| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06888/И |
| Дугаар | 5132 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 5132
2016 оны 09 сарын 19 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05132 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 19-18 тоотод оршин суух, Бодонгууд овогт Эрдэнэбилэгийн Энхтайван /РД: УХ89122773/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 27-15 тоотод оршин суух, Боржигон дэгээ овогт Батдэлгэрийн Энхзул /РД: ЧД76011864/-д холбогдох,
63 600 ам.доллар буюу 141 205 992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Энхтайван Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамжны 27 дугаар байрны 15 тоотод оршин суух Б.Энхзултай орон сууц барьцаалан 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу зээлсэн 20 000 ам.доллар дээр харилцан тохиролцож нэмж 2010 оны 04 сарын 03-ны өдөр 2 000 ам.доллар, 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 5000 ам.доллар, 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6 400 ам.доллар, 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 9 600 ам доллар бүгд 43 000 ам.доллар зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээний дагуу Б.Энхзул зээлийг 2010 оны 03 дугаа сарын 25-ны өдөр бүрэн төлж гэрээг дуусгавар болгох ёстой байсан боловч бизнесийн үйл үйл ажиллагаанд нь хүндрэл бэрхшээл гарснаас шалтгаалан төлж чадаагүйн улмаас төлбөр хийх хугацааг сунгах талаар 2011 оны 9 дүгээр сарын 18, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зээлийн болон үүссэн өр төлбөрийг төлж барагдуулах тухай гэрээ байгуулсан юм. Дээр дурдсан үндсэн зээлийн 43 000 ам.доллар, зээлийн хүүний үлдэгдэл 20 600 ам.доллар бүгд 63 000 ам.долларыг төлбөр төлөгч 2016 оны 4 дүгээр сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулахаар болсон хэдий ч өнөөдрийг болтол төлөгдөөгүй байна. Иймд Б.Энхзулаас 63 600 ам.доллар буюу 141 205 992 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Энхтайван, хариуцагч Б.Энхзул нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Э.Энхтайваны гаргасан 63 600 ам.доллар буюу 141 205 992 төгрөгийг бүрэн хэмжээгээр хариуцаж төлөхөөр эвлэрэв. Дээрх асуудлаар талууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй байхаар болов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхтайван нь хариуцагч Б.Энхзулд холбогдуулан 63 600 ам.доллар буюу 141 205 992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу 63 600 ам.доллар буюу 141 205 992 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.Энхтайваны нэхэмжлэлтэй, Б.Энхзулд холбогдох 63 600 ам.доллар буюу 141 205 992 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч 63 600 ам.доллар буюу 141 205 992 нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 863 979 төгрөгийн тал хувь болох 431 989 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 431 989 төгрөгийг хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 431 989 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Энхтайванд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН