШШ2022/03808 |
Огноо | 2022-11-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2022/03808
2022 11 28 184/ШШ2022/03808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, ******* дүүрэг 10-р хороо, 3 хороолол 22а байр 47 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, ******* дүүрэг 29-р хороо, 4 байр 35 тоотод оршин суух ******* овогт ******* ******* //
Хариуцагч: УБ, ******* дүүрэг 29-р хороо, хороолол 131/4 байр 35 тоотод оршин суух овогт //
Хариуцагч: УБ, ******* дүүрэг 27-р хороо, хороолол 48-45 тоотод оршин суух БНХАУ-ын иргэн /Монгол Улсад суух үнэмлэхийн дугаар , паспортын дугаар / нарт холбогдох
150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.*******ээс хариуцагч нарт холбогдуулж дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
... БНХАУ-ын иргэн нь 100 хувийн хөрөнгө оруулалттай ноос, ноолуур боловсруулж самнах анхан шатны зориулалттай үйлдвэрийг 2006 оны 8-р сард ******* дүүргийн 20-р хорооны нутагт байгуулсан. Уг үйлдвэрийг “ ” ХХК ажиллуулж байсан бөгөөд компанийн ерөнхий захирлаар иргэн , гүйцэтгэх захирлаар Б.*******, үйлдвэр хариуцсан даргаар нэхэмжлэгч Р.******* миний бие томилогдон ажиллаж байсан. “ ” ХХК-ийн ерөнхий захирал бидний хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т заасны дагуу хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдаж, ажил үүргээ гүйцэтгэсэн. Тус үйлдвэрт нийтдээ 130 гаруй Монгол ажилчин авч ажиллуулж байсан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаад 2010 оны сүүлчээр үйл ажиллагаа зогссон. Бидний хамтран ажиллаж хөдөлмөрлөсөн энэ хугацаанд үйлдвэрийн тоног төхөөрөмж, байр зэрэг нийт 1 тэрбум гаруй төгрөгийн үндсэн мөнгөн хуримтлал бий болсон. 2011.10.12-ны өдөр хамт олны хурал хийж, нийт цугларсан 1 тэрбум гаруй төгрөгийн үндсэн мөнгөн хуримтлалын ашгийг Иргэний хуулийн 480.4-т заасны дагуу хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн болон талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэсэн байдлыг харгалзан 55 хувийг компанийн ерөнхий захирал , үлдсэн 45 хувийг буюу 1 хүнд ногдох 150,000,000 төгрөгийг Э., Б.******* бид гуравт хувааж өгөхөөр шийдвэрлэсэн. 2012 оны 3-р сард нь үйлдвэрийг Б.*******ийн нэр дээр шилжүүлсэн. “ ” ХХК-ийн захирал Б.******* нь 2013.05.14-ний өдөр “ ” ХХК-тай № тоот зээлийн гэрээ байгуулж 2 тэрбум төгрөгийг бэлнээр авсан байсан. Зээл гарсны дараа нь үйлдвэр дээрээ очоод надад хэлэлгүйгээр өөрийнхөө мөнгийг Н.*******, Э. хоёроос аваад явчихсан байсан. Надтай цуг ажиллаж байсан хүн утасдаад хүмүүс мөнгөө аваад дууслаа, та мөнгөө аваарай гэж хэлэхээр нь Шар хаднаас такси бариад очтол сун чин 600,000,000 төгрөгөө шуудайнд хийгээд аваад явсан, Б.*******, Э., нар сууж байсан. Тэр хоёр намайг арынхаа ресторан руу дагуулж ороод Р.******* эгчээ бид хоёр мөнгөгүй болчихлоо таны мөнгийг жаахан хүлээж байгаад, 2017 онд багтааж 150,000,000 төгрөг өгнө гэсэн гарын үсэгтэй батламж гаргаж байсан. Мөн Б.******* нь мөнгө өгнө гэж удаа дараа хэлдэг. Үйлдвэрийн ашиг, хувь, миний ажлын хөлс болох 150,000,000 төгрөгийг үйлдвэр зарагдахаар өгнө гэж ерөнхий захирал нь хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа миний бичиж байсан тэмдэглэл дээр гарын үсгээ зурж, баталгаажуулж өгсөн. Мөн надад мөнгө олгох тухай хятад хэлнээс Монгол хэл рүү орчуулагдсан, албан ёсны орчуулгатай баримтуудаа нотариатаар гэрчлүүлсэн. Би энэ үйлдвэрийн хөрөнгөөс авах эрхтэй, өөрийнхөө 8, 9 жилийн хөдөлмөрийн үр шимийг гаргуулж авмаар байна ... Иймд хамт олны хурлын шийдвэрээр хамтран ажиллах гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд үйлдвэрийн тоног төхөөрөмж, байр зэрэг нийт тэрбум төгрөгийн үндсэн мөнгөн хуримтлал бий болсон бөгөөд дээрх хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн болон талуудын өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэсэн байдлыг харгалзан нэхэмжлэгч надад оногдох үйлдвэрлэлийн явцад хуримтлагдсан ашиг, ажлын хөлс, миний хувь болох 15 хувь буюу 150,000,000 төгрөгийг ерөнхий захирал байсан болон Э., Б.******* нараас гаргуулж өгнө үү ... гэв.
2. Хариуцагч Э., Б.*******, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ХХК нь 2006 онд байгуулагдсан, ноос ноолуур самнах, экспортлох үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Э. нь нагац эгч Р.*******ийг үйлдвэрийн даргаар ажиллуулж, цалин хөлс өгдөг байсан. Тухайн үед ажиллаж байсан цалин хөлсийг бүгд тогтмол цаг хугацаандаа олгож байсан. Анх компанийг байгуулахад Р.******* компаниас хувь эзэмших тухай яригдаагүй. Сүүлд 2011 онд эхнэр Э. уг компанийг байгуулахаас ч өмнө олон жил цуг ажилласан эгчдээ тодорхой хувь өгнөө гэж хэлсэн байсан. 2013 оны 5-р сард ХХК-ийн 55 хувийг эзэмшиж байсан аас эзэмшиж байсан бүх хувь болох 55 хувийн хувьцааг өөрсдийн хөрөнгөөр 600,000,000 төгрөг төлж худалдан авснаар 100 хувь Б.*******ийн эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулалтгүй компани болсон. Энэ хугацаанд Э.ээс Р.******* нь машин авмаар байна гэж 25,000,000 төгрөг авсан, өөр ямар мөнгө авч байсныг одоогоор мэдэх зүйл алга. 2013 оноос хойш 100 орчим сая төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийж төмөр хайлуулах цех, ноос ноолуур будах цехийн өргөтгөлийн барилга бариулж ашиглалтад оруулсан. ХХК-ийг худалдан авснаас хойш 2 жил ажиллуулаад ХХК-нд худалдсан. Тус компанийг худалдсан ч анд 400 сая төгрөгийн өр, мөн Нийгмийн даатгал татвар зэрэгт 45 сая төгрөгийн өрийг одоог хүртэл төлж дуусаагүй байгаа. Компанийг худалдаж авсан тал болох Ц.Сүхба гэгч , ХХК, ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны гуравласан гэрээний дагуу олгогдсон 2 тэрбум төгрөгийг залилан авч ашиглаж гэрээг зөрчсөн мөн ХХК-ийн хөрөнгийн жагсаалтад ороогүй ХХК-ийн 200 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг дур мэдэн зөөж авч яваад одоог хүртэл маргаантай нөхцөл байдалтай шийдэгдээгүй байгаа болно. Дээрх нөхцөл байдлаас Р.*******ийн нэхэмжилж буй ХХК-ийн өөрийн хувь гэх 150,000,000 төгрөгийг төлөх хуулийн болон ёс зүйн учир шалтгаан байхгүй гэж миний бие үзэж байна ... хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж үзэж байна. Талууд 1 тэрбум төгрөгийн хөрөнгийг хуваахаар тохирсон гэж байгаа боловч ямар хөрөнгө, ямар үйлдвэрийг хэнд, хэзээ зарсан нь тодорхойгүй. Б.******* компани биш, компанийн хувьцааг шилжүүлж авсан. Нэхэмжлэгч 15 хувь буюу 150,000,000 төгрөгийг авах ёстой гэдэг нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч талын хувьд ямар ч байсан 150,000,000 төгрөг авах ёстой гэж тайлбарласан боловч ямар үндэслэлээр шаардаж байгаагаа тодорхойлж чадахгүй байна. Талууд хамтран ажиллаж байгаагүй, нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөд цалин аваад ажиллаж байсан. Хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан гэх боловч хэн ямар хөрөнгө оруулсан нь тодорхойгүй, хамтын үйл ажиллагаа дуусгавар болоход үйлдвэрийн ашгийг хэрхэн хуваарилсан нь тодорхойгүй байна ... гэв.
3. Хариуцагч БНХАУ-ын иргэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анх миний бие 2006 онд ХХК-ийг байгуулах үед 100 хувийн хөрөнгө оруулалт гаргасан бөгөөд Монгол талаас ноолуур авдаг иргэн Э., Б.******* нар мөн эгч нь болох Р.******* нар хамтран 30 хувийг эзэмших талаар ярилцаад, би 70 хувийг, Б.******* 30 хувийг албан ёсоор эзэмшиж, дүрэмд тусгасан. Ингээд 2012 онд Р.*******, Э. бид гурав нягтлан байлцуулан хурал хийж, би 55 хувийг, Э., Б.******* нар 15 хувийг тус бүр эзэмшихээр, үлдсэн 15 хувийг Э. өөр дээрээ байлгаж байгаад, Р.*******т өгөхөөр тохиролцсон юм. Энэ тохиролцоог Р.******* зөвшөөрсөн болно ... 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн хөрөнгө байдаг гэж ярьдаг боловч сандал, ширээ, ийм үнэтэй тоног төхөөрөмж гэсэн тодорхой баримт байдаггүй. -ны 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Үйлдвэрийг *******т зарах талаар амаар тохиролцсон байдаг. Энэ маргаантай холбоотой эрүүгийн хэрэгт *******т өгөх 150 сая төгрөгийг , ******* нар нь бид өгнө гэж хэлсэн нь цаасан баримтаар нотлогддог. -ны хувь нэхэмжлэгчид мөнгө өгнө гэж амлаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй. Тиймээс хэрэв төлөх тохиолдолд , ******* нар л төлнө. Иймд БНХАУ-ын иргэн -нд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
4. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: “ ” ХХК-ийн гаргасан №В/17-35 тоот хараат бус баталгаажуулах тайлан, дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн 2018.04.12-ны өдрийн хохирогчоос дахин авсан тэмдэглэл, 2006-2011 онд ХХК-нд Р.*******ийн ажиллаж байсан дотоод тооцоо /хх16-24/, нэхэмжлэгчийн гар бичмэл баримт, дүүргийн прокурорын газрын 2020.07.17-ны өдрийн №-1 “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, 2020.04.06-ны өдрийн №1/265 дугаар хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2020.10.16-ны өдрийн №1/2948 дугаар хариу мэдэгдэх хуудас, гаргасан тодорхойлолт, БНХАУ-ын иргэн / /-ны гаргасан бичгийн тодорхойлолт, орчуулга.
5. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: “ ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм.
6. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт: дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийн хохирогч нарт олгох хохирлын нэгдсэн тооцоо, тооцоо хийсэн тайлбар, хариуцагч , Б.*******, Э. болон нарыг сэжигтэн, яллагдагч, гэрчээр байцаасан тэмдэглэл, болон “ ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2013.05.14-ний өдрийн № дугаар зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн нэхэмжлэгч Р.*******ийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “ ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг материал.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч БНХАУ-ын иргэн болон хариуцагч Б.*******, Э. нарт холбогдуулж дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахад хариуцагч нартай хамтран ажиллах гэрээг аман хэлбэрээр байгуулж ажиллаж байсан, үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоход хуримтлагдсан хөрөнгөөс 15 хувь буюу 150,000,000 төгрөгийг авахаар тохиролцсон тул хариуцагч тус бүрээс 50,000,000 төгрөг нийт 150,000,000 төгрөг шаарджээ.
2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ба хариуцагч БНХАУ-ын иргэн нь нэхэмжлэгчтэй үйлдвэрийн хөрөнгөөс хуваарилах талаар тохиролцоогүй, хамтран ажиллаж байгаагүй, хариуцагч Б.*******, Э. нар нь хамтран ажиллах гэрээ бидний хооронд байгуулагдаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн агуулгатай тайлбар гаргажээ.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
4.1 Хариуцагч БНХАУ-ын иргэн , Б.******* нар нь 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гадаад худалдаа худалдаа, ноос ноолуур самнах үйлдвэрлэлийн чиглэлээр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ ” ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн хувьцааны 70 хувийн эзэмшигчээр хариуцагч БНХАУ-ын иргэн , 30 хувийн хувьцаа эзэмшигчээр хариуцагч Б.******* тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн.
4.2 “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хариуцагч БНХАУ-ын иргэн ажиллаж байгаад 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ээр өөрийн эзэмшлийн хувьцааны эрхийг бүхэлд нь хариуцагч Б.*******т шилжүүлж, 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хариуцагч Б.******* компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь ” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдсон.
4.3 Мөн нэхэмжлэгч Р.******* нь энэ үед “ ” ХХК-ийн компанийн ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн даргаар ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2007 оны 01 дүгээр сараас 2013 оны 6 дугаар сар хүртэл тус компанийн ноос, ноолуур самнах үйлдвэрт цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсан нь түүний “ ... компанийн ерөнхий захирлаар сун чин, гүйцэтгэх захирлаар Б.*******, үйлдвэр хариуцсан даргаар нэхэмжлэгч миний бие ажиллаж байсан ... “, хариуцагч Э., Б.******* нарын “ ... Р.******* нь үйлдвэр хариуцсан даргаар өндөр цалинтай ажиллаж байсан ... “ гэх тайлбар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр “ ... Р.******* тухайн үед “ ” ХХК-ийн үйлдвэрийн даргаар цалин аваад ажилладаг байсан ... “, хариуцагч Б.******* сэжигтнээр “ ... үйлдвэр байгуулаад тухайн үед *******ээр үйлдвэрийн Монгол ажилчдыг хариуцуулан ажиллуулж байсан ... “, хариуцагч Э. яллагдагчаар “ ... ******* эгчийн хувьд тухайн үед цалин аваад ажиллаж байсан ... “ гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн хохирогчоор өгсөн мэдүүлэг болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “ ” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тухайн хугацаанд үйлдвэрийн даргаар ажиллаж байсан талаараа дурдсан боловч хариуцагч нартай хамтран ажиллах гэрээний дагуу ажиллаж байсан, үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоход хуримтлагдсан хөрөнгийн 15 хувь буюу 150,000,000 төгрөг авахаар хариуцагч нартай харилцан тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
6. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж заасан.
7. Хамтран ажиллах гэрээний нөхцөл нь хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтын үйл ажиллагаа явуулахаар харилцан үүрэг хүлээсэн байх явдал бөгөөд нэг зорилгод хүрэхийн тулд хөрөнгө болон үйл ажиллагаагаа нэгтгэсэн байх нь энэ гэрээний гол онцлог юм.
8. Хавтаст хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгч Р.******* болон хариуцагч нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Тодруулбал хуульд хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болохоор заасан хэдий ч Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх нь талуудын хооронд аман хэлбэрээр хэлцэл хийгдсэн гэж үзэх нэг үндэслэл болдог. Гэтэл талууд хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх, үүрэг, ашиг, алдагдлыг хуваарилах журам зэрэг гэрээний гол нөхцөлийн талаар ямар байдлаар харилцан тохиролцсон болох нь тодорхойгүй байхаас гадна ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийг компанийн үйл ажиллагаанаас тусад нь хуулийн этгээд байгуулахгүйгээр удирдаж, үйл ажиллагааг нь явуулж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдож тогтоогдсонгүй.
10. Харин зохигчдын ажиллаж байсан ноос, ноолуур боловсруулах, самнах үйлдвэр нь “ ” ХХК-ийн эзэмшлийн буюу тус компанийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд эрхлэн ажиллуулж байсан үйлдвэрлэл, үйл ажиллагаа болох нь тогтоогдож байна.
11. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 “Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг энэ хуулийн 5.3-т заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хэрэгжүүлэх, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувьцаа эзэмшигчид шилжүүлэх эрхтэй” гэжээ.
12. “ ” ХХК-ийн компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч хариуцагч БНХАУ-ын иргэн нь өөрийн эзэмшлийн хувьцааг 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хариуцагч Б.*******т бүхэлд нь шилжүүлж, компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хариуцагч Б.******* бүртгэгдсэн байх ба нэхэмжлэгч Р.*******ийн хувьд ийнхүү компанийн хувьцаа шилжүүлэх харилцаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй, компанийн хувьцаа эзэмшигч биш байна.
13. Нэхэмжлэгчээс “ ... 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хамт олны хурал хийж нийт 1 /нэг/ тэрбум төгрөгийн үндсэн мөнгөн хуримтлалын ашгийн 55 хувийг ерөнхий захирал хариуцагч БНХАУ-ын иргэн , үлдсэн 45 хувийг буюу нэг хүнд оногдох 150,000,000 төгрөгийг хариуцагч Э., Б.******* бид гуравт хувааж өгөхөөр шийдвэрлэсэн ... “ гэсэн боловч энэ талаар талуудын хооронд аливаа хэлбэрийн гэрээ хэлцэл байгуулагдаагүй, компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
14. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд хэн нэг этгээдээс хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх нь хууль буюу гэрээнд үндэслэгдэж үүсдэг.
15. Гэвч нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан “2006-2011 оны “ ” ХХК-нд Р.*******ийн ажиллаж байсан дотоод тооцоо” гэх орчуулгын баримтууд, нэхэмжлэгчийн хувийн тэмдэглэлийн дэвтэрт бичиж тэмдэглэсэн хариуцагч БНХАУ-ын иргэн -ын гарын үсэг бүхий тэмдэглэл болон хариуцагч БНХАУ-ын иргэн -ын үйлдсэн 2017 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрийн тодорхойлолт гэх бичгийн баримтад “ ... “ ” ХХК-ийг 1,000,000,000 төгрөгөөр зарахаар шийдсэн ... Р.******* 15 хувиар үйлдвэрийг зарагдахаар энэ хувиар мөнгөө хувааж авахаар ярьж тохиролцсон ... *******, нар ны барьцаанд үйлдвэрийг тавьж 2 тэрбум төгрөгийн зээлийг авч миний 55 хувь, *******ийн 15 хувийг өгнө гэж хэлсэн ... “ гэх баримтууд нь “ ” ХХК-ийн хувьцааны 15 хувийг нэхэмжлэгчид шилжүүлэх гэрээ талуудын хооронд байгуулагдсан болохыг, цаашлаад компанийн хувьцаа, хөрөнгөөс нэхэмжлэгчид 150,000,000 төгрөг өгөх үүргийг хариуцагч нар хүлээсэн, энэ талаар талуудын хооронд аливаа хэлцэл, гэрээ байгуулагдсан болохыг бүрэн нотолж, тогтоохгүй байна.
16. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно”, мөн хуулийн 108.8 “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэжээ.
Үүнээс үзэхэд нэг хөрөнгийг хэд хэдэн этгээд дундаа хамтран өмчлөх эрхтэй бөгөөд дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийг салгаж авах, ногдох хэсгийг гаргуулах болон өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг хуваан авах шаардлага гаргах эрхийг хуульд заасан байна. Нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны үр дүнд дундын хөрөнгө үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд дундаа хамтран өмчлөх ямар хөрөнгө үүссэн болох нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч нарын татгалзлыг үгүйсгэх ямар нэгэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
17. Мөн Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №-1 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор хариуцагч Э. нь нэхэмжлэгч Р.*******т өгөхөөр тохиролцсон 2011 оны 5 дугаар сард “ ” ХХК-ийг зарж борлуулсны ашиг болох 15 хувь буюу 150,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
18. Түүнчлэн Иргэний хуулийн 74.1. “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, хуулийн 76.2 “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан.
Нэхэмжлэгчийн “ ... 2011 онд үйлдвэр зогсож, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар үйлдвэрийн хөрөнгө 1,000,000,000 төгрөгийг хуваахаар ярилцаж, надад 15 хувь буюу 150,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон ... “ гэсэн тайлбар болон хэргийн бусад баримтаас үзэхэд үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, “ ” ХХК-ийн хувьцаа 100 хувь хариуцагч Б.*******т шилжсэн үе буюу 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс нэхэмжлэгчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар шаардах эрх үүссэн гэж үзэх нь Иргэний хуулийн 76.2-т заасанд нийцнэ.
Нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлээ 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан бөгөөд үүнээс өмнө хариуцагч нарт холбогдуулж тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүй, хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах аливаа нөхцөл үүсээгүй байна. Тиймээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарт холбогдуулж гэрээний үүргийн дагуу шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, энэ талаар хариуцагчийн тайлбар, хүсэлт үндэслэлтэй байна.
19. Иймд шүүх хариуцагч БНХАУ-ын иргэн болон хариуцагч Б.*******, Э. нарт холбогдох 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
20. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 907,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн болон хариуцагч Б.*******, Э. нарт холбогдох 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН